ДӨНГӨЖ хотод ИРСЭН дүү НАРТ зөвлөгөө БИЧЛЭЭ
Жил болгон л яг энэ цаг үед хотоор нэг шинэ оюутнуудын нүүдэл орж ирдэг билээ. Тэд эхэн үедээ хэн ч харсан андашгүй байдаг шүү дээ. Хоёр гурваараа /ихэнхдээ ээж аав юмуу хотын ах эгчтэйгээ/ тас хөтөлчихсөн зам хөндлөн гарахдаа хажуудах хүнийхээ урдуур ч нэг хараад хойгуур ч нэг хараад. Замруу нэг ороод, буцаж гүйгээд, хашгираад, хуйларч давхиад машааны дугуй нөхчих гээд жолооч нарыг гөө мөн ч их сандраана даа. Үйл хөдлөл нь энэ мэтээр илэрдэг бол үзэгдэх байдал нь ч мөн л андашгүй. Ихэнхи нь дөнгөж уутнаас нь гаргасан бололтой цоо шинэ өмд цамцыг бараг л уутандаа байсан нуглааг нь арлгалгүйгээр өмсчихсөн. арай догь болох гэснүүд нь жаахан цохимж муутай хар шил зүүчихсэн, хотын охидууд бол хэзээ ч өмсөхөөргүй гял цал, хэт тод өнгөтэй хувцасаар гангалсан байдаг. Мэдээж хөрслөг бор царай бол тэдний гол таних тэмдэг шүү дээ. Зиа тэгэхээр энэхүү шинэхэн оюутан дүү нартаа зориулаад хэдэн зөвлөгөө бичих гэсэн юмаа. Яг одоо та нар нээх том хүн болчихсон юм шиг сэтгэж байгаа байх. Тун удахгүй л их том эрдэмтэн, инженер, эмч багш болно гэж мөрөөдөж, итгэж байгаа. Мөн хотын сайхан залуус, бүсгүйчүүдтэй ижилхэн гунхалзана гэж төлөвлөж байгаа. Бололгүй яахав тун удахгүй ердөө 2-р курсээсээ эхлээд л ихэнхи чинь танигдахын аргагүй өөрчлөгдөнө. Бас сургуулиа төгсөөд ихээ мундаг эрдэмтэй хүмүүс болно. Гэхдээ
"ДӨНГӨЖ хотод ИРСЭН дүү НАРТ зөвлөгөө БИЧЛЭЭ" цааш унших »
СУРГАЛТЫН жилийн ТӨЛБӨРӨӨС 80% чөлөөлнө. ЭНЭ үнэн ҮҮ?
Энэ удаад бид хичээлийнхээ хажуугаар Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхийг хүссэн оюутан, сурагчдад зориулан Голден Бридж боловсролын төвөөс зарлаж байгаа 80%-ийн тэтгэлэгт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй тайлбар авахаар тус төвийн сургалтын албаны захирал З.Баттулгатай уулзаж ярилцсан юм.   -          Сайн байна уу? Маш олон оюутнууд болон эцэг эхчүүдийн хүлээж байгаа 80%-ийн тэтгэлэгтэй бүтэн жилийн Англи хэлний сургалт эхлэх гэж байгаад маш их баяртай байна.  Хөтөлбөрөө тодорхой тайлбарлана уу? -          Маш их баярлалаа. Голден Бридж боловсролын төвийн 80%-ийн тэтгэлэгийг үнэхээр эцэг эхчүүд хүлээдэг болчихсон юм билээ. Зунжин л асуусан. Аргагүй шүү дээ. Зөвхөн 20%-иа төлөөд бүтэн жил англи хэл сурах боломжийг алдахгүй байхыг хичээх нь зөв. Энэ хөтөлбөр маань зөвхөн оюутан болон сурагчдад зориулагдсан хөтөлбөр бөгөөд үндсэн үнэ нь 475000 төгрөг байдаг юм. Оюутан, сурагч биш хүмүүс энэ үнийг төлөөд сурдаг. Харин оюутан сурагчид зөвхөн 20% болох 95,000 төгрөгийг төлж суралцана.  Хугацаа нь 7 сарын хугацаатай тул суралцагч маш сайн системтэй мэдлэг эзэмших боломжтойгоороо онцлог.
"СУРГАЛТЫН жилийн ТӨЛБӨРӨӨС 80% чөлөөлнө. ЭНЭ үнэн ҮҮ?" цааш унших »
САЙХАН бүсгүй, САЙХАН залуу, САЙХАН хос, САЙХАН хувцас, САЙХАН морь, САЙХАН эмээл /ФОТО үзээрэй/
Зиа ингээд та бүхэндээ Егүзэр хутагтын 140 жилийн ойн их баяр наадмын үеэр үзсэн харсан САЙХАН бүхнийг хүргэж байна. Сайхан зүйлийг харж мэдрэнэ гэдэг сайхан шүү дээ. Та бүхнийг залхаахгүйн тулд шууд л зурагнуудаа оруулаад тайлбар хийгээд явчихая. Монголын тоотой хэдхэн "цуутай гэр бүл"-ийн нэг болох Долгорсүрэн зааныхныг бид бүгд мэдэх билээ. Энэ эрхэм энэхүү баярыг бас л өнгө оруулан чимж байсан юм шүү. Наад талын залуу бол алдарт Егүзэр хээр, Дүүгүүр саарал гэх мэт морьдыг Эрдэнэцагаан сумаар минь овоглон хурдлуулж байсан “Сонор трейд ХХК”-ны захирал “Талын хүлэгч” галын гишүүн Б.Энхболд
"САЙХАН бүсгүй, САЙХАН залуу, САЙХАН хос, САЙХАН хувцас, САЙХАН морь, САЙХАН эмээл /ФОТО үзээрэй/" цааш унших »
1993 онд МОНГОЛД болсон "ДАЙН"-Ы тухай ХҮҮРНЭЕ... наашаа СУУЦГАА
Би маш олон дайнд оролцож явсан хүн л дээ. Тэгэхдээ тэр олон дайн дотроос миний сэтгэлд хамгийн их үлдсэн бас хамгийн хүнд даалгавартай, хамгийн их хариуцлага үүрүүлсэн дайн бол тэр байсан юм. Шөнийн харанхуйд бүх юм хөдлөх шиг санагдаад л ойрхон ч юм шиг хол ч юм шиг бусад хэсгийн тулалдааны уухай хангинаад, хаа нэгтээгээс отож байгаа дайсан гэнэт гарч ирэх юм шиг санагдаад л гөө мөн их догдолж бас сандарч байж билээ. Тэгэхдээ яг байлдааны үүрэг гүйцэтгэж байх үед бол хамт байгаа нөхөр, ар талын алба, хуучин цагийн хөгшин бурхинуудын сургааль, хөнгөн хөлт шууданч, өөрийн авхаалж самбаа, гүйлгээ ухаан, сонор сэрэмж гэх мэт маш олон зүйлс нөлөөлдөгийг ёстой нэг мах цусандаа шингэтэл ойлгож "нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө" гэсэн үгийн учрыг бат нот ойлгосон юм шүү.  Ингээд та бүхэн миний энх цагт хийсэн бүтэн шөнийн дайны минь өнгөтөөр бичсэн түүхийг уншина уу? Яг л нэг өнгөтөөр кино ярьдаг хүүхэд шиг бичихийг хичээнээ. Та нар бас намайг босч суугаад л аймаар сүртэй шүлсээ үсчүүлээд ярьж байгаагаар төсөөлөөд умшчихаарай. ха ха ха
"1993 онд МОНГОЛД болсон "ДАЙН"-Ы тухай ХҮҮРНЭЕ... наашаа СУУЦГАА" цааш унших »
ГАЗАР дээгүүр 1800 км АЯЛСАН тэмдэглэл /ФОТО тайлан/
Зиа ёстой нөгөө чоно ба долоон ишиг дээр гардаг шиг Ам дүүрэн өвстэй Эвэр дүүрэн устай ... өөр юу юу ч билээ дээ. Маш их сонинтой бас камер дүүрэн зурагтай ирсэн дээ. Та бүхэн минь сайн сууж байв уу? Төрсөн нутагтаа очоод, ээжийгээ бас эмээгийнхээ эгчийг хамаатан садантай нь уулзуулахаас гадна хадам аав, хүү хоёртоо шинэ газар орон үзүүлж сайхан наадаад ирлээ. Их ажлын хажуугаар тэмүүлэн тэмүүлэн явсан гол зорилго бол Халхын 13 тамгатай хутагтын нэг Зүүн хязгаарыг илбэн тохинуулах сайд асан Егүзэр хутагт Ж.Галсандашын мэлмий гийсний 140 жилийн ойн их баяр цэнгүүнд оролцох байлаа.Та бүхэн энэ их хүмүүний тухай ЭНД ДАРААД илүү ихийг мэдэх боломжтой.
"ГАЗАР дээгүүр 1800 км АЯЛСАН тэмдэглэл /ФОТО тайлан/" цааш унших »
ТӨРСӨН нутгийн ЗҮГ, түүх ДАВТАГДДАГАА гэж...
Нутгийн их хайрхан Зотол хаан таньдаа мөргөхөөр зорьж байна "Шинэ юм гэж сайтар мартагдсан хуучин зүйлийг хэлнэ" гэсэн үг байдаг даа. Мэдээж тухайн зүйл сайжирсан л байдаг байлгүй дээ. Сампинг тооны машин болгоно дараа нь компьютер болгоно гэх мэтээр. Яг үүнтэй адил бидний амьдралын хэмнэл ч шинэ мэт санагдавч өмнөх үеийн хийснийг үлгэрлэн давтдаг ажээ. Энэ тохиолдолд харин сайжруулахгүй муудуулдаг ч байж болох юм. Спираль гэдэг үгийг үелсэн тойрог гээд орчуулчихнаа. ха ха. Амьдрал ийм үелсэн тойрог хэлбэртэй байдаг тул түүх байнга давтагддаг гэдэг дээ. 100 жил болоод л нэг агуу удирдагч төрдөг ч гэх юмуу? 60 жилд нэг харгис удирдагч мэндэлдэг, 40 жилд нэг аюултай зуд болдог гэх мэтээр. Хамгийн сүүлийн жишээ бол Урагвайчууд 20 жилд нэг удаа сайн тоглодог. Энэ жил тэр нь таараад 4-р байр. Зиа энэ мэт. Нэг мэдсэн баахан хэрэгтэй хэрэггүй зүйлс бичцөөн явж байшд. Уг нь бол би хөдөө явах гэж байгаа тухайгаа л бичих гэсэн юм. Тэгэхдээ бас хүүгээ, ээжийгээ дагуулж явна.
"ТӨРСӨН нутгийн ЗҮГ, түүх ДАВТАГДДАГАА гэж..." цааш унших »
i LOVE u, what is a FRIEND, this is my DAD and MOM гоё ҮГНҮҮД шүү
Энэ хэдэн бичигнүүдийг би Филиппинд явж байхдаа олж харсан юм. Зүгээр л нэг бэлэг дурсгалын зүйлс зардаг дэлгүүрт байсан. Манайхаар бол цуу ямбуун дээр нэг хүн гараараа, харин хаа очиж амьтны анхаарал татахуйц, тэр болгон энд тэнд тааралдаад байдаггүй шрифтээр биччихсэн байгаа харагдсан. Зөвхөн Айя Лоов Юуу гэсэн дээр л улаан будаг зарцуулснаас биш бусдаар дан хар бэхээр туушиндсан байгаа юм шүү. Тэгээд уншаад үзсэн чинь үнэхээр сэтгэгдэл төрүүлэхүйц үгнүүдийг сонгож чадсан байсан тул доорх дөрвөн хувилбарыг нь худалдан авсан юм. Энэ дөрвөөс гадна Хайрт эгчдээ, Хайртай ахдаа, эмээдээ, бвөөдөө гэж хүртэл байсан.  Авчраад гэртээ өгөчихсөн байсан юм. Нэг өдөр харж байгаад та нартай хуваалцая бас хэн нэг овжин сэрэглэн нөхөр таарвал энийг Монгол дээр бичээд ихээ аятайхан бэлэг дурсгалын зүйл болгон бизнес хийчих ч юм билүү гэж бодсон хэрэг.
"i LOVE u, what is a FRIEND, this is my DAD and MOM гоё ҮГНҮҮД шүү" цааш унших »
70,000 төгрөгөө АВСАН уу? ТЭГЭЭД юу ХИЙВ дээ...
Би одоо болтол аваагүй л яваа юм. Гэгээн төрийнхөө хишгийг хүртэхгүй яадаг тучийв гэж бодож байна уу? Нөгөө сонсох юмаа сонсоод сонсохгүй юмаа сонсодгүй чих муутай чавганц шиг муулах үедээ муулчихаад авах үедээ дугуй авчих хүсэл л төрөхгүй яваад байна. Би эхлээд л энэ их мөнгө тараана гэж байхад дургүй байгаагаа илэрхийлж байсан. Мөнгөнд дургүйдээ бус зүгээр л ийм тэнэг "тараах" системд нь л дургүй байгаа хэрэг шүү дээ. 1-рт: Бэлэн мөнгө ихэсхэд заавал импляц ихсэнэ. Манайхан юу ч гэж уран донгодоцгоогоод зах зээлийн энэ хуулийг аргалж чадахгүй. ТВ-ээр нэмэгдэхгүй гэж мянга чалчаад нэмэргүй. 2-рт: Ард түмний ихэнхи хэсэг болох ядуучууд нь "ангаахай" хэлбэрт орж байна. "Одоо 70,000-аа авчихна, дараа нь 50,000 тэгж байтал хэн, хэн энэ тэр нөгөө тэр намтай нэгдэж байгаад жаахан хашгирчихвал ахиад 1,500,000-ийгаа авчих юм чинь ажил хийгээд яах юм" гэсэн эргүү бодол толгойд нь хэзээний бугалчихсан. 3-рт: Энэ их мөнгө зүгээр л Хятадаас орж ирсэн ямар нэгэн идэх уух юм, нэг улирал чирээд хаях хувцас хунархан болоод эх оронд бас ирээдүйд үнэн наалдацгүй өнгөрч байна.
"70,000 төгрөгөө АВСАН уу? ТЭГЭЭД юу ХИЙВ дээ..." цааш унших »
Төрийн НААДАМ, хөл БӨМБӨГИЙН аварга, БАС бус СОНИН сайхан
Эрүүл явбал ирэх жилийн наадам үзнээ гэдэг дээ. Энэ нь наадам гэдэг ямар том баяр цэнгэл, хүмүүний хүсэн хүлээдэг зүйл болохыг хамгийн богиноор илэрхийлсэн гайхалтай үг билээ. Энэ жилийн наадам үнэхээр сайхан байлаа. Лав л цаг агаарын хувьд хачин сайхан ёстой нэг нар, хур тэгширсэн сайхан надам боллоо. Тэгэхдээ төв цэнгэлдэхийн саравчгүй хэсэгт сууж байгаа энгийн ардуудын хувьд нар, хур тэгшрэх нээх сайхан санагдахгүй болтой юм билээ. Нар гарахаар шатчих гээд, хур буухлээр живчих гээд бэрх болтой байдаг. Гэнэт ширүүн бороо орох үед энгийн наадамчин олон хэрхэн үүрээ эвдүүлсэн шоргоолж аятай үймж байгааг саравчин дороос инээвхийлэн харах ТОМЧУУДЫН царайг харуулчихдаг хоншоортой оператор, найруулагч одоохондоо байхгүй байгаа нь харамсалтай.
"Төрийн НААДАМ, хөл БӨМБӨГИЙН аварга, БАС бус СОНИН сайхан" цааш унших »
СУМЫН НААДАМ /хүүрнэл/
Зиа эрхт төрийн баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан та бүхэндээ өмнө бичиж байсан сумын наадмын тухайх бичлэгээ хүргэж байна. Сайхан наадаарай. 2008-07-15 11:51:06 Энэ жил анх удаагаа албан ёсоор амарч үзлээ. Өмнө нь ажил амралт хосолж явсаар байтал нэг мэдэхэд амралтын улирал дууссан байдаг байлаа. Тэгээд эхнэрээ дагуулаад айхтар вирусээс зугтаалган хөдөө "цөлсөн" хоёр хүүхэд дээрээ очлоо. Манай хадмынх Өмнөговь аймгийн Булган сумын бүүр хөдөө байдаг малчин айл байгаа юм. Сайн хүргэн болж хадмындаа амарлаа. Хөдөөгийн айлын нэг өдрийн ажлын тухай дэлгэрэнгүй бичнээ. Энэ удаад Булган сумын наадам үзсэн тухайгаа бичиж байна. Сумын наадмын талаар манай эрдэмтэн зохиолчид их л олон сайхан зохиол бичсэн байдаг. Би бол зүгээр л хүүрнэн өгүүлнэ шүү дээ. Хэ хэ
"СУМЫН НААДАМ /хүүрнэл/" цааш унших »
(Нийт: 285)