2010-09-01 18:56:15
Жил болгон л яг энэ цаг үед хотоор нэг шинэ оюутнуудын нүүдэл орж ирдэг билээ. Тэд эхэн үедээ хэн ч харсан андашгүй байдаг шүү дээ. Хоёр гурваараа /ихэнхдээ ээж аав юмуу хотын ах эгчтэйгээ/ тас хөтөлчихсөн зам хөндлөн гарахдаа хажуудах хүнийхээ урдуур ч нэг хараад хойгуур ч нэг хараад. Замруу нэг ороод, буцаж гүйгээд, хашгираад, хуйларч давхиад машааны дугуй нөхчих гээд жолооч нарыг гөө мөн ч их сандраана даа.
Үйл хөдлөл нь энэ мэтээр илэрдэг бол үзэгдэх байдал нь ч мөн л андашгүй. Ихэнхи нь дөнгөж уутнаас нь гаргасан бололтой цоо шинэ өмд цамцыг бараг л уутандаа байсан нуглааг нь арлгалгүйгээр өмсчихсөн. арай догь болох гэснүүд нь жаахан цохимж муутай хар шил зүүчихсэн, хотын охидууд бол хэзээ ч өмсөхөөргүй гял цал, хэт тод өнгөтэй хувцасаар гангалсан байдаг. Мэдээж хөрслөг бор царай бол тэдний гол таних тэмдэг шүү дээ.
Зиа тэгэхээр энэхүү шинэхэн оюутан дүү нартаа зориулаад хэдэн зөвлөгөө бичих гэсэн юмаа.
Яг одоо та нар нээх том хүн болчихсон юм шиг сэтгэж байгаа байх. Тун удахгүй л их том эрдэмтэн, инженер, эмч багш болно гэж мөрөөдөж, итгэж байгаа. Мөн хотын сайхан залуус, бүсгүйчүүдтэй ижилхэн гунхалзана гэж төлөвлөж байгаа. Бололгүй яахав тун удахгүй ердөө 2-р курсээсээ эхлээд л ихэнхи чинь танигдахын аргагүй өөрчлөгдөнө. Бас сургуулиа төгсөөд ихээ мундаг эрдэмтэй хүмүүс болно.
Гэхдээ"ДӨНГӨЖ хотод ИРСЭН дүү НАРТ зөвлөгөө БИЧЛЭЭ" цааш унших »




Би маш олон дайнд оролцож явсан хүн л дээ. Тэгэхдээ тэр олон дайн дотроос миний сэтгэлд хамгийн их үлдсэн бас хамгийн хүнд даалгавартай, хамгийн их хариуцлага үүрүүлсэн дайн бол тэр байсан юм. Шөнийн харанхуйд бүх юм хөдлөх шиг санагдаад л ойрхон ч юм шиг хол ч юм шиг бусад хэсгийн тулалдааны уухай хангинаад, хаа нэгтээгээс отож байгаа дайсан гэнэт гарч ирэх юм шиг санагдаад л гөө мөн их догдолж бас сандарч байж билээ. Тэгэхдээ яг байлдааны үүрэг гүйцэтгэж байх үед бол хамт байгаа нөхөр, ар талын алба, хуучин цагийн хөгшин бурхинуудын сургааль, хөнгөн хөлт шууданч, өөрийн авхаалж самбаа, гүйлгээ ухаан, сонор сэрэмж гэх мэт маш олон зүйлс нөлөөлдөгийг ёстой нэг мах цусандаа шингэтэл ойлгож "нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө" гэсэн үгийн учрыг бат нот ойлгосон юм шүү.
Зиа ёстой нөгөө чоно ба долоон ишиг дээр гардаг шиг


Эрүүл явбал ирэх жилийн наадам үзнээ гэдэг дээ. Энэ нь наадам гэдэг ямар том баяр цэнгэл, хүмүүний хүсэн хүлээдэг зүйл болохыг хамгийн богиноор илэрхийлсэн гайхалтай үг билээ. 


