БЛОГЧДЫН болзооны ГАЗАР

M+С = ЯТОLOVEРХЭЛЮБОЛЗОО

Жаран литер гуруун зуу... энээ тэрээ гээд л БОЛЗООНЫ тухай ярингуут л багын дурсамжууд шуун шуун гээд ийш тийшээ гүйлдээд толгой эргүүлээд хаячихаж байгаа юм. Харин одоо цагт бас болзоод яваад байгаа шүү. Энэ амьтан шар сэмжилчихсэн байна гэж бодож байна уу? Үгүй ээ. Шар сэмжилтлээ ч өтөлчихөөгүй байна. Хэ хэ. Харин кээбоорд нэгтэй БЛОГЧИН андуудтайгаа хаад нэг сайхан уулзаж хууч хөөрч, ууж идэж суух сайхан байдаг юм.

Тэгээд бид чинь одоо нээх аймаар тархи толгой хагчих гэсэн хөгжимтэй газар байж чадахгүй ээ. Бас нэг нунж дорой, тав тухгүй газар ормооргүй байдаг. Бас хотын төвд байвал сайн байдаг. Мэдээж аймаар үнэтэй бол бас гэцүү шүү дээ. Гэвч бид яг л тохирсон газараа олсоон.

Тэр нь ноён ТАГНАЙ-гийн хэлснээр АНЖИГАЙГИЙН ОТООНЫ ГАЗАР болсон ГЭРСЭНЗ ХААН ресторан, пааб юм. Бид энд цуглаж мар мар хийж суух дуртай. Сайхан газар шүү.

Энд тэндээ ороод суучих олон сонголттой, дуу чимээ багатай, тохь тухтай, үнэ нь ч гэсэн аятайхан. Хоол идвэл идчихэнэ. Архи, пиав, виски юу л уумаар байна тэрийгээ уучихаж болдог. Мэдээж ундаа ч юмуу, мөстэй цай уугаад суусан ч болно л доо.

Европ болон Монгол хоолтой. Хоол нь ч сайхан даа. Надад тэр мөнгөн цаасаар бариул хийчихсэн тахианы шаржагнуур мөч гэдэг хоол нь мөн ч их таалагддаг юм. Бичихэд л кээбордон дээр шүлс гоожжийшд. Хэ хэ. Гуанзнаас бол мэдээж арай үнэтэй тэгэхдээ поорц энээ тэрээ, тар амт чанар энэ тэр бол үнэхээр гайхалтай дөө.

Ердөө энүүхэн их дэлгүүрээс хойшоо алхаад явж байтал чинь урт цагаан орохоос арай наахантай хэдэн жижиг павьлонууд зам дагаад байжуугаа. Тэрний ард хөөрхөн нуугдах маягтайгаар байрлачихсан үүдэндээ хар, цагаан сүлд \энэ жинхэнэ морьны сүүл шүү\ тахичихсан баатрын малгайгаар гангарчихсан газар байгаа даа. Ойрхон байгаа бидээ. 

Яагаад миний отооны газар болсон бэ гэхээр би тэнд бараг л орой болгон байж байдаг юм. Яагаад гэвэл надад тэндхийн 5%-ийн хөнгөлөлтийн карт байдаг юм. Тэгээд ч манай найз нөхөд, бүх \БАНЖИГ, ГОГО, БЛОГСПОТ, БЛОГ.МН...г.м\ сайтуудын блогчид арьс өнгө, гарал үүсэл, шашин шүтлэг, бичлэгийн тоо, чанар, хандалтын тоо, шинэ хуучин хамаарахгүй тэнд л цуглаж байхад өөр хаашаа ч эргүүтээд явж байхав дээ.

За ингээд та бүхэнд ГЭРСЭНЗ ХААН рестораны хэдэн зургийг толилуулж байнаа.

Гадна үүд нэг иймэрхүү харагдана.

Нөгөө баатрын малгай гэдэг чинь энэ дээ.

Оронгуут харагдах дээд давхарын цонхтой танхим. Тухтай шүү. Энд бол олуулаа орохлоороо ширээ нийлүүлж байгаад л тойрч суугаад пан пан хийдэг юм.

Шатаар доошоо буувал та янз бүрийн идээн умдааан дэлгэсэн төв тэкний хажууд очих болно. Тэндээ суугаад ганц пиав уунгаа найз нөхдөө хүлээж ч болно. Би хааяа энд суужийдийн.

Энэ том танхимд хүмүүс суух их дуртай. Учир нь доод давхарт хүний нүднээс хол юмуу даа. За манайхнаас чинь тэр, нөгөө хэн, нөгөө хэн хэн хоёр бас нөгөө хэнийхэн эд нар бүгд энд суудаг бөгөөд бараг л өөрийн гэсэн ширээтэй болчихоод байгаа. 

Энэ бол дээд давхарын тэгэхдээ цонхноос хол бас жижиг ханаар үүднээс тусгаарлагдсан суудал. Энд хүмүүс бас их суух дуртай. Учир нь том хэмжээний дэлгэцээр өөрийн дуртай сувгаа үзэнгээ пар мар хийдэг юм байгаан. Бас нэг буланд нь хаалтаар хааж байгаад амьхандаа уулзчихдаг мини кабин байгаа.

Энэ бол 6-8 хүн амьхандаа шивнэлдээд, хонооп дарж зөөгчөө дуудан үйлчлүүлдэг VIP өрөө. Ийм өрөө хоёр ч байгаа шүү. Манайхан хааяа энд орж жаахан нууц юм хийдэг. Хэлэхгүй ээ. Нууц юм чинь.

Энэ урт хордоорын нэг үзүүрт нь гал тогоо байрлаж байгаа. Мэдээж тэнд сууж болохгүй л дээ. Харин нөгөө үзүүрт эрэгтэй, эмэгтэй бие засах газар байдаг. Тэнд цэвэрхэн бас тохьтой байдаг тул харин ч дураараа сууж болно. Тэгэхдээ тэндээсээ зөөгчид захиалга өгөх боломжгүй 

Надад зураг нь байдаггүй. Үүнээс гадна бас нэг тамхигүй орчинд суух сонирхолтой хүмүүст зориулсан дотроо гоё том акуурман дотор загаснууд хөвж байдаг нэг өрөө байгаа. Тэнд бас эрүүл агаартай их зүгээр шүү.

Энэ бол миний гараа гарган урласан газрын зураг. Та нарт олоход хялбар болгосон ухаантай юм. Бүүр төөрүүлээд хаячихвуу даа. Хэ хэ

 

Аан нээрээ бас эднийх төрөл бүрийн хүлээн авалт, байгууллагын баяр ёслолын үйл ажиллагааны захиалга байнга авч байгаа юм билээ. Утас нь 70111878 шүү.

Зиа инкээд болзоод байдаг хэрэг дээ. Би лав өнөө орой бол байж л байна.

 

Сэтгэгдэлүүд:

1. FnArt | 2008-12-10 13:27:19
Очиж үзмээр санагдав
2. Битмин | 2008-12-10 13:27:36
Би ч дуртай шүү.
Тэр хоолнууд нь бол тасарцөөн.
3. hi (зочин) | 2008-12-10 13:30:13
aaya yasan tansagiin ta nar
4. @ngarag | 2008-12-10 13:30:58
хэхэ,
майр реклам байна ш дээ.
5. 3apaa | 2008-12-10 13:31:04
Даах гээл байна уу?
6. itsme (зочин) | 2008-12-10 13:31:18
үнэхээр даж газар шүү
7. bujin | 2008-12-10 13:37:13
рекламны төлбөрт хэдийг авсан бэ Анжигай хиа хиа хиа
8. sarnaiha | 2008-12-10 13:38:09
Хоолны газрын пи ар юм уу болзоотын бор толгойн пи ар юм уу
за ямартай ч монголд очихоороо нэг шагайчнаа
9. anjigai | 2008-12-10 13:40:10
Ганцаараа гоё юмаа мэдээд байх дургүй болохоор л та нарыг дуудаж байгаа юмаа. Хэ хэ. Рекламанд их мөнгө авсөөн. Өөр газарт ч ийм реклам хийж өгнө шүү. Хиа хиа
10. Сувдан эрэл | 2008-12-10 13:40:30
Овоо тэнд юм байна гээд бодсон төөрүүлээд хаячлаа. Яадаг яасан янзын газрын зурагав
11. bi_banjig | 2008-12-10 13:41:03
анжигай агаа аймаар пиарчин болжээ, хэхэ... амжилт
12. zulaa (зочин) | 2008-12-10 13:41:25
hehehe odoo reklam tavidag bolson uu?chamd mungu hediig ugdug yum be dee.chamd mungu ugch reklamaa tsatsuuliya!
13. anjigai | 2008-12-10 13:42:45
Газрын зураг дээр бас У Х З Б гэсэн нэг сум байгаа биз тэр чинь зүгээ зааж байгаа юм шүү. Хиа хиа. Онцгүй болчихсон бол аваад хаячихдаг юмуу тэр газрын зургаа.
14. ХЭнхэГэнДэн | 2008-12-10 13:45:35
манайхан агааржуулагч мартчихдаг юм шиг байдийн. тэр тал дээр ямархуу газар вэ
15. Я.Одгэрэл | 2008-12-10 13:46:46
НЭГ ОРСОН НЭЛЭЭН ДАЖГҮЙ САНАГДАХААР НЬ НЭЛЭЭН ХЭДЭН НАЙЗАА ДАГУУЛААД ДАРАА НЬ НЭГ ОРСОН.
16. ВАФЛЬ | 2008-12-10 13:48:00
блогийн нэгдүгээр жилийн ойгоо тэмдэгэх гээ л Муу БОД ах минь.
17. bujin | 2008-12-10 13:48:12
Арван хүн оруулаад дайлчихмаар овоо боломжийн хоолтой, төлбөрийг нь төлөх гэж хоосорчихооргүй, тэгээд яриад суух вип рүүмтэй газар реклаамдаарай, урьд нь хятад юмуу солонгос хоолонд оруулдаг байсан юм. Эндэхийн вип өрөөнийх нь ширээ жижиг харагдаад байна аа. Бас 10 хүн багтахгүй юм байна.
18. anjigai | 2008-12-10 14:33:00
10 хүнийг яаж ч аятайхан хүлээн авч болноо. Тэр тамхигүй өрөө бол их аятайхан шүү.
Агааржуулах систем тун дажгүй хийгдсээн. Тэр тал дээр нүүр улайлгахааргүй.
19. ZOCHIN *** (зочин) | 2008-12-10 14:33:43
UZEW ***XARAW***UNSHIW ***ANJGAI REKLAMDAW **MGL doo XARIAD OCHINO
20. Agai | 2008-12-10 14:41:52
sain uu yasan saihan ym be. neg tsagt mongold ochih ym bol zaaval oroh ym shuu ter ued tanihgui baiv aa. tegeed ter tahianiihaa mochnoos dailna gedegt itgej baina
21. erhtsas | 2008-12-10 14:45:46
Агаа энэ бичлэгээ эрт хийхгүй дээ, тэгсэн бол Монголд байхдаа хэд хэд очихгүй юу, яааг их дэлгүүрийн хавиар чинь зөндөө их явсан ш дээ.
22. saihan sanaa (зочин) | 2008-12-10 14:46:12
рэхлаахиймиймуу.
23. Boss (зочин) | 2008-12-10 14:46:47
Bolj baina, lts have some party there
24. anjigai | 2008-12-10 14:52:29
Санаа: рэхлаахийнээ
25. enkhee (зочин) | 2008-12-10 14:56:44
sain bna i anjigai, bi bloggui bas blogt setgegdel bichij baigaagui, gehdee bainga tanii bichlegiig unshdagaa, Ta humuust shine jiliin tuhai 4 murt shuleg zoriulaach gej husej baina
26. bujin | 2008-12-10 15:05:23
tegvel ochnoo
27. mg8668 | 2008-12-10 15:05:24
нэг очиж үзнээ... уул нв ч хажуугаар нь их таваргадаг байхаа
28. iin | 2008-12-10 15:25:24
hool ni goy geheer l ochmoor sanagdjiindoo. Zaw gardag bolson yed ni ochno doo.
29. Enkheemb | 2008-12-10 15:36:50
SHINE TUHAI SHULEG HAIRLAACH DEE
30. Enkheemb | 2008-12-10 15:37:39
SHINE TUHAI SHULEG HAIRLAACH DEE
31. Enkheemb | 2008-12-10 15:41:02
SHINE JILIIN TUHAI
32. anjigai | 2008-12-10 15:44:59
Урт богино хоёр уралдана
Уужуухан богиныг урт элдэнэ
Эцсийн цэг дээр яг гозойн давхацна
Эх оронд минь шинэ жил ирнэ

Ийм л нэг дөрвөн мөрт санаанд орж байна даа.
33. Батаа123 | 2008-12-10 15:49:27
нэг болзчихиймсон тэнд чинь
34. Khatnaa | 2008-12-10 15:51:01
зургаа өшөө илүү ойлгомжтой хийе гэж бодоогүй л байна да хэхэхэ
35. Битмин | 2008-12-10 15:51:27
Их дэлгүүрийн бөгснөөс нь авсан зургаар сольчиход хүмүүс төөрөөд байхааргүй л юм байна. хэ хэ.
36. anjigai | 2008-12-10 15:53:43
За энэ их дэлгүүр цаашаа харчихсан байгаа юм шүү. Замнуудых нь бичгийг умшвал ч гайгүй ойлгомжтой доо уг нь. Хэ хэ.
37. FnArt | 2008-12-10 15:57:03
Хаха заах гэж алж байнаа Анжигай ах
38. ҮЛЭМЖ (зочин) | 2008-12-10 16:03:40
Даах гээд л загатнаад сууна уу даа. Над шиг чөргөр хүнийг ч Анжигай даагаад даагаад явчих юм байгаа биз дээ.
Энэ хүн лут эдээ ирэклаам нтр хийдэг болчиж. Энэ их ухаан шүү
39. anjigai | 2008-12-10 16:09:22
Хэ хэ. Эрхлаамдуулаарай. Миний БЛОГ-ийн гүчин чадлыг өмнөх бичлэгээс харчихаж болно шүү.
40. GUMP | 2008-12-10 16:15:36
Маньдааа хүүхэн олоод өг
41. anjigai | 2008-12-10 16:19:00
Гэрсэнзэд жаахан бийлэгжүүхэн л сууж бай. Хиа хиа
42. mami | 2008-12-10 16:21:16
дажгүүү газар юм гээч... очивол наа чинь мөнхрөхиййм бэээндөөө хэхэхэ
43. GUMP | 2008-12-10 16:22:33
энэ их тэнгэээ блог дээрэээ хүүхэн хайгаад өг гэжэээнэ. Юу эрэклаамдуулхын гээл байгаа биздээ чи. Баарнаас хүүхэн олхыг чамаар заалгах хүн мөнүү би
44. Chimgee (зочин) | 2008-12-10 16:23:41
Маш аятайхан санагдлаа.Даруйхан ганц найзтайгаа очно Дараа нь 8 уулаа очноо. Олох юм шиг байна
45. anjigai | 2008-12-10 16:25:52
Аан Гамп анд эхлээд манай мээнээжэр АНжигайтай сайн тохироод мөнгөө төлчих тэгвэл олоод өгөлгүй яахав. Дээр нэг хүн хуучны 69-ийн түлхүүр хайсан 2 цагийн дотор олчихож байсан.
46. Tlg_UB | 2008-12-10 17:05:02
Орой болгон байж байдагаа?
47. anjigai | 2008-12-10 17:09:27
Бараг л орой болгон дөө.
48. leo | 2008-12-10 17:46:51
би очсон хойноо наагуур чинь нэг тухана гэж бодоод байгаа. Анжгайтайгаа нэг уулзчих ч юм билүү... байж харагдвал очоод мэндлэнэ шүү.
49. Бамбаахай | 2008-12-10 17:51:07
Харин гоё газар байсан тээд та дээр намайг энэ Гэрсэнзэд танихгүй л байлээшд хүний зургийг зөндөө харжээсэн байж хихи би тээд за за танихгүй л байжээг гээд банжиг нэрээ хэлээгүй л дэ
50. anjigai | 2008-12-10 17:55:48
Бамбаахай: Би чиний зургийг харж байсан юм уу? Өөр нэрээр хараа байлгүй дээ. Хэ хэ
Лео хоёулаа уулзах байхөө.
51. ВАФЛЬ | 2008-12-10 17:57:38
ЗУРАГ АЛААЧ БИШ ЗУРАГ АМИЛУУЛААЧ ЮМ АА, АНЖГАЙ
52. xoxotushka | 2008-12-10 18:00:52
ta oroi bolgon bjiidagiin bol yag ene gazriin manaach hiidgiin bna. hen hen heduulee orj irehnuu, yamar yanziin hunuus bna, urid hojid harsan uzsen hun bna uu, orj irehnuu geel haraad suudag bhaa
harin ter gump ah yag gaigui huuhen orj irehnuu geel uud ruu haraad suudag bhaa kikik

zaza ene togloom shuu
53. Бамбаахай | 2008-12-10 18:01:07
харин өөр нэрээр харсан ч гэсэн танихгүй л байлээ. хэхэ
54. anjigai | 2008-12-10 18:02:41
Уучлаарай. Бамбаахай
Вапьлд гялайлаа.
Хохотушка: Ирээд хараарай. Манаач байна уу юу байна. Хэ хэ
55. xoxotushka | 2008-12-10 18:22:40
goe gazar bnaoo. bugdeeree bultaaraa goe gazar oroe ingevel ene gazriig songovol taalamjtai bh bhaa

anjigai ahaa ta manaid ireerei .... lya lya ... gersenzed ireerei ...lya lya ....... manaih l gesen ug ...... geed duulaal bjiival olon hun ochih bhaa xixixi
56. anjigai | 2008-12-10 18:25:33
Манайд ирээрэй манайд ирээрэйййй
За за чадахгүй юм байнөө. Зүгээр биччихлээ шүү.
57. smile (зочин) | 2008-12-10 20:58:46
paradise-n tuhai bichleg oruulaach. 10 jiliin dursamj bolj dee. yagaav dee zaisangiin tend anh hiij baisan show gej bichij baisan. ter showg ana barsaa 2toi hiij baisan uu?
58. anjigai (зочин) | 2008-12-10 21:03:22
Чи хэн бэ? Нээх сонин дурсамж сэдрээж байх чинь. Тэрэнд Ана Барсаа хоёр туслаж байсан Сансар Надмид бид 3 хийж байсан.
Дараа энэ тухай дэлгэрэнгүй хийнээ.
59. Галавсай | 2008-12-10 21:42:09
өдөр тутам хэргэлдэг үгсийн минь тэн хагас нь ГЭРСЭНЗ гэдэг үг болцон байсышд нэг хэсэг...
60. tungaamnh | 2008-12-10 21:45:53
хөөөх агаа эгээ нарын ордог газар манай хуушуурын хэдийнхтэй бас ийм ойрхон байсан хэрэг үү дээ
61. Юки | 2008-12-10 21:49:47
Тэрнэг улаан малгайтай хүн бас байнга байжаахымааа...
62. anjigai (зочин) | 2008-12-10 21:50:09
Ойрхон бол ороод ирж бай ахын дүү нар.
63. anjigai (зочин) | 2008-12-10 21:51:04
Төрсөн дүү тэр чинь ёстой мэргэжлийн зурагчин шүү.
64. Опал | 2008-12-10 21:54:07
ta kue mun sain reklamdchihlaadaaaaaaaa

yamar lag ch gazar syyj par mar hiidiin tanyys hehe
65. apabst | 2008-12-10 22:04:01
Анжгай Холдинг PR юм уу хахха
66. nika (зочин) | 2008-12-10 22:05:17
mgl-d ochvol manai ajiltai oirhon yum bna daa, neg orye baiz, bi miraj-d l haaya ordog bsan, neg shine gazartai boljee
67. anjigai (зочин) | 2008-12-10 22:27:17
Үнэндээ энэ бол төлбөртэй бичлэг. Тэгэхдээ үнэхээр БЛОГЧИД энд байгаа ордог.
Манайхаан зүгээр л ороод үз. Энэ бол хэний ч нүүр улайлгахгүй газар шүү.
68. Onna1 | 2008-12-10 23:28:39
Cain baina uu? ene gazar xaana baidag yum be ? Mongold baidag yum yy ? nadad xaygiig ogooch bi ochixdoo ochij yzmeer baina bayrlalaa
69. Oyuna | 2008-12-11 00:15:24
40, 41 2oo gej....

saihan gazar baina, ochihooroo l baingiin bolnoo tee, namaig mongold baihad chin odoo bid bambaruush, haan broi, ih hurildaid l uulzdag bailaa shd ted bii yu?
70. Oyuna | 2008-12-11 00:20:27
neeree ter Gallery shop chin shine barilga uu? haraaguin baina shuu,
71. Eastsite | 2008-12-11 00:34:12
Zun ochood uudeer ni orood l Anjjigai geed l khashgirana shuu. Khureed ireerei. Dailay.
72. AndaB | 2008-12-11 02:05:49
Davguil haragdaj bna,ochij bgaad bolzood yavchnaa he he he
73. Болжмор | 2008-12-11 05:04:56
Манай баарнууд нээрээ даж шүү...чи очтол наанаа манаачаа хийж л байгаарай...нэг л өдөр хэлэхгүй нисээд очиход байхгүй байгуул айн...хэхэ
74. amanjinka | 2008-12-11 05:08:09
энэ бол цэвэр реклам үнэртсэн эд бна даа ...блогчидын болзох газар гэхэээр хэ хэ...
75. Orgil | 2008-12-11 08:25:34
hashir ooroo neechiheed reklamdaj bnaa da za ochinoo ho mongold ochihooroo...
76. bolorka83 | 2008-12-11 08:32:46
hi za yamar ch bsan agaagiin sain pi ardsnnii hucheer mgld ochihooroo orj uznee gej bodloo
teed bas bolzoond suuhcihaj yu magad hehhehe
77. **АЯКО** | 2008-12-11 08:38:48
би ч тэндэхийн тавилга нь дөөөөөөөөөө ккк. сайхан газар щүү
78. Чацарганы Бут | 2008-12-11 08:41:02
orson garsan humuun ni setgel busgaa bish bol saihan l gazar baigaa daa, zanaad ch yaah yum bilee dee, ochson hoinoo l bolohoos.
79. monjigo | 2008-12-11 11:13:13
Shuls goojood gesen dagaad shuud minii shuls bas goojij bna sh dee... shine jil hurtel forum barij bhad shal demii uymand uruu tataad ene hun ahsgui hol yum daa...
80. anjigai | 2008-12-11 11:19:53
За манайхаан намайг дайлна, уулзана, болзоно гэсэн бүгдэд тань гялайлаа. Эндээ байж л байх юм чинь уулзаад уулзаад явчихнаа.
81. tursun setgegdel (зочин) | 2008-12-11 12:21:52
ana anjigai gej yur n nileen mungunii sonirholtoi, shunaltai nuhur bdag bhaa
82. anjigai | 2008-12-11 12:24:51
Мөнгөнд дургүй хэн ч байхгүй, мөнгөгүй бүтэх юм хаана ч байхгүй
Ариун мөнгийг хөдөлмөрөөрөө олноо. Гоё дуу шүү. ХЭ хэ.
83. BTSG (зочин) | 2008-12-11 12:46:12
Taalagdav.Ochij uznee.Sain meddeg gazar bna.
84. betty 24 (зочин) | 2008-12-11 12:52:11
Lag reklaamdsan bna shd. Uzuulj mongo ene ter olj avaach he he. Neg orj uzsen odoo dahij orohdoo hooliig ni idej uznee. Turuun orohdoo uuh yumiig ni amtalsaar bgaad...
85. ХЭнхэГэнДэн | 2008-12-11 13:02:20
Зөв аятайхан үйлчилгээтэй, идэш ууш нь чанартай бол рекламдах хэрэгтэй. Ямартаа ч дажгүй л харагдаж байна.

Онлайн сурталчилгаанд хамгийн нөлөөтэй зүйл нь орж үзсэн буюу хэрэглэгчидийн сэтгэгдэл хамгийн үр нөлөөтэй байдаг гэж сонссон.

зөв хүмүүсээ дэмжих хэрэгтэй нөхөд өө.
Бусдад хүндэтгэлтэй хандах хирээр өөрийгөө хүндлүүлнэ ээ гэж ......
86. qwerty (зочин) | 2008-12-11 13:19:13
Khun bolgon otooniin gazar geed baisan,ainkhan, mun ch dog um bnaa. mgld ochikhooroo zaaval orno.
87. Mendee | 2008-12-11 15:54:19
lag reklaamdsiim chini 5 hubia 20 hubi boltol sungasan bhaa
88. anjigai (зочин) | 2008-12-11 15:59:58
За манайхаан хөдөө явлаа шүү. 13-нд уулзая. Таксаа хурдан аваад шинэ жил дээр надтай уулзаарай.
89. mok (зочин) | 2008-12-11 16:13:04
nuhduud nuutcaar poker nudeed bn uu gyi yu! ochij shalganaa !
90. SSunday | 2008-12-12 01:13:33
Дажгүй газар бололтой. Очихоороо орно оо.
91. duke (зочин) | 2008-12-12 01:56:28
neere bi 1 udaa orod garsan gazar bn shuu. anjigaitanii surgiig gargasanaas hoish yum bn. tegsen harin tend suuj bsan 2 busguin amnaas uuriin chini ner sonort mini hurj bsan iim uchirtai bj l dee. gehdee bi hunii heregt durlaj ter 2 busguin yariag sonsoogui shuu. tanil ner bolhoor l chih argagui tatagdsan hereg boloi. daraa orvol taarah boltugai...
92. River (зочин) | 2008-12-12 02:51:12
daraa zunaas 2 huugee avaad ochih sanaa bgaa, tegeheeree l naaguur chin yaviie, oirhon yum chin ochihooroo heden udur zadgai avnaa.
hunii horhoi hudulguud hayachihiin, Anjigai chi!!!
93. River (зочин) | 2008-12-12 08:59:46
Anjigai 1 sariin 13 naas Hovdod yu boloh gej bgaan , neg seminar mayagiin yum ch yum uu boloh gej bgaam uu daa, hed honogiin umnu manai 2 Danish friendsuud manaid hed honosin ter naiz maani MOngol yavah gej bgaa gejiish d.Arai chi bas yavj bgaa yum bish biz dee
94. muuzaluu | 2008-12-12 14:55:10
Сайхан газар шүү. Анжгаа даах маах сураг дуулдаад байна уу, нэг жилийн ой ч гэнэ үү. Юу л болоод байна даа. хэхэхэ
95. smile (зочин) | 2008-12-12 15:10:32
za amlasan yosoor paradise-n bichleg huleegeed l suuchihna shu dee. ter showg manai angiinhan angiara uzej baisan yumaa. anag ni tanidag yum. suuld l zurag haraad l bie bienee tend baisniig ni medsen. bi yagaad ch yum yag tuhain uedee yu bolj baisniig ni sanahgui bgaamaa. he he
96. anjigai | 2008-12-12 17:12:32
Зиа бүгдэд тань танк уу? Энэ газар уулзахын ерөөл өргөж байнааа.
97. River (зочин) | 2008-12-12 18:27:58
Anjigai asuultand hariu ug l duu, please!!!
98. anjigai | 2008-12-13 13:12:58
Аан би тэрэнд явахгүй ээ. Тэгэхдээ Оргио явах байх. Багануурын ОРгио угнаасаа Ховдод ажиллаж байгаа. Тэд л нийлж сургалт хийх байх. Данийн скаутын байгууллагатай хамтарсан жижиг төсөл хэрэгжиж байгааа юм.
99. River (зочин) | 2008-12-13 13:16:46
Zia thanks shuu.
100. anjigai | 2008-12-13 13:25:47
Мөн шуурхай уншлаа шүү. Өнөөдөр Банжигчдын шинэ жилтэй.
101. ordinary (зочин) | 2008-12-14 14:11:16
ийм л газар дутагдаад байсын шд. Очиж үзсэн хүмүүс ам сайтай байх шиг байна, тэгж байгаад нэг очиж найзуудтайгаа суунаа
102. anjigai | 2008-12-16 17:57:19
Нээрээ манайд нэг иймэрхүү олон сонголттой газар ховор юм байна шүү. Гэнэт омогших ч шиг.
103. Батаа123 | 2008-12-16 18:04:42
гэнэт очмоор санагдах ч шиг хэхэ
104. anjigai | 2008-12-16 18:31:41
Өнөө орой уулзвал уулзийлдаа.
105. gure_s | 2008-12-26 23:22:19
Reklam n bna u, yamar n bna uu nadad badgui. Harin ochojuzmeer bas suumaar gazar yum bna gedeg n haragdaj bna. iimerhuu medeeleliig haramgui tugeej bga and chamd talarhiya. Dandaa tiim baigaaraaa
106. anjigai | 2008-12-26 23:29:35
Өөө ёстоййй гялайлаа. Хүн дагуулаад очсон ч нүүр улайлгахааргүй газар даа.
107. blogtoihun | 2008-12-28 03:19:35
За за чамайг дагаж шөнө очсрн болохоор дараа олохгүй байх гэж бодсон юм. Одоо айлтгүй боллоо.
Дараа наана чэн л мар мар гээд сууж байя хэ хэ...
Сайхан байсан шүү тэ
108. blogtoihun | 2008-12-28 03:21:11
Маай хоёр өндөр сайн уу? хэ хэ.
Би өөрийн гэсэн ширээтэй болмоор байна.
109. anjigai | 2008-12-28 14:23:16
Таньд тусад нь ширээ гаргаж өгнөө. Хоёр өндөр бид хэд өчигдөр таны бэлэгнүүдийг тараагаад, миний шагналыг угаагаад бас л эндээ мар мар гээд сууж байлаа.
110. Jagaa (зочин) | 2008-12-29 19:13:24
Саяхан би гадны зочидтой хамт орсон. Маш их таалагдсан. Ялангуяа хоолноос гадна тохижилт дизайн нь өвөрмөц юм байна гэж байна лээ шүү. зөөгчид нь англиар тасархай ярьдаг юм байна лээ
111. anjigai | 2008-12-29 19:14:55
Айдаа тэгнэ дээ. Өчигдөр бас л тэнд шинэ жилтэй байсан. Маргааш ахиад л очино.
112. Hunshuvuu (зочин) | 2009-01-02 09:11:18
Hanburged ee chamd az jargalig husie. nadad mash ih taalagdlaa. uur iluu ih goyo zuiliig hiigerei. hun buhnii oroh durai uzeh durtai saite bh bno gej bodloo bi ch bainga orj uzej setgelee bayasgaj bnaa yagaad gvel chi bol minii naiz za amjilt!
113. anjigai | 2009-01-02 10:37:23
Ханбүргэд ий. САйхан нэр байна. НАйз юм бол энэ газар нэг уулзана байгаа.
114. SoNGolT.com | 2009-01-19 09:48:26
Манай жигүүрийнхэн танилцах уулзалт хийхэд энэ газар л яг тохирохын байна даа
115. anjigai | 2009-01-19 09:53:42
Блогчид юм бол энд л танилцвал чика шүү. Зарлахад ч амар Блогчдын болзооны газар гээд л ОК.
116. SoNGolT.com | 2009-01-19 10:02:16
Зиаг энэ талаар бусадтайгаа яридцаад үзье
117. anjigai | 2009-01-19 10:07:36
ОК
118. anand2008 (зочин) | 2009-02-18 21:31:13
Аниа нь очихоороо баахан италууд дагуулж очоод баллаад өгнөө.Надад нээрээ Үлаанбаатарт тогтмол өөрийн гэсэн газар байхгүй.Хоол сайтай бол сайн байна шүү. Итали хоолтой юу? Энэ талаар хувийн эмайлаар холбогдоорой. Удахгүй эндээс лаг тогооч очих гэж байгаа. наана чинь хэрэг болж юун магад.
119. Диваажингийн оргодол | 2009-02-18 21:47:15
Байнга явдаг хэрнээ яагаад анзаараагүй байдаг билээ?
120. anjigai | 2009-02-20 01:12:24
Ананд аниа янз бүрийн л хоол хийдэг юм билээ. Европ хоол хийдэг, пицца, Монгол хоол. Яг итали гэж байхгүшй байхаа. Та ирээд орж үзхээрэй сайн хараарай. Би ч хоолыг хаанаас гаралтайг муу мэдддэг хүн дээ.
Болор7эрдэнэ: Аан тэр нэг хэдэн шаврын хаалтны павилонууд нь харагдуулдаггүй байхаа.
121. Баяраа | 2009-02-20 01:26:15
Чи багадаа их ууртай нөхөр байж ээ? зураг бол догь гарсан бна шүү хөмсөг зангидаастай
122. anjigai | 2009-02-20 03:03:44
Хэ хэ. Их л мундаг хүн болно доо гэээд л бодоод байгаа юм хөөрхий.
123. ono (зочин) | 2009-07-07 12:42:06
hye yamar sonin um be bi odoo end ih lo orj hool iddeg dee. neg ih piav miav uugaad suugaad bdaggui l dee gehdee tsezar salatiig n bol oroh toolondoo avch iddeg shyy. amttai gol n ports ih bdag um. harin Anjigai yagaad reklamdaad bgan? ingeed reklamdad hunuus ih irvel Anjigaid unegui uilchlene ingesen umu ehheheh.
124. ono (зочин) | 2009-07-07 12:42:34
hye yamar sonin um be bi odoo end ih lo orj hool iddeg dee. neg ih piav miav uugaad suugaad bdaggui l dee gehdee tsezar salatiig n bol oroh toolondoo avch iddeg shyy. amttai gol n ports ih bdag um. harin Anjigai yagaad reklamdaad bgan? ingeed reklamdad hunuus ih irvel Anjigaid unegui uilchlene ingesen umu ehheheh.
125. ono (зочин) | 2009-07-07 12:42:52
hye yamar sonin um be bi odoo end ih lo orj hool iddeg dee. neg ih piav miav uugaad suugaad bdaggui l dee gehdee tsezar salatiig n bol oroh toolondoo avch iddeg shyy. amttai gol n ports ih bdag um. harin Anjigai yagaad reklamdaad bgan? ingeed reklamdad hunuus ih irvel Anjigaid unegui uilchlene ingesen umu ehheheh.
126. anjigai | 2009-07-07 12:44:26
Би наадахны чинь маркетингийг хариуцдаг юм. Хэ хэ
127. Д Нацагдорж (зочин) | 2009-07-25 15:49:32
Монгол хэл зааж өгөх юмсан
128. gerelee (зочин) | 2009-07-25 19:46:01
hi. and mini yu bna daa. naadamaas hoish iish tiishee amralt ayalal zugaalga geseer blogoor chini keyboardaj amjsangui. chi ih yum nemj bichsen bololtoi halit halit zochlov. bugded comment bichij amjsangui. uchir ni zav muutai bna. oirdoo nom ih unshij bas hajuugaar ni hugjiliin berhsheeltei huuhedtei ajillah surgagch bagshiin surgaltand suugaad nomiin duu ch sonsoh shig tun ih ajiltai bgaa. got orohooroo gersenz khaand bolzomz ho. nadad tun ih taalagaj bh shig bna.
129. anjigai | 2009-09-06 22:39:30
Гэрлээ: ОДоо ирвэл тэнд уулзнаа.
Их зохиолч минь уг нь тэгвэл их л сайн байна даа.
130. ..::sunshine::.. | 2009-09-16 16:34:21
Очдийн билүү.
131. anjigai | 2009-09-16 16:41:32
Оч оч
132. П.Шинэбаатар | 2009-09-18 13:22:28
Namaig neemeer hooy bi ozno shuu.
133. П.Шинэбаатар | 2009-09-18 13:24:19
ozno geed bichchehsen bn ochino shuu. setgegdelee yaagaad haachihvaa. hen haana yu geed baigaam be zaagaad ug alaad uguy. /garaas sain bariarai Anjigai hugshuun ene ugiig shivnej helsen shuu/
134. Ordi | 2009-09-18 13:24:31
132. П.Шинэбаатар | 2009-09-18 13:22:28
Namaig neemeer hooy bi ozno shuu.

haha yana genuu ene huuhed, anjigai be careful
135. П.Шинэбаатар | 2009-09-18 13:25:29
nemeerei gej bichih geed neemeer geed bichtsen baihiim da lud chini yagaad aldaad bainaa
136. anjigai | 2009-09-18 16:32:29
Хэ хэ
137. . | 2009-09-18 16:40:41
570 лээгсус хэнийхийн Ноймрыг бол айхтаар шавар хаасан байна шүү.
Очиж отоод суунаааа . Амалчий
138. anjigai | 2009-09-18 17:04:52
МИнийх л лав биш.
139. Nuudelchin (зочин) | 2009-09-18 17:53:19
otoonii gazar luu chini odoo ochloo. tend uulzay. yrih ym bna.
140. anjigai | 2009-09-18 19:08:23
Би өнөөдөр очиж чадахгүйнээ. шуурагнаас өмнө амжиж гэртээ харих минь.
141. wow_babu (зочин) | 2009-09-18 19:16:15
za uulzah tsag oirtool goe bn shvv tax hed gelee
142. ......... МАРДАЙ........ | 2009-11-07 18:00:18
ЗА ЭНЭ ГАЗРАА УУЛЗАЛДАЖ БАЙГАА ЮУ. ТЭГЭЭД ЕСӨӨС ХОЙШ ЯАЖ УУЛЗАЛДАЖ БАЙГАА Н БЭ ХӨ. ШИНЭ ЖИЛ ЭНЭ ТЭР ХИЙДЭГ ЮМ УУ. ХЭЛЭЭД ӨГӨӨЧ ХӨ
143. ......... МАРДАЙ........ | 2009-11-07 18:01:46
ААН НЭЭРЭЭ ЗААНА ГЭЖ ХОЛИОН БАНТАН БОЛГОСОН БАЙНА ШҮҮ. ЁСТОЙ ХОТОД ӨССӨН ТУЛДАА Л ААН ТЭНД НЭ ИЙМ НУУЦ ГАЗАР БАЙДАГ ШҮҮ ГЭЖ ЛОГИК ЭНЭ ТЭРЭЭР Л ОЛЖ БАЙНА ШДЭ ХЭ ХЭ ХЭ ХЭ
144. bomberder | 2009-11-07 18:11:23
ovoo mungu gardsan bhaa rehlaamchid ni hehehe
145. anjigai | 2009-11-07 18:17:57
Мардай: Харин газрын зураг нэг тиймхэн болсоон. Өчигдөр л гэхэд нилээд хэдэн хүн нууцын байдлаар 11,30 хүртэл суусан. Шинэ жил болох байхаа л гэж бодоод байна.
Бомбердер: Надаа мангар их мсөнгө өгч эрхлаамдуулсышд. ХЭ хэ.
146. ......... МАРДАЙ........ | 2009-11-07 18:19:52
ЗООСТОЙ ОЧУУЛ ХҮҮХЭН БОЛ АСУУДАЛГҮЙ ГЭЖ ОЙЛОО ЗӨВ ҮҮ ТЭ. ДЭЭР БОЛ ТЭГЭЭЛ БИЧСЭН БАЙНА. НАДА НЭГ ЮМ ОЛООД ӨГӨӨЧ
147. anjigai | 2009-11-07 18:24:27
Хэ хэ. Манайхныг цугларсан үед яаж зугтаж хүүхэнгүй салахаа л боддогийшд. Ер нь нэмэргүй дээ. Хэн нэг нь өрсөөд чамайг зарчихсан л байх болно шүү. Хиа хиа
148. ......... МАРДАЙ........ | 2009-11-07 18:25:48
БИ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТАД БАЙДАГ ШДЭ. БИ БАС ӨЧИГДӨР УУГААД ХАМТ УУХ ХҮН БАЙХГҮЙ НӨГӨӨ БЭЭЖИНД БАЙСАН МӨНХБААТАРТАЙ НЭГ ЮМ УУЛААШД.ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНД БАЙСАН. МЭДСЭН БОЛ ТА НАРТАЙ ОЧИЖ ТАНИЛЦАНГАА ЖААЛ УУХГҮЙ ЮУ ХЭ ХЭ ХЭ
149. anjigai | 2009-11-07 18:30:24
Баатраа энд байгаа юм уу? Тэгээд ярихгүй яасан юм бэ?
150. Гэгээн Саран | 2009-11-07 18:32:43
Орж үзмээр санагдтал бичдэг байшд... үзнэээ, ерөөсөө
151. ......... МАРДАЙ........ | 2009-11-07 18:34:45
САЯХАН ЯВААД ИРСЭН ШДЭ. ОДОО ЭНДЭЭ БАЙНГА БАЙХ БОЛНО ГЭСЭЭН. ТЭГЭЭД ТА НАРЫГ НУУЦ СУУЖ БАЙХАД БИД ГАТНУУЛ БИШ ЯАЖ МЭДЭХЭВ.. ДАРАА НЭГ УУХААРАА ЗАЛГАЯ. ХҮҮХЭН ЯАХЫН ХӨ
152. anjigai | 2009-11-07 18:35:14
Тэгүүл таарах байх даа. Ичилгүй дуудаарай. Би бол танихгүйшд хэ хэ.
153. Towarish | 2009-11-07 18:37:10
Ээ зээзээ. Очноо хө. миний ахмад цолны найрыг хийхдээ бэлджаагаарай наанаа. шинэ жилийн наахан юмуу дараахан л очно доо хө.
154. anjigai | 2009-11-08 10:10:54
Ёстой гоё шүү. Нөхөр ахмадын тушаалыг биелүүлэхэд бэлэн.
155. Ulsbold (зочин) | 2009-11-19 13:12:11
Uilchilgee muu baisan hoolnii chanar bas muu baisan ehendee gaigui baij baigaad odoo ch hereg alga bolson baina lee
156. anjigai | 2009-11-19 16:10:47
Одоо менежментийн баг нь өөрчлөгдөөд их аятайхан болсоон.
157. Абсурд | 2009-12-03 13:04:19
Гоё газар шт =D
158. luubuu | 2009-12-03 13:08:34
ААААН ЯНЗЫН ТААНУУДЫГ ХАРМАААРИЙВАЛ ИЙШЭЭ ОРЖ ИРНЭ ЭЭЭ
159. anjigai | 2009-12-03 20:24:24
Абсурд: Бас энд орж л байсан байх нь л дээ. Хэ хэ. НАмайг харсан уу? ч гэх шиг
Луубуу: Бараг л заавал хэн нэгтэй нь таарна шүү.
160. S_I_LOVE | 2009-12-17 01:00:05
goe yuma.shine jilee martagdaxaargui saihan temdegleerei!
161. anjigai | 2009-12-17 01:14:57
САйхан тэмдгэлнээ.
162. wow_babu | 2009-12-19 01:29:42
за би очоод бүгдийг чинь пиво оор дайлгаа за
163. wow_babu | 2009-12-19 01:31:01
minii ve iin ohin irne bizdee ntr kakakaka
164. anjigai | 2009-12-20 02:50:18
Чи аль үе юм.
165. chimeg (зочин) | 2009-12-20 21:42:54
Bi ochmoor l baina.Yag manai shine jiltei davhtschih yuma.Bi banjig neted sayahnaas l ordog bolood bas gishuun ni bolson yum.Shine naiz nohodtei bolohiig mash ih husej ba.Bi 34tei l de.Minii yeiin humuus bdag biz de
166. anjigai | 2009-12-20 21:49:25
Би л гэхэд 35-тай шүүү дээ.
167. buyanaa66 | 2009-12-23 23:51:06
Сайн уу? Амжигай ахаа! Би нь бүтэн сайнд энэ газар чинь оройхон суувал суудал олдох боловуу. Биднуус нь 7лаа.
168. ae_bilguun (зочин) | 2010-03-21 20:42:18
danda l nas togtson humuus baih ym banjigiih n gej keke.... zaluuchudad 19 18 ntr nasni banjigchid uulzchhar dajgu gazar medku biz
169. anjigai | 2010-03-22 11:48:11
Буянаа. Бүтэнсайнд ажилдаггүй юм шүү.
Билгүүн: Залуучуууд зөндөө зөндөө, хүүхдүүд ч байгаа.
170. aurum292 | 2010-06-07 21:02:02
Tegj bgaad 1 ochnoo bj bgaarai za
171. anjigai | 2010-06-08 09:56:44
ОДоо ч бараг түүгээр үзэгдэхээ больсон доо.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.