Сүүлийн үед БЛОГ-доо фото оруулсангүй. Гэтэл найз нөхөд, уншигчид маань ч тэр "Утаатай нь хамаагүй ээ Улаанбаатараа нэг сайхан хармаар байна..." гээд байсан юм. Гэнэт л өчигдөр нэг найзруугаа /Уншигч Coco найздаа гялайлаа/ яриад камер, хөлөө аваад гараад өглөө. Яахав манай болзоотын бор толгой болсон "Зайсан" дээрээсээ л хэдэн зураг авлаа. Бас Сүхбаатарын талбай болон хотын төвөөр бас ч гэж хэдэн зураг буулаглаа.
Ихэнхи нь машины цонхоор явуут авсан зураг байгаа. Чанар жаахан муу байж мэднэ. Бас арай оройтсон тул гэрэл багадсан тал бий. Заримыг нь заавал үзүүлмээр санагдаад гэрэл, контрастыг нь янзалсан тал ч байгаа.
За ингээд миний хэрэг болгон авсан хэдэн зургийг харж хайрт Улаанбаатрынхаа өнөөгийн дүр төрхөөр аялцгаа даа.

Ойн чөлөөнд. Хэ хэ. Гурвалжингийн гүүрээр давж явсан юм. Тэгээд Хан-Уулын цагдаагийн постны хажуугийн гэрлэн дохион дээр зогсох хооронд дарсан зураг.

Энийг архины сурталчилгаа гэж битгий бодоорой. Зүгээр гоё харагдаад байхаар нь хэрэг болгон бууж авсан юм. Галавсай, Гамп, Номад, Амг@@, Батаа нар, Зараа, 35, Тагнай, Үлэмж, Витамин, Сторми, Муу Залуу гэх мэт найз нартаа шинэ оны мэнд хүргэв. Хиа хиа

Тээр та нарт зураг үзүүлэх гэж ямар их хөрөнгө хүч гарзадсан байна. Хэ хэ

Өгсөх замд, нэг л гоё харагдаад байсан юм.

Зайсан толгой гэж. Бас л сайхан тохижуулвал сайхан л чөлөөт цагийн бүс дээ.

Ингэж авсан бас их аятайхан харагдаж байдаг шүү.

Доошоо хартал... Хөөрхий муу танктай хөшөө минь ганцаараа торойж харагдана.

Толгой эргээд баруун тийшээ хартал... Богд уул минь дүнхийгээд сэтгэл сайхан уужрав.

За ингээд 300-тай дурангаар алсын зүйлийг авчирч харуулахаар шийдлээ. Бурхан багшийн амарлангуй хөшөө. /Гар бээрээд, камерийн хөл хөдлөөд зарим зураг жаахан фокус алдсан байдаг шүү. Хүйтэн байсөөн./

Хотын төвд баригдаж байгаа хоёр өндөр байшин. Сайн дуранд саад болсон саарал утаа чамайг дээ. хэ хэ /энэ хоёрыг ойроос авсан нь байгаа/

Туул голын хойд эргээр баригдсан шинэхэн хорооллууд. Наагуур харагдаж байгаа бургас бол Туул голын бургас.

За энэ бол Туулын гүүр гараад Зайсанруу эргэдэг эргэлтийн хажууд боссон шинэ барилга. Цаана нь Туулын гүүр харагдаж байгаа биз.

Энэ бол өнөөх хийморийн овоо маань харагдана.

Нар жаргаж байна. Наагуур нь үүл бус утаа харанхуйлна.

Энэ нөгөө Гольф цохидог талбай. Өвөл ажилладаг эсэхийг мэдэхгүй.

Арай л гэж харагдаж байна даа. Нарантуул захын бараа

Танктай хөшөө маань яв янзандаа л байна. Байраа солиод бараг өнгө орчихсон ч юмуу?

Бурхан багшийн цэцэрлэгийн өвлийн өнгө. Нэг л эл хуль.

Баянгол зочид будлын гэрлээр баримжаалаад аль нь юу болохыг таагаарай. Хэ хэ /Бас л лайтай утаатай байгаа биздээ. Орой бол бүүр ихсийшд./

Зөвлөлтийн дайчдын хөшөөг тэнгэрт нартай, газарт галтай мөнхлөв.

Утаа хаана бий болж байна. Энэ тухай тусд нь зурагнууд оруулнаа. Зүгээр л бид иймэрхүү шинэ үүл хэрэглэж байгааг л харуулах гэсэн юм.

Уг нь тэр цаана 15-р хороолол, Офицеруудын ордон энээ тэрээ харагдах ёстой. Байдгүй ээ.

Би асвал чамаас тод л доо уг нь...

Нэг л өдөр Хатан туулыг минь хашаад авах вий дээ. Арай л даварч байгаа юм даа.

За ингээд 18-35-тай дурангаа хийж аваад хотын төврүү давхилаа. Замаараа бас зураг аваад л яваад байсан. Ихэнхи нь машины цонхоор авсан зурагнууд шүү. Богдын ногоон ордон.

Өвлийн ордон нь. Энд байдаг музей бас л гоё шүү.

120-ийн нөгөө булангийн дэлгүүр чинь ийм сүүпэр дүүпэр болжээ.

Энхтайвны гүүрний урд талд шинээр баригдсан хороолол. Нэрийг нь мэддэг нь доор биччихээрэй.

Саяны хорооллын хойд үзүүрт Американ Грилл, Американ Гриллийн яг ард талд А3 хамтлагийн дуугаа бичүүлдэг NEW STAR студи байралдаг.

Энхтайвны гүүрэн дээрээс. Уг нь энэ гүүрний гэрэл асахаараа үнэн гоё байдаг юм. Мань мангар азгүй гэрэл нь асаагүй байхад таарцан.

Энхтайвны гүүрний хойд талд байрлах 2 ч битүү шилэн оффис. Өвөл одоо хүйтэн биш л юм байхдаа. Хэ хэ Энэний хажууханд бас нэг өндөр байшинд манай төрсөн дүү ЮКИ ажилаан хийдгийн. Дүүгээ эрхлаамднаа.

Баянгол ресторанаа нэг эрхлаамдчий.

Хаа сайгүй ийм ЛЭД гэрлэн чимэглэлүүд бий болсон. ӨНөө орой "Болор цом"-оо үзээрэй. Мөн ч олон газрыг эрхлаамдаж байна даа. Мөнгөө авах юмсан. Хэ хэ

АПУ-г эрхлаамдсан юм чинь СББ-ийн Айриш паабыг бас эрхлаамдчий.

00 цэг гэдэг. Энэ хэсэг газар зурган дээр их гоё гардаг шүү.

За энэ зургийн гэрлийг нь тааруулалгүй авчихаад хүчээр засч янзлан оруулав. Өвлийн хүйтэнд атуус хүлээх ч бас л баргар ажил шүү.

За нөгөө хоёр өндрийн чинь нэг нь энэ. Шангрила гэх боловч үнэндээ ЭмСиЭс-ийн оффисе болох юм гэсэн.

Энэ нөгөөх нь Блү Скай товер гэдэг нэртэй оффисе болох юм гэнэлээ. Хөөрхий амьтан хэлбэр байрлалаасаа болоод бас их ад үзэгдсээн. Засгийн газрын ордонруугаа хутганы ир харууллаа гэнэ үү? Хэ хэ. Бас л график, орон зайн мэдрэмж сайтай хүний үг шүү. Хиа хиа хиа

Зиа талбай нэг иймэрхүү байлаа. Ногоон өндөр байшинг бүгд мэднэ Бодь цамхаг. Харин тэр хар байшин бол саяхан баригдсан хотын захиргааны шинэ ордон. Ёолкоо хураагаагүй л байна лээ.

Төрийн минь сүлд өршөө. Энэ гэрлийг нь асаачихад яадаг байнаа. Тогны мөнгөө хэмнэдэг юм болов уу?

Төв шуудангийн цагтай өндөрлөгт байрлуулсан Кока Колагийн гэрлэн эрхлаам /Лаг анимацтай бас/. Бас чимээд л өгчихсөн байгаа юм. Цаг хэд болж байгааг хараарай.

Талбайг гэрэлтүүлэгч: 1-р хувилбар

Талбайг гэрэлтүүлэгч: 2-р хувилбар

Улаан туяа.

Дуурь бүжгийн эрдмийн театр. Яг л хэвээрэй. Наад талд харагдаж байгаа машаанаар сити туур хийсэн юм.

Соёлын төв өргөө бүхий гудам.

Жанжны хөшөө. Энийг бас ядаж 2 талаас нь гэрэлтүүлчихэд ер нь яахав дээ. Тиймээ.
Эцэст нь энэ сургуулийг төгсөгчдөд зориулав. Эрдэм номын үйлс бүхэн цэцэглэх болтугай.
Зиа ямар ч олон зураг болчихов доо. Унших юм байсан бол ч яг хүн залхаахаар байлаа. Харах юм байна гайгүй байхаа. Нэг л их юм мэдэхгүй хүмүүст зааж байгаа юм шиг тайлбарласан байна уу? Эх орноосоо гараад олон жил болсон хүмүүст зормулсан юм шүү. Ойлгоорой. Учир нь миний сайтын уншигчдийн бараг 50% нь гадаадаас байдаг юмаа.
Дараагийн удаа хотын утаанд томоохон хувь нэмрээ оруулж байгаа нэгэн газрыг тойрсон Фото сурвалжлага оруулнаа.
Нээрээ удахгүй өвлийн фото тур зохион байгуулагдана. Та бүхэн идэвхитэй оролцоорой. Фото тур-д Light Zoom агентлагийн зурагчин Тошка оролцох бөгөөд та бүхэнд үнэтэй зөвлөгөө өгөх болноо.
Бид ЭНЭХҮҮ уулзалтын үеэр хэзээ туур хийхээ шийдээд зарлах болноо.
За хотын ФОТО таалагдсан гэж найдаж байна.
Улаанбаатар минь сайхан хот шүү.
Өө нээрээ зурагнаас минь энд тэнд ашиглах болон юм хумаа гоёвол Анжигайгийнхаа нэр албан ёсны www.anjigai.com гэсэн нэрийг минь дурдаж байгаарай. Гялайлаа.





Сэтгэгдэлүүд:
Нутагтаан очоод ирцийм шиг л болжийнэ. Хэдэн зураг харсан чинь сэтгэл хөдлөөд сүйд.
Сайхан шийдэлтэй гоё зурагнууд байнаа.
БАярлалаа гэж байгаа хүмүүс энэ тэнд байгаа Баннерууд дээр нэг нэг дарчихвал ёстой их баярлана. Ха ха.
Ер нь цаашдаа орж ирэх бүрдээ дарчихаж бай. Хийморьт сайн шүү.
Бүүүр сэтгэл хөдлөөд хотоо харсан чинь
120 ntree neg harchlaa bas hehe
Самардаад биш тэмтчээд гэвэл дөхөхийн байна.
Галавсай, Гамп, Номад, Амг@@, Батаа нар, Зараа, 35, Тагнай гэх мэт найз нартаа шинэ оны мэнд хүргэв. Хиа хиа ....ингээл миний нэр байдаггүйм ш дэ гэсэн чинь биш ээ энэ өөр хүмүүс бололтой хэхэ.
Нэг л өдөр Хатан туулыг минь хашаад авах вий дээ. Арай л даварч байгаа юм даа.....Харин яг тий угаасаа тэр хашааг доогоо буугаад хараарай голыг бараг оруулсан байна лээ
ДАраагийн аялал аа хурдан зарлаарай!!!
Төрж, өссөн газар Зайсан толгой, уусан ус Туул гол, хуучин ажил, бүрр төгссөн сургуулийн минь хүртэл зургийг оруулчиж. Ах мэээн ах мэээн адтай шидтэй зурагчин юм дааа... /аав мээн аав мээн анчин гөрөөчин явсымын аяар явчаарай/
Аан Нямка тэр жагсаалтанд орох гээд хэрэггүй ээ.
Харин Битминийг нэмчихье. Хиа хиа
Нямка минь зурагчны талаасаа жаахан шүүмж хэлээч.
Бас гэрэл угаасаа бага үед авсан болохоор гэрэл муутай болчийнмуу ISO гоо 100-200 нэмээд авуул яах бол гэж бодлоо, Тэгээд контраст өгсөн зурагнууд нь аль нь вэ? сайн ялгарч харагдахгүй байна хэхэ....Ингээл болоо хэхэ
Нямка. Ихэнхи нь механикаар авсан. Тэгэхгүй бол юу ч гарахгүй шүү дээ. Машаан дотроос авсан тул хэт багасгахаар хурд нь гүйцэхгүй саринаад байсан юм шүү.
Нээх олон ч байхгүй ээ. Ганц нэг гэрлээ тохируулж чадаагүй зурагтай л тулж ажилласан. Хэ хэ.
Надад урамтай сайхан үг хэлсэн бүгдэд гялайлаа.
bayarlallaa
Ника төрлөх сургууль бас гоё харагдаж байгаа биздээ. Дараа нэг өдрийн цагаар зураг авнаа.
Санй ч ирклаамдлаа, очихоороо бүгдэнгээр нь ороод гарах юм шүү...хэхэ оруулах болов уу
Сайхан санагдаж байнашүү, таньдаг мэддэг газар ч бас байна, манай сургуулиас өгсүүлээд... сэтгэл гаргаж зураг авсанд их баярлалаа,
харин их цастай хүйтэн харагдаж байна
баяртай байна.
сайн уу хө
одоо очвол ч төөрөх юм бна дааа
busdaar bol dajgui zuragnuud bn.thanks
Шинэ оны мэнд гэчихвэл буруутдаг юм болов уу?
сээгий бичсэн хүмүүс дунд ахад минь 500 цаас өгөх хүн алга уу. хиа хиа хиа..
СайханСанаа: Зүгээр л энэ дээр болон доор байгаа БАНЕРУУД дээр нэг нэг дараад бай л гэчихсэн байгаа. Хэ хэ
Цаг 17:40 болжугаа юмуудаа.
Сайхан зураг байна баярлалаа.
Зайсангийн орчим бол үнэтэй хорооллуудын бөөгнөрөл болчихсон дөө.
Энэ миний шинэ жилийн мэнд хүргэсэн нөхөд яагаад орж ирэхгүй байнаа. Нөгөөхөө эргүүлээд завгүй байгаа юм болов уу? Ха ха
Цэцээн сэтгэгдлээ үлдээж байгаарай. Би тэгхээр нээх баяралдгийн. Хэ хэ.
Мань тамгалах гэснээ яршиг яршиг хүмүүс сайхан сэтгэлээрэй миний бүтээл гээд хэлчих юм чинь залхуу гээд больчихсон.
Лхаагий: Танктай хөшөө ч байраа сольчихсон шүү дээ.
Гоё зурагнууд байнаа.
Танктай хөшөөг хөөрхий дээрээс нь аваад аягүй гоо сайхангүй гаргачихсан байхаа.
фриска: ТАНК уу?
Чи хөө тэр хойшооо шадвилангийн зуслан тийшээ нэг " дур тавиадхаач" хиа хиа хиа
Надиа: Бүрэнхий ч байсан, утаатай ч байсан.
Галавсай: Хичээеээ. Чи тэр бизнесээ хийчихээч. Дээр тавьсан мэндчилгээ үзсэн үү дуракаа.
utaatai ch gesen,
ub hotoo sanachlaaa gej...
zunaas neg ochinoooo...
сайхан
Бас ингээд харахлаар бас хөгжөөд л байгаам шүү тээ. Муу муухайны хажуугаар бохир ч гэсн дэвшил явагдаад л байгаан .
poox 5 jiliin dotor aimaar oorchlogdson ban sh de.namaig bxad chin tuuliin ter xabair chin zulgai xooson bdag bsan sh de.gexdee 120, enxtaibnii guur gex met doshnixoo yumnuudg xarsan chin goe bnaa.mash ix bayarlalaa.
тэр өндөр барилгуудын оройг харах гэж малгай унах нь байна шүү дээ..
120.н дэлгүүр болоошдээ...зайсан гарах бүрдээ албатайм шиг ордог байж билээ...
Чи хө нээх сайхан буузны гуанзны нэг зураг оруулаач...шив шинэ буузтай...хахах
Банштай цайгаа уугаад хөлсөө арчаад...хотынхоо зургийг харсан чинь баавартай байна шүү гэж
Зарим хүмүүс уйлсан байна. Би та нартаа эх орныг чинь харуулсандаа маш баяртай байна.
Байгалийн зураг бол өмнөх хуудсуудад хэд хэд байгаа. ХАйгаад үзчихээрэй.
Фото туур-д хэн сонирохсон өөрийгөө Банжигийн гишүүн гэж боддог хүн бүр явж болно шүү.
Хорт утааны баг хэрэгтэй тэгэхдээ их гоё дизайнтай шүү. Хэ хэ
0р нь танктай хөшөө дээрээсээ жаахан царай муутай гардаг юм билээ. ХЭ хэ
anx udaa seegii unshixgui shuud seegiidlee.
15; otseruudiin ordon xaashaa...guruudugaar xoroolol nuugee yu
ps: ene seegiiniixee xariug zaaval avnaa, uchir ni minii seegiind yerduu xariuldaggui...bas tsarai zus-orshin suugaa nutag usaar ni xyazgaarlaad...oonlii UB-MAFIA nuud l bichix stomuu
PS-2. ix ajil orson bna, dulaan gutsalsan bsan biddee!1!
Сөнөх ч арай л болоогүй ээ
Хурдхан ирээд алхчихаарай. Дарсанд гялайлаа
Хорооллууд хаашаа ч нүүгээгүй зүгээр л их утааны ардаас харагдахгүй байгаа юм. Би яс үндэс, шашин, арьс өнгө, хүйсийн ялгаа харгалзахгүй хариу өгдөг хүн шүү.
yamar ch ih seegiitei yum be
Өвлийн photo tour хэзээ болох гэж байгаан боломжтой бол хэлчихээрэй хөө
миний ID: Sainaa_24@yahoo.com
аан тийм нэг иймэрхүү блог нээсэн шүү http://photobysainaa.blogspot.com/
gogo zuragnuud oruulsand bayrla*100000
dawraad... dahiad olon zuragnuud oruulaarai
UB-g yamarshuu hot gedgii ni gadniihand haruulii kkk
Sonirholtoi saihan agshing barij avch tegeed bas sain tailbar hiine gedeg bas l hunii setgeh avyas shu. Ulaanbaatar mini saihan hujij bnaa, saihan bn, ene jil butsnaa l getsen bgaa. Bayarlalaa.
Борис: Сайн уу? Гялайлаа.
Их баярлалаа. Өөр олон зураг тавиарай. Яг үнэнийг хэлэхэд би УБ ийм болсон гэж санасангүй. Бараг очоод төөрчихөөр болцийм бишүү? Сайхан харагджийна! COOOOL!
odoo utaach boor aimar shv
ooo
ineedem bish xaniadam bolsiishd
Hezee negen odor chingis haan airport deer buuj eh orniihoo tsengeg agaariig tseej duuren amisgalna gej naidaj l suudag.
yag l javhlan-n duund deerh shg (sanaa aldaw)
Сэтгэгдэл үлдээх: