Нэгдүгээр зүйл: Зиа хөөрхий муухай гээд гараа тайрдаггүйтэй адил утаатай гээд Улаанбаатараасаа хайчих вэ дээ мань мэт бол. Ер нь энэ утааны ихэнхийг цахилгаан станцуудын яндангууд, машаануудын яндангууд, гэр хорооллын яндангууд, бас бидний аманд суунаглах яндангууд үйлдвэрлэж байна. Янданг үзэн ядах сэтгэл төрж эхэллээ. Дээхэн үед хэн нэг нь яндангийн татвар бий болгох тухай ярьж байсан. Тэр бас бодууштай л юм.
За тэгээд нэг хэсэг яндангийн зураг орууллаа.

Гурвалчингийн гүүр давмагц л ийм дүр төрх нүдэнд туссан. Магадгүй зарим нь уур ч байж болох л юм.

Энэ байхгүй бол бид бас цахилгаан, дулаангүй баларна л даа. Бага муулнаа.

Тэгэхдээ л бас аймаар харагдаж байгаа юм шүү.

Холоос 3 болон 4-р Утаа үйлдвэрлэгчид иймэрхүү харагдана. Шинэ үүл үүсгэж байгаан.

Татаж харвал 4-р станцын утаа нэг иймэрхүү...

3-р станцых иймэрхүү л харагдаж байна.

Аан харин энэ бол үеэ өнгөрөөгөөд одоо утаа гаргахаа болисон 1-р цахилгаан станцын хоёр яндан. Эд нараас татвар авахгүй ээ хөөрхий. Магадгүй андуурсан байж болох
За нэг иймэрхүү л Фото сурвалжлага хийлээ дээ. Жаахан оройхон гарсан тул сайн зураг болж чадаагүйд хүлцэл өчсүү.
Хоёрдугаар зүйл: Банжиг Фото туур гэдэг бас нэг сайхан сонирхолын бүлгийнхэнд зориулсан үйл ажиллагааг анхлан санаачлаад, анхныхыг нь хийгээд бас ч хөөрхөн хугацаа өнгөрчээ. Энэ бүх цаг хугацааны туршид фото сонирходог, салхинд гарах сонирхолтой олон хүммүс дараагийн аялалаа хэзээ хийх вэ гэсэн саналыг удаа дараалан, уйгагүй тавьж байсан тул бидний хэсэг нөхөд мөн л ярилцаж байгаад энэ 7 хоногийн бямба гариг буюу 01 сарын 17-ны өдөр "Банжиг Фото туур-2009/1" аялалаа хийхээр шийдлээ.
Бид угийн сайхан сэтгэлтэй хүмүүс болохоор зүгээр нэг газар очоод зураг дарчихаад ирэхийг чухалчилсангүй. Энэ удаагийн аялалаар Батсүмбэрт байрлах өндөр настны асрамжийн газарт очин настнуудад сэтгэлийн жаал жуул бэлэг өгөх, гол нь тэдэнтэй чин сэтгэлээсээ ярилцаж суух хөтөлбөрийг оруулсан болно.
Хөтөлбөр ерөнхийдөө УБ-т Драгоны авто вокзал дээр цуглах /09,00 цагт/-УБ-аас хөдлөх-Замдаа байгалийн зураг авах-Батсүмбэрт очих-Цайгаа уух-Өндөр настнуудтай уулзах, ярилцах-Зураг авах-Батсүмбэрээс хөдлөх-Замын үдлэлт-Зураг авах-Драгон төв дээр ирэх /20,00 цагт/ гэсэн дараалалтай байна гэж төсөөлж байна.
Тэгэхээр энэхүү аялалд оролцох хүмүүс доор ЗА БИ БААРААНГҮЙ ЯВНАА гэж бичихээс гадна өндөр настнуудад өгөх дулаан оймс, тамхи, хамрын тамхи, алчуур, зөөлөн боов гэх мэт зүйлс өөрийнхөө боломжийн хирээр авах, мөн өдрийн хүнсээ бэлдэж явах, унааны мөнгөнд хандивлах 5000 төгрөгтэй байхад болохоор байна.
Заавал ч үгүй фото аппараттай хүмүүс явах юм биш шүү Банжигийнханы бас нэг сайхан хамт олны үйл ажиллагаанд оролцоод, хэн нэгэнд туслах, сайхан байгалд салхилах, өөрийн зургаа энд тэндэхийн сайхан фонн дээр авахуулах хүсэлтэй хэн ч оролцож болно.
Энэ удаагийн аялалд маань LightZoom агентлагийн зурагчин Тошка бидэнтэй хамт оролцох бөгөөд сайн зураг авч сурахыг эрмэлзэж байгаа андуудад маань нилээд үнэтэй зөвлөгөөнүүд өгнө гэдэгт итгэлтэй байна.
Оролцох хүмүүс аль болох тод хурц өнгийн хувцастай хүрч ирэхийг хичээгээрэй. Зохион байгуулалттай ганц нэг зураг авахаар төлөвлөж байгаа.
Аан бас нэг зүйл нь бид энэ үйл ажиллагааны үеэр ЭНЭ АРГА хэмжээг хэрхэн зохион байгуулах талаараа ярилцах юм шүү.
ЖИЧ: Зарим нөхдөөс энэ аялалд явж байгаа хүмүүс буцах замдаа нэг амралтанд хонож амарвал ямар вэ? гэсэн санал тавьсан байгаа. Мөн аялалын өдрийн хүнсээ мөнгө нийлүүлэн дундаа авч явъя гэсэн санал ч байгаа. Та бүхэн эдгээр саналыг хэрхэн болгоож байгаагаа доор сээгийдээрэй.
За ингээд 17-ноос өмнө надад явах эсэхээ албан ёсоор мэдэгдээрэй. Унаа тэрэг зохицуулах гээд бас хүний тоог мэдэх зайлшгүй шаардлагууд байдаг юм шүү.

Бүх төрлийн аппараттай хүмүүсийг хүлээн авна...
ДАРАЛЦААНДАА өргөнөөр оролцоорой. Хэ хэ





Сэтгэгдэлүүд:
manai ajil genet gardag gedegiig chi oilgono biz de
Хонох хүмүүсийг хэн нэг нь мөн зохион байгуулах байх гэж бодож байна. Хононо гээд мөн ЗА БИ БААРААН БАЙХГҮЙ ЯВНА гэсэн эхний хүн хонох хүмүүсийн координатор болоорой.
Би бол оройдоо ирэхээс өөр арга байхгүй хөөн.
kkk. daraltsah ch bas zugaatai ajil yum shuu tee
Өмнөх аялалын үеэр нэг хүн гараа дөрвөлжилж бариад цээжилчихэж байсан. Зурвал бүүр л бодитой байх.
ТОмоор бичсэн үгнүүдийг заавал бичих ёстой шүү.
Yavmaar ch yum shig ugui ch yum shig yaaya daa baiz
ЗА БИ БААРААНГҮЙ ЯВНАА
ЗА БИ БААРААНГҮЙ ЯВНАА
ЗА БИ БААРААНГҮЙ ЯВНАА
ЗА БИ БААРААНГҮЙ ЯВНАА
ЗА БИ БААРААНГҮЙ ЯВНАА !!!
Яг Нямка шиг тодорхой баймаар байна шүү хүүхдүүдээ.
Нээрээ энэ хэдэн СТАНЦЫН зураг ямархуу болсон байна. Хүмүүс 1-р зүйлийг нэг их тоохгүй байгаа юм уу даа.
Манайхаан яасан бэ? Эргэлзээд байхын өмнөх фото аялалыг санаж байгааз дээ ямар гоё болсон гээч одоо бүүр сайхан болох гээд байхаддаа энэ бзхнийг ЗБ-ж байгаа Анжгайдаа талархаж байна шүү.
Нямка станцыг тойроод явган яваад зураг авбал бас л эффикттэй юм билээ дээ.
Хоолоонийхоо мөнгийг нийлүүлсэн нь дээр юм шикккк санагдсийшт түрүүн л явжаахад. Заза хүнүүс өөрсдөө мэднэ биз дэ
Харин тийм ээ яг дэргэдээс нь болохоор үнэн сзрдмээр бас гоё юм хэлсэн зураг болно доо гээл бодоод л байгаа
Мөн өглөө 08.00 цагт уулзая гэдгийг юу гэж бодож байна.
өглөө эрт явахыг дэмжиж байна. хоолны тал дээр нийлүүле, бас хонохгүйчүүдтэй хамт буцнаа
undur nastnii gazar ochih chin mash saihan sanaa baina, tedendee ur huuhdiihn umnuus haluun dulaan setgel uvurlun ochino gedeg yamar saihan buyantai uil ve? ta nariin min ajil uils urgelj uudrug baig dee...
Нарантравел манай найз шүү. Бидэнтэй жолооо нийлээд хатирч чадах шинэ гишүүн.
Халтаак танай гэр бүлийн хүн нь хэн юм.
Ah, Tanaihanii neg bish ch gesen yavj boloh yum uu? Bas cameragui yadaj baihad. Ochih gazar ni taalagdaj baina.
Энэ 236-р юун гэр мэр асуугаад явчихсан байна вэ?
Хонох хүмүүс хаана хонох нь бас нууц байгаа. Хэ хэ. Хэн нэг нь яг тэрийг хариуцаарай.
2. UURSDUU HOOLOO CH YUMUU AVAAD YAVSAN N DR BHAA,
3. HONOHGUIGEER,
ЭНэ хоёр сайтаар сураглаарай.
Улаанбаатарын жирийн нэгэн иргэний бухимдлыг та уншиж байна. Үнэхээр хүмүүст энэ утаа бухимдал нэмж байна шүү.
нэг их хувьсгалч баатар юмуу, эсвэл цустай хутгалдсан баатар юмуу..? улаанбаатар байхдаа яахав дээ...
гэнэ үү? хихихи
Сүүлийн үед ихээхэн хорыг багасгасан гэж бодож байна.
Гэхдээ УБ-н агаарыг бохирдуулж байгаа хамгийн том хүчин зүйл бол гэр хорооллын яндангийн утаа гэдэгт маргах хүн байхгүй гэж бодож байна.
Ер нь том аппаратаар хүн авч чадахгүй бол 100 зурагнаас 10 нь л шаардлага хангана. ХАрин чиний камераар бол 100 зураг 100-уулаа л сайн гарна. Зүгээр план тавилт нь л сайн муу нь яадаг юм гэхээс.
Манайд нэг том атомын станц байхад бараг бүх аймаг сумаа хангачих байх шүү. Хэрэглээ бол тийм аймаар өндөр айл биш шүү дээ уг нь.
Мээдикал сцийнц: Бидний үйл ажиллагааг урамшуулсанд гялайлаа.
Манайд уушигны эмнэлэг байгуулвал 5 жилийн дараагаас хамгийн ашигтай бизнес болно гэсэн шог ч гэхэд хаашаа юм онигоо явж байна даа.
Тэгээд л худлаа эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй нэг л олон төсөл хөтөлбөр ярьсан гарууд. Үнэндээ үр дүн нь харагдахгүй байна.
Бас гэдэсэндээ хордсон хүүхдүүд их төрж байна гэсэн. Жирэмсэн эхчүүд хүүхдээ бодвол баг зүүгээд явж байдаг юмуу.
http://www.unen.mn/
Онигоо: Монголчуудыг газын хэрэглээ оросуудын жожголкны хэрэглээг ч гүйцэхгүй ээ. гэж
Дюк: За яахав дараа л хамт явдаг хэрэг дээ.
Отг-1: Дараа ирэхээрээ хамт яваарай. Хөгшчүүлтэй сайхан сэтгэлээ нээн ярилцнаа. Түүнээс гадна бас зургийг нь ч авах болно.
Үнэн сонин:Баяр хүргэе. Электон хэлбэрт орж байгаад тань.
Фото тур хийж өндөр настангуудтай уулзаж ярилцана гэдэг үнэхээр сайхан ажил төлөвлөжээ. 1 сумаар нэлээд хэдэн туулай буудах бололтой дог оо. Амжилт хүсье та нартаа. Сайхан сайхан зургуудаараа биднийхээ мэлмийг мялаагаарай даа.
2 yandantai ni. Ter 2 undur yandangiinh ni utaa, busad ni uur. Gehdee stantsiin utaa ih undurt hayagddag bolohooroo te-er deeguur, bidnii amisgalah agaariig bohirduuldaggui, deeree tarj alga zamhardag. Harin ter ger horoolol, mashin teregnii utaa chini l bidend ih oir bgaa gedeg yum.
ССандэй:Хэд хэдэн туулай буудаад сайхан зурагнууд олон газар тавигдана гэж найдаж байна.
Жагаа: Тэр үнэн байхаа. Би ч гэсэн зарим тэр сүрхий бүдүүн нь уур гаргадаг байх гэж бодсон. Ер нь яанаа энэ утааг. ӨНөө өглөө бол аан чи ингээд утааны тухай бич гэх шиг нүд хорсгож байна.а
цахилгаан станцын утаагаар зогсдог бсн болч яахав
гэр хорооллын аймшгын утаа л жинхэнэ гамшиг юмаа
нэг пүүз шатаавал хэдэн хоол болдог ч билээ бүүр норм тогтооцон байл уу
Сарнайха: Ёооё тэр пүүз мүүзээ битгий ярь л даа. Тэр утаан дунд чинь бид явжийшд. Хэ хэ
сайн үйл хийгээд
сайхан зураг дараад ирээрэй
зураг хүлээгээд л сууж байя
Энэ бичлэгийн ХОЁРДУГААР хэсгийг ч оруулчихсан болно шүү.
ГЯЛАЙЛАА
Бүх банжигчид оролцох болтугай.
1-т. өөрсдөө хоолоо явч явья аа. бид цуглана цуглана цуглана. мөнгөө хураагаад эрт онгойсон нэгэн дэлгүүрт орж юм хумаа цуглуулаад яааагг хөдөлсөн чинь ганц нэг хүн хоцроод ирэх магадлалтай. тэгээд ч нэг нэгнийгээ гарынхаа хоолоор дайлаад л гоё бищүү.
2-т. аппараттай ч бай, гүү ч бай хэн ч оролцож болно щдээ. зурагнуудаа цээжлээд цээжлээд явчихаж болдог юм. ийм турщлага бидэнд бий хэхэхэ.
3-т. утаанаас холдож агаарт гарангаа бас хүний мөрөөсөл болсон хэдэн хөгщинд сэтгэлийн дэм болоод ирнэ гэдэг сайхан байна.
4-т. ЗА БИ БААРААНГҮЙ ЯВНАА
5-т. нэг амлалт байна. би одоо энэ удаад тэгж аймар инээхгүй ээээээ истой амалжийна
Аяко шиг үлгэр жишээ байгаарай.
БАС ӨӨР ӨӨРИЙН БЛОГ ДЭЭР ДАРАЛЦААНЫ ЭРХЛААМ ТАВИАРАЙ. ГЯЛАЙЛАА
Ягтиймээ чи явбал хэн нэгнийг дарна бас хэн нэгэнд даруулийшд.
- АРИУН ЦЭВРИЙН ДАРГА ГЭЭД УЛААН ЭРЭЭН ХЭЭТЭЙ АЛЧУУРТАЙ ЭМЭЭ БИЙ. ТЭДНИЙХЭЭР ОРООРОЙ. ЗУРГИЙ НЬ АВААД ИРЭЭРЭЙ. ЗУРАГ ХӨРӨГ АВНА ГЭХЭЭР ЦААД ЧИНЬ ЦЭНХЭР ДЭЭЛЭЭ ӨМСӨХ БАЙХ.ХЭ ХЭ НАМАЙГ ОЧИХОД ЦЭНХЭР ДЭЭЛТЭЙ БАЙСАН. НАДАД ИХ ГОЁ ҮНЭРТЭЙ УС ЗАХИЖ БАЙСАН. ТУХАЙН ҮЕД МӨНГӨНИЙ БОЛОМЖГҮЙ АВЧ ОЧИЖ ЧАДААГҮЙ ЭЭ.
- БАС ЖИЖИГХЭЭН ИХ ЖИЖИГХЭН ХОЁР ЭМЭЭ БИЙ. ТЭР ХОЁРЫН ЗУРГИЙГ ЗААВАЛ ХАМТАД НЬ ЗОГСООЖ БАЙГААД ДАРААРАЙ. ДАРАА НЬ БИ ДАРСАН НЭГНЭЭС НЬ ЗУРГИЙ НЬ АВЪЯ.
ЗА ТЭГЭЭД ЯВАХ ХҮМҮҮС ӨӨРСӨДИЙН БОЛМЖООРОО ЮМ ХУМ БЭЛДЭЖ ЯВААРАЙ. ЯДАЖ ГАНЦ ТАМХИ КАРМАЛААД ЯВБАЛ ХЭРЭГ БОЛНО. УРЬД НЬ ОЧИЖ ҮЗЭЭГҮЙ ХҮН БАЙВАЛ МИНИЙ БЛОГТОО ОРУУЛЖ БАЙСАН БИЧЛЭГЭЭС ЖААХАН Ч БОЛОВ ОЙЛГОЛТ АВААД ЯВБАЛ ОЧООД - ЭВГҮЙ САНАГДАХГҮЙ ГАЙГҮЙ БАЙХ АА.
http://tarchlaan.blog.banjig.net/post.php?post_id=112258
төлөвлөөгүй ажил гэнэт урдаас ургаад аа... хасаж тоолоорой намайг.
dotor suuj tegj xun amitan jirs-mirs bolgood yukuu
Harin Ub-t neg hetsuu sanagdsan yum ni hot ter chigeeree katok bolson baisan.Machinii zam,yavgan hunii zam bugd.
Bi_banjig: За за анд асуудалгүй ээ. Дараа л сайхан явдаг хэрэг.
1, Поларойд апрадтай хүмүүст фильм нийлж олноор авч байгаад асрамжийн газар очоод буурайнууддаа шууд зургийг нь өгөх. Хэн нь хэзээ яваад өгөхийг хэн ч мэдэхгүй, бүгд л сайн найзууд болсон байдаг байх. Энэ нь зургийг чинь угаалгаад авчирч өгнөө гэснээс хамаагүй дээр санаа. Би бүүр төвөөс хол айлуудад очиж зургийг нь ингэж өгөх сайн дурын ажил хийж байсан болохоор гадарлаж байгаа юм л даа
2, Боломжоороо чихэр, амттан авч явах, настай улсууд хүүхэд шиг болсон байдаг шүү дээ
за ийм байна, ямар бодолтой байна даа хө
Чихэр энэ тэр бол дор нь зохицуулж болох байхаа.
Tegj baigaad zavtai bolhooroo ta nartai neg negden ee. Tsahilgaan stantsiin zurgiig tengerees avah zavshaan nadad ongorogch 11 sard tohioson yum. Anjgaigiin mail ruu yvuulay . sonirhotsgoono biz. Harin ymar mail-r huleej avah aa helj ogno uu.
Tegj baigaad zavtai bolhooroo ta nartai neg negden ee. Tsahilgaan stantsiin zurgiig tengerees avah zavshaan nadad ongorogch 11 sard tohioson yum. Anjgaigiin mail ruu yvuulay . sonirhotsgoono biz. Harin ymar mail-r huleej avah aa helj ogno uu.
Чимэглээн надруу утсаа юмуу, мэйл хаягаа зурвасаар явуулчихаарай.
Дарий: За ойлголоо.
Ординари: За найз минь наадах чинь л шийдэгдэхгүй юм шиг байна даа.
За тэгэхээр өнөөдөр өндөр настны асрамжийнхантай холбогдсон. Очиход асуудалгүй болсон. Тэгэхдээ бүх зүйл зөвхөн настнуудын зөвшөөрлөөр л хийгдэх болно.
Явах хүмүүст хэлэхэд яг 9,00 цагт Драгон авто вокзал дээр өдрийн хүнстэйгээ, унааны 5,0 төгрөгтэй, хөгшдөд барих бэлэгтэйгээ ирсэн байгаарай. Бид үүнээс оройтвол зураг авах цаг асар хомсдох болно.
Энэнээс эрт гэхээр худлаа хүмүүс хүлээхээс сэргийлэв.
Би улбар шар куртиктэйгээ байх болно.
Маргааш надтай 96004353 утсаар холбогдож бүртгэлээ баталгаажуулаарай.
Хүндэтгэсэн Анжигай.
Заавал бүртгэлээ баталгаажуулаарай. Унааг баталгаааөжуулсан хүмүүсийн тоогоор захиалах болно.
АНхаарал тавьсанд гялайлаа.
Сэтгэгдэл үлдээх: