БИ тэр БҮСГҮЙГ олох БОЛНОО...

Тэр надад нулимсаа харуулахгүй гэсэн үү? нэг бол хүүдээ харуулахгүйг хичээсэн үү? дээш харан нэгэнт од харагдахгүй их утаа хөшиглөсөн Улаанбаатарын тэнгэрээс юу ч юм хайн зогсоно. Бид хоёр хэдхэн л зүйл ярьсан. Би түүний амьдралын талаар тэр хэдхэн үгнээс нь хангалттай төсөөлөлтэй болох шиг боллоо. Яагаад ч юм яг л энэ эмэгтэй шиг хүмүүсийг олж хүүхдүүдтэй нь ажиллах л бидний өнөөх "сайн үйлс" маань болно шүү дээ хэмээн төсөөлж байлаа. Энэ хооронд түрүүнээс хойш "даарч байгаа даа" хэмээн бодож байсан 4 орчим насны хүү нь нааш цааш гүйн "тоглоно".

Бид шинэ жилийн арга хэмжээ явуулахад Баянзүрх зах дээр ажил хийдэг хэдэн хүүхэд оролцсон юм. Тэдний дотор байсан нэг сэргэлэн шар охин 2 бэлэг эзэнгүй үлдэхэд манай хоёр жаахан дүү гэртээ байгаа би наад бэлгийг чинь авч болох уу? гэж хэлээд авч байсан юм. Түүний ээж байлаа.

Нэлээд хэд хоногийн өмнөөс Бафль надруу яриад Уянгаагийн ээж гээд нэг бүсгүй ярьж байна. Гурван хүүхэдтэйгээ гэртээ байдаг гэнээ би яах учраа мэдэхгүй байна. Эргэж холбоо барих утасгүй байна яах вэ гэлээ. Би "надруу яриулчих, уулзаж байгаад шийдэе" гэлээ. Ахиад л хэд хоногийн дараа Бафль яриад чамруу ярьж чадахгүй юм байнаа. Чи энэ утасруу яриад холбогдчих, хүний утас гуйж ярьж байгаа юм байна шүү гэлээ. Би ч за гэсэн боловч яг нэг хуралтай байгаад тэр даруйдаа ярьж чадсангүй. Бараг 20 минутын дараа ярьтал аан тэр хүн гараад явчихсаан гэлээ. 

Тэгсэн 5 дахь өдөр ахиад Бафль яриад өөр нэг утас өглөө. Бас л хүний утас гуйж ярьж байгаа юм байна. Би тэр дор нь ярилаа. Орой 19,00 цагаас уулзая гэлээ. Бид хүүхдүүдтэй хэрхэн ажиллах талаар ярих гэж байсан юм. 

Тэгээд л уулзах хооронд ярьсан яриа.

- Би 3 хүүхэдтэйгээ айлын хашаа харангаа нэг гэрт нь амьдардаг юм. Нуулгүй хэлэхэд амьдрал хүнд л байна. Намайг хүүхдүүдийнхээ 9 мянган төгрөгөөр амьдралаа болгож яваа гэхээр хүн үнэмшихгүй л дээ. Уянгаагаа сургуулиас нь хоцроохгүйг хичээж байна. Бага маань ой ч хүрээгүй болохоор ажил хийхэд хэцүү байна. Уг нь нэг дэлгүүрт ажилд орсон боловч "татлаа ихтэй" гээд халчихсан. Тэгээд энэ хоёр багатайгаа гэртээ байж байна даа.

- Энэ хүүгээ цэцэрлэгт явуулаач улс мөнгийг нь төлж байгаа шүүү дээ.

- Мөнгө нь бага болохоор өлмөн зөлмөн л байгаа гэсэн, тэгэхдээ гэртээ хоосон байснаас дээр юм болов уу? /инээв/

- Бид нар ямар ч байсан Уянгааг сонгох 21 хүүхэддээ оруулаад өөрсдийн чадах чинээгээрээ дэмжнээ. ЯГ ингэж хэлэхэд л тэр тэнгэр харан нулимсаа барих гэж тэвчиж байсан юм. Би ч өөр зүйлд анхаарал хандуулах санаатай.

- Уянгаад шинэ жилийн арга хэмжээ таалагдсан байна уу?

- Таалагдахаар барахуу даа. Өнөөх уруу царайлж явдаг охин маань бүүр нэг сэргэлэн төрхтэй болчихсон, үсэндээ саатай, солих хувцасаа торонд хийчихсэн, кино үзсэн, бэлэг авсан, гоё гоё юм идсэн, өвлийн өвөөтэй таараад хэмээн ярьж өгсөн. Би ч эхлээд айх гайхах зэрэгцсэн. Тэгээд хэн тусласан юм гээд нэг утас өгөхөөр нь ямар ч байсан та нартай холбогдоё гэж бодоод... хэмээлээ.

- За би таны хаягийг тэмдэглээд авчихая тэгээд гэрт чинь очиж уулзннаа, наад хүүхэд чинь хөлдөрх нь байна та одоо гэртэнэ харьдаа.

- За та нарт маш их баярлаж байна. Бусад найз нартаа ч бас дамжуулаарай.

Ингээд л бид хоёрын яриа дуусч би нэг гудамж, хаалганы дугаар, эмэгтэйн нэртэй үлдсэн юм.

Хүүхдүүдтэй спортын өдөрлөг зохион байгуулсан өдөр бараг л хажууд нь байсан тул такси хөлслөөд хайлаа. Энэ гудамж, хашааны дугаар энээ тэрээ бол хэрэг алгаа яг л 11, 12, 13, 14 гээд 15, 16 нь байхгүй байх юм. Тэр хавиар байгаа хүмүүсээс асуугаад ч сураг эс гарав. 

Орой нь хэсгийн ахлагчтай нь хаолболгдоод хажууд нь байдаг айл амьтнаас нь асуугаад ч бас л олсонгүй. Бафль, Тэгшээ, Балжаа, 17-р хорооны хэсгийн ахлагч Батчулуун эгч, Нямка бид хэд бараг л Танайд хоноё нэвтрүүлгийнхэн шиг л айл айлын хашаа балбаад нохойнд нь уруулчих гээд гөө мөн их явсан даа.

Яагаад ч юм энэ эмэгтэйн амьдралыг газар дээр нь үзэж хараад нэг их том биш ч бас ч гэж боломжийн хирээр туслачих юмсан гэж зүтгэсэн минь тэр.

Тэгээд оройжингоо л яагаад олсонгүй вэ? Хаягийг нь жаахан тодорхой авахгүй яаваа, ахиад ярих болов уу? хэмээсэн баахан бодолд гашиллаа.

Би энэ эмэгтэйг ямар ч байсан олно доо. Түүнд бага ч болов туслая. Өөрөө амьдрах гээд зүтгэвч үнэхээр боломж нь болохгүй байгаа энэ мэт хүмүүсийн хүүхдүүдэд туслах нь л бидний зорилго гэж манай багийнхан тохирсон юм.

Тэр эмэгтэйн гэрийг олоогүйдээ ч тэр үү? орой нь тэнгэр харж зогсоход хацар даган бүлээн оригсоноо тун удалгүй хүйт дааж билээ. 

Олноо олно.


Сэтгэгдэлүүд:

1. *САЙХАН САНАА* | 2009-01-26 12:20:10
нэрийг нь мэдэж байгаа бол хороон дээр бүртгэл байдаг болууу..
2. ACC5 (зочин) | 2009-01-26 12:21:13
Olnoo olno...
3. tsatsatsa | 2009-01-26 12:25:27
Олнооо олно хайгаад байна шүү
4. anjigai | 2009-01-26 12:29:53
НЭрийг нь мэдэж байгаа. Хагас сайнд хороо нь ажиллахгүй байсан юм. Түүнээс тэрүүгээр нь хайвал ч олдох байхаа.
Олж л таараа.
5. Mendee | 2009-01-26 12:36:14
olooroi doo
6. ВАФЛЬ | 2009-01-26 12:36:27
Ингэсийн...

Анхны үйл ажиллагааны үеэр цугласан 22 хүүхдийн ар гэр, амьдардаг орчны талаар судпалгаа авч байлаа, би. Гэтэл нэг охин анхаарал татсан юм. Юу нь ? гэвэл, тэр айлын хашаанд хүний гэрт амьдардаг байсан. Бас ээж нь өрх толгойлсон эмэгтэй. Холбоо барих утас бий юу гэхэд, байхгүй гэлээ. Ойр төрлийн хаматайн, таньдаг айлынхаа утсыг өгч болноо гэхэд байдаагүй юм аа, эгчээ гэсэн.

Охины ээж бага насны дүүг нь хараад гэртээ байдаг, харин охин сургуульдаа явдаг, сургуулийнхаа хажуугаар зах дээр юм зарж, мөнгө олдог болж таарсан. Өөдөсхөн жоохон охин тэр гэрийн амьдралыг авч явдаг хэрэг.

олнооо... тэр цовоо охиний гэр бүлд бид итгэлийг өгч чадна...Заавал олно.
7. ss_gogo | 2009-01-26 12:36:57
олноо олно эрлийг сургаар гэж
8. bayasa84 | 2009-01-26 12:37:05
bayarallaa sain vils xiij bga yumaa.
ereliig surgaar gej . sain xaiwal olnoo .
amjilt.
9. anjigai | 2009-01-26 12:38:32
Бафльдаа гялайлаа. Чи утсаа өгөөгүй бол ахиж хэзээ ч таарахгүй байсан байх даа.
10. Nini (зочин) | 2009-01-26 12:41:47
Олдоно доо
11. Диваажингийн оргодол | 2009-01-26 12:42:55
Үүе, би бас уулзахиймсан. Олуул хэлээрэй. ЗААВАЛ ШҮҮ
12. anjigai | 2009-01-26 12:51:12
За
13. ХалТаК | 2009-01-26 12:53:28
Zaaval ch ugui olj uulzdag yum shuu!!Teed ali boloh chadah ydahaaraa tuslaarai..
14. ankhaa (зочин) | 2009-01-26 13:00:54
saihan sanagdlaa
15. anjigai | 2009-01-26 13:04:19
Туслах аргаа ч төлөвлөчихөөд л байна.
16. enhee (зочин) | 2009-01-26 13:07:38
zaaval olnoo. Amjilt.
17. embi | 2009-01-26 13:08:52
чи нээрээн сайхан сатгэлтэй барам шүү. Буян чинь дэлгэрэг
18. Дагва (зочин) | 2009-01-26 13:09:04
Анжигай, би та нарын арга хэмжээнд бага хэмжээний хандив өргөмөөр байна. Нэг удаагийнхаа уулзалтанд намайг оролцуулаач. имэйлээ үлдээчлээ.
19. anjigai | 2009-01-26 13:11:41
Давгаа чамайг өөрийн мээсэнжэрт адд хийчихлээ.
Урам хайралсан бүхэнд гялайлаа.
20. duke (зочин) | 2009-01-26 13:28:23
уншлаа. олох л хэрэгтэйдээ.охины сургууль энэ тэрээр орвол олдох боловуу? анх олсон замаараа ч юмуу? баян зүрх зах гээд л... тэр эмэгтэйн нулимас дэрэндээ дахин бүү шингэж байгаасай...
21. anjigai | 2009-01-26 13:31:33
ХОроогоор нь шүүлгэвэл олдох байхаа. Охины сургуулиар очвол ичээчих ч юм билүү.
22. Дагва (зочин) | 2009-01-26 13:31:59
:-)
23. Onna1 | 2009-01-26 13:51:42
Cain baina uu ta nar amjilt xycie ee, yagaad ch yum xyyxdee xynd orgyylex bolob yy ? bi gants oxin xyy xoer orgoj abax yumcan gej bodood l baigaa yumaa ,,, ix conin canagdaj baij magadgyi gebch ene ynen minii cetgeleec gardaggyi neg zyil bolchixood baigaa yum ,Xereb ta ene emegteig olox yum bol minii ene acuultiig acuuj ogch tyclaarai ,,, yagaad ch yum iim l yadarcan xynii xyyxdiig orgood abchix yumcan gej bodood xaigaad baigaa yum shyy ,,, mongold baigaa acramjiin gazaraar ybaad yzcen ,,,minii xailtand tyclaarai
24. Битмин | 2009-01-26 13:53:03
Олдоноо хө.
25. МОНГОЛХҮҮ | 2009-01-26 13:59:01
Amjilt husie ee. Ta buhnii uils butej erlee olnoo gedegt itgeltei bnaa
26. anjigai | 2009-01-26 14:00:51
Онна1: Би асуунаа.
27. coco (зочин) | 2009-01-26 14:05:13
Oldnoo naizaa chi olohgui bol uur hen oloh u bi ene uil ajilagaand oroltsoj chadsangui e tun zavgui bailaa
Sain uilsed chin amjilt husie!
28. Onna1 | 2009-01-26 14:12:26
Mongol amidraxgyi gadagshlana shyy dee , medeej ar gert baga bagaar tyclalgyi yaxab cain acyygaarai tegeed mongold xiix ectoi byxniig bi ooroo endeecee abaad ochchixno ,,,za ta nartaa bayrlalaa
29. Nyamka | 2009-01-26 14:34:08
Бид заавал олно эргэлзээгүй,
Харин нөгөө хэсгин нийгмийн ажилтан эгч маань ярьсан уу хө. Нэгдэхэд сураглая гээд байсан юу болсон бол. Амарлтын өдрүүдэд бас өшөө жоохон үлдээд хайсан бол олох байсан байхаа, эсвэл бид яг хажууханд нь олохгүй эргэлдээд байсан байхаа гэж бодоод л байсан.
30. anjigai (зочин) | 2009-01-26 14:47:52
Онна би чиний хэлсэн болгоныг дамжуулнаа. Тэгэхдээ их л ажил болдог юм билээ.
Нямка одоохондоо яриагүй л байна шүү.
31. tungaa (зочин) | 2009-01-26 14:50:15
айлийн хашаа хардаг бол хороондоо бүртгэлгүй байж магадгүй юм,охиныхон суруулийн мэдэх бол тэндээс хайвал олдох байх.
32. anjigai | 2009-01-26 14:55:28
аанхан. Санаа тавьсанд гялайлаа.
33. angelic_universe | 2009-01-26 15:09:31
Олноо олно олийшд.
Хонгилын үзүүрт гэрэл асч байна хө. Бид чаднаааааа чадна
34. anjigai | 2009-01-26 15:15:12
Анжелик дээр хүүхэд чинь гайгүй уйлсан байна уу? Ээж нар хэт сүржигнэдэг тал бий шүү.
35. Oyuna (зочин) | 2009-01-26 15:28:15
ee yaanaa odoo gesnees Bayanzurkh zah deer ochuuul n taarah boluu? za gehdee ter egch ergeed holbogdoh bailgui dee, zalbiraad huleej baya
36. gerel (зочин) | 2009-01-26 15:45:15
yasan hetsuu yum bee. iim amidraltai humuus zunduu baigaa gej bodohoor l.., bi ch gesen tuslahiig husej bn. oluul zaaval heleerei.
37. anjigai | 2009-01-26 15:47:23
Хэцүү хүмүүс хаа сайгүй л байна. Өөрөө тэмцээд, сураглаад ирсэн болохоор нь л хайгаад байгаа юм.
38. man (зочин) | 2009-01-26 16:23:23
oldox bxaa.sain uilsiin tuluu yvdag ta nart amjilt xusie setgeleesee
39. anjigai | 2009-01-26 16:27:22
Гялайлаа. Маргаашнаас хайнаа.
40. Onna1 | 2009-01-26 16:34:40
Anjigai ix ajil boldog talaar eronxiidoo bi medej baigaa gexdee bi gedeg xun chin mongol canaatai yum boloxoor teriig bac xyalbarchilax arga olchixcon yumaa gexdee xyyxdyyd ni xed xeden nactai bac oxin,xyy ali ni yum bol doo yagaad ch yum olchixoocoi gej bodogdood baix yum ,,, nogooteigeer yxtel yr xaram gegcheer ogox xycelgyi baibal chadax yadaxaaraa tycalnaa gej bodogdood bainaa,,,yamarch l gecen ta nar mini oirxon baigaagaaraa yamar negen arga xemjee abch l bai daa bi xaa xolooc tandaad l zogcoj baiy ,,,boloxgyi yum baidaggyi yumaa canaj yabaxad yum bytex ni amarxan baidag .... za za amjilt xucie bygded ni am oldoj yxer xoldox geed yaraad bainaa oo
41. flower_13 | 2009-01-26 16:36:15
Хайлцанаа заваараа.
42. anjigai | 2009-01-26 16:39:53
Онна: ОК ок чи бүх талаас нь харж байгаа бол сайн л байна.
Фловер: Гялайлаа. НЭг ухасхийхэд уг нь олдоно доо.
43. bonne fee (зочин) | 2009-01-26 16:42:17
Jaalaa sain bnaa...CHamd bol zohion baiguulakh aviyas, sanaachlaga, teed setgel n bgaa bolokhoor uils ajil chin oodrog yavnaa...
44. anjigai | 2009-01-26 16:47:55
Гялайлаа.
45. Bayar (зочин) | 2009-01-26 16:55:26
Ta nart ajliin amjilt huse. Ih saihan uil hiij tavaa yum baina. Ter emegteig zaaval olooroi. Dahin amjilt huse
46. anjigai | 2009-01-26 17:08:43
Гялайлаа. Нээрээ манай нэг найзынх их ойрхон юм билээ. Тэрэнтэй нийлж хайнаа.
47. angelic_universe | 2009-01-26 17:25:50
Гайгүй ээ хө. Ээж харин өөрийнх нь бие жоохон муу болоод л бага зэрэг "сүржгэнэсэн" байх....
48. 35 | 2009-01-26 18:04:05
Та нартаа амжилт хүсий. Та нар шүү. Би тэр эмэгтэйн өмнөөс та нарт маш их баярлаж байна.
49. xvv (зочин) | 2009-01-26 18:19:33
Дуустал нь уншсангүй. Ямар ч байсан мундаг юмаа. Амжилт хүсье!
50. anjigai | 2009-01-26 18:54:12
Анжаалак: Яамай даа.
35: Тэр эмэгтэй бүүр их баярлах байхаа. Амьддаа бие биенээ хайрлая.
Хүү: Дуустал нь уншиж байгаарай.
51. Баяраа | 2009-01-26 19:28:25
Анжигай лут эр шүү, яг тусалчихаж чадахгүйдээ жоохон тиймэрхүү л байна ойлгоорой бас амжилт хүсье энэ их сайн үйлс чамд эргээд буян болж ирнээ
52. Баяраа | 2009-01-26 19:28:57
Бишээ та нарт шүү
53. anjigai | 2009-01-26 19:32:49
Гялайлаа. Бид нар их олуулаа. Бафль бас бичсэн байна.
54. Баяраа | 2009-01-26 19:42:15
Намайг ардын намын журамт цэрэгт тооцоорой:
Сэлмэн Тогмид -оос хулгайлав
55. anjigai | 2009-01-26 19:44:53
За за. Чи бид нарыг хүүхдүүдтэй ажиллах үеэр хүрч ирж байгаарай. Зүгээр л хүүхдүүдтэй тоглох, тэд нартай ярилцах ч бас л тус шүү дээ.
56. Баяраа | 2009-01-26 19:57:54
Тэгмээр л байна.. даанч холдоод золиг оргиод байх юм
дараа болноо хө
57. lkhagii (зочин) | 2009-01-26 20:00:41
olj chadnaa chi chadiishdee ehner bid 2 bas ta narii hiij bui zvild chadlaaaraa denjii gej yarual b.j bna ta nart amjilt hvsii
58. anjigai | 2009-01-26 20:07:50
Лхаагий гялайлаа. Баяраа чи ойр байдаггүй юмуу. Тэгвэл ч аргагүй ээ.
59. Баяраа | 2009-01-26 20:25:34
яг яваад очино гэхээр арай л хол бна даа найзаа
гэхдээ болноо хө болохгүй юм гэж хаа байхав
60. dream_silver | 2009-01-26 20:29:53
goyo uil ajilgaa hiij bgaa yumaa daa hehe demjigch shuu
61. mon_rose | 2009-01-27 00:10:55
amjilt husie
62. Callalily (зочин) | 2009-01-27 00:26:22
sain sanaani ajild amjit husie.
63. sarulka | 2009-01-27 01:07:27
amjilt husye.
64. zochin (зочин) | 2009-01-27 02:00:22
hi
65. gerelmaa (зочин) | 2009-01-27 03:36:13
bi bas xamtrax gesen yum
66. Энгийн үг | 2009-01-27 03:51:44
yamar ch goy saihan setgeltei humuusev dee iim humuusiin ajil zaaval butneee ta nart amjilt shuu iim humuusiig l jinhene mongol hun gej helnee iim ah egch naraaraa uneheer ih baharhaj baina.
67. silenttone (зочин) | 2009-01-27 08:37:14
Oldoosoiii..
68. anjigai | 2009-01-27 09:25:00
За дэмжсэн, тэр эмэгтэйн өмнөөс санаа зовсон, бидний сайхан сэтгэлийг ойлгосон бүгдэд гялайлаа. Бид олноо.
цуг хайя аа
70. anjigai | 2009-01-27 10:26:46
Би хүүхдийх нь анх бидний үйл ажиллагаанд оролцохдоо бүртгүүлж байсан бүртгэлийг олчихлоо. Эхлээд хороогоор нь хайгаад олдохгүй бол сургууль дээр нь очиход л олно.
71. ordinary (зочин) | 2009-01-27 11:23:04
Сайн уу хө, амжилт хүсье.
72. anjigai | 2009-01-27 11:24:47
САйн хө. Гялайлаа.
73. ss_gogo | 2009-01-27 11:29:50
сайн мөрдөгч болохнээ анжгай хэхэхэ
амжилт шүү
74. anjigai | 2009-01-27 11:44:08
Гялайлаа. Бүүр баг бий болчихоод байна шүү. Хэ хэ
75. tungaa (зочин) | 2009-01-27 11:48:29
neeree horoon deer ajillah unen hetsuu shuu, naad Batchuluun egch chini sain egch bdag yum aa, haisan emegteig olohod tuslah bh, gehdee zarimdaa hesgiin ahlagch nariin ajil ni ih, tsalin ni baga bdag bolohoor zarim ajliig haltuurdag yum shuu. Sain uils hiij bga ta buhend amjilt husiye...
76. anjigai | 2009-01-27 11:51:36
Гялайлаа. Манай Батчулуун эгч найдвартай байхаа.
77. Anu (зочин) | 2009-01-27 12:12:15
ter ger buld joohon ch gesen yumaar tuslahsan. Daraa olson talaaraa bicheerei, tuslah huseltei bgaa shuu
78. tamirka (зочин) | 2009-01-27 12:13:24
zaawal olooroi, olon hynii setgel shingej bgaa bhoor olno gedegt ni itgej bna. sain sanaanii yzyyrt gerel gedeg dee...
79. anjigai | 2009-01-27 12:29:56
Зиа олчихоод хэлнээ. Туслах хүмүүс нь холбоо барина биз.
80. altargana | 2009-01-28 14:53:47
энэ бичлэгийг би хоёр хоногийн өмнө өглөө ажилдаа явахаас өмнөхөн уншаад сэтгэл их хөндүүрлэж арай л уйлаагүй гарсан, сээгий бичих гэтэл гацаад эхэлсэн, банжиг өнөөдөржингөө орохгүй байжаагаад үдээс хойш л гайгүй боллоо, юу болоод байгаам бол...

та нар ямар ч байсан түүнийг олж уулзанаа, яг ийм амьдралтай хичнээн хүн үр хүүхдийнхээ ирээдүйд түгшин өдөр хоногийг арай гэж өнгөрөөж байдаг бол доо...удахгүй сайхан мэдээ дуулгана гэж найдъя
81. altargana | 2009-01-28 14:54:09
энэ бичлэгийг би хоёр хоногийн өмнө өглөө ажилдаа явахаас өмнөхөн уншаад сэтгэл их хөндүүрлэж арай л уйлаагүй гарсан, сээгий бичих гэтэл гацаад эхэлсэн, банжиг өнөөдөржингөө орохгүй байжаагаад үдээс хойш л гайгүй боллоо, юу болоод байгаам бол...

та нар ямар ч байсан түүнийг олж уулзанаа, яг ийм амьдралтай хичнээн хүн үр хүүхдийнхээ ирээдүйд түгшин өдөр хоногийг арай гэж өнгөрөөж байдаг бол доо...удахгүй сайхан мэдээ дуулгана гэж найдъя
82. anjigai | 2009-01-28 21:06:59
Тун удахгүй сайхан мэдээ дуулгах болноо. Харин энэ гацалт сайжрахын үндэс гээд тэвчээртэй байгаа.
83. bi_banjig | 2009-01-29 10:39:32
олоорой хөгшөөн
84. anjigai | 2009-01-29 10:43:13
ОЛноо. Би хорооруу нь захичихсан байгаа.
85. Onna1 | 2009-01-29 18:56:50
Cain baina uu? xolboo bariaraarai gecen baix yum ene anjigai gedegeer xolboo barix yum yy? bac ene banjig net gedgeer xolboo barix yum yy? yaj xolboo barix yum be
86. anjigai (зочин) | 2009-01-29 20:19:47
Надтай холбоо барихад л болно.
87. Maral (зочин) | 2009-01-29 23:40:37
Bi USA-d amidardag. Endhiin tuslamjiin baiguulagad hed heden udaa omsohgui bolson huvtsasnuudaa avaachij ogdogiin .Manaihan end ih oluulaa amidardag bolhoor mgl-ruu yavuulaad avah hun bhgui. Bagachuud n golood omsdoggui, tomchuud n avaad martchihsan ihenh n gants hoyor omsson zarim ch bur tag-taigaa bdagiin . Gazriin ilgeemjeer heden hairtsag huvtsas yavuulval huleej avah bolomjtoi yu? gazriin ilgeemj uddag l bolhoos une n haymd yum bilee. Ug n adilhan n yadarsan humuust tuslaj bgaa ch gsn hunii nohoi idheer ooriin nohoi id gej. hariu?
88. puje_l | 2009-01-31 11:50:05
Нөгөө эгчийг тээд олж уулзаж чадснуу,Анжгай ах?
89. anjigai | 2009-01-31 13:31:00
Марал: Бололгүй яахав дээ. Миний утсаар холбоо бариарай. НЭг бол дараагийн удаа сэтгэгдэл бичихдээ И мэйл гэсэн хэсэгт мэйл хаягаа биччих би мээсэнжэртээ АДД хийчихнэ.
Пүүжээ:Нөгөө хаяг дээрээ абйхгүй гэдэг нь тогтоогдсон. Охиных нь сургуулиар хайх гэсэннэг зам л үлдсэн.
90. Onna1 | 2009-02-01 00:33:32
Cain uu цц bac xyychin myycain yumnyyd ogch bolox yum yy ?
91. anjigai | 2009-02-01 14:52:29
Хуучин тэгэхдээ хүн хэрэглэхүйц байх хэрэгтэй шүү.
92. Onna1 | 2009-02-01 21:13:18
cain uu? medeej tiim baij taaraa shyy dee,xexexe gebch ooriin chin ene banjig.net gedeg xaygaar xolbogdox yum shig baina tiim yy
93. anjigai | 2009-02-01 21:20:19
Тэгсэн ч болно. Утсаар ярисан ч болно. НАдруу зурвасаар хаягаа явуулчихвал зурвасаар харьцсан ч болно.
94. tsagi (зочин) | 2009-02-05 13:47:04
sainuu ta bugd.bi zugeer unshigch baij uy ch bichihgui uynd ch oroltsohgui yavj baisandaa haramch ba aa.bi bas ene buhend oroltsoj baga ch boltugai handiv ogmoor ba aa.harin haygaa yaj uideedeg uym.za end uldeei.tsagdul @yahoo.com
95. anjigai | 2009-02-05 14:25:24
За таны хаягийг мээсэнжэртээ нэмчихлээ.
96. Onna1 | 2009-02-07 22:56:42
Cain baina uu bi byryy unshchixaagyi bol bi jiremcen gedeg deer ter emegteig olchixcon baix shig baina tiim yy..bayr xyrgie ee, mundag shyy
97. Дүрсгүйхэн | 2009-02-10 15:10:12
minii mongol jaahan shuu dee. oldoh baihaa. Bas iim amidraltai humuusiin amidral hurdan saijraasai. Tusalnaaa
98. anjigai | 2009-02-10 15:16:26
МАНАЙХААН ОЛЦОН ШҮҮ. ЯГ ОДОО ЭНЭ БИЧЛЭГ ДЭЭР ТҮҮНД ХЭРХЭН ТУСЛАХ ТАЛААР ЯРИЛЦАЖ БАЙНА.

http://childhelp.blog.banjig.net/post.php?post_id=139294
99. SSunday | 2009-02-11 10:49:55
Өө ашгүй олцымуу. За тэр блог руу ороод үзээдэхье ээ.
100. anjigai | 2009-02-11 10:52:13
олсоон.
101. iamongolian (зочин) | 2009-02-14 13:55:35
Хүн бүр чаддагаараа монголоо дэмжиж байхгүй бол хэцүү болжээ. 9 мянган төгрөгөөр амьдардаг гэснийг уншаад... бичлэгийн алдаа байлгүй дээ????? гэж бодлоо. Одоо цагт чинь Монголд хүн яаж 9 мянган төгрөгөөр амь зуухав????? Үнэхээр ийм амьдралтай хүмүүс байдаг юм бол хүмүүс нэгдэн сард ядахдаа л 10 $ нэгдсэн нэг дансанд оруулаад байвал их л тустай юм шиг санагдлаа.
102. anjigai | 2009-02-14 21:20:03
Бид хүүхдийн боловсролыг дэмжиж ажиллана аа.
Энэ бүсгүйнд нэг удаагийн хандивын аян өрнүүлээд. Хүргээд өгчихсөн байгаа.
103. uneguineemseglel | 2009-03-07 23:32:41
sain bna uu.tanii bichleguud ih taalagdlaa.huuhdiig gesen saihan setgeltei chin blog-noos chin todorhoi haragdaj bna.tanitai yaj holboo barih ve? ene emegtei shig tuslamj heregtei aild tuslah talaar yarih gesen yum. bi ooroo ene chigleleer ajildag l daa.
104. anjigai | 2009-03-08 14:33:29
За БЛОГ-ийг бүхэлд нь судласанд гялайлаа. Би өөрийн чинь мэйлийг өөртөө нэмчихнээ.
105. khashaa (зочин) | 2009-06-19 12:36:52
оо би эхлээд олоогүй юм байна гэж бодлоо ёстой сайн үйлс болжээ дахин дахин амжилт ok ok ok
106. anjigai | 2009-10-09 11:58:31
ОЛсоон.
107. lemon (зочин) | 2009-10-09 15:27:48
Сайн байна уу,, би бас хандив өгөх гэсэн юмаа
та бүхэнтэй хамт хүмүүст тусалмаар бн .
108. anjigai | 2009-10-10 11:16:23
Чиний сайхан сэтгэлд талархаж байна. Бафльтай холбогдоорой.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.