2007-12-06 11:36:04
Би багадаа үхлээс их айдаг хүүхэд байлаа. Айхаараа аав, ээжийнхээ өвөрт ордог. Дүү тэр гурав багтаж ядаж байгаа тул хөлрүү нь харж хэвтээд дүүгийнхээ булцгар хөлийг нь атгаж тайвширдаг байлаа. Яагаад ч юм тайвширдаг л байсан юм. Том болох тусмаа л үхлээс айх айдас байхгүй болсон. Ер нь учир утгагүй амьд явснаас утга төгөлдөр үхэх нь сайхан мэт санагддаг билээ. Тэгэхдээ миний бүх амьдрал утга төгөлдөр биш юм гэхэд утгатай байсаан. Гэхдээ л өнөөдөр би үхчихвэл маргааш энэ дэлхий дээр хичнээн сайхан юм болсон ч би мэдэхгүй, тэр их баяр баяслыг мэдрэхгүй гэсэн тэр нэг их атаарахсан шинжтэй хүүхдийн айдас минь алга болсон.
Харин өнөөдөр хүртэл байж л байгаа, намайг байнга айдаст хүлж, арчаагүй хөгийн шавьж гэдгийг минь мэдрүүлдэг нэг зүйл байна. Би хааяа тэрнийг хүсч өөрийгөө албаар айдаст хүлдэг. Тэрнээсээ кайф авч байгаа юмуу, ухаарал авч байгаа юмуу мэдэхгүй. Тэр зүйл нь юу вэ гэвэл. Тэнгэрлүү хараад л энэ чигтээ нисээд байвал юунд хүрэх бол гэж бодно. Яваад л байна, яваад л байна. Гариг таарвал тойрно, цоолоно ер нь саадгүй гэж бодоод л чигээрээ нисээд байна. Хязгаарт туллаа. Энэ хязгаар юунд багтаж байнаа гэж бодоод ахиад л чигээрээ ниснэ. Гэх мэт хэзээ ч дуусахгүйд бодлоороо нисэх нь надад үнэхээр "Энэ уудам орчлонгийн хаана нь яах гэж, юун төлөө ингэж махран амьдрагч ӨТ билээ би..." хэмээх айдсыг төрүүлдэг.
Нэг зөгнөлт зохиол уншиж байснаа гэнэт саналаа. Тэр зохиол эхлэхэд хоёр хүн шатар тоглонгоо шар айраг ууна. Тэдний ширээн дээр нэг бяцхан бөмбөлөг байх бөгөөд түүн дотор нь цэнхэр утаа суунаглан жижиг, жижиг тоосонцрууд хөвнө. Тэр хоёр хэсэгхэн хугацаанд юм ярилцаад л нөгөө бөмбөрцөгрүү харан шар айргаа нэгэн зүйлийн төлөө тулган ууна. Гэтэл тэр хоёр манай галактикийг харж байгаа бөгөөд аль нэг гариг эрхэст "магадгүй дэлхийд" галав юүлэх тоолонд шар айргаа тулгадаг байна. Байж болох л юм даа.

Ямар ч юманд хязгаар байдаг. Гэтэл тэр чигээрээ нисэхэд яагаад байхгүй юм бэ?
2006.11.09
2006.11.09

Сэтгэгдэлүүд:
Анх бурхан дэлхий гэгч гариг руу хүн гэдэг амьтаныг илгээхээр болжээ. Гэтэл тэр хүн гэгч амьтан би эндээ жаргалтай байна, надад тэр хүн гэдэг төрлийг олох ямар шаардлага байгаа юм бэ? хэмээн асууж гэнэ л дээ. Гэтэл бурхан түүнд 10000 ширхэг будаа нэг зүүний хамт өгөөд за чи энэ будаанаас хэд нь наад зүүн дээр тогтохнуу үзээдэх гэж л дээ. Тэр амьтан үзээд л байж үзээд л байж гэтэл ганцхан ширхэг нь тогтож гэнэ. Гэтэл бурхан за чи харав уу? хүн болж төрнө гэдэг чинь ийм л ховор хувь тохиол байдаг юм даа гэж гэнээ.
Би чамайг мэдэх байх гэж бодоод үргэлжлэлийг нь бичсэнгүй ээ уучлаарай
Ene horvoo eyrtuntsud hunii bieiig olood onoodor end setgegdelee bichsen shigee suuj bgaagaa bi mash ih az gej bodoj bn. Yamar azaar ali negen horhoi shavij ch yum uu esvel gun dalain yoroold amidragch neriig ni ch medehgui nyaltsgai biet bolood turchuuguin be gedeg uudneesee.
Za tegeed arai gej neg shirheg budaa ter zuunii uzuur deer togtooj hun bolsniih yaj , yunii tuluu amidrah vee? uuniig tegtlee ih bodoj uuriiguu aidsaar huleed yuhevee anjigai.Bi boddog yum. 60 70 jil amidraad yavah ene orchlond idej barahgui hurungu bayalag tsugluulah gej ulairaad yah ve gej. hiih durtai ajlaa hiigeed her taarsan munguu olood, ur huuhdee usguj humuujuuleed UHEHiin tsagt haramsah zuilgui nud anival hun bolsniih amidarch uzlee gej bodno. Uuruur yana gej?
Сэтгэгдэл үлдээх: