Миний агуу философи болох "Загвараас ангижрахуй"
За энэ их сонин санаа байгаа юм. Хүмүүс ямарваа нэг нийгмийн хэсэг бүлэгт /community/ таалагдах гэж өөрийнхөө хүсээгүй зүйлийг хийж, тэрнийхээ төлөө цаг, мөнгө болон хамгийн гол нь "өөрийн үнэт" зүйлсээ үрж байдаг. Тэр "хэлбэр" гэж миний тодорхойлоод байгаа зүйл нь гар утас, хувцас, машинаас эхлээд обьектив байхаас гадна үг хэл, зан чанар, үзэл санаа гэх мэт субьектив байх нь ч элбэг. Жишээ болгож нэг зүйлийг авч үзье. Гар утас гэдэг зүйл бол хүмүүс хоорондоо дуу хойлоогоороо болон үсгээр мэдээлэл солилцох анхан шатны үүрэгтэй л "эдлэл" байгаа юм. Тэр зүйлд байх ёстой basic шаардлага бол товчнууд бүтэн, сонсгол тод, микрофон асуудалгүй, дэлгэц харагдацтай л байх чухал. Түүнээс хүнд болон хөнгөн, гаднах корпус ямар өнгөтэй байх гэх мэт хэзээ ч ашиглахгүй олон функцтэй байх эд нар сонин биш. Мэдээж удахгүй гар утас маш олон зүйлийг нэгтгэнэ тэр үед бас л basic шаардлага нь өөрчлөгдөнө л дөө. Бодоож дийлэнх олонхийн хэрэглээний байдлаар л жишээ авч байна. Харин субьектив асуудалд бол та өөрөө өөртөө таалагдах л хамгийн чухал. Гэтэл бас өөрийн community-д таалагдах шаардлага гарнаа. Энэ ханыг л давж гарах нь нөгөө миний хэлээд байгаа "Хэлбэрээс ангижрах" гэдэг санаа яваад байгаа юм. Хэн нэгэнд таалагдах гэж, хэзээ ч нүүр тулан ярилцахгүй хэн нэгэн намайг муу хэлнэ гэж, амьтан хүний өмнө хөгийн юмтай байхгүй гэж, угаасаа байгаа амьдралаа далдлах гэж хийдэг энэ хачин "хэрэглээнээс хэтэрсэн хэрэглээ" хүмүүсийг мөнгө санхүү, цаг хугацаа, ёс суртахууны төөрөгдөл, хямралд оруулаад байна гэж би үзсэн юм.
Та өнөөдөр бусад хүн ажилаа хийхгүй байгаа юм чинь би хийгээд яахав, бусад нь ийм гоё утас барьж байхад би..., найз маань спорт машинтай байхад би..., тэр ингэж гоё гоё үг хэрэглэн ярьж байхад би..., Дулмаагийн тэр гадаад хараал хүмүүсийн анхаарлыг татаад байна, Дондогийн ярьдаг онигоо охидыг татаад байна гэх мэтээр бодож байгаа бол нөгөө л "хэлбэрт" баригдаж байгаа хэрэг. Мэдээж хүмүүсийн сайн сайхныг дууриах, тэдэн шиг сайхан зүйлтэй болох гэдэг буруу биш. Тэгэхдээ яагаад зөвхөн "таны" гэсэн зүйл байж болохгүй вэ? гэдгийг л эхлээд өөрөөсөө асуугаарай. Copy, Paste хийх шиг амархан юм гэж юу байхав. Тэгэхдээ хүний юм танд таалагдах уу? хүний санаагаар амьдарсан амьдралаа "Би ингэж л амьдарсан" гэж хэлэхэд сайхан байх болов уу?

Энэ бүхнээс ангижрах хамгийн сайн арга бол миний бодлоор /онолоор/
1. Бүх зүйл чинь танд л таалагдаж байх.
2. Танд таалагдаж байгаа бол бусдын хэлэх үгсийг бүү сонс
3. Тухайн зүйлийг яг юунд хэрэглэх гэж авч байгаагаа буюу basic шаардлага нь юу байх ёстойг олох
4. Таны хийж байгаа зүйл таныг хувийн "үнэт зүйлсээс" тань урвуулах эсэхийг байнга бодож бай
5. Өөрийн гэсэн санаагаар хийгдсэн, өөрийн гэсэн бүх зүйлдээ сэтгэл хангалуун бай.

Нэг иймэрхүү санаа байгаа юм. Урьд нь ярьж л байснаас бичиж байгаагүй тул сайн болсонгүй. Тэгэхдээ гол санаа нь бол гарсан л даа.

Би хэлбэрээс ангижирчихаад явж байна. Сайхан даа...
За тэгээд та бүхэн сайн ойлгож уншаарай. Таалагдах албагүй тул бүү бухимдаарай. Миний л Блог шүү дээ.
2006.11.10
 

Сэтгэгдэлүүд:

1. amg@@ | 2007-12-07 13:42:48
Таалагдлаа.
Би ч заримдаа тийм зан гаргадагаа нуух юун.
2. anjigai | 2007-12-07 15:31:25
Таминээ миний БЛОГ дээр байгаа санал асуулга ажиллахгүй байх шиг байна. Түүнээс гадна нэг сайхан тоолууртай болчихмооор байх юм туслах арга чарга байна уу? Өөр юу дутуу байгаа талаар шүүмж, зөвлөмжөө бичээрэй.
3. zangga (зочин) | 2007-12-07 18:12:40
таалагдлаа гэхдээ хүн бүр бусдад таалагдах гэж юмуу хорвоо ертөнцтэй хөл нийлүүлэн алхах гэж жишээлбэл шинээр гарч ирж буй бүтээлүүдийг хэрэглэдэггүй. Өөрт нь их таалагдаж байвал яах нь ч өөрийнх нь дур гэхдээ Монголын ихэнхи хүмүүсийн хувьд бусдад ямар харагдах бол гэсэн бодлоор юмандаа ханддаг нь үнэн лдэ. Бусдаас өөр байя гэхээр эцэс сүүлдээ хоцрогдмол жоохон юмтай сонин гэсэн нэртэй хоцордог гэдэг үнэн шүү
4. Armani | 2007-12-07 20:14:22
taalagdaj bnaa. gehdee uuruu edgeeriig her sain biylvvldeg ve? 100 % biylvvldeg vv? gedeg deer asuudal bas bnaa.
5. Wolf (зочин) | 2007-12-08 06:08:51
Хэхэхэхэхэх уул нь тгмээр л бна.Даанч олонхи их хүчтэй юмаа.Жишээ нь манай бараг бүх хөршүүд гадаах моднууддаа гэрэл чимэглэл хийж Христосийн төрсөн өдөрт бэлдээд бхад ганцаараа торойж хоцролтой биш адилхан дууриаж таарч бна ш дээ.
6. mami | 2007-12-08 06:23:47
hehee tsaana ni tun chig saihan sanaa yavaad ban shuu,..
7. anjigai | 2007-12-08 12:44:41
Та бүхнийг миний БЛОГ-т саатсанд баярлалаа. Сэтгэгдэл бүрийг амтархан уншиж байгаа шүү. Мами найзад гялайлаа.
8. unde (зочин) | 2007-12-09 04:45:59
tiimee.ooriin gesen buh zuildee setgel hangaluun oodrog baih.ter ih chuhal shuu.
9. girlll_mn | 2007-12-10 06:00:34
blog chn bichleg chin taalagdaj bna xo...unshij medex zuileer arwin boljee.blog'toi xolbowol yaajiin xo...jurmiin sxan uzeg 1t anduud boliii...
10. anjigai (зочин) | 2007-12-10 09:49:20
Сайхан санаа байна. Харилцан БЛОГ-оо холбож орхидог хэрэг ээ? Надад аргачлалыг нь хэлээд өгөөрэй.
11. vitaminjuulalt | 2007-12-10 16:42:44
Girl дундаа үзэгтэй болох гэж байгаам уу?
хэ хэ хэ
12. hmm (зочин) | 2007-12-11 18:46:46
Busdin blog tooluurtai bn . tehed miniih . . . gej bgaamuu? Angijrah boloogui l bn daa. hehehe.
Galuu duraij heree huluu hulduuv gej busdiig duuraigaad huld ni uregdeed yavdag humuus bdiin shuu neeree. Hunii ataach jutuuch zantai holbootoi yum uu da.
Gar utasnii huvid yag unen shuu. Manaihan gar utasiig gangarah gej baridiim shig bgaan. usa-d apple-iin i-phone garaad tun udaagui bhad mongold hereglegdeed ehelsen suragtai l bsan. Mungutei hun i-phone-oo ch barina uu S4-oo ch barina uu duriin hereg l dee. gehdee l tsaana ni chinii bicheed bgaa helberdeh sanaa bgaa yum. Ug utas ni minii oilgosnoor internet hereglegchided zoriulagdsan yum shig bn. Getel manaid bgaa uuren telephone holboonii operatoruud ter internet uilchilgeeg ni nevtrulsen ch yum uu guu ch yum uu. za tegeed ter unetei gar utasaar gangardag nuhduuded bol dotorh olon function ni hamaagui l dee. Osoldohgui l 10 too nogoon ulaan 2 tovchluuriig ni ashiglaj meddeg baih. hehe. za za meddeg ni ch meddeg yum biluu . bi yuaa medhev
13. hmm (зочин) | 2007-12-11 18:48:35
Bichleguud chini taalagdaad unshaad bgaa shu. ter galuu heree gej chamaig heleeguin shuu. suuld ni ooroo unshsan buruugaar oilgogdoj medheer bolchij
14. Piece | 2007-12-18 16:40:44
тиймшүү..өөртөө таалагдаж өөртөө сэтгэл хангалуун байвал болоошүүдээ..хүн дууриаж хөөрцөглөх утгагүй..тэр нь өөрт нь таалагдахгүй бол бүр тэнэг хэрэг..
15. enda (зочин) | 2008-01-16 02:11:10
goe sedev bna. neeree l tiim shyy. tegexdee 2-rxiig chini zovshooroxgyi um bna. ooriin aldaan deerees surval teneg xynii aldaanaas surval ter teneg bish gesen yg genet sanaand orood. tegexeer minii xuvid xynees sonsson ni l deer dee gej.
16. enda (зочин) | 2008-01-16 02:14:53
4-rxiig ni charmaigaad charmaigaad oisongyi. bolomjtoi bol jaaxan todruulchaarai xogshoon. thanx. bichleg chini ix taalagdaad bgaa.
17. anjigai | 2008-01-16 17:01:09
2 бол өөрийн бодолоо зөв гэж бодож байгаа бол зөв гж бод л гэсэн үг.

4 бол өөрийн үнэт зүйлсээ алдан байж хүндтаалагдах хэрэггүй л гэсэн үг дээ.
18. blogtoihun | 2008-03-15 03:34:44
зүйтэй ? би бол халтайгаа л хүнд таалагдаж биш , өөртөө таалагдаж амьдардаг хүндээ ? хариу болгоод хэлэх зүйлээ базаад манайд очоод сээгийдчээрэй ?
19. yavsio | 2008-03-19 02:38:49
анжигай ах хэлбэрээс ангижирч агуулгыг шүтэхээр шийджээ дээ. kkk...
20. Oyuna | 2009-11-08 01:12:23
гүн ухаанлаг бичдэг байсан байшд эхний хэдэн бичлэг чинь..
21. anjigai | 2009-11-08 10:03:51
Аниа: Ер нь эцсийцст өөртөө л таалагдсан нь дээршд.
Яавсио: Ер нь л баримтлахыг хичээдийн
Оюуна: Одоо их гүехэн бичдэг болжуу? Нээрээ анзаарая байз. Уг нь хөвөнд боосон чулуу шидлэж тоглох дуртайшд.
22. xiexie | 2009-12-06 22:53:01
sainuu bi haaya bas tanii blogruu orj unshdiin taalagddag shde.gehdee dutagdaltai talaa zasaj awah ni sain zvil bizdee jishee ni: hvntei muuhai haritsdag,saihan haritsaj chaddaggvi harin tuunii nz ni henii ch argiig olchihdog hvn bvrtei saihan haritsdag bol ter hvn sainiig ni duuriaj bolohgvi gejvv?uruu uurtuu dvgnelt hiigeed bi uurchlugduh heregtei iim bj bolohgvi geed nzaasaa sainiig ni awch,duuriaj bolohgvi gejvv ?eswel bi buruu oilgood bnuu?bi bol huwidaa hvnes sainiig ni awch bh heregtei gej boddog tegehgvi bol bi iim hvn iimeeree bh bolon geed l ywaad baiwal busadtai yaj hul niilvvlen alhah we?
23. tenger_7 (зочин) | 2009-12-06 23:52:48
mash ih taalagdlaa bi bas iim sanaltai yavdagiin copy paste hiih shig amarhan yum yu baihav gej yag unen shd baigaagaaraa baihaas gadna manai emegteichuudiin dund baidag niitleg neg aldaanii tuhai bichmeer sanagdlaa hunii omssoniig duuraij oort tohiroogui zohihgui huvtsasiig omsoj evgui haragddag dutagdal mash ih ajiglagddag hun oortoo taalagdsan taarsan huvtsasaa omsvol setgel oodrog,oortoo kaiftai gej bi boddog.
za nurshuu setgegdel bichlee uuchlaarai
24. anjigai | 2009-12-07 10:07:02
xie xie: Наадах чинь бол өөр хэрэг л дээ. Хүмүүжлийн асуудал. Миний бичиж байгаа нь бол битгий худлаа өөрөөсөө урваж хэлбэрдээрээ гэсэн санаа.
Тэнгэр7: Одоо харин тэр нь гайгүй болчихсон байхаа. Хааяа нээрээ тиймэрхүү юм анзаарагддаг шүү.
25. Rush | 2009-12-07 10:13:46
bodood l bsan sanaa bna... gehdee minii aguu phylosophy gej... bi aguu gsn utgatai yum....miniih bish phylosophy ni aguu bval zugeer ch yum shig busad zondoo olon hun ene tuhai boddog...
26. anjigai | 2009-12-07 10:25:03
Жиа. Хүмүүсээ философи нь агуу шүүү. Нээрээ тийм харгадаж байгаа юм байна.
27. hawks | 2009-12-07 10:40:16
. . . .Тэгш хэмд дуртай бүхэн өрөвдмөөр. Дийлдэх гээд байгаа талын, бага талын хүн шиг тэгш хэмийн төлөө өрвөлзөнө.

Бөв бөөрөнхийд хайртай. Өнхөрхөө байчихвий гэсэн дарамт байнгын зовлон чинь болцын биш байгаа. Өнхөрөх хэрэггүй. Хөөрөөч дээ. . . .

http://hawks.blog.banjig.net/post.php?post_id=309063
28. anjigai | 2009-12-07 10:47:52
Би бол энэ зурган дээрээ нисчихсэн л явж байгаа биздээ.
29. An Angel | 2009-12-12 05:59:13
ene bichlegiig bi 3n sariin umnu unshssan bol
unuudriinh shig hairiigaa ch gomdoogood uuruu ch ewgvi baidald orohgvi l baijde
30. anjigai | 2009-12-12 06:05:21
Амьдрал урт шүү дээ. Ахиад өчнөөн удаа тэр тохиолдол таарна л гэж бодож байгаарай.
31. boloroo | 2009-12-21 11:01:26
Тийм ээ. Би бас ингэж боддог шүү. Гэхдээ Анжгай ахын этгээд сахал бас бус зүйлийн учрыг сая л ойлголоо. Сахал гэснээс энэ толгой дээр байгаа таны фотог, таньтай ямар адилхан хийгээ вэ? Тэр нэг байнга хараад байгаа сахалтай шар нөхрийг. Аан тийм, сайхан зүйлсийг харагдах гэж барьцах гэж биш кайф авах гэж хэрэглэдэг хүмүүс бас байдаг байхаа. Би бол угаасаа буддаг ч үгүй, өмсдөг ч үгүй хүн дээ. Буруу ч юм шиг. заримдаа.
32. boloroo | 2009-12-21 11:03:24
Тэр таашаал авах гэж хэрэглэж байгаа улс бас л бидний хувьд өөрийнхөөрөө байгаа нь тэр байх, тийм үү. За за нээх урт өгүүлбэр сүүлдээ юу бичээд байгаагаа өөрөө ч мэдэхээ больчихлоо, энийг бас...........
33. Lily | 2009-12-21 11:05:31
zarim yum (gutal) deer helver luu halitraal orchih geediidiin shoo
34. agma (зочин) | 2009-12-21 11:38:04
Хүн өөрөөрөө байх хэрэгтэй гэж хэлээд байнаа даа? Тэр ч тийм. Гэхдээ би үүнээс илүү "хүнийг өөрөөр нь байлга" гэж хэлмээр байдгийн. Монголчууд тэгдэггүй учраас л хүмүүс хүнд муу хэлүүлэхгүй гэсэндээ ингэж загварддаг байх.
35. anjigai | 2009-12-21 20:06:41
Болороо: Чи намайг таньдаг юм байна тиймээ. Урьд нь уулзаж байсан уу?
лили: Тэр хэлбэр мөн үү?
Агма: Хааана ч тийм л дээ.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.