Би гэдэг хүн элдвийн л юм хийж явжээ
За миний БЛОГ цоо шинэ боловч бас ч гэж тодорхой тоооны хүмүүс орж ирж уншиж, үнэлж дүгнэж байгаа тул өөрийгөө танилцуулахаар шийдлээ. Ноднин бичиж байсан юм. Та бүхэнтэй танилцахад таатай байна. 

Би нээрээ олон ажил хийсэн юм байна. Ер нь урьд нь ингэж бөөгнүүлж бичиж үзээгүй юм байна. Нэг бичих гээд үзье. Одоо би 31 настай. 9-р ангиасаа буюу 15 настайгаасаа "биеэ үнэлсэн" буюу цалин авдаг ажил хийжээ. Одоо бодохноо л тэр үеэс хойш аав, ээжээсээ мөнгө аваагүй юм байна.

Анх хийсэн ажил маань одоогийн "Сарны титэм" буюу выставка-д диско хийдэг "Залуус" диско клубын DJ & Security /хэ хэ/ хийдэг байлаа. Кассетний хөгжим дээр Ванийлаа айс-ийн айс айс бабу гэдэг дуу тавьж орихчихоод олон газрын атман дискочдын дундуур турба барьсан шиг явдаг байлаа. Нөгөөдүүл атман ч гэсэн "албан ёсны хамгаалагчаас" айна. Би ч тэрэнд нь их додигор 9-р ангийн бацаан байлаа. Тэгээд сард 300 төгрөг авдаг байсан.
За ингэж дэлгэрэнгүй бичвэл бүтэхгүй юм байна. зүгээр л жагсаагаад биччихье. Дараа нь хүн амьтан сонирохвол л дэлгэрэнгүй тайлбарлая.
Тэнэмэл хүүхдийн "Итгэл" төвд багш, арга зүйч, "ЗАГ" компанид "дүүжин тааз хийдэг барилагчин", Хар зах дээр /ширхэгийн/ тамхины наймаачин, ногооны наймаачин, жимсний наймаачин, хиамны наймаачин, Бээжин-Москва-ийн хооронд гахай зөөж 6 сар Улаан Москвад амьдарч байж /хурдан өсөж байсан байна шүү/, Цэргийн албанд "тасалгаа" албан тушаалтай "Түрүүч" цолтой байж байгаад дарайсан "ахлах түрүүч" халагдаж байлаа, Төмөр замын ачиж буулгах механикжсан ангид ачигч /мөр улайж амьдарнаа гэж/ яг энэ үедээ би "Хар сарнай" хамтлагийн бүжигчин "Од" байсан байх юм. Өдөр нь ачигч, орой нь "Од" байжээ. Хэрэв дээр бичсэн "Загвар"-аас эрт ангижраагүй бол ингэж үхэн хатан зүтгэхгүй зүгээр л "ОД"-оо хийгээд явж байх байсан. Машин барьдагийг бодоход жолооч, Гадаадынхныг авч яваад "гайд" хийчихдэг /бас гадаад хэлтэй/, Өөрөө тэнээд аялагч болчихдог, Хэдэн онд билээ дээ явган аялалын "Хотын аварга" болж байсан "Спортын хүн" байх юм. Скаутын холбооны ууган гишүүдийн нэг, Скаутын бүлгийн удирдагч багш, Хоёр ээлжинд "Найрамдал" зуслангийн "Вожат" хийж байсан байна. Анх хоёр найзтайгаа "Сарны шоу" гэдэг лайтай сонирхолтой шоу-г Зайсангийн тэнд хийж байснаас хойш олон шоу хийсэн дээ. Валентин дэй гээч юмыг анх хийж байлаа, тэр үед 102,5-аас өөр ФМ байгаагүйг бодоход их л дээр үед юм. "Одод бидний дунд", "Охин тэнгэр" гэх мэт олон сайхан шоу маань хүмүүст хүрсээн. Одоо ч зав гарвал хийнэ дээ. Найрамдлын Дархан хотод нэг жил Скаутын холбооных нь ажилтнаар ажиллахдаа "Хаадууд" баарных нь менежрээр ажиллаж байлаа. Тэр жилд Дарханчууд шоу-аар бялхсан даа. "Увидас" гэдэг 4 хөөрхөн хүүгийн хамтлагийг анх гаргаж ирж байсан. Одоо нэг нь Амаржаргал гээд хөөрхөн зохиолын дуучин болчихсон явж байна. За тэрнээс гадна "Хар сарнай", "Номин талст", "Салхи", "Люмино", "Уруулын будаг" гэх мэт хамтлаг дуучдыг олон л тоглолтонд зуучилж өгч байлаа. Одоо манай байгууллага "Урлаг зуучлалын үйлчилгээ" гэдэг зүйл эрхэлдэг болсон байна. Гадаад, дотоодод сургууль, курс төгсөөд "Диплом"-той баклавартай болоод амжсан байна. НҮБ-ийн хүүхдийн сан болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, ЮНЕСКО-ийн төслүүд дээр менежрээр ажиллаж байлаа одоо ч ажилласаар л байна. Манай төслүүдийн буянаар олон сургууль, дотуур байр засвараа хийсэн дээ. Мөн "Миний паспорт" аян гэдэг хөтөлбөрийг бичиж, МХЗХТ-тэй хамтран зохион байгуулсан маань "Монгол улсын Ерөнхий сайд"-ын ивээл дор Монгол улсын бүх 10 жилийн сурагчдын дунд явагддаг болсон. Даанч ЮНИСЕФ-ийн санхүүжилт зогссоноос цаашаа үргэлжилхээ больжээ. Анхны хүүхдэд зориулсан
www.my-site.net гэдэг вэбийг бас хийлцэж байж. Одоо байхгүй л дээ. Гадаад хэлний сургалттай "Миний зуслан" гэдэг хүүхдийн зусланд нэг зун захирлаар ажилласан байна. Хорих ангид ял эдэлж байгаа залуусд эрүүл мэндийн мэдлэг олгох төслийг хариуцан хийж байсан юм байна. 3 жил шахам хот тойрсон шоронгуудаар явсан даа. Нийгмийн ажилтан мэргэжилтэй тул нийгмийн чиглэлийн олон үйл ажиллагаа зохион байгуулсан. Тэр ажлын буянаар Монгол улсаа 2 тойрсон байхыг бодоход их явжээ. Надад нээрээ ороогүй сум ч ховор байх шүү. Одоо бол нэг ТББ-ын захирлын ажил хийнгээ хажуугаар нь хувийн бизнесээ хөтлөөд "Зүлгэн дээр гэрээ бариад, Зүгээр л сайхан амьдарч байна" гэх үү дээ. За даа санаанд орж байгаа нь л энэ юм шив дээ. Өөр олон юм хийсээн. Та бүхэнд сонирхолгүй тул /яг үнэндээ бол санахгүй байна/ бичсэнгүй.

Энэ нөгөө Дорноговь-д байдаг Энергийн төв/Шамбалын орон/-ийн үүдэнд байдаг нүд.
 Би яг энүүн шиг гэгээрчихсэн нөхөр байна уу? Хэ хэ

За хө их л юм биччихлээ. Уншихад залхуутай байх байхдаа.

2006.11.10

Сэтгэгдэлүүд:

1. unde (зочин) | 2007-12-09 04:25:51
dajgui bna shuu anjigai.bicheed bai.
2. boljmor (зочин) | 2007-12-10 00:02:47
chi shuu... horvoo delhii uudam hiih ajil ih bna shuu. tsaana chini hiih yumaa olj yadsan humuus zunduu bna. Ajaa ajaa amjilt
3. Мөөг | 2007-12-10 01:19:26
шамбалын оронд мөргөх гээд амжаагүй. хэрэв чи тэнд очсон бол зураг нийтлэвэл зүгээр байна даа. дэлгэрэнгүй бүр нэг бичлэг бичээд тайлбарлаад учир начирыг гаргаад сайхан шамбалд мөргөсөн юм шиг сэтгэгдэл төрөхөөр нийтлэл бичвэл яасан юм бэ?
4. girlll_mn | 2007-12-10 05:57:51
taalgadlaa xo.xunii amidral xund xetsuu,sain saixan geed adal yawdalaar duuren bx yum daa...
5. anjigai (зочин) | 2007-12-10 09:54:50
Шамбалын талаар сайхан зураг хөрөгтэйь аятайхан юм бичнээ. Би нь бас тийм ч завтай байхааргүй 7 хоногийг эхэлж байна даа.
6. vitaminjuulalt | 2007-12-10 16:46:20
Ёстой хаа сайгүй байсан хүн байна даа.

Буддагийн царай гээд батлах уу гээд дайраад байдаг зураг байна шд
өөрөө их төстэй хэрэг үү
7. hmm (зочин) | 2007-12-11 19:00:38
anjgai chini onjav boltoi yumaa. getel hiij yavsan ajluudiin chini hajuud miniih gariin 10 huruund bagtaj bn. Neg ajil deeree togtvortoi udaan ajildagiinh l baih daa tee. hehe
8. anjigai | 2007-12-15 13:28:27
Тийм. Чи их тогтвортой ажиллаж байсан юм байна. Миний хувьд бүх л юманд өөрийгөө соьж явсан гэхүү дээ. Хэ хэ. Алдсан нь их байх. Тэгэхдээ бас онсон жаал жуул юм байдаг л юм. Ядаж л олон сайхан найзтай болчихдог Хэ хэ
9. найз блог (зочин) | 2007-12-26 09:58:34
ямар их юм хийгээ вэ. Мундаг ч юмуу, хөдөлгөөнтэй, эрч хүчтэй, зоригтой.
10. enjee (зочин) | 2008-02-01 02:38:32
goe yumaa (halit ataarhav) bi bol tasalgaanii urgamal shig l amidarch bna
11. altargana | 2008-02-04 02:03:09
хөөх хийж үзээгүй ажил гэж алгаа, миний амьдрал гэж ердөө хэдхэн өгүүлбэр, нэг сургуульд ороод л хоёрхон ангийн багшаар дамжаад их сургуулийн таван жилийн дараа ганцхан салбарт ажиллаж байгаад энд ирсэн.Энд л харин их түүхтэй болоод байх шиг
12. anjigai (зочин) | 2008-02-04 10:26:34
Алтарганы амьдралаар кино ч хийсэн болох байхаа. Хэ хэ
13. Флора (зочин) | 2008-02-04 12:11:59
10 жил,дээд сургууль,нэг яам,нэг хувийн компани.Ийм богино амьдралтай байвал яаж байна?Өө,урт болгохын тулд одоо сурч байгаа сургуулиа дурдья.
14. anjigai | 2008-02-04 13:29:41
Урт болно доо. Амьдрал өөрөө л баян шүү дээ. Гол нь тэрийг харах л чухал.
15. 3 (зочин) | 2008-02-17 17:40:07
BI BAS TASALGAANII URGAMAL BAINA
16. EMA | 2008-03-03 12:23:04
За таньтай гар барьж танилцсан болохоор. Илүү их мэдмээр санагдаад блогоор чинь тэнэж байна. А"мьдрал өөрөө үнэхээр баян гол нь түүнийг харах нь л чухал" санал нэг байнаа.
17. anjigai | 2008-03-03 13:02:10
Эма ТАНК уу шүү.
18. jargal (зочин) | 2008-04-21 23:56:41
bi tanii blgoor anh udaa orj bnaa. mash ih taalagdlaa ih zuil hiij amjuulsan mundag ah bainaa amjilt husiye
harin ch esregeeree sonirholtoi bailaaa
setgeld baigaa ugsiig tsaasan deer buulgana gedeg mash tom urlag yum aa bi bol yaaj ch hicheeged ingej bichij chadahgui bgaan
19. Жаргал | 2008-04-22 00:15:44
Хэн нь дээр нэрийг минь латинжуулаад ашиглачихдаг байна.

Та чинь их Юнивэрсал юм байна ш дээ.
Цаг зав гарвал таны блогыг уншиж байна их сонирхолтой юм аа.
20. anjigai | 2008-04-22 10:47:51
Танк уу?
21. guy (зочин) | 2008-07-18 04:04:55
hehe ZAG kompany gene uu. manai egchiin company bh chini
22. anjigai | 2008-12-02 11:50:31
Хүүе би чинь дүүжин тааз хийдэг байсын. Дээшээ харсаар байгаад хүзүү өвдчихдөг байсан даа.
23. duduka | 2008-12-02 11:59:09
haha tiim l um shig baina gegeerchixsen bas ix olon ajil xiichixsen yarix umtai amidrax ch saixan shuu
24. anjigai | 2008-12-02 12:03:02
Өөө юун гэгээрэл байхав дээ. Хэ хэ.
25. ss_gogo | 2008-12-02 12:07:03
31 насанд маш их зүйлийг хийжээ хөдөлмөрч юмаа
26. itrue (зочин) | 2008-12-02 12:08:04
Лаг лаг туршлагатай юм байна шт
ТББ гэхээр би одоо итгэл алдрах гээд байна өөрөө анхнаасаа ТББ-д ажилласан манай боссууд өдөр шөнөгүй нийгмийн ажил хийлгэчихээд олигтой цалин өгдөггүй болохоор ТББ гэхээр л нэг их хүн зовоодог хөлс шулдаг байгууллага гэж төсөөлөөд байдаг юм
Гэхдээ одоо ч ТББ-даа ажиллаад л байгаа да
27. anjigai | 2008-12-02 12:09:47
Танай байгууллага ямар орлоготойг би мэдэхгүй л байна л даа. Зарим нь бол ядуугаасаа болоод бага цалин өгдөг. Тэгээд сайн ажилтнуудаа алдаад байгаа харагддаг. Зарим нь ч харамчаасаа болдог байх. Хэ хэ
28. *САЙХАН САНАА* | 2008-12-02 12:16:33
сонирхолтой үүүнэн сонирхолтой... амьдралын утга учрыг дэндүү сайн ойлгож яваам шиг л санагдах юм доо..

сайхааан сайхан агаа. амжилт шүү...
29. itrue (зочин) | 2008-12-02 12:19:07
Хэ хэ орлого бол сайн шүү гэхдээ цалин нэмэх сонирхолгүй ээ. Цалингаа нэмүүлий гэхээр энэ чинь миний юм би анх байгуулсын яахаа би мэднэ дуртай бол ажлаасаа гар гэх гээд хялалзаад эхэлдийн хэ хэ хэ
ТББ бол хувь хүний л бизнес юм доо
30. anjigai | 2008-12-02 12:24:40
Наадах чинь нэг хүний байгууллага юм байна. Тийм байгууллага ядаргаатай байдаг юм. Тэгээд ажилчид нь гараад муу хүмүүсээр солигдсоор байгаад дампуурдаг юм даа. Зарим байгууллага бол ТУЗ энээ тэрээ нь лаг хяналттай сайн ч байдаг.
31. anjigai | 2008-12-02 12:25:11
САнаа сайхаан сайхан.
32. itrue | 2008-12-02 12:33:54
Хэ хэ та наад үгээ манай босст хэлдэг ч болоосой /санаашрав/
Харин таны амьдралын замналаар ном бичүүл гого юм байна шүү дэ
33. mg8668 | 2008-12-02 13:02:21
яаж ийм унивэрсал болох уу, нээрээ хийж үзээгүй ажил алгаа

би таныг нэлээд нас ахисан гэж бодож байсышд, хүмүүсийн хандлага, яриа нтрээс нь....
холоо зөрж бодож....
34. anjigai | 2008-12-02 14:57:21
Дөнгөж л 30 гарч яваа залуу шүү дээ. Хэ хэ
35. angie (зочин) | 2008-12-03 17:01:56
he he, Gambuushiin bujigchin bas aidsiin aguin chutgur baisan aa martaj
36. anjigai | 2008-12-04 12:45:21
өө нээрээ нэг жил айдсын агуйг мээнээжмэнтээр аваад ажиллулж байсан. Тэр нэг машаанаар явдаг нь биш шүү. Лаг бодитой айдсын агуй байсын. Энийг нээрээ нэг бичлэг болгож бичсэн ч болно.
37. Lily | 2009-11-07 18:55:24
multivitamin ba shd uuruu
38. xiexie | 2009-12-06 23:38:05
yasan ch olon ym hiisen ah we bich bas gehdee nasandaa l ym hiigeed ym vzej bgaa gej boddog.getel ma angid neg ohin shiljij irsiin ter ohin ger ornoo awch ywdag 2dvv, uwchtei eh, hugshin emeegee geed l ter odoo 22toi odoogoor 3 ajil hiij bn gene sayhan sonsood nadad vneheer hetsvv bsan uuriiguu chamalsan bi getel yuch bish hajuud ni, sain suraad giigvvleed bsan ch ym bhgvi gej bodohoor l .ugluu ert bosood 2 gazar tsewerlegee hiideg teged neg gadaadruu zuuchildag kompanid ajilldag hicheeldee suuhgvi daalgawar awch ywaad shunu suugaad hiigeed irdeg erunhiiguu 3-4 tsag l untdag genee.tegj yrij bhdaa uilah gej bsan shvv barag l uur olon gazar ajillaj bsan gesen.aan tn zochin buuzad ajillaj vzsen ystoi muuhai gazar mash ih ym hiilgedeg udurt l 1 shuudai songin tums geh met arilgaj bvh ymaa hiilgedeg tm bj hool uguhgvi udurt gants ayga soustai budaa ugdug gej bn yu gesen vg we ene chin hvnii hudulmuriig yagad vneldgvi ym boloo?teged neg udur gants undug hagaltsan chin tul garch ireed awchirj hii geed zagniad awtobusnii munguur ni awhuulaad harih ch mungugvi bolson gej bsan.margaash ni gomdood tsalingaa boduulj awaad garsan gej bnlee.bi ystoi angaij hotsorson shvv burhan min aimaar muuhai ymaa hvmvvs yagad iim bdag bnaa.
39. tenger (зочин) | 2009-12-07 00:06:16
hehe ene deerhi xiexie bid 2 l ehnees ni unshij setgegdel uldeegeed l yavj baigaa yum baina bi 2-rt bichsen setgegdeliig l heleh gesen horvoo delhii uujim hiih yum ihee gej
40. anjigai | 2009-12-07 10:14:33
Лили: Нээрээ тийм ч юм уу?
Шиши: Төрөл бүрийн ажил хийж байж л нийгмийг ойлгоно доо. Байгууллагын удирдлагууд ч бас янз бүр байдаг. Зарим томхон газар жижиг гарын боссууд нь нугалаагаргаж байгаа ч хараагддаг.
Тэнгэр: Гялайлаа. Шиши та хоёр биенээ дагаад л явах шиг. Хэ хэ.
41. An Angel | 2009-12-12 06:05:19
aah bi 40 garsan ah gj boddog bsn shdee barag ve um bna shdee ichchihlee
42. anjigai | 2009-12-12 06:07:22
Хэ хэ. Уг нь ч айхтар хөгширөөгүй л байна шүү.
43. boloroo | 2009-12-21 10:53:06
Амьдралын амтаа гэж... Нэг хүний дотоод сэтгэлээр оройжингоо аяласан юм шиг боллоо.Бүүр нэг багын найзтайгаа оройжин буу халсан юм шиг сайхан сэтгэл онгойчихлоо.
44. boloroo | 2009-12-21 10:54:24
сэтгэл сайхан онгойх гэж болохгүй юм байна, Саааааааааайхан сэтгэл онгойчихлоо
45. Lily | 2009-12-21 10:59:16
ter zurgan deeree l eldviin yum hiine dee geel bodjeesen ba shd
46. anjigai | 2009-12-21 20:02:48
Болороо: Гялайлаа. Монголд ирэхээрээ заавал уулзаарай. Чамд бол би их танил хүн. ХАрин чамайг бол би танихгүй шүү дээ. Хэ хэ.
Лили: Нээрээ тэгж бодож байсан байхаа.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.