Элдэв шүлэг болон юмс
За би урьд нь ч хэлж байсан өмнө нь бичиж байсан БЛОГ дээрээсээ зарим нэг энд тэнд бичиж байсан зүйлсээ энд нэг хуудсанд оруулан тавьж байна шүү. Бичсэн оныг анзаараарай.

Уран зохиол миний хобби байлаа. Одоо ч ажил амьдралд дарагдаад бараг л бичихээ больж. Тэгэхдээ ганц нэг цээжинд байгаагаасаа бичье.
Их дээр үед "Хар сарнай" хамтлагт бүжигчин байх үед бичсэн шүлэг, бухимддаг байсан юм.

Хөл дор хөглөрөх хогийн ургамал дотор
Хөвчид ургадаг Вансэмбэрүү байхыг би хараагүй
Хөвгүүдийг даган гүйлдэх олон охидын дотор
Хүсэн хүлээсэн чи минь явахыг би харсан


аа нийгмийн шаар
чи миний хайр

Орцонд зогсдог олиггүй нэртэй
Охидуудыг өдсөн онгироо зантай
Өрөөл бусдыг өөлөх донтой
Өөрийгөө бол өмгөөлөх дуртай

аа нийгмийн шаарнууд
чи миний найзууд

Өмнөх үеэрээ доог тохуу хийж
Өвгөнтийн хогоор гудамжаа дүүргэн
Өөр хоорондоо хэл амаа билүүдэлцсээр
Өмнөд хөршдөө аажмаар ууссаар

Аа дэлхийн шаар
Чи миний Монгол улс

2005 он

Бас нэг шүлэг санаанд орчихлоо.


Дүүжлүүрийн шон шиг ихэмсэг их зан чи
Дүүгээс минь хүртэл холдуулах атаа хорсол чи
Ээжийг минь ч худалдуулж мэдэх эдийн шунал чи
Эхнэрийг минь ч зүхүүлж мэдэх хардах сэтгэл чи

...надаас зайл

гэж 2001 онд бичиж байсан байх юм.


Нүдээ боолгосон мэт харанхуй
Нүгэлт орчлонгийн мухарт ч бай
Үгийг минь сонсох хүн хажууд минь байхад
Үнэндээ надад айдас төрөхгүй байх


2006.11.23

Өөрийн зохиосон аппоризм гэх үү дээ.

Ухаан багатай байна гэдэг яг л богинохон хөнжилтэй байхтай адил. Цээжээ хучихаар хөл даарна, хөлөө хучихаар цээж даарна. Тиймээс атийж унтахаас өөр аргагүй.

Илжигний аманд ус хийвэл залгина
Алт хийвэл тургина

2006.11.12

За нэг иймэрхүү солиотой юм ч их бичнэ шүү дээ.

Сэтгэгдэлүүд:

1. Опал | 2007-12-11 18:37:48
tanii blogiig urgelj ynshdag ih taalagddag shu...

Hogiin yrgamar l gej unuu her n sain tal n neegdeegui baigaa yrgamaliig helne. R. Emyerson
2. hmm (зочин) | 2007-12-11 19:06:34
Neleen buhimddag baijdee anhnii hairaa niigmiin shaar gesniig bodhod
3. найзб | 2007-12-13 12:03:11
нэг дахь аппоризм чинь таалагдлаа
4. Аnny (зочин) | 2007-12-15 16:45:49
энэ үнэхээр сонирхолтой байлаа.Блог чинь таалагдаж байна.Баярлалаа
5. satyroz | 2007-12-31 21:51:56
shulguud chini taalagdlaa 8-amjilt
6. nominarisha | 2008-04-30 09:20:17
zugeer l sanagdlaa taalagdaj baina

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.