Хөгширч байгаа юм боловуу? Мэдээ үзээд л уйлах юм.
Өчигдөр нэг эмэгтэйн амьдралд сайхан сэтгэлт хүмүүс туслаж байгаа тухай мэдээ үзлээ. Яагаад ч юм сэтгэлээ онгойтол уйллаа. Бодон бодон уйллаа. Яагаад ч юм энэ эмэгтэйгээр үнэхээр бахархаж байлаа. Би ийм амьдралтай байсан бол энэ эмэгтэй шиг "ухаалаг" байж чадах байсан болов уу? гэж уйлав. Хүмүүс "санаа нь зөв хүний заяаг зөв болоход тусладаг юм байна" гэж бодож уйлав. Дотор уужраад л амьдрал тийм ч хар өнгөтэй биш, Монголчууд тийм ч хүнээ алдчихаагүй юм байна гэж баярласандаа уйлав.

Тэр эмэгтэй 8-9-р ангийн боловуу гэмээр охинтойгоо, 1-р ангийн хүүтэйгээ байрны подволд амьдардаг юм байна. Тэгсэн мөртлөө хүүхдүүдээ сургуульд нь явуулаад бас ч үгүй онц сургаад хэний ч хүүхдээс доргүй сайхан хүмүүжүүлсэн байна. Эмэгтэйн түүх бол хөдөөнөөс хот бараадан орж ирсэн. Эхний нөхөр нь охиныг бага байхад нь нас барсан, хоёр дахь нөхөр нь ихэр хүүтэй болгочихоод миний хүүхдүүд биш гээд хаяад явчихсан юм байна. Тэгтэл ихрийн өрөөсөн нь төрсөнийхөө дараа нас барчихсан гэнэ. За нэг иймэрхүү л түүхтэй юм. Хүүгээ өлсөхөөр нь хар цай чанаж өгөөд л дотроо уйлж суусан байх.

Тэгсэн МҮОН-ийн телевиз тэр бүсгүйн амьдралыг сурвалжлан сайн санаат хүмүүсийг туслахыг хүсчээ. Тэгээд өчигдөр олон хүмүүс тэр эмэгтэйд туслаж байна. БЗД-ээс гэр барих газар олгож, цахилгаанд холбож өгч байна. Нэг компани 1,2 сая төгрөгөөр бүрэн тавилагтай гэр барьж өгч байна. Тэрийг нь нэг сургуулийн нийгмийн ажилтны оюутнууд барьж өгч байна. Бас Голомт банк хоёр хүүхдэд нь данс нээж өгч байна. Хувцас өгч байгаа газар олон байна. Нэг эмнэлэг ээжид нь хиймэл шүд хийж өгч байна. Нэг ТББ ээжийх нь бүх эмчилгээнийх нь төлбөрийг хариуцана гэж байна. За гэх мэт их сайхан юм болж байнаа.

Гол нь би тэр эмэгтэй хоёр хүүхдээ хэрхэн сайхан хүмүүжүүлж энэ хэцүү нийгэмд сургууль завсардуулахгүй тэмцэж байгаагаар нь бахрахлаа. Хүмүүс ч түүнийг нь үнэлэн тусалсан байх. Гэтэл ихэнх иймэрхүү амьдралтай хүмүүс хүүхдээ сургах нь байтугай тэднийгээ зараад олсон мөнгөөр нь архидаж байгаа шүү дээ. Гэтэл ихэнх ТББ-ууд болон Олон улсын баөйгууллагууд яагаад ч нэмэргүй хүмүүстэй зууралдан шоудаад байх юм.

Энэ үйл ажиллагаа Монголын нийгэм бас ч тийм айхтар дампуурчихаагүй юм байна гэдэг гэрэл гэгээ хайрлав. Би ч гэсэн өөрийн байгуулагад ажилладаг хүмүүстэйгээ хамтран тэр эмэгтэйд тусална аа. За сайхан боллоо.




Хүмүүсээ амьддаа бие биенээ хайрл
ая.
Зөв яваагаа дэмжие.

2006
.11.11

Сэтгэгдэлүүд:

1. hmm (зочин) | 2007-12-14 19:49:05
Tiimerhuu nevtruuleg uzeheer melmeruulchihdeg shuu neeree. Hun derged bhgui bol gantsaaraa harin ch neg chuluutei melmeruulne dee. za tegeed bariandaa turuulj irj bui moriig haraad melmeruulne. Amidral deer melmeruuleh yavdal zunduu duu. ihenhed ni derged hun bgaad bolomj ugduggui bolhoos.hehe
Huurhii ter emegtein bolon huuhduudiinh ni ireeduig avarsan bn shuu. eyr ni hund tus boloh saihaan
2. anjigai | 2007-12-15 13:26:07
Эр хүн уйлдаггүй гэдэг үгэнд би дургүй. Хүн сэтгэл хөдлөлөө илэрхийлэхгүй байгад байвал одоо чулуу болно биздээ. ТИймээс ч Монгол эрчүүд ихэнх нь ходоодны шархлаатай болдог гэсэн. Сэтгэлийн шаналлаа гаргахгүй байснаас болоод шүү дээ. Тиймээс эрчүүд минь айхтар дарвайтлаа уйлах нь ч юу юм. Тэгэхдээ хааяа ч болов сэтгэлэ онгойтол амьдралыг усны цаанаас харж бай.
3. unde (зочин) | 2007-12-28 05:36:40
manai humuusiin setgelgee oorchlogdoj baigaa shuu.urd ni toodoggui baisan bol odoo ydarsan negendee tuslah setgeltei bolj baigaa ni saihan..2ch gesen huuhdiin ireedui gereltei bolj.
4. mami | 2007-12-28 06:23:57
boljdee...
5. Хэлтэрхий | 2009-10-01 14:02:57
яасан гоё бичлэг вэ
6. *САЙХАН САНАА* | 2009-10-01 14:13:32
сайхансэтгэлийн үзүүрт шар тос.. хүнээ алдаагүй монгол хүн байна оо байна ...
7. Жиргээ | 2009-10-01 14:23:06
iim xumuus zunduu l baidag baix doo...
8. ТУС | 2009-10-01 14:24:25
сайхан бичлэг бна та нар ЧИ БАФЛЬ БАС БУСАД НӨХДҮҮД ч гэсэн ядуу амьдралтай хүүхэдүүд хүмүүст тусладаг сайн сайхан залуучууд шүү
9. anjigai | 2009-10-01 16:50:09
Манай БАнжигт ч сайхан сэтгэлтэй залуус олон шүү дээ.
10. Lily | 2009-11-07 18:59:05
saihan uilah ch zugeer shuu
11. anjigai | 2009-11-08 09:44:11
Ойрд ийм сэтгэл хөдөлгөм зүйл үзэгдсэнгүй. Онгорйх шиг л болдог шүү.
12. nutag (зочин) | 2009-11-12 05:25:12
Za daa bi ch tiimerhuu nevtruuleg uzeheer nulims tsiilegnene shui."elgen haluun nutag" -jig sonsohoor yalt ch GUI uildag shui nutgaa,hotiin gudsmjaa sanadagiin
13. anjigai | 2009-11-12 09:44:34
Өрөвч нинжин сэтгэл ч муу биш байхаа.
14. Баяраа | 2009-11-12 09:52:58
сэтгэл хөдөлдөг бна ш дээ ямар сайхан юм!
15. anjigai | 2009-11-12 10:02:22
САйхан юм ч хорвоогоор дүүрэн байна шүү дээ. Гол нь олж харах л чухал юмуу даа.
16. tenger_7 (зочин) | 2009-12-07 00:14:00
bi ooriigoo ih uilanhai gej bodoj bsan adilhan bna shu bi end medee uzej uilna bichleg unshij uilna kino,hoshin shog uzej uilna za tegeed duu sonsoh bol yarilt baihgui zarimdaa sonsoogui ni deer baidagiin suuliin ued tsagiin hurd uzeed l uilah geed baihiin ene yuniih ve?
17. anjigai | 2009-12-07 10:15:57
Хэ хэ. Уйлах бол муу биш. Тэгэхдээ чинийх жаахан хэтрэх гээд байна уу даа.
18. Magic (зочин) | 2009-12-07 15:37:55
Үүнийг уншаад үнэхэээр, үнэхээр сайхан болчихлоо. Би тэр "хар хорин" хавийн хэсэг хүмүүсийг хараад маш их сэтгэл өвддөг юм аа. Заримд нь тэнэг сонсогдож магадгүй ч тэднийг яагаад ингэж амьдраад байгаан бол, ямар ч боломж байхгүй байгаа юм болов уу, яавал тэд сайхан амьдрах юм, яаж тусалж чадах вэ гэж би сүүлийн үед их бодох боллоо. Бодох ч гэж... гэнэт л бодолд орж ирээд байх юм. Энэ нь миний дотрыг арзайлгаад, давчдуулаад байгаа тул надад ер таалагдахгүй байнааа үнэндээ. Гэхдээ одоохондоо оюутан байгаа надад энэ нь дэмий бодол гэдгийг мэдсээр байж л... Тоо вангийн "мэдлэг нь барагдаж уруудаж, доройтсон мэдлэг зааж өгж тэнхээрүүл" гэдэг сургаалийг л бодох юм даа. эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг...Тиймээс бас ийм балай юм үүсээд байгаа шалтгааныг нь арилгах нь зөв юм гэж шийдээд байна даа. Бас гэхдээ "бие ээ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас" гэдэг сургаалийг ч бодож явахгүй бол ийм бодлоор өөрийгөө зовоогоод байвал балрах шинжтэй. Анжигай ахаа баярлалаа. Энэ бичлэгийг хараад дотор их сайхан болчихлоо.
19. anjigai | 2009-12-07 16:31:16
Тэднийг би өглөө болгон хардаг юм. Яг л болжмор шиг тэр нэг турбан дээрээ сууцгааж байна. Хааяа ч олуулаа болчихсон байдаг. Хааяа ихээ цөөхөн харагддаг. Үнэндээ бол тэднээс өөр санаа зовох хүмүүс олон байна. Бүгдийг бус чухалыг гэдэг дээ.

Тэгэхдээ чи их сайхан сэтгэлтэй юмаа. Энэ сайн шүү.
20. An Angel | 2009-12-12 06:13:54
vrtei hvn vhedgvi gj eej maani duudlagand yawaad mashin tereg n suugaad hudulj chadahgvi daaraad irehdee helj bsn um neeree l eh hvn gdg yunaas ilvvgeer vree gj uuriiguu haydag 2 hvvhdee bolowsroltoi l bolgowol busdaas dutahgvi amidrana gj l ene hvn charmaij amidarch baigaa baih goe uma iim setgeltei tani shig zaluuchuud olon bh tusam manai unuugiin niigem tsewershih baih
21. anjigai | 2009-12-12 07:38:19
Ээжтэй хүн бас ээжийнхээ өмнө орчихгүй юмсан гэж хичээдэг юм гэнэ билээ.
22. XIEXIE (зочин) | 2009-12-14 09:05:00
HI vneheer sain emegtei bnoo manai mgliin ehchvvd bvgd iim bol ch saihan l bn.
23. boloroo | 2009-12-21 10:47:27
Хэцүү хэцүү, өдөржин амьдрал мөнгө төгрөг гэж яваад, зарим орой ажил бүтэхгүй гунигтай харих үе бий. Орцоор ороод жижүүрийн нялх хүүхэд уйлахыг сонсоод ямар ч хүнд хэцүү зүйл юу ч биш юм шиг санагддаг шүү. Өөрийнхөө төлөө юу ч хийж чадахгүй даарч өлсөж байгаа тэднийг хараад, яаж би шалтаг тоочих билээ. Үнэхээр сэтгэлийн тэнхээтэй тэвчээртэй ээжүүд олон бий. Хүндэлэхээс ч аргаггүй хүмүүс олон байнаа.
24. anjigai | 2009-12-21 20:00:18
Болороо би чамайг Монголд байхгүй байгаа гэж бодож байгаа. Хэзээ Африк явсын. БАс хэзээ ирэх юм.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.