Хүмүүсийг ялгаварлан гадуурхах нь
Хүн гэдэг бол энэ дэлхийг одоохондоо захиран удирдаж байгаа хамгийн их оюуны чадамжтай амьтан юм. Гэтэл энэ оюуны чадамжаараа шалгарсан "амьтан" маань дотроо бие биенийгээ ялгаварлан үзэх, тэр байтугай гадуурхах хүртлээ хөгжсөн тархитай байх юм. За хамгийн глобал ойлголт бол арьсны өнгөөр ялгах /шинжлэх ухаанчаар гэхүү дээ/, ялгаварлан гадуурхах явдал байна. Хаана буюу ямар цаг ууртай газар төрж, амьдарч байснаасаа шалтгаалан хүмүүс янз бүрийн арьсны өнгөтэй төрсөн болох нь тодорхой шүү дээ. Гэтэл өнөөгийн "цагаан арьст, соёлт" эрхэмүүд хар, улаан, шар, өнгөт арьстнуудыг "доод" гаралтай "эрдэм ухаангүй" нөхөд хэмээн үзэж дарлан мөлжиж байсан түүх бий. Энэ үзлийн эсрэг тэмцэгчид харин тэдэнд өөрсөдтэй нь адил магадгүй илүү ухаантай гэдгээ харуулсаар ирсэн, одоо ч харуулж байгаа. Алдарт "I Have a dream" хэмээх үгийг хэлэгч бол бүр домог болон үлдэж.

За тэгэхдээ би энэ тухай бичих гэсэн юм биш. Зүгээр л өнөөдөр яг миний хажууд бас таны хажууд магадгүй та бид өөрсдөө ч мэдэлгүй хийж байгаа ялгаварлан гадуурхалтын тухай бодлоо хэлэх гэсэн юм.

Зүгээр л 10 жилийн дурсамжаараа жишээ аван яривал ойлгоход хялбар байх. Манай ангид нэг казак хүүхэд байдаг байсан. Зүгээр л нэг сурагч. Тэрийг бид нар шууд л "хасаг" гэж нэрэлдэг байсан. Бас муу сурдаг, гэр хороололд амьдардаг, амьдралын боломж муу, ээрүү, царай муутай, хөдөлгөөний эвсэлгүй, оросоор хэлсэн бүх үг нь алдаатай, солир гэх мэт янз бүрийн л хүүхдүүд байсан. Тэр бүхэнд л "олонхтой адил бус" тул шоолж, элэглэн /ялгаварлан гадуурхаж байгаа хэрэг гэж бий боддог/ нүд үзүүрэлдэг байсан байна. Хүүхэд байсан болохоор байдаг л асуудал гэх байх л даа. Тэгэхдээ одоо ч танд /том болсон хүнд ч/ яг тэр зан байсааар л байгаа.

"Олонтой ижил бус" тул л ялгаварлан гадуурахдаг юм байна. Нээрээ та ямар нэг байдлаар олонхитой ижил бус зүйлээ нууж явдагаа анзаардаг уу? Мэдээж тэр нь та сайхан харагдах гэсэндээ ч юмуу сайхан сэтгэгдэл хүмүүст үлдээх гэсэндээ биш шүү дээ. Зүгээр л тэдэнд гадуурхагдахгүй гэсэндээ. Жишээ нь та ижил хүйстэн бол тэрийгээ түмнээс нууж байгаа. Нуухаас ч өөр арга алга даа. Манайхан тэрийг гаж зүйл гэж үздэг юм чинь. Гэтэл эхнээсээ л бүх хүн ижил хүйстэн байсан бол яг өнөөдөр би гэдэг хүн "эмэгтэй хүнийг таалдаг тул" бас л гаж болж, гадуурхагдаж таарах гээд байгаа юм. Энэ жаахан тэнэг зүйрлэл байж магадгүй. Тэгэхдээ л үнэн бол ийм л ойрхон байдаг. Миний мэдэхээр л ижил хүйстэн төрөлхийн гэдгийг тогтоосон байдаг. Юу гэсэн үг вэ гэвэл. Та нэгэнт л ижил хүйсний хүнээ сонирохдог болоод төрчихсөн л бол мянга хичээгээд ч эсрэг хүйсийн хүнээсээ амьдралын жаргал эдлэхгүй. Мөн та эсрэг хүйсний хүндээ татагддаг л бол мянга хичээж, туршаад ч таньд ижил хүйсийн харьцаа таашаал өгөхгүй гэсэн үг.

Тэгэхээр миний хэлэх гэсэн гол санаа бол ижил хүйстний тухай бус харин "олонхитой адил бус" байсных нь төлөө хэн нэгнийг буруутган, гадуурхах явдал байдаг. Түүнийг тэвчиж, тэр хүмүүст нийгэмдээ яг л "олонхи" шиг амьдрах боломж олгоё гэх гэсэн юм. Танд хэцүү, дараатай, таны амьдралын хэмнэлтэй нийцэхгүй байж болно. Тэгэхдээ л тэднийг хүн болж төрснийх нь төлөө л гадуурхахгүй байя.

Би ялгаварлан гадуурахдаг гэж сүржин үгээр яриад байх шиг байна. Энгийнээр бол "тээр үзэх", "үл тоомсорлох" гэдэг байх.

Хөдөөнийх, боловсрол багатай, ядуу, тахир дутуу, ондоо шашинтан гэх мэтийн тухай л яриад байгааг минь ойлгоорой.

Өнөөдөр яг энэ асуудлаар бичье гээд шийдчихсэн байсан тул бичлээ. Нэг л толгой ажиллаж өгөхгүй байгаа тул сайн болсонгүй. Тэгэхдээ та бүхнийг миний санааг ойлгон уншина гэж найдаж байна. Би ч гэсэн өөрөө зарим хүнтэй харьцхаас дургүй хүрээд л байдаг хүний нэг. Тэрэндээ ч санаа зовдог л юм. 2006.11.13

Биллиардыг арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн шилдэг жишээ гэдэг. Цагаанаар бусдыг цохино.

Сэтгэгдэлүүд:

1. luke | 2007-12-14 10:57:04
haruud snooker-t ih durgyi uchir ni tsagaanaar hariig tsohidog bolohoor ter.
2. Wolf | 2007-12-14 10:57:57
Бусдаас ялгарч байвал байнга л эсэргүүцэлтэй учрах бхдаа гж.
3. anjigai | 2007-12-14 11:31:21
Өөрөөсөө хамааралгүй зүйлээр бусдад адлагдана гэдэг тэнэг хэрэг шүү.
4. hmm (зочин) | 2007-12-14 20:49:15
Ijil arisnii ungutei, ijil huistenee sonirhdoggui, eeruu bish, tsarailag, dolir bish, kazak bish (uuchlaarai kazakuudaa) bgaad ch bas hund gaduurhagdah yumaa. Yu heleh geed bn ve geheer minii neg tanil bdag yum. ih sonin zantai nuhur. hen negen yamar negen zuiliig uuruus ni iluu hiigeed bval shuud ter hund durgui bolood gaduurhaad ehelne. uuruu ter hun shigee hiij chadahgui hernee hiisenees ni oo haina, muulna. tui bodhoor l oi gutmaar. chinii bichsen sedevtei hamaaralgui ch yum shig bas ch hamaatai yum shig sanagdaad bichilee.
5. Wolf | 2007-12-14 21:24:23
Хэхэхэхэ.Энэ hmm- тэй санал наэг байна.Бусдаас илүү байвал бас ад болно.Нөгөөдүүл нь дэмжихийн оронд доош нь хийх гэж чангаана лайтай шүү.
6. Wolf | 2007-12-14 21:24:24
Хэхэхэхэ.Энэ hmm- тэй санал нэг байна.Бусдаас илүү байвал бас ад болно.Нөгөөдүүл нь дэмжихийн оронд доош нь хийх гэж чангаана лайтай шүү.
7. anjigai | 2007-12-15 13:13:46
hmm андын хэлсэн гадуурхал бас л энэ сэдэвтэй холбоотой байх.

Өөрөө чадахгүй байж чадсан нэгэнийг хараааж байдаг тэнэгүүд хаа сайгүй л байдаг даа. Тэнэгүүд нь тэнэгээрээ л дуусаг цаашаа.
8. hered (зочин) | 2007-12-16 12:42:36
huue hulgai hiisen huniig yahleeree gaduurhaad bdiin haha zugeer l asuuj bn hered
9. anjigai | 2007-12-17 09:55:21
Хулгайгаас өөр зүйлээр амьдардаггүй бол йжилаа л хийж байгаа хэрэг болдог байхдаа. :p
10. SSunday | 2009-11-10 03:40:40
Өө би гэхэд саяхнаас л гомо лесби нарыг төрөлхийн тийм бэлгийн чиг хандлагатай хүмүүс юм гэдгийг ойлгоод үзэн ядах, дургүйцэхээ больсон байх жишээтэй. Тэгэхээр яг дээрхи хүмүүсийн талаархи үнэн зөв мэдээлэл олон нийтэд өгөхгүй байгаагаас ялгаварлан гадуурхдаг байж ч болох юм шүү.
11. SSunday | 2009-11-10 03:42:19
Бусад ялгаварлан гадуурхалт бол хувь хүний зан араншин, нийгмийн хөгжлийн түвшингээс шалтгаалж гараад байдаг болов уу даа. Овоо хэдэн жилийн дараа иймэрхүү байдал багасах байх гэ найдаж байна.
12. anjigai | 2009-11-10 09:47:03
Энэ бичлэгээ сая л ахин уншлаа. Тун аятайхан болсон юм байна хөөе. Эргүүлж харуулсан ЭсСандэйд гялайлаа. Нийгмийн ядуурал ихсэхээр энэ нь бүүр ихсээд байх шиг санагддаг.
13. Nutag (зочин) | 2009-11-12 05:34:58
Er ni bol yadarsan negnee deerelheh demii l dee harin yamar aristai Hun uhaantai be gedgiig shinjleh uhaanii tlaas ni notolchihson sh de.shinjleh uhaanii neeltuudiig tsagaan aristai Hun l hiisen baidag,nerd garsan bar aristnuud sport urlagaar l nerd gardag. Mongold baigaa humuus hoorhii darliulj baigaa haruud geed orovdood baidag unen heregtee hen ni ajillaj hen ni amaa angaigaad hevtej baidgiig setguulch monhbayasgalangiin amerikt 10000 beer gesen bichlegees unshaarai
14. anjigai | 2009-11-12 09:46:24
Тэр муу Обама одоо аулаа хийхгүй байгаа юм уу? Хэ хэ.
15. Saran (зочин) | 2009-11-13 10:26:25
Neg sonirholtoi harah ontsog nemerleh uu, heheh. Bi Amerikt neg ohiduudin surguulid surj baigaa l daa. Tetgeleg mash sain ogdog, sain surguuli bolohoor n orson yum. Tegsen chin 2000ula dan ohiduud baidag gazar chin ijil huistnuud yostoi zondoogooro baidag yum baina. Oroonii huuhed, bairnii huuhduud, angiihan, sain naizuud dund maani hurtel ijil huistnuud zondoogooroo. Harin minii bodloor ene dund ene surguulid ireegui bol ijil huisten bolohgui baih baisan huuhduud baigaa. Ihenh n ch baij magad. Tegeheer bi ene ijil huistnee sonirhoh tuhai asuudlaar joohon tolgoi ergesen l baidaltai baigaa. Humuus yagaad ingeed baina geed. Orchin n tiim yumig barag l hohuulen demjeed baihaar huuhduud zugeer l sonirhood/busdaas oor boloh geh met shaltgaanaar l tiim bolchihoj baih shig sanagdahiin. Tegeed uneheer yu hiij baigaagaa medeed tiim zamig songoj baival odoo bas shuuhed hetsuu l yum. Tiim naizuud maani bol zugeer l saihan l humuus baidag. Harin zarimdaa uuniig zugeer sexual freedom gedeg utgaar n yavuulah geed baih shig sanagddiin, tiim talin celebration gedeg show deer n boon nutsgelsen unseltssen huuhdud ch baih shig. Ter tal n bol yostoi muuhai. Harin zugeer yalt chgui tiim zamaar yavahaar shiidsen humuusiig amidralig n zaahad hetsuu l yum daa, zuv zugeer aytaihan huniig ijil huisnii hostoigoos n bolj gaduurhana gedeg joohon utgagui l baihaa daa? Ai sain medehgui yum.
16. Saran (зочин) | 2009-11-13 10:50:56
Harin arisnii ongonii asuudal..bas ih sonion. Surguuliasa garaad Chicagod heseg baijaagaad irsen chin har tsagaan shar aristai humuusiin niitleg yalgaa n iluu anzaaragddag bolchihson geh yum uu daa. Har aristai humuus eronhiiido arai mongo bagatai, arai buduuleg baichih geed baih met. Surguuli deer bol bugd l adilhan uhaantai chadaltai saihan aashtai huuhduud bdag. Bodit amidral deer yalt chgui niigmiin hemjeend yalgaa garaad baidag yum shig:/. Oyutnuud dund hurtel, sonirhol monirhol n arai l oor, adil adilaara tsuglarch naizlah n elbeg. Esregeere ch bas zondoo baidag l daa. Neg talaas chadvarlag uhaalag saihan huvi hun baihad adil arisnii ongotei busad humuusees n bolj gaduurhah n haashaa ch yum. "Aygu bol bas l" gesen seremjleh, bas yaarch dugneh setgeleesee angijrah n zuitei baih. Nogoo talaas bol humuusiig yaalt ch gui torj osson orchin, soyol n yalgaj salgaj holboj niiluuleed baidag. Za tegeed yadag ch baisan hamtdaa evtei nairtai hariltsan bie bienee hundlen amidrahig l hicheetsgeey do.
17. anjigai | 2009-11-13 19:37:19
Тэр охидуудын чинь бараг 90 хувь нь том болоод өөрийн хүйсний мэдрэмжээ дагаад гетро болчихдог юмөө. САнаа зоволтгүй.
18. Диваажингийн оргодол | 2009-11-13 19:45:32
ингэж дуугарах хүн гараасаы л гэж бодоод байлаа. хүнийг хүн гэдэг утгаар нь л хүлээн зөвшөөрөх хэрэгтэй ш дээ. алт мөнгөнөөс төрчихсөн тэнгэрийн араншин гаргаад бхаар эгдүү хүрээд бдийн, сайхан бичлэг болжээ анд, баярлалаа
19. anjigai | 2009-11-13 20:07:26
Жугаар. Би мааш олон төрлийн олон нийттэй ажиллаж байсөан болохоор эдний зовлонг их мэддэг юмаа.
20. m2 | 2009-11-13 20:22:01
сэдвээс гадуур...казах хүнийг казак гэвэл андуурал болно, харин хасаг гэвэл доромжлол болноо гэж
21. amanjinka | 2009-11-13 20:27:24
ер нь нэг үеээ бодуул гайгүй ч болчоод бгаанмуу


м хоёр оо хэ хэ намайг хүмүүс хасаг гэхээр би нэг их гуниж гутраад доромжлол нтр гэж бодоод байдаггүй ш дээ
22. anjigai | 2009-11-13 20:32:14
М2: Сэдвийн хүрээнд л байшд. хэ хэ
Аманжинка: Гайгүй болж байгаа. Манайхан юм үзэж, нүд тайлж байна шүү дээ.
23. amanjinka | 2009-11-13 20:38:57
Ардчилал ч бас сайнтай муутайн бүгдийн өгсөн шүү тээ хө
24. anjigai | 2009-11-13 21:02:50
ЁСтой үнэн.
25. zulzaga5 | 2009-12-08 10:56:05
tiimee yalgavarlagdan gaduurhagdana gedeg aimshigtai zuil. bi baga bhiin ter aimshgiig ih baga yanz yanz hemjeegeer mederch irsen. tehdee neeh sonion. bi ooroo ter muhai zuiliig medersen mortloo ooroo bas hun za gaduurhah n ch haashaaiin. goldiimuudaa. iim bolhoor yashigoo neeh haritsmaargui bn geel. yu ch geh geed bgaan buu medee. hen negenteigee tegj hariltsahgui, tegj haritsah zuiliig ch busad n hiihgui goy amidartsgaah yumsan daa
26. anjigai | 2009-12-08 11:17:42
Чамаас л эхлээд өөрчлөгдчихөд л болно.
Энэ Анжгай хүүр өөрөө гомо байх оо.


хэ хэ би өөрөө аль алинтай нь яачихдаг л хүн л дээ
28. anjigai | 2009-12-08 11:43:02
Хэ хэ. Чинийхи йг бол Бисекс гээд байгаа юм шүү дээ.
Зүгээрээ тийм юм байдаг л юм.
29. Ц.Нямдорж | 2009-12-08 11:44:55
Хөдөөний боловсрол муутай гарууд боловсрол муутай хөдөөнийх нь худлаа юм уу.Хасаг хүнийг Халх гэвэл тэр хүн халх болчих уу . Үнэн юмыг харин худлаа хошгируулаад шаадаг гаруудад харин ч нэг дургүй шүү.

Их дэдгүүрт орох нь Их дэлгүүрээрээ ороод ТҮЦ-ээр үйлчлүүлэх нь тэр л биз дээ. Чоно үнэгнээс илүүтэй адил яг амьтаныхаа мөн чанараар явах хэрэгтэй. Үр хүүхдээ хүн амьтанд ялгаварлуулахгүйн төлөө илүү их толгойгоо ажилуулж луйвар хий болж дээ хаха
30. anjigai | 2009-12-08 11:52:35
Хэ хэ. Чи наад хүний нэр ашиглахаа больчихооч. Бялзуух гэж бичлээ гээд чи бялзуух болчих уу?
31. Ц.Нямдорж | 2009-12-08 11:55:45
Таныг Анжгай гэж нэрлээд Анжгай болчих уу

Орчин үеийн нүүдэлчээн хаха
32. anjigai | 2009-12-08 12:05:53
Намайг маш олон нэртэйг хүн бүр мэднэ. Тэгэхдээ хүний нэрээр шалчигнаж, далдагнаж бол үзээгүй л дээ.
33. Ц.Нямдорж | 2009-12-08 12:10:28
Энийг онлайн дахь боломжууд гэж нэрийдье хаха

Урьд цагт хааны нэр барьж худлаа хэлвэл Толгойг нь авдаг байсан бол дараахан нь хов зоосон хүнийг авгай нар маажаад хаячиахдаг байсан бол одоо боломж тун байгасжээ гэж үү
34. anjigai | 2009-12-08 12:14:30
Хөөрхий дөө. Энэ зэрэгтэй нэг юм интернэтд орж сурсан байхыг бодоход цаашдаа нэг юм амьдарчих байлгүй дээ. Амьдар амьдар миний хүү. Тэгэхдээ зүгээр л мөрөөрөө амьдар.
35. Ц.Нямдорж | 2009-12-08 12:21:32
Анжгай ахаа надаа архины мөнгө өгөөч Плийс

Бас сандалны түшлэг хэт инээснээс болоод гулзйчихлаа хаха
36. biimaa (зочин) | 2009-12-12 00:38:16
harin iimerhuu ner ashiglagchdiig gaduurhah ni zov ch yumuu. Ashigtai tal baigaa l yum bna.
37. anjigai | 2009-12-12 02:15:57
Хэ хэ. Нээрээ тийм байж мэднэ.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.