2007-12-14 10:48:58
Би нээрээ кино гэж баахан
давхиснаа мартчихсан байна. Би нэг хэсэг өөрийгөө дараа үеийн "Цагааны Цэгмид"
гээд бат итгэдэг байх нь байна шүү. 10 жилд байхдаа 4-10-р анги хүртлээ
сургуулийн алиалагч хийсэн, эцэг эх, ах дүү маань ч "энэнд нэг л юм байна" гэж
хэлснэээс ч болсон уу? Би өөрийгөө Чарли Чаплин юмуу Брус Ли, Аль Пачино, Олегь
Поповь, Михайл Боярский гэж л боддог байлаа. Тэр мөрөөдлөөсөө салахыг хүсэлгүй
их удсан даа. СУИС-ын кино Драмын ангид шалгалт өгсөн эхний жил би уг нь овоо л
гайгүй явсан тэгтэл Урлагийн сургууль маань намайг Орос хэл дээр хасдаг юм даа.
Их ч гэдэн хөдөллөө. Тэгээд янз бүрийн байдлаар хасагдсан, хөөгдсөн хүүхдүүдтэй
нийлж "Тусгал" хэмээх театрыг одоогийн "Харцага" Кино урлагийн дээд сургууль /ер
нь байгаа болов уу?/ буюу тэр үеийн "Харцага" кино студийн дэргэд байгуулж
байлаа. Бид одоогийнхоор бол "Шинэ үе", "Өнгөт инээд" гэх мэт хамтлагийн
тоголдог шиг /муухай томорлоо доо тэгэхдээ л тэр үед өөр хамтлаг байгаагүй л юм
чинь/ хошин шогын "collection" тоглолт бэлдээд олон ажилтантай үйлдвэр, аж ахуйн
нэгжүүдээр очиж тоглодог байсан. Зүгээр байж чадалгүй "СУИС-ын багш нарт- Хэнийг
хассаныг нь ойлгуулах гэж бид энэ театрыг байгуулав" гэж ТВ-ээр ярьснаар миний
урлагийн карер төгссөн юм даа. За тэр ч яах вэ? Болоод өнгөрсөн явдал.
Бид буюу "Тусгал" театрынхан "Харцага" кино студынхан маань киног /Яг л Hollywood стилийн/ хийчихмээр санагдаж байсан юм шүү. 1993 онд шүү дээ. Нээрээ манайд ер нь л чадалтай хүүхдүүд цугласан байсан боловч бидэнд үнэндээ "школ" буюу онол байгаагүй юм даа. Тэгээд ч тэр үедээ олон хүн инээлгэж явсанаа их л "том амжилт" гэж бодож байсан байх.
За ер нь бол би энэ тухай биш өөрийнхөө хэрхэн кино бичсэн тухай ярих гэсэн хадуураад алга болдог байна.
Яагаад би кинонд тэгж их шунах болсон бэ гэвэл. Би жаахан авъяастай байсан юм шиг байгаа юм. Манайхаар л нэг яруу найрагчид болон урлагийн томчууд цугладаг байсан тул би тэдэн шиг болох гэж хүссэн ч байх. Аав маань ондоо шинжлэх ухааны хүн тул намайг ойлгодоггүй бүр "Даан ч чиний сонирхол миний сонирхол зөрөх юм даа. Чиний сонирохдог юмыг даанч би ойлгохгүй юм" гэж хэлж байсан удаатай. Тэгэхээр би хичээлээ тасдаад л "Кино үйлдвэр"-ээр эргэлддэг хүүхэд байлаа даа. Тэр үед "Мөнх тэнгэрийн хүчин дор" кино ид зураг авалт хийж байсан үе. Би Жамухын дүү Тайчирын дүрд проб өгсөн боловч хоолой муу гэсэн ангиллаар хасагдав. Тэгэхдээ л би Кино үйлдвэрээс яваагүй байнга л очдог байсан. Надтай цуг байдаг найзууд маань Н. Бат-Амгалан /"Гарын таван хуруу" бага хүүгэр нь олон хүн таньдаг/ Сансармаа /Бөртэ үжиний бага насанд тоголсон, одоо нөгөө мисс шүү дээ, 10 жилд бид 1 жил нэг анги байсан юм./ Чингис /Одоо нэг студийн захирал хийж байгаа/ бид нар л кино үйлдвэрийн гуанз, бусад газраар хэлхээстэй явдаг байсан санагдана. Тэр үе сайхан байсан байна шүү.
Ахиад л хадуураад явчихжээ.
За яг одоо л хэрхэн кино бичсэн тухайгаа хүүрнэе.
За тэгсэн ардчилал энэ тэр гээд нөгөө Кино урлаг маань уналтанд ордог байна шүү. Тэглээ гээд би киноноос урваагүй юм. Тэр үед бас нэлээн юм хийх гэж хичээж байсан "Цоморлиг" кино студийн захирал Баярбат гэдэг залуутай нийлээд "Дэнс" гэдэг кинон дээр ажиллаа. Видеоны эрин үе тул, одоогийн Театрын музейгээр гаргаж байлаа. Уг зохиол нь "Буян хийсэн хүн диваажинд очино, нүгэлтэн тамд үхнэ" гэдэг санааг "гичий" нохойны амьдралаар харуулсан их философний зохиол байсан юм. За дараа нь бас 90 саяын Гансүхийн кинонд дүр бүтээх гэж хэсэг шуугиулав. "Ариун бодь мөрийн зам" гэдэг бас л их философитой кинонд тоглож байлаа. /нэг баян залуу бүх юманд хүрсэн боловч ээжийнхээ ачийг хариулж чадаагүй тухай/ Дандаа мэдэхгүй кинонууд байгаа байхаа даа. Тэр үед кино нээрээ л уналтанд байсан юм. Видеочин гаруудыг сайхан нэр сонирхолтой афишаар л татдаг байсан үе шүү дээ.
За тэр үеэс өмнө буюу "Тусгалд байх үедээ л " би маш их эрчтэй зохиолч байсан. Тэгээд хоёр ч кино бичиж үзсэн. /Зохиолчдын өмнө хэлэхэд ч ичмээр дамшиг даа/ Нэг дэх нь "Хүн буюу Нүх" гэдэг зохиол /Инээдмийн кино болох байсан юм/, Дараагийнх нь 1 л ангитай болохоос сунгаад татчихвал энэ Солонгос кинонууд шиг новширсон урт кино болох боломжтой "10 жил" гэдэг кино байсан юм. Одоо яг нэг бүрчлэн бичиж чадахгүй тул зүгээр л ерөнхий утгийг нь ярьчихъя.
"Хүн буюу Нүх" гэдэгт: Хайгуулын ангийнхан явж байгаад Алтайн хязгаарын нэг агуйгаас "алмас" олдог. Гэтэл тэр нь алмас биш "сүүлийн алмас"-д олзлогдсон "эр хүн" байдаг. Тухайн багийн ахлагч түүнийг хүн хэмээн үзэж нийгмийн амьдралд оруулахыг хичээх үеийн хөгжилтэй явдлууд гарах бөгөөд сүүлд нь өнөөх "алмас" маань нэгэн бүсгүйд /"найруулагчийнхаа" явалддаг бүсгүйд/ хайртай болох бөгөөд түүнээс үүссэн асуудлыг хошин шогоор үзүүлсэн зохиол.
"10 жил" хэмээх зохиол бол мелодрам байсан юм шиг байгаа юм. Тэр үедээ би ч ямар стил, жанар байдгийг мэдэхгүй шүү дээ.
За энэ зохиол маань нэгэн сайхан сэтгэлтэй залуу сахйан сэтгэл гаргаж яваад гэнэтийн явдлаас болж хэрхэн хэлмэгдэн 10 жилийн ял авч байгаа тухай боловч, яг үнэндээ хүний ялангуяа залуу хүн /хайр сэтгэл, тусархуу сэтгэл, гэнэн томоогүй/ зангаасаа болж хэрхэн хэлмэгдэж, төрийн хууль түүнд хэрхэн хатуу хандаж байгаа тухай өгүүлсэн зохиол юм.
Эхний зохиолын бараг 30 хувийнх нь зураг авалт хийгдсэн боловч болоогүй юм. Дараагийн зохиол зүгээр л миний сэтгэлд үлдэж.
Түүнээс гадна би "Хүүхэд Залуучуудын Театр" гэж байхад тэдний олон жүжгийх нь бүжиг, ялангуяа "Элдэв зураг" хошин шоуны бүжгийг дэглэж явсан юм байна шүү. өөрийгөө рекламдаж байгаа юм биш шүү. Зүгээр л мартхаасаа өмнө бичиж байгаа юм. Нээх их хөгшин хүн шиг Ха ха
За миний кинонд зүтэгсэн амьдрал минь энэ. Та бүхэн битгий шоолоорой. Би л өөрийгөө кино урлагт хувь нэмэр оруулсан гэж бодож явъя. 2006.11.14

Бүх урлагийн дотроос хамгийн агуу нь кино урлаг. В.И.Ленин

Сэтгэгдэлүүд:
neeree odoo yaagaad ter buhnee kino bolgoj bolohgui gej....
Намайг монгол кино үзэх дуртай гэхээр хүмүүс тэнэг юмуу гэдэг юм. Яахав дээ би монголын кино хөгжөөсэй гэж боддог, бас хэр зэрэг хийсэн байна гэдгийг харах дуртай.
Би бас нэг удаа монгол киноны зураг авалтад явж үзсэн. Яахав, хэцүү нь хэцүү л юм билээ.Гэхдээ зарим юмыг дэндүү хялбарчилж байгаа нь үнэмшилгүй болгоход хүргэдэг байх гэж бодсон.
bi tegeed gaihlaaldaa. Kino urlag chini bidendee bas tsoo shine yum bish shuu dee. Deer ueiin saihan setgeld honogshson, ard tumen ug hellegiig ni tseejiltsen kinonuud bn. Tegeed odoo ene urlag ulam hugjij l bmaar yum. getel minii bodloor shal dordood bdag. yutai holbootoi yum boldoo. aviyastai hun baihaa bolisiim uu? SUIS-ni anjigai shig aviyastanguudaa avahgui bn uu ? hehe esvel aanai l hurungu mungunii asuudal uu? za medeh yum alga.
Bi gej shal sonirholgui ajlaa l hiisen hun bhiin, yaj tani shig ooriihnoo hiih udrtai yumiig oloh ve?
Дуртай юмаа хийнгээ мөнгө олохын тулд их л олон зүйлээсээ татгалзаж багагүй риск хийх шаардлагатай болдог. Тэрийг л давчих хэрэгтэй дээ.
Сэтгэгдэл үлдээх: