2007-12-15 15:38:38
Энэ нь хэн нэгэн "Сансар"
гэдэг нэртэй эрхмийн гаргасан санааны тухай биш, НАСА буюу сансар судлалын
талаар бол бүр ч биш юм. Зүгээр л өнөөгийн нийгмийн байдлаас болон өөрийн хүч
чадлаас хэтийдсэн санаа бодолд итгэн зүтгэхийг би "Сансар"-т нисэхтэй адил
бүтэшгүй зүйл хэмээн үзэж ингэж нэрлэсэн юм. "Сансар"-т нисэж чадах "сансар"-т
нисэхэд бэлтгэж байгаа хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Тэгэхдээ л дэмий юм дэмий шүү
дээ.
Ямарваа нэг зүйлийг хийхэд зайлшгүй доорх зүйлс бүрдэж байж нөгөө "хувьсгалын тохироо" гээч нь бий болж хийх зүйл нь амжилт олдог гэж би боддог. Үүнд:
1-рт Сайн бодитой зорилго
2-рт Төлөвлөгөөг хэрэгжүүлэх санаа нийлсэн, хангалттай боловсорсон, туршлагатай "баг"
3-рт Зорилгод хүртэл шаардагдах санхүүгийн нөөц
4-рт Туршлагатай багтайгаа нийлэн зорилгодоо хүрэх сайн төлөвлөгөө
5-рт Үйл ажиллагаа төгс болтол, төгс болсоноос хойш үргэлжлүүлэх "залгамж холбоо"
6-рт Мэдээж "нийгмийн сэтгэл зүй" буюу "хэрэглэгчид" нь бэлэн байх
За нэг ийм 6-н зүйл байхад баргийн зүйл бүтэж болно. Хэрэв энэ зүйлүүдээ тооцоолчихож болж байвал таны ярьж байгаа зүйл "сансарын" биш юм байна гэж ойлгож болно гэж би боддог юм.
Гэтэл одоогийн хүүхэд, залуучууд бас их сонин сонин юм яриад л явж байх юм. Тэгээд тэрэндээ итгэл үнэмшилтэй байхыг нь яанаа. Сайн л байх л даа уг нь. Өөрийн үзэл бодолдоо итгэлтэй байна гэдэг муу зүйл биш байх. Гэвч нэгэнт л бүтэхгүй юмыг нь мэдсээр байж "болно хүү минь зүтгээд бай" гэж хэлэх нь "хүний мөсгүй" мэт санагдах тул үүнийг бичиж байна. Зарим нэг жишээ хэлье.
-Өвөр Монгол, Тува гэх мэт нөхдийг Монголтой нийлүүлж том хүчирхэг улс болно ... За энэ бол хамгийн том далайцтай нь шүү дээ.
-1 сая төгрөгтэй байж "бөөний төв" ажиллуулах
-Ганцаараа байж "Групп"-тэй болох
-Чингисийн хойд дүрийг тодруулах ... ч гэх шиг хошин шогийн тоглолт шиг юмнууд их сонсогдоно. За энийг ярихаа болиод дээр бичсэн 6 зүйлийг жаахан дэлгэрэнгүй тайлбарлая.
Зорилго: Зорилго бодитой байна гэдэг үнэхээр чухал. Сүүлийн үед SWOT энэ тэр гээд зорилгыг тодорхойлдог системүүд ч гарсан. Хамгийн амархан зүйл бол өөрийн хүч, нөөц энэ зорилгод хүрэхэд хангалттай юу? Хангалтгүй нөхцөлд бусдаас ямарваа тусламж дэмжлэг авах бололцоо бий юу? гэдгээ тооцоод яг тэрэндээ тааруулсан зорилго сонгож авах л хамгийн бодит байдаг. Нэг өгүүлбэрээр хэлбэл "Зардлаа мах нөөцөө min бодоход л санаанд чинь багтаж байх" гэсэн утга байж болох. Мэдээж зарим хүмүүсийн хэлдэг агуу томыг санаж байж наана нь байгаа том зүйлд хүрнэ гэдэг философийг бол үгүйсгээгүй шүү.
Баг: Энэ бол маш чухал. Тэгэхдээ мөнгө нийлүүлэх баг биш яг гүйцэтгэлд хамтран зүтгэх хүний нөөцийг л хэлж байгаа юм. Хүний хүчин маань тухайн ажлыг хийж чадах туршлага, тухайлсан боловсролтой байвал сайн гэдгийг хэлээд хэрэггүй байх. Санхүүгийн хэмнэлт гаргахын тулд хүмүүсийг ажлаар хэт шахаж болдог боловч нөгөөх хүн маань арай ондоо хялбар ажил сонгон бултаж бас болдгийг бодох хэрэгтэй. Тиймээс багийн ажлын хуваарь болон ачааллыг сайн бодолцсон байж л амжилтанд хүрнэ.
Санхүү: Санхүүгийн нөөц нь хамгийн их зардал гаргалаа гэхэд мөн зарим нэг эрсдэлээс болон хугацааны хувьд сунгалт гарахад хүрэлцэхүйц байвал ОК. Санхүүгийн нөөцдөө байр сав, техник тоног төхөөрөмж, идэж уухаа ч гэсэн оруулах ёстой шүү дээ. Адгийн наад зах нь л оо-ын цаас гэх мэтийг ч нарийн сайн тооцох хэрэгтэй.
Төлөвлөгөө: Зорилгод хүрэх зорилтууд зорилтуудаа хэрэгжүүлэх арга замыг нарийн тусгасан төлөвлөгөө бол амжилтын 50% гэдэг. Үнэхээр л тийм байдаг. Төлөвлөгөөгөө хийхдээ хүний, санхүүгийн, техник технологийн, цаг хугацааны нөөцийг маш нарийн тооцсон байх нь маш чухал. Аль нэгийг нь л "тухайн цаг хугацаанд нь зохицуулна" гэж бодвол "шатах"-ын цондон шүү дээ.
Залгамж холбоо: Хэрэв та "ингэвэл болох нь уу" гэж үзэх л гээгүй юм бол энэ зүйлд анхаарлаа хандуулахаас өөр аргагүй. Хэн нэгэн багийн гишүүнд асуудал гарахад түүнийг орлох хүн болон таны багийн үйл ажиллагаа цаашид удаан хугацаанд ашигтай байхад шаардлагатай "туслах ажилчид" хангалттай байх боломж бий юу? гэдгийг бодож үзэхийг хэлж байгаа юм. Мөн зорилгод хүрэх хугацаа нэг хүний насанд багтахгүй бол түүнийг цааш нь хэрэгжтэл нь санааг нь урвуулахгүйгээр авч явах залгамж холбооны асуудал ч бас энд яригдана.
Хэрэглэгчдэд таалагдах: Мэдээж "Хар тамхины үйлдвэр" байгуулах гэвэл нийгэм зөвшөөрөхгүй. Бас Хятадыг хүнсний ногоогоор хангачихая гэвэл Хятад зөвшөөрөхгүй. За нэг иймэрхүү ойлголт энэ ангилалд багтана. Хэрэглэгчдийн судалгаа гэдэг маш чухал. Монголд 2,6 сая хос хөл байхад жилд 2,6 сая хос гутал үйлдвэрлэх гадагшаа экспорт хийхгүй үйлдвэр бол хэрэггүй шүү дээ. Мөн хүмүүс Pentium-IY хэрэглэж байхад Pentium-I үйлдвэрлэх бол бүүр ч тэнэг хэрэг. Энэ бүхнийг л хэлээд байгаа ухаантай юм.
За тэгээд иймэрхүү асуудлуудыг тооцож байж ярьж бас бичиж байх хэрэгтэй юм л даа. Түүнээс өөрийн толгойд буусан "Сансарын" санаа болгоныг хашгичаад байвал өөрийн болон бусдын нерв, цагийг барахын нэмэр шүү дээ.
Эрхэм уншигч таны судалсан шинжлэх ухаанч онолтой зөрж байж болно шүү. Битгий бухимдаарай. Энийг би хүмүүст ойлгомжтой болгож бичиж байгаа ухаан маань л энэ шүү.
Миний бичсэн энэхүү бичвэр танд бага ч болсон тус болвол миний хорвоод хүн болсны бас нэгэн хэрэг бүтэж байгаа нь тэр шүү.
Эрхэм та бүхний ирээдүйд болон одоо цагт хийж бүтээх бүхэнд тань амжилт хүсье. 2006.11.20

Spirit in to action гэж үг байдаг. Энэ нь санаагаа ажил болго л гэсэн утга шиг байгаа юм.

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: