Эрдэм сурах нь...
Өнөөдөр өглөө хүүгээ цэцэрлэгт нь хүргэж өглөө. Ээж нь ажилдаа явахдаа оруулаад өгчихдөг болохоор би ч нэг их хүргэж өгдөггүй юм. Тэгсэн өглөө "Ангийн багш" аавтай нь уулзана гэсэн даалгавраар хүүгээ хөтлөөд цэцэрлэгт нь хүргэж өглөө. Замдаа хүүтэйгээ "уралдаж" тоголлоо. Албаар хоцорч хүүдээ "урам" өглөө.

Ангийн багшийн дуудсан гол зорилгыг сонсоод би жаахан эргэлзсэн боловч харьцангуй хурдан шийдвэр гаргаж чадлаа.
Учир нь манай хүүгийн багш ангийнхаа хүүхдүүдийн дотор "бичиг үсгийн" сонгон хичээллүүлэх гэж байгаа юм байна. Тэгээд хүүгээ оруулах уу? гэж пал хийтэл асуулаа. Миний хүү 9 сард төрсөн тул энэ жил 5 настай гээд "улаан шугам" даваагүй юм. Уг нь миний хүү бараг бүх үсгийг мэддэг, 100-ийн дотор цээжээрээ нэмж хасдаг. Аав, ээждээ л "суут" хүүхэд. Тэгээд ч дараа жил "оюутан" болох нь тодорхой л доо. "Багш нар ангидаа уншиж бичдэг хүүхэд авах сонирхолтой", "уншиж бичиж суралгүй сургуульд орсон хүүхэд ангийхнаасаа хоцордог"... гэх мэтийн үгс сонсож байсан тул хүүгийн багшид шууд л "ОК" гэсэн хариу өглөө. Харин ажил дээрээ ирсэн хойноо л бодоод байсан чинь "маш сайн шийдвэр" бас биш байсан шиг санагдлаа. Хүү маань цэцэрлэгээсээ 5 гээд харих хүсэлтэй байхад 7 цаг хүртэл хариулахгүй "дэвтэр, бал"-тай хадагдана. Бас мэдээж "ардын багш" ажлынхаа үр дүнг хурдан үзэхийн тулд хүүг маань загнах байх. За тэр ч яахав. Хамгийн гол нь би хүүгээсээ "асуулгүйгээр" шийдвэр гаргасандаа харамсаж байна. Тэрэнд ойлгуулж хэлэхгүйгээр шууд "шахаанд" оруулсандаа түүний өмнө гэм хийсэн байнааа. Тэгэхээр өнөө орой арай эрт харьж хүүтэйгээ ярилцах хэрэгтэй юм байна. бас "Цагаан толгой" авах хэрэгтэй.

Утилитаризмын онол гэж байдаг даа. "Хамгийн гол нь "аз жаргалтай" үр дүн нь "зовлонтой" үр дүнгээс их байгаа бүх зүйл зөв" гэсэн ерөнхий ойлголттой. Би энэ онолыг тийм ч их дэмждэг хүн биш. Тэгэхдээ энэ удаад өөрийн хийсэн үйлдлээ нэг ингэс гээд цайруулах бололтой. үүнээс хойш хүүгийнхээ ирээдүйтэй холбоотой бүх шийдвэрийг түүнтэй ярилцаж шийдэж байнаа.


Дараа нь сэтгэлд тээггүй амар юм. 2006.11.28

Хүү том болжээ. Сайн хүн болоорой.

Сэтгэгдэлүүд:

1. найз блог (зочин) | 2007-12-17 13:24:49
нээрээ тийм юм байна шүү, өөрийнх нь саналыг ямагт асууж байх хэрэгтэй юм байна.
2. anjigai | 2007-12-18 10:52:57
Ер нь хүүхдээр өөрөөр нь шийдвэр гаргуулах гэдэг нь нэгдүгээрт түүнийг хүндэтгэж байгаагаа харуулна. Нөгөө талаасаа түүнийг шийдвэр гаргах чадварт сургаж байгаа хэрэг юм л даа.
3. Hi? (зочин) | 2007-12-18 13:11:00
manai etseg eh bidniig baga baihad ingetlee nariin yum bodoj huuhduudee anhaardaggui baisan .bid odoo bugd 20 garsan hamgiin baga ni 11 tei.bid ohidyyd bolohoor baga duudee harin tani shigl sanaa tavidag shuu, gehdee guitsehgui yum bn.
4. amg@@ | 2007-12-18 13:20:00
Бодууштай юм байна шүү баярлалаа
5. HI? (зочин) | 2007-12-18 13:25:14
URGELJLEL...etseg eh ni huuhduudiinhee setgeliig chagnaj uurtein baing yariltsaj asyydaliig shiidej zuvluj baih ni saihan bas ih zuv sanagdsan.medeej huuhed uuriin bor tolgootoigoo bodood bval yamar sain baihav dee.bi jaahan duuteigee yariltsah ued yamar ih sonin hachin yardag geech. asyyj zuvluj uuriinh ni tyhai yariagui baisan bol ter bugdiig dotroo bodoh baij dee geheer uruvddug yumaa.yalan guya tuunii angiin huuhduudiin tyhai asyyval burch ih bayartai yardag ,,,
6. anjigai | 2007-12-18 14:19:47
САйхан сэтгэгдэл үлдээсэн та бүхэнд гялайлаа. Хүүхэд бол өөрөө бүхэл бүтэн ертөнц шүү. Би хүүтэйгээ ярилцсан тухайгаа бас бичсэн байгаа.
7. Oyuna | 2009-11-08 02:16:53
хүүхэдтэйгээ ярилцаж шийднэ гэдэг чинь маш чухал шүү анд
миний охин өнгөрсөн жил нас нь хагаслаад сургуульд өгөх үү цэцэрлэгт нь байлгах уу гээл би ганцаараа баахан бодсын..тэгээд охиноосоо асуулаа яамаар байна миний охин гэсэн чинь сургуульд явах сэтгэл зүйн бэлтгэл алга ээжээ гэдийм даа хэхэ

тэгээд энэ жил ээж маань сонгосон сургуулиудаараа дагуулж яваад хаана орохыг нь шийдүүлээд орсын.. хичээлдээ дуртай нь аргагүй явжийсан чинь энэ ханиад гараад үр минь гэртээ хоригдовоо гэж...гэхдээ багшаар гэрээрээ хичээлээ заалгаж байгаа ч ангидаа очих болоогүй юм уу гээл асуухымаа бас...
8. anjigai | 2009-11-08 10:07:40
ХАниахд ч баахан хүүхдийг гэрт нь ёстой нам хорилоо доо. Хүүхэд өөрөө зөв биш юмаа гэхэд үзэл бодлоо агуулсан шийдвэр гаргаж чаддаг шүү.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.