2007-12-17 10:42:28
Энийг урьд нь нөгөө БЛОГ дээрээ бичсэн нэг хүний бичлэгтэй холбогдуулан тэрлэж байсан юм. Банжиг БЛОГ бичигч найзууддаа толилуулж байна.
За тэгэхээр би энэ тухай биш Тодко гишүүний бичсэн "hvn zaaval bayan baij esvel lider baih albagvi shvv dee amidarch baigaa amidraldaa setgel hangaluun l baival az jargaltai baina baih" гэсэн өгүүлбэр дээр л анализ хийхийг хүсэв.
Тиймээ хүн заавал баян болон тэргүүлэгч байх шаардлаггүй. Гэвч энэ нь зөвхөн "үгийн нийтлэг утгаар л бодвол шүү дээ". Хэн лидер бөгөөд хэн баян бэ? Энэ асуулт их сонин "утгагүй" асуулт шүү дээ. Яагаад лидер гэдэг нь УИХ-ын гишүүн, Засаг дарга, хэлтсийн дарга за болъёо... ангийн дарга байх ёстой юм бэ? Нэг үг гэнэт санаанд оров. "Бүх зүйл 100% томорвол та анзаарах уу?" гэдэг. Хэн ч анзаарахгүй. Бүх хүн зиндаа зиндаандаа л амьдардаг. Зүтэгсэн нь л дээш гардаг. Тэгвэл зиндаа болгонд "лидер" болон "баян" бий шүү дээ. Хүн чинь нийгмийн амьтан гэж хэлэгдэж байгаа боловч яс юман дээрээ бол нэг "жижиг нэгжийн" /англиар community гээд байх шиг байгаа юм/ л амьтан шүү дээ.
Лидер гэдэг ойлголтыг эхлээд жаахан тайлбарлая.
Бусдыгаа толгойлон тэр хүмүүсийн итгэлийг хүлээсэн, тухайн хамт олон нь түүнийг дагаж байдаг хүнийг л лидер гэдэг. Лидер байх хүрээ, цаг хугацаа, лидерийн үнэлэмж ямар байх хамаагүй /Дарамталж болсон уу? Ухаанаараа болсон уу? Нэг бол үе залгамжилсан уу? хамаагүй/. Архичдын лидер байна уу? Ардчилсан намын лидер байна уу? хамаагүй шүү дээ. Гол нь яг чамайг лидер гэж үздэг хүмүүсийнхээ л лидер байх чухал. Чи тэднээс ухаантай, том биетэй, хурдан, урт гартай байх гол биш. Гол нь тэднийг нэгтгэн, итгэлийг нь хүлээх л чухал. Тийм байхын тулд л тэр хүнд лидерт байх ёстой зүйлс хэрэгтэй. Тэр нь гэрийн, гудамжны, намын, төрийн лидер байхаас хамааралгүй.
"Баян" гэдэг ойлголт
Намайг хүмүүс баян гэж боддог. Би обекьтив утгаараа баян биш. Гэвч би субекьтив утгаараа ч яг өнөөгийн амьдрал дээрээ ч баян. Яагаад гэвэл би байгаадаа сэтгэл хангалуун байх чадвар эзэмшсэн хүн. Тиймдээ ч манай гэр бүл "Аз жаргалтай" байгаа. Үнэхээр шүү.
Баян гэдэг ойлголт юу юм бэ? Их мөнгөтэй байх, ганган машинтай байх, их шоудахаар хэмжигддэг юм уу? Аль эсвэл оюуны баялагаар уу? Магадгүй аль аль нь чухал байх.
Тэгэхдээ миний бодлоор яг одоо өөртөө байгаагаа л зөв сайхан зарцуулж. Өнөөгийн хэрэгцээгээ төгс хангах нь баялаг байх. Мэдээж "гэр бүлийн сэтгэл ханамж" гэдэг бол чухал. Түүнийг ч гэсэн та удирдана.
За энэ бүхнийг яриад ирэхээр нөгөө л "хэлбэрээс ангижрах" гээч зүйл ахин хөндөгдөнө.
Тэгэхээр миний дээр бичсэн зүйлс Мультмиллионеруудад болон "төгс лидер"-үүдэд зориулагдаагүй юм шүү Тодко гишүүнээ.
Гол нь өөрийн community-д лидер болох гэсэн болон өөрийн хэмжээнд "баян" байх гэсэн хүмүүст зориулагдсан гэдгийг хэлэх гэсэн юм. Бүх эрх чөлөө мандтугай. 2006.11.28

Тэр гараа солиход л би дээр нь чи доор нь очино шүү дээ.

Сэтгэгдэлүүд:
Гэхдээ зарим хүмүүс лидер байж хошуучлах хүсэлтэй байж болно. Тэрэндээ хүрсэн бол тэр сэтгэл хангалуун байх болно.
Ямар ч байсан сэтгэл хангалуун л байвал болоо
Уншаад нэг дөртэй болоодох шиг боллоо.
Хүн нийгмийн орчинд л лидер эсүүл баян байдаг байх.
Хүн хүрээндээ сэтгэнэ гээш нь энэв.
Тэгээд тэр хүрээндээ элбэг байх тухай болуу
Элбэг гэдэг нь сэтгэлзүйнхийг лидер, материйллагийг нь баян гэдийн болуу. мэдкүээ одоо
baih mun olsnoo hereglej jadval ter hun bayan
Сэтгэгдэл үлдээх: