Хүүхэд яг л бурхан шиг юм
Манай гэрийн өглөөний амьдрал ер нь бол ажлын өдрүүдэд нэг хэвийн шахам. Эхнэр маань ажилдаа явах гэж босно. Замдаа хүүг цэцэрлэгт нь хүргэж өгдөг тул түүнийг бас сэрээнэ. За тэгээд л тэр хоёр гэрэл асаана, чанга чанга ярина, надаас юм асууна гэсээр байтал охин бүрэн сэрж, би хагас унтаа, хагас сэрүүн байдалд орно.

За тэгээд л ТВ-гээ асаагаад МҮТВ юмуу Eagle ТВ-ийн мэдээ сонсонгоо үүрэглээд хэвтэнэ дээ. Тэр хоёрыг явангуут охины "ажил" эхэлнэ.
Ээжийнхээ бэлдэж өгсөн идэх юмаар жаахан оролдож байгаад сонирхол нь буурангуут мөлхөж эхэлнэ. Хаалга хүртэл мөлхөөд онгойлгож чадахгүй тул над дээр ирж, намайг "тамлах" ажилдаа орно. Эхлээд үснээс зулгааж, хазаж, нүүр амаар оролдоно. Энэ үед нь би яг л унтаж байгаа юм шиг тоохгүй байна. Дараа нь намайг тулж босох гэнэ. Яг ингэхээр нь л би "унах боловуу" гэж айгаад "бүрэн сэрдэг" юм. За тэгээд нөгөө оролдож байгаад орихсон зүйлийг нь бариулаад өвөртөө аван хэвтүүлнэ. 5 мин хэвтвэл "дээд амжилт" болдог юм. Тэгээд л ахиад л мөлхөөд явчихна. Очоод ТВ-ийн суваг солино. ТВ-ээс холдуулангуут бас л мөлхөж очоод Кабелийг нь салгана. Би ч тэрийг нь ёс юм шиг хийлгэнэ. Яагаад гэвэл ТВ-д ямар нэг өөрчлөлт орж байгааг хараад их л "сэтгэл хангалуун" байдаг юм. Тэгээд л босч Кабель холбосноор би гэдэг хүн бүрэн сэргэж ажилдаа явахдаа бэлдэнэ.

Энэ үед л охиноо хараад байхад үнэхээр амгалан. Тэр хүнд ямар ч айдас, ямар ч зовлон, санаа зовох зүйл, муу санаа байхгүй ер нь л яг л "Бурхан шиг" амарлангуй юм. Энэ бүх зүйл надад байдаг бол ямар сайхан амгалан байх болоо. Бас аз жаргалтай. Тэгээд бодсон чинь яг л хүүхдээ ийм аз жаргалтай байлгахад л бидний амьдралын зорилго байдаг юм шиг санагдлаа. Миний хүүхдүүд л аз жаргалтай байвал, эрүүл чийрэг өсөн торниж байвал би аз жаргалтай байдаг юм байна. Ямар ч их асуудалтай өдөр байсан, ямар ч их бухимдалтай байсан гэртээ оронгуут л хоёр хүүхдээ ханиа хараад тэр бүх бухимдал алга болж. Хүүхдүүдтэйгээ үхэр, морь, юуг нь мэдэхгүй амьтан болж тоголсноор тэр их стресс алга болж маргааш нь ажлаа эрч хүчтэй хийх энерги олж авдаг юм байна. Энэ их энерги өгөх чадвар нь ч бас л "Бурхан"-г санагдуулна.


За тэгээд л охин мөлхөж би буцааж авчирсаар байтал 9,30 болж гэрийн үйлчлэгч ирснээр би "чөлөөлөгдөж", өглөөний цайгаа уун, ажилдаа явдаг юм даа.


Нээрээ л хүүхэд яг "бурхан шиг" юм байна шүү 2006.12.02

Миний бурхан

Сэтгэгдэлүүд:

1. MCX | 2007-12-18 14:16:20
neeree l goyo yumdoo hezee neg ailiin ezen huuhdiin aav gegdchihsen orchlongiin toosiig hodolgoj suuh yum yum boldoo
2. найз блог (зочин) | 2007-12-18 14:30:39
Чи бид хоёрын санаа харин ч нэг нийлж байх чинь
3. anjigai | 2007-12-18 16:07:39
Юу байхав дээ. Нэг л өдөр сайхан аав болчихоод л сууж байх байлгүй дээ.
4. Piece | 2007-12-18 16:19:48
хүүхэд үнэхээр хөөрхөн шүү..
5. Mongoljingoo | 2007-12-20 14:16:13
Huurhun egduutei huuhed bna shuu.
6. sunder (зочин) | 2007-12-20 16:26:09
minii ohin bas l iim huurhun huuhed bna
7. altargana | 2007-12-26 08:00:26
Ямар хөөрхөн юм бэ . Хүүхэд шиг жаргалтай, амар амгалан амьтан хаа байхав, дэргэд нь байхаар их баяр баясгалантай хөгжүүн болчихдог юм аа. Чиний бурхан чинь "муухай" амьтан байна, ээжийгээ дуурайсан уу
8. anjigai (зочин) | 2007-12-26 12:21:50
Аавыгаа дуурайсан юмаа. Аав нь бас ийм муухай амьтан байдаг юм. Хэ хэ.
9. chimgee (зочин) | 2007-12-26 22:12:42
Цаашид танайхаар зочилож байж болно биздээ. Нээх төвөг удахгүй ээ. Их сайхан халуун дулаан уур амьсгалтай айл байна. Охинтойгоо адилхан бол хөөрхөн аав байх шиг байнаа.
10. anjigai | 2007-12-26 22:25:29
Тавтай морил. Байнга орж ирж байгаарай.
11. mami | 2007-12-27 06:29:04
hehe yasan shn yum bee... iim goe az jargaliig hezee medreh yum boldoo

hashir Anjigaid bolon "burhad"ad ni happy new year ! bas zunduu zunduu az jargal husie
12. Flora (зочин) | 2008-01-16 16:33:36
Anjgai gej 2 huuhedtei zaluu yumaadaa yanz ni.Unshaad baihaar minii l ueiin zaluu shig sanagdah yum daa...
13. Tulgaa (зочин) | 2008-02-18 22:12:05
Manai ber ch hoorhon haragdaj baina shu. Hurgen chini eejteigee usand orj baina. Ta 4 too az jargal husie.
14. s_sam | 2008-02-19 04:25:21
хэхэ, хөөөрхөн юмаа
15. anjigai | 2008-02-19 11:26:02
Хүүе Тулгаа худ ороод гарсан байна уу даа. ХЭ хэ. Танай гэр бүлд ч бас аз жаргал хүсье
16. Nutag (зочин) | 2009-11-12 06:23:10
Huuhedtei boloogui baihdaa meddeggui baij.minii baga ohin aavtaigaa l tsug untana turuulj bosood door zuragt uzeed hevtej baihad daaadyyyy geed l duudna,esvel ooroo turuuleed servhihvel aaviigaa tulheed hiigeed dooshoo yavya gene ,sereed l sponge bob moboo uzne.oroi ajil taraad orood irenguut guij ireed l. Aaviigaa Mori bolgono doo ooriigoo cowboy gedeg yum.huuhed bol uneheer burhan.tanai geriihend eruul enhiig husie
17. Жиргээ | 2009-11-12 06:33:35
xuurxun bichleg bna, xuurxun oxin!
18. anjigai | 2009-11-12 09:59:25
Нутаг: Тийм шүү. Хүүхэд бүр л ингэдэг байх нь. Манай охин хаалга тогшихоор л таньдаг юм.
Жиргээ: Гялайлаа.
19. Boloroo (зочин) | 2009-12-21 10:23:25
гарч чаддаггүй ээ, авдрыг нь ухаад суужийнэ. хэхэ. хүүхэд яг ингэдэгийн хөөрхөн. гар нь жижигхэн, бумбагар зөөлхөн,хиргүй тунгалаг нүдээр ширтэнэ, зүйлсийг учрыг олох гэж хичээнэ хөөрхөн инээнэ уйлна, үглэнэ, жаран чавганцын ажил хийнэ. биднийг зоригжуулна, урагш түлхэж өгнө, тайвшруулна , зүрхнээс хайр ундруулна, тэр хайраас бусдыг хайрлах хүндлэх уучлах сэтгэл төрнө.............................
20. anjigai | 2009-12-21 10:26:00
Уур хшрсэн үед охинтойгоо жаахан ярихад л тайвширна шүү дэ. За за сайн хэсээрэй. Хэ хэ
21. sweety | 2009-12-21 10:30:35
gui ee neree yag shuu, huuhed gej huurhun shuu manai ohin bas ih sahilaggui
22. anjigai | 2009-12-21 10:31:48
Сахилаггүйтэх нь ч хөөрхөөн
23. найзб | 2009-12-21 10:36:30
анжгай нөгөө технологиудынхаа зургийг оруулчихсан шүү. сонирхож үзээгүй явж байвал үзээрэй... энийг хэлэх гээд чамайг араас чинь нэхэж явна
24. anjigai | 2009-12-21 19:58:07
Аан за. Орж үзнээ. Яг тэр нэрээрээ байхаар нь ороогүй юм.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.