2007-12-25 12:40:12
За би энэ БЛОГ-оо өөр нэг форум дээрээс зөөж байгаа шүү дээ. Блогчид Форумчид хоёр их ондоо байх. Тэгэхдээ яахав нэг иймэрхүү гарууд Интернэтийн хаана ч байдаг болохоор хуулж тавьлаа. Умшаад үз.
За хө ер нь л нэг зүйл бичихгүй бол болохгүй болоод байна. Гарчиг бол яах вэ? Юу бичих гэж байгаагаа мэдэхгүй байгаа тул ийм гарчиг өгсөн юм. Ер нь энэ хүмүүс нээрээ бас л хөгийн "амьтан" юмаа. Өөрт нь ямар ч ашиггүй бас гарзгүй байхад хэн нэгнээр оролдоод байх юм. "Үхэл нь ирсэн хулгана муурын сахлаар оролддог" юм гэсэн. Үнэнээсээ биш ч гэсэн ямар нэг байдлаар бяцхан хэсэг нь үхдэг тухай л хэлсэн байх. За яахав баахан форумчин муурнуудын сахлаар оролдохоос.
Юу ч мэдэхгүй баагийнууд самбараар дүүрэн бүлтэрцгээгээд л явах юм. Тийм хүмүүст зориулж "Худалч хүн ой сайтай байх хэрэгтэй" гэсэн үг гарсан байх. Нэг сэдэвт нэг юм бичээд өөр нэг сэдэв дээр нөгөө бичсэнийхээ яг эсрэг талд орчихсон "хашиграад" явах юм. Урьд нь улаан нүүрээрээ уулзаагүй хүнээрээ жишээ аваад л "дүгнэлттэй" сүрхий бичлэг хийсэн байх юм. Тэр хүн нь уншихгүй гэж боддог байх. Гэвч тэр хүнийг нь таньдаг, улаан нүүрээрээ уулзаж, найзлаж явсан хүн нь уншина шүү дээ. Яг ийм хүмүүст зориулаад хэлчихэд "Мэддэг юмаа хамаагүй ярьдаг хүн л удахгүй мэдэхгүй юмаа ч ярьдаг юм" шүү. Нэг үгийг "аймаар тунхаглан" зарласан бичлэг хараад тэр сэдвийнх нь дагуу тайлбар асуухаар эргэн буцан донгиордог гарууд бас байна. Тэд нарт зориулаад "Хаясан шүлсээ эргэж долоох хэрэггүй шүү" гэж хэлмээр байна. Зиа бас сэдэвт анх орж ирэнгүүтээ л хүн болгоны бичлэгт дүгнэлт хийдэг гарууд байнаа. Тэдэнд хандан "Колумби ч гэсэн индиануудад бэлэгтэй очсон" гэж хэлье. Өөрийнхөө нээсэн сэдэвт хүн юм бичихээр өрвөлзөөд байдаг нөхөр бас байх юм. "Үзэгч оруулахгүй юм бол циркээр яах нь вэ?" гээд хэлчихнээ. За ёстой учиргүй чатчин "гишүүд" олон юмаа. ОК, тэгээд, yes, no, дэмжиж байна гэх мэт зайнд хэмнэлттэй, "сэтгэн бодох чадвар" хөгжүүлсэн бичлэг байх юм. Иймэрхүү хүмүүст "галзуугаа мэддэг галзуу л хамгийн аюултай" гээд биччихье. Улайм цайм copy, paste хийчихээд л агуу суутан шиг загнах ч бас л муухай харагдах юм. Ядаж орчуулга ч байхгүй тавьчихаад. Энийг мэдэхгүй бол надтай бүү ярь гэнэ үүүү? Хэ хэ. Яг ийм гаруудад зориулаад "1-ийн битонд яаж ч овоолоод 2 л ус орохгүй шүү" гэж хэлнээ яадгийн. За байз өөр юу бичих вэ? Аан нээрээ энэ сонгууль гэж баахан хүүхдүүдийг нэгтгэн, хагалан бужигнуулж хаясан АДМИН болон МОД нарт "Даахгүй нохой булуу хураагаад хэрэггүй" гээд хэлчихвэл нөгөө БАНН-аараа шагнах болов уу? Манайх Банн-тай тул гайгүй "угаалтуур" мэдээрээ. За одоо л нэг сайхан сэтгэл онгойж байна даа. Эцэст нь НЭТ-ийн ардаас шанаа өгч, шалгалт авч, торгууль тавьж, тог тасалж чадах биш хэмээн сэтгэн дураараа дургин, бунд чөмгөөрөө жирэгдэг гаруудад "Хорвоо жижиг шүү, нэг л өдөр хажуугийн ПС-нээс чинь шанаадна шүү" гээд агсарчихъя.

За сайхан тэмдэглэл боллоо. 2006.12.04

Хэн НЭТ-ийн цаана байдаг вэ? Xи хи хи

Хэн НЭТ-ийн цаана байдаг вэ? Xи хи хи

Сэтгэгдэлүүд:
tanii bichlegiig unshih durtai shu...
yg taalagdah geed irsen chini gedeg ovdloo 00 orhoos .
Нэг сэдэвт нэг юм бичээд өөр нэг сэдэв дээр нөгөө бичсэнийхээ яг эсрэг талд орчихсон "хашиграад" явах юм.
iim blogger-toi taaraldaad gaihaal ungursii shd ineedtei ni uuriigee uchirgui shuluun shudarga gdg blogger
Сэтгэгдэл үлдээх: