2007-12-25 13:28:52
Өнөөдөр
эхнэр хүүхдээ дагуулаад аавынхаараа зочиллоо. Ер нь л болж өгвөл 14
хоног тутамд нэг очих санаатай байдаг юм. Манай аав бол "агуу амьтан"
шүү дээ. Тэнд очихоор л би нэг тийм гэхийн тэмдэггүй "их ухааны"
өргөөнд орох мэт санагддаг юм. Аав маань яахав дээ. Манай хүүхдүүдийг
эрхлүүлэнгээ бас эрдмийн ажилаа хийж байна. Намайг ирсэнийг
далимдуулан компьютер дээр хийж чадахгүй байсан юмнуудаа хийлэглээ.
Тэгээд л хоёулаа элдэв энгийн юм ярьсан шиг өдрийг өнгөрөөлөө. Эхнэр
маань бас ааваас өөрийн ажилдаа хэрэгтэй баахан ном асуулаа. Даан ч тэр
хоёрын шинжлэх ухаан зөрсөн тул тийм ч олигтой номнууд олдсонгүй
бололтой. Тэгэхдээ л их савны ёроолоос 3-н ч ном олж авлаа. Аавынх
сайхан агаартай газар байдаг тул хүүхдүүд маань их л жаргалтай байна.
Бас хажуу орцонд нь байдаг найзынхаараа орж "шинэ охинтой" болсныг нь
тэмдэглэн ганц юм цааш нь харууллаа. За даа тэгс гээд л өнгөрлөө дөө.
Тэгээд аавын номын сангаар эргэлдэж байсан чинь Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд урьсан урилга байна. Бараг л миний үзсэн бүх номыг зохиог ч нь өөрийн гарын үсэгтэйгээр аавд маань дурсгасан байна. Тэр зохиогчид гэдэг нь Монголын хамаг л сор сэхээтнүүд юм даа. Өөрийнх нь бичсэн номнууд нь л гэхэд нэг полкны тал юм байна. Би бүх номыг нь уншсан бас мэднэ. Тэгэхдээ ийм олон болсон гэдгийг нь мэдээгүй юм байна.
Гээд л бодоод байсан чинь би тэр хүний дэргэд хэн юм бэ дээ? Өөрийгөө аймаар чамаллаа даа. Тэгэхдээ сайн аавын нэрийг худалдаж идэлгүйгээр өнөө хүрсэндээ бас өөрийгөө сайшаан магтая. 2006.12.09

Аавыгаа би ямар их хайрладаг байлаа даа.

Сэтгэгдэлүүд:
Аавынхаа нэр төрийг өндөрт өргөж яваарай.
ingehed ooroo asuultiin modern nomeds yumaa daa?
Би ч одоохондоо 7 хоногтоо ямар ч байсан 1-2 уулзаад л байгаа, яваандаа бас завгүйгээ гайхуулаад том толгойлох юм болуу. Тэгэхгүйг хичээнэ дээ
Миний муу ав их сайн хүн байгаад эрт хорвоог орхисон доо
Манай аав хэлний чиглэлийг орчуулагч хүн бий...Ховорхон л хүн гэнэ дээ би аавыгаа.Охид аав шигээ хүнтэй суухыг хүсдэг хайдаг гэдэг билүү....Кэкэкэ инээд ч хүрэх шиг...Олддоггүй л байхгүй юу аав шиг нь хүн...
Бүжин: Гялайлаа.
Флора: Охидын жишиж хайрлах хүн нь харин аав шиг нь байх ёстой болдог тал байдаг. ОЛон хүн аав шигээ л хүнийг хайж байна гэхийг сонссон.
Лили: Ном шиг л их юм байгаагүй байх даа.
бурханы орондоо аав нь амар амгалан нойрсог дээ
Зоригт: Тэр үнээн
Сэтгэгдэл үлдээх: