2007-12-25 17:26:22
Дөнгөж
сая хүүгийнхээ эцэг эхийн хуралд оролцоод ирлээ. Эцэг эхийн хурал
гэхээр л аав ээждээ хэлэхгүй өнгөрүүлчихээд дараа нь багшдаа манай аав,
ээж завгүй байсан гэж хэлдэг, "чих халууцуулсан" хүүхэд нас минь
санаанд орж байна. Тэгэхдээ өнөөдөр өөрөө тэр хуралд нь сууж байх юм.
Ангийн багш нь хүүхдүүдийн шинэ жилийн тухай болон ангийн тохижилтын
талаар ярина гэсэн зар тараасан байсан тул зүгээр л харайлгаад очдог.
Гэтэл харин шинэ жилийн чимэглэл хийлэгдэг байна. Хэрэв шинэ жилийн
чимэглэл хийлгэнэ гэсэн бол бас ганц нэг загвар авч очих байлаа л даа.
Гэтэл ангийн багш нь эцэг эхчүүдийг ирэхгүй байх гээд тийм "хачин" зар
тараадаг байна. Тэр нь юу гэсэн үг вэ? гэвэл. Монголчууд хүүхдийнхээ
үйл ажилгаанд нь биш хангамжинд нь л анхаардаг юм байна.
За тэгээд л олон эцэг эхийн өмнө нүүр улайхгүйн тулд хамаг ураа гарган байж 12 жил хайчиллаа. Хамгийн уран ааваар шалгарлаа. Хэ хэ. Сайхан байлаа. Ялангуяа хүү маань надаар маш их бахархаж байлаа. Тэрэнд нь л би их баярлав.
Манай хүү шинэ жилээр баавгай болох юм байна. Тэгээд бид бас нэг баавгайн баг хийх ажилтай боллоо. Хүүгийн ангиас 5-хан хүүхэд бичиг залгаж байгаа юм байна. Тэр хүүхдүүд дотроосоо миний хүү хамгийн сайн уншдаг хүүхдээр шалгарч байгаа юм байна. Би ч аав ээжийн чихийг халууцуулдаг хүүхэд байсан. Харин миний хүү үгүй юм шиг байнаа. Их л бахархав.
Эцэг эхийн хуралд очих дуртай аав болох юм шиг байна. Тэгэхийн тулд хүүтэйгээ сайн тулж ажимллаж байх хэрэгтэй юм байна даа.

Амьдрал нээрээ яг л эрэгдэг тоглоом шиг юмаа. Бүх юм хугацаа нь ондоо болохоос, давтагдаж байдаг. 2006.12.11

Аав минь бас намайг хөтлөөд цэцэрлэгрүү гүйж байсан даа.

Аав минь бас намайг хөтлөөд цэцэрлэгрүү гүйж байсан даа.

Сэтгэгдэлүүд:
Та баян ч хүн юм. Танай гэр бүлд сайн сайхныг сайхан инээмсгэлэлтэй бэлэглэе!!!
Та бүгдийг хүндэтгэсэн Э.Цасжин
Бас би цасан охин болсон чинь аав миний малгайг их гоё хийж өгсөн. миний малгай хамгийн гоё нь байсан.
Бас нэгдүгээр ангид ороод намайг хичээлээс авахдаа шууд миний цүнхийг шүүрээд авдаг байж билээ, би даадаггүй аав руугаа арай гэж түүртэж очдог байсын.
Энэ бүхэнд ангийнхаа хүүхдүүдийн өмнө ааваараа бахархдаг жаргалтай байсан. Бас иймэрхүү юм бүрт аавдаа улам хайртай болдог юм байна.
Та сайн аав юм аа. Хүүхэд чинь ингэх тусам таныг бүхнээс илүү хайрладаг, хүндэлдэг, үгэнд ордог, зөв хүмүүжилтэй сайн хүн болох болноо.
Баярлалаа, амжилт хүсье
сайн аав шүү
Сэтгэгдэл үлдээх: