Бурхан хэрхэн туулай болов...

Өнөөдөр охиныхоо ёолконд нь оролцлоо. Юун "Өнгөт инээд", "Шинэ үе" тэд нар бол зүгээр алиалагчид. Харин манай охины ангийхан бол жинхэн элгийг нь авч байна даа. Манай охин хамгийн бага нь. Хэлгүй нөхөр. Арай том нь жаахан жуухан ярьдаг бололтой юм. Хэд хэдэн дууг ярьсан. Нэгийг нь суулгахаар л нөгөөдөх нь босоод явчихана. Нэг бол нэг нь болоогүй байхад босоод гүйчихэнэ. нэг нь ээжийгээ хараад уйлаа. Зарим нь дуулах гээд хичээж /Ер нь бол багш нь дуулж байгаа юм шүү дээ/ байхад цаана нь нэг нөхөр нь унтаж л байна. Нөгөө манай бурхан чинь харин туулай болдог юмаа. Намайг хувцас энээ тэрээг нь аргалаарай гээд л байсын. Тэгсэн надад зав гарахгүй байж байгаад маргааш саа энээ тэрээгээр аргална даа гэсэн юм бодоод орой харайлгаад харисан чинь Эхнэр бас ч гэж эмэгтэй хүн гэсэндээ нэг хөөрхөн цамц, өмд хийчихсэн малгайг нь яаж хийх ухаанаа олохгүй байж байна. Тэгэхээр нь толгойгоо ажиллуулж байгаад банда маягийн юм болгоод дээр нь айхтар томгүй хоёр чих оёж орхисон чинь хэээээээн ч харсан туулай гэхээр болоод явчихлаа хөөрхий. Тэгээд л өглөө мань хоёр мунгинаж мунгинаж хууран барин байж хувцасыг нь өмсүүлж аваад л цэцэрлэг дээр нь очсон чинь дээрх ГОШИН ШОГ-ийн тоглолтыг үздэг юм даа. Ойрд инээгээгүйгээрээ сайхан инээлээ. Зарим эцэг эх намайг галзуу гэж бодсон уу? холдож байгаа харагдсан. За тэр ч яахав. Тэгээд бурхан маань хэрхэн туулай болсоныг та нөхдөд харуулах гэсэн юмаа. Ер нь хүмүүс хүүхдүүдээ хачин гоё хувцасладаг болжээ. Бэлдэж очоогүй бол онигоо болох байж.

Удахгүй манай ажлын ёолк болно. Ийм гоё болохгүй л дээ. Жаахан ууцгаах л байхдаа.

Миний нөгөө туулай болсон бурхан чинь энэ байна.

Үүнээс хойш амьтаны хүрээлэн.



За нэг ийм хөөрхөн амьтадтай өглөөг өнгөрөөсөн дөө.

Сэтгэгдэлүүд:

1. angelic_universe | 2007-12-26 14:42:08
Хөөрхөн "хог"-нууд шүү эд нар.
2. erhtsas | 2007-12-26 14:46:49
Хөөрхөөн юмаа,бүүр инээд хүрчихлээ. Уг нь очиж үзсэн бол аштай юу,үнэгүй юмийг.
3. altargana | 2007-12-26 14:48:46
ee yamar huurhun yum be. Tanai burhan chini haanaas ni harsan tuulai boljee . Saihan zoopark baina daa
4. amg@@ | 2007-12-26 14:59:39
Хэхэ нээрээ л юун өнгөт инээд шинэ үе байхдаа
5. Батаа123 | 2007-12-26 15:12:01
хөөрхөн юмаа
6. Галавсай | 2007-12-26 15:13:05
хөөрхөн золигнууд вэ
7. anjigai | 2007-12-26 15:15:04
Зочилсонд баярлаад л байгаа шүү.
8. zochin (зочин) | 2007-12-26 22:01:28
huurhim zolignuud vebr tusuulchiluu baina gej
9. boljmor (зочин) | 2007-12-26 22:45:55
хэхэ үнэхээр хөөрхөн шүү. Бүр хэдэн сар бэлдэнэ дээ. Манай охин хамт бүжиглэдэг баньддаа дурлачихсан гэж байгаа. Би тэгж байгаад бичнээ. Сайн аав минь
10. anjigai | 2007-12-26 22:50:14
Танай дэгдээхэй чинь тэгээд одоо нисч байгаа юу? Хэ хэ
11. mami | 2007-12-27 06:08:01
hehe yaaaasan huurhun yum bee hehe egduutei yum be.. huurhun tuulai boljee
12. boljmor (зочин) | 2007-12-27 06:45:11
одоо хүртэл ниссээр. их үнэнч бүр гайхмаар хэхэ. Бүтэн 2 жил шүү
13. ХЭнхэГэнДэн | 2008-01-13 10:44:51
энэ чинь харин хөөрхөн амьтад байна даа . Хошин шогийн зургийг нь хараад л инээд эгдүү 2 хүрч байна.
14. САЙХАН САНАА | 2008-02-04 12:42:25
ха ха аххах.... яасан инээдтэй юм бэ дээ. нээрээ л хүүхэд ёстйо хөөрхөн юм аа.... бушуухан шиг л хүүхэдтэй болий болий....
15. Mondog (зочин) | 2008-02-04 15:01:59
Egduutei hognuud shuu,bas ih zantai bgazdee hehe huurhun shuu huuhduud.
16. anjigai | 2008-02-04 15:03:47
Мангар их зантай шүү дээ. Хэн хаанаас юу хэлж байгааг ч тоохгүй. Хэ хэ.
17. Oyuna | 2009-11-08 11:35:22
сто хөөрхөн амьтас шүү нээрээ хүүхэд гэж...
18. anjigai | 2009-11-08 11:37:34
ОДоо ёстой ярих хэлэх нь гүйцэгдэхээ больчихсон амьтан байгаа.
19. boloroo | 2009-12-21 10:40:07
хөөрхөн юм ааа. жижигхээн дэгдээхэйнүүд шиг. нээрээ ийм орчинд орвол шууд стресс тайлагдана даа.
20. anjigai | 2009-12-21 19:58:59
Тайлагдхаар барах уу даа. Гэхдээ зарим эцэг эх бүүр стресдэж байгаа харагдсийшд.
21. НААГИЙ (зочин) | 2009-12-22 07:31:53
ХӨӨРХӨН ЮМ ХҮҮХДҮҮД ИЙМ ДЭЭРЭЭ ХӨӨРХӨН ШҮҮ ЯЛАНГУАЙ ТУУЛАЙ БОЛСОН БААВГАЙ ЦАСАН ОХИД ЗАРИМ НЭГ НЬ ДЭНДҮҮ УЙЛАНХАЙ ЮМ АА КЭ КЭ КЭ

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.