2007-12-26 18:03:49
Би саяхан асуултын нэг
гишүүнтэй мэссэнжирээр ярилцаж байгаад л гэнэт энийг санасан юм. Би бага байхдаа
уншиж байсан юм. Их сонин ном байсан. Бодит хүний амьдралаас сэдэвлэсэн гэсэн
байсан. Оросын нэг суутны тухай юм.
Ерөнхий санааг нь л бичье. Тэр бол нийгэмээсээ арай түрүүлсэн хүн байсан юм шиг байгаа юм. Тэгээд л бүх салбарт шинэ зүйл хийдэг. Хийнэ гэдэг нь зүгээр ч нэг оролдох биш бүүр тэр салбартаа цоо шинэ алхам болохуйц зүйлсийг зохион бүтээдэг агуу зохион бүтээгч. Тэр хүн айлын 6 хүүгийн бага нь ч билүү дээ. Ээж нь их өндөр насалдаг юм. Тэгээд ээжийх нь тэмдэглэл маягаар бичигдсэн ном. Тэр хүн хорвоод ховор гайхамшигтай сайн ханьтай байсан нь түүнийг түүхэнд мөнхөлсөн байгаа юм. Хашир бол нийгмээсээ түрүүлсэн хүн тул нийгэмтэйгээ, нийгэмдээ оршиж байгаа улс төр, үзэл сурталтай таарахгүй байнга бухимддаг юм уу? архи ууна, гэр орон болон тав тухыг ч нэг их тоодоггүй. Тэр ч байтугай хийсэн бүтээлийнхээ загвар, зургийг ч хямгаддаггүй нөхөр байсан байна. Яагаад "гэх мэт" гэх болсон бэ гэвэл. Хашир нэг зүйлийг хараад л шууд энийг сайжруулъя гээд ажилладаг. Тэгээд тэрийгээ дор нь хийчихдэг. Туршиж үзлээ. Амжилттай боллоо. За "гэх мэт"-ээр хийж болно гээд л хаячихдаг байсан байна. Хамгийн том бүтээл нь бүр сөнөөгч онгоц байсан гээд боддоо. Гайхамшигтай. Тэгээд мань эр нэг их урт наслалгүй хорвоог орхисон юм билээ. Түүнийг нас барсны дараа эхнэр нь бүх гар ноорог болон зураг төслийг нь улсад өгсөн байгаа юм. Би яг ямар бүтээлүүд байсныг нь сайн санахгүй байна. Лав л тэр байлдааны онгоц нь тухайн үедээ л хамгийн сайн онгоц болж байсан юм гэсэн. За тэгээд л өнгөрсөн хойно "суут хүн" гэдэг нь ойлгогдон түүний төрсөн хот, бас бус зүйлсийг талийгаачийн нэрэмжит болгосон байдаг. Тэгээд ээж нь "Би 6-н бэртэй манай бүх бэрүүд надад ирж золгодог харин би тэр охинд /талийгаачийн эхнэрт/ өөрөө очиж золгодог" гэсэн байдаг юм.
За энэхүү түүхийг бичих гэж тэмүүлсэн маань бас л учиртай. Тэр хүн "гэх мэт" байгаагүй байсан бол ямар ихийг хийх байсан болоо. Монголчууд бид их "гэх мэт" гэдэг хүмүүс юм шиг санагддаг. Тэгэхдээ тийм ч агуу "гэх мэт" биш. Зүгээр л нэг зүйлийг эхлүүлээд түүгээрээ "орцны аврага" болчихвол л "гэх мэт" гээд "од"-ын ажил хийж эхэлдэг. Мөн өөрийн хийсэн зүйлс болон ер нь бүх зүйлсээ баримтжуулахдаа муу хүмүүс юм. Сайндаа л хэдэн фото, сүүлийн үед ганц нэг видео. Тун цөөхөн хувь нь тэмдэглэл хөтөлдөг. Энэ бол бас л нөгөө "гэх мэт"-д хамаарах гээд байгаа юм.
Бас нэг сонин "гэх мэт" нь алсын зайнаас дүгнэдэг "шидтэй". Энэ юу вэ? гэхээр. Өөрөө ёстой захад нь ч хөлөө дүрээгүй байж. Тэр чинь тийм муу, энэ чинь ийм гайхалтай сайн хэмээн тунхаглан, бусдыг тухайн зүйлдээ итгүүлэхийг хичээнэ. Энэ бол зүгээр л холоос өнгийж харчихаад "гэх мэт" хэмээн дүгнэсний гай.
За тэгэхээр залуучууд та бүхнийг аль болох нэг зүйл барьж авсан бол "гэх мэт" хэмээн хаялгүйгээр гүйцэд судлан, үр дүнг нь үзэж байхыг л сануулах гэсэн юм.
Их тайлбарлавал урт болно, зарим нь уншихаас залхуурна. Харин зарим нь өөрийг нь тэнэг хэмээн ойлгон, аймаар тайлбарлаад байна хэмээн уурлана байх.

Одоо болъё. Та нар ухаад ойлгоно
биз. гэх мэт... 2006.12.12

Тэр залуу үнэхээр униварсаль нөхөр байсан юм болов уу?

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: