Архи...
Чи улс төрөөр оролдохгүй бол
Улс төр чамаар оролдоно .... гэдэг дээ. Яг тэрэн шиг. Монголд чи архи уухгүй бүр амсахгүй ч байсан чамтай архитай холбоотой асуудал байнга л тохиолдоно. Энэ бол хорвоогийн үнэн шахуу болчихож. Өнөөдөр ажилдаа ирэх хооронд л гэхэд замд нэг новш нь бөөлжсөн байна, 2 согтуу нөхөр шээгээд зогсож байна. Манай хажуугийн дэлгүүрийн захирал нөхөр согтуу эхнэртэйгээ хэрэлдээд зогсож байна. Ядаж байхад манай үйлчлэгч хийдэг хэлгүй хүүхэн хүртэл ямар нөхөдтэй архи уусан юм уусан, зодолдсон гэсэн дохио зангаа үзүүлээд байна.
Бас ч үгүй дух нь шалбарсан байна. Тэгэхээр бас зодоонд оролцсон байх нь. Яах нь вэ дээ. Амьдралаа яаая гэж байж. За тэр ч яахав. Үнэхээр ийм л байна шүү дээ.

Тиймээс л би архины тухай бичих гэсэн юм. Би өөрөө ч тийм энхийн "цагаан тагтаа" биш л дээ. Тэгэхдээ бас ингэж өөртөө болон өрөөлд "лай" болж уудаггүй.

Ундааны дээж, аз жаргал нь ёроолдоо байдаг, нөхөрлөлийн бэлгэдэл ч гэх шиг баахан "Фенг шүй" маягийн юмаар чимэгдсэн архидалт манай нийгмийг үнэндээ "самарч" байна даа. Энийг мэдэхгүй биш хүн болгон л мэдэж байгаа. Тэгээд яагаад уугаад байнаа.
Иймэрхүү задаргаа хийцгээдэг юм шиг:
1-рт Этилийн спирт хүнийг дасамтгай болгодог байх.
2-рт Хувийн бухимдлаа тайлах гэж
3-рт Баяр ёслолыг төгс болгох гэж
4-рт Хэн нэгэнд тал засах гэж... За гээд л бичвэлд ер нь яваад байх маягтай юм. ЭНэ 4-өөс л харахад 1-рхийг эс тооцвол бусад нь "шалтгаан биш шалтаг" харагдаж байна. Тиймээ бид зүгээр л шалтгаан гаргаад л уудаг. Түүнээс шахаанд ороод уухгүй бол үхэх гээд байгаа юм бол байхгүй шүү дээ. Тийм болсон хүн нь тун ховор.

Би архи, тамхины эсрэг болон мансуурах донгийн эсрэг ч судалгаа, сургалт, сурталчилгааны төсөл, хөтөлбөрүүд дээр ажиллаж байсан. Тэр үедээ нэг зүйлийг сайн ойлогсон юм. Тэр нь юу вэ гэвэл хүнийг /ялангуяа өсвөр үеийнхэнийг/ жигшээж тухайн хорт бодисоос хамгаална гэдэг бол худлаа юм гэдгийг. Энэ юу гэсэн үг вэ гэвэл. Манайхан ингэдэг дээ.
-Архи арван нас, тамхи таван нас хорооно
- Архи бол муухай амттай гашуун ус, ямар ч сайхан зүйлгүй
-Тамхи ч мөн адил онгоцны утаа юу юу ч билээ. гэх мэтийн жигшээж айлгах гэсэн худлаа мэдээллүүд хүүхдүүдийг хорт зуршилд ороход нь нөлөөлж байна. Уншигч та гайхах байх. Яагаад ингэж хэлэв гэвэл. Хүүхдүүд анх ийм мэдээллүүд аваад архинаас зугтаад л яваад байдаг. Тэгж яваад нэг л өдөр архи ууна шүү дээ. Гэтэл тэр нөгөө муухай амт нь хэлээд байсан шиг нь ч аймаар биш бас уусны дараа муухайгаас гадна сайхан мэдрэмж ч бас төрдөг. Тэгэхээр л аан энэ бол "биднээс нуусан булагнал" байсан юм байна ч гэдэг юм уу? нэг тиймэрхүү өсрөхсөн байдал бий болж илүү шунан дурладаг мэт. За мэдээж хүн бүр тийм биш л дээ.

Тэгэхээр энэ архи, тамхи, мансууруулах бодисыг анхнаас нь л хүүхдүүдэд зөв сурталчилах, хор хөнөөлийг нь ч бас хэтрүүлэхгүйгээр тайлбарлан өөрийнхөө амьдралыг алахааргүй зөв хэрэглэдэг болгох нь зүйтэй гэж бодогддог. Дэлхийн хандлага ч энэ байдалруу шилжсэн байна. Жишээ нь архийг тайлбарлахдаа.

Анх уухад гашуун боловч ууж болохоор амттай. Хурдан мансуурч сайхан ч гэж болохоор мэдрэмж төрнө. Дараагийн хундага нь магадгүй тийм ч муухай биш санагдаж болно. Тэгэхдээ чи өөрөө мэдэхгүйгээр өөрийгөө х
янах чадвараа алддаг. ..... Магадгүй нэг жилийн дараагаас чи 7 хоногт 1 уухыг хүсдэг болно. Сүүлдээ архи уухгүй бол үхмээр санагддаг ч болчихож магадгүй... гэх мэтээр бодитой л тайлбар өгөх хэрэгтэй юм шиг байгаа юм даа.


За нэг иймэрхүү зүйлийг өгүүлье. Дараа дэлгэрүүлж ч магадгүй. 2006.12.14

Та бүхэн архийг сайхан тааруулан хэрэглэж байгаарай.

Сэтгэгдэлүүд:

1. Wolf | 2007-12-27 13:01:38
Энэ чамтай таарсан эгч чинь нээрээн дажгүй шүү.Харж бгаад .Архины тухай бичих гсн юмаа мартчихлаа.Амжилт хүсий
2. vitaminjuulalt | 2007-12-27 13:27:00
Шинэ жилийн мэнд хүргэе
3. huhtolbot | 2007-12-28 14:48:07
Амьдралд хар нь дийлэхээр цагааны хий дүрс нүдэнд харагдуулдагт нь, Цагаан нь дийлэхээр хар дүрс өөрөө нөмрөөд ирдэг болохоороо хүн архи уудаг гэж ойлгодог. Ер яаж ч бодсон, аль ч өнцгөөс харсан дайрлага ш д.ккк
Нийгмийн маань завхралын шууд амьдралаас буулгасан толь.
Нэг сайхан өдөр хүмүүс уухаа байчихнөө. Яав гэхээр хужаа ах дээр нь суучихаад хулхи монголчууд бүгдийг нь шорооныхоо ажилд хамраар нь хатгатал зүтгүүлээд өгөхөөр. Өөр ямар хувилбар байна?
4. anjigai | 2007-12-28 16:27:00
Хэ хэ. САйхан хэлсэн байнаа. Манайхан уухаа боливол татаад эхлэх байх. Тиймээс ууж л байг.
5. O (зочин) | 2007-12-29 08:48:28
uneheer boduushtai goyo niitlel bolj. Minii bodloor mongold yaj arhinaas garah bish kharin yaj arhitai zuv soyoltoi kharitsah talaar tusul buur dund surguuliaas ni yavuulj mun ard irgeded arhi gej yer ni yu yum be yunii bie tarhind yaj nuluuldug buhii l informace-iig ugj ene khoriin talaar sain yarih kheregtei yum shig ee uchir ni mongol negend ĺ gun alcoholismusd orson bolohoor shuud arhinaas khoriood khumuus arhinaas garahgui mun arhinii tatbariin uniig nemj arhi geh ed tsah zeeliin khamgiin unetei buteegdehuun bolbol khun bolgon durtai uyedee avaad uugaad baihgui sh dee .
6. Баяраа | 2007-12-29 19:23:22
Архи тийм ч муухай ундаа биш ш дээ хө жинхэнэ оригналь шингэн байхгүй юу ,сайхан тааруулаад гударвал ч...

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.