Эмх цэгц
Өнөөдөр өглөө эртлэн босох хэрэгцээ гарлаа. Эхнэрийн шүд өвдсөн тул "халамжтай хань" нь өглөө хар үүрээр дүүргийн эмнэлэг орж № авлаа. Энэ № тараадаг ч ёстой донгио систем байна шүү. Өдөр 12,00 цагаас үзүүлэхийн тулд өглөө 08,00 очиж № авна гэдгийг сайн ойлгоогүй. За тэр бол яахав эмх цэгцтэй байлгахад зориулсан нэг "шог" алхам байх. Тэгээд нэгэнт эрт боссоных утасныхаа мөнгийг тушаахаар холбооны салбарлуу очлоо. Энд байсан нэг энгийн охины ажлын эхэллийг хараад л "эмх цэгц"-ийн талаар ярихаар шийдлээ.

Тэр охиноос би түрүүлж очсон бөгөөд ажлын байр нь шилэн цонхоор шууд харагдаж байсан тул түүний өдрийн ажилдаа хэрхэн бэлтгэж байгаа нь ил харагдаж байлаа. Ажлын дүрэмт хувцасаа өмссөнийхөө дараа PC болон принтерээ асаалаа. Сейфээ онгойлгон бэлэн мөнгөнүүдээ гаргаад гарын дор байгаа шургуулганд дэвсгэртүүдээр нь ялгаж хийлээ. Өөрийн хэрэглэдэг шугам, дэвтэр, тооны машинаа гарган эвтэйхэн байрлуулчихлаа. Дараа нь утасаа холбон бас л бусад үйлдэлд дараа болохооргүй байрлуулж байна. Өмнөх өдрийн үлдэгдэл файлууд болтой хэсэг баримтууд гаргаж ирээд бидний нэрлэдэг 3-н давхар on & off тавиурт 2 хуваагаад хийчихлээ. За ингээд л ажилаа эхэлж байна. Миний бодлоор энэ охины ажлын байрны эмх цэгц нь тун ч дажгүй санагдлаа.

Ер нь бол ажлын байрны эмх цэгц сайн байх нь ажлын бүтээмжид маш сайнаар нөлөөлдөг бөгөөд энэ тухай тусгайлан судалдаг институтууд хүртэл байдаг юм билээ. Нэг менежментийн ном уншиж байхад нэгэн эрдэмтний хийсэн туршилт ч байсан санагдаж байна. Тэр туршилтаар ажлын байрны эмх цэгц, шат дамжлагыг сайжруулснаар ажлын бүтээмж 4 дахин ихэссэн байсан.

Ер нь хүн ажилын байрны болон компьютерийнхээ файлны эмх цэгцэд анхаарч байх хэрэгтэй юм. Хаана юу нь байгаа нь мэдэгдэхгүй сонин ажиллад
аг нөхөдтэй өчнөөн л таарч байсан. Тийм баявал ажил явахгүй шүү дээ. Түүнээс гадна түүгээр нь хүний хувийн зохион байгуулалт, ажилдаа хандах хандлагыг ч тодорхойлж болохоор.

Тиймээс та бүхэн ч гэсэн ер нь өөрийнхөө ажлын байрны эмх цэгц болон PC-нийхээ эмх цэгцийг нэг анхаараад үзээрэй. САйхан цэгцтэй байх сайхан шүү дээ.


Амжилт хүсье! 2006.12.15

За нэг иймэрхүү юманд ажилладаг бол ч гоё доо.

Сэтгэгдэлүүд:

1. сайна уу (зочин) | 2007-12-27 11:23:59
Нээрээ ирээд нэг ширээнийхээ тоосыг хальт арчдагаас энэ тухай анзаарч байгаагүй юм байна. Сая харсан чинь миний ажлын байр ч ичмээр л харагдаж байна шүү.Одоохон босож цэгцлэнээ. Хүн хэлэхээс наашгүй гэж өчүүхэн мэт боловч бодмоор л юм байна thk
2. anjigai | 2007-12-27 11:29:12
Надад их урамтай байна. Миний БЛОГ-ийг уншаад энэ мэтээр хүмүүс санаа авч чадаж байвал л ажлын цагаа хумслан байж энд хэдэн зүйл хэлхэж байгаагийн хэрэг шүү дээ. Гялайлаа.
3. найзб | 2007-12-27 11:37:15
би эмх цэгцийг эрхэмлээд л мундаг байлаа. Гэхдээ сая харсан чинь ширээ маань авах юм алга
4. Опал | 2007-12-27 12:08:56
neeeree shireen deer maan heregtei hereggui olon yum bna shu nudnii shilnii ger, temdegleliin dewter, nudnii dysaalga harandaa, basl, hylgana geed hehe joohon tsegtsleed tawichii iim jijig yumnyyd genet hereg bolood bdg bolhoor dandaa l ingeed zambaraagui baij bhin odoonoos joohon tsegtstei syynaaaa heregtei saihan zuil bichij
5. boljmor (зочин) | 2007-12-27 12:40:05
эмгэний хажууд ганц сурсан юм нь энэ. Авсан юмаа яг тэр байрандаа тавина. Харин энэ блогоо эмхлэх гээд үнэхээр чадахгүй уур хүрээд байнаа.
6. boljmor (зочин) | 2007-12-27 12:42:26
аан тийм бас жишээ чинь их таалагдлаа. Ажиллаж байсан газар минь болохоор их сайхан сэтгэлд дотно санагдлаа.
7. anjigai | 2007-12-27 14:24:54
Өө чи чинь холбоочин Жанчивын дүү юм уу? Хэ хэ
8. Flora (зочин) | 2008-01-16 16:56:16
Ene anjgai huugiin umnuh bichleguudiig unshij altan ueiin min hun baina gedgiig medlee.Tsaashdaa bainga orj baih bolnoo.Helmegdsen ueiinhen gesniig unshij baahan inelee.Gehdee bi lav tagjgar bish l baigaamdaa,hehe.
9. anjigai | 2008-01-16 17:18:48
Ганц нэг удмын өндөрүүд байгаа байгаа. Хэ хэ

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.