Сайн тайлбарлаж чадвал ...
РС тоглоомоор ч хүүхдийг хүмүүжүүлж болох юм шиг. Гол нь сайн /зөв болоод ойлгомжтой бас донжийг нь олж/ тайлбарлах л чухал юм шиг байна.

Дөнгөж сая уйтгарлаад энгийн нэгэн тоглоомоор тоголлоо. /Урьд нь бол архаг тоглоомчин байлаа шүү дээ/ Ихэнхдээ л хожигдлоо. Тэгээд яагаад хожигдоод байгаа дээрэ дүгнэлт хийлээ л дээ. Тэгсэн дараахь дүгнэлт гарч байх юм.

1-рт: Хэт хичээж байна.
2-рт: Хэт шунаж байна.
3-рт: Хожих гэсэн "шаталт"-аа давж гарч чадахгүй байна.
4-рт: Тоглоомноос надад хэрэгтэй "найз нараа" тэр болгон олж авч чадахгүй байна.
5-рт: Цаг хугацааг зөв тооцоолж чадахгүй байна.
6-рт: Өрсөлдөгчөө /РС-г/ миний гарын дор гэж үнэмшээд байна.
7-рт: Хожигдсон ч миний амьдралд өөрчлөлт гарахгүй гэдгийг мэдээд байна.
8-рт: Ер нь л насанд хүрсэн хүн учир ач холбогдол өгөхгүй байна.

За тэгэхээр, насанд хүрээгүй бөгөөд тоглоомонд ид шунаж байгаа хүүхдүүдэд 1-6-р шалтгааныг эсрэгээр нь үнэмшүүлж /үгийн сонголт буруу байж бо
лно/, энийг л давж чадвал чи жинхэнэ "эр хүн" болно гэж ойлгуулж чадвал тэдэнд амьдралын жинхэнэ сургууль болох мэт. Магадгүй шинэ үеийн "албан бус боловсрол" ийм системтэй болох байх.

Зүгээр л тоглоом тоголж ч чадахгүй. Би гэдэг хүн "цагаан солио" тусч байх шиг байна даа.

Тэгэхдээ л нээрээ чиглүүлэг нь зөв бол "PC Game"-эр дамжуулан хүний үндсэн чанарыг ойлгуулж болох л юм шиг байна даа.



Хэзээ нэг цагт батлагдвал намайг суутан байсан гэж үзээрэй. Хэ хэ

Ингээд л заана шүү дээ.

Сэтгэгдэлүүд:

1. daich (зочин) | 2008-05-09 10:32:46
sain bn uu? togloom hvnii setgehvig hugjvvldeg shig sanagdsan.bi yapond bdag l da end eldew yanziin togloom ih bii. bvvr togloomiin gazar ochij chuluut tsagaa ungruudug hvmvvs ch bdag bi ch hed hed ochij togolj vzsen. zuragtaar 11 hvvhedtei unur ger bvliin talaar gargadag hvhdvvdiig n bagaas n ahuulaad l tednii amidarliig boditoorn haruulsan newtrvvleg baidag odoo hvvhdvvd n tom bolson l doo tednii dotor togloomond durtai hvv bsan ter odoo jijig togloomon bololtoi huduldug pobot ene ter bvteedeg ajiltai bolson bnlee.
2. anjigai | 2008-05-09 11:10:01
Сэтгэгдэл бичсэнд баярлалаа. Манай байгууллага одоо яг энэ тоглоомооор хүүхдэд төрөл бүрийн мэдлэг олгохоор ажиллаж эхлээд байгаа. Хамгийн наад зах нь л экологийн боловсрол олгох байна. Дараа нь эдийн засгийн гэх мэтээр ажиллана.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.