Тайвширал
За нөхдөө нутгийн нэг сайхан ах маань бурхан болсон байнаа. Тиймээс би хөдөө явж байгаатай холбоотойгоор нэг хэсэг БЛОГ-тоо байж амжихгүй боллоо. Та бүхэн минь эргэж тойрч байгаарай. Аль болох хурдан буцаж ирэх болноо.

Тайвширал нэртэй шүлгээ үлдээж байна.

Маш том цаас дэлгэсэн байна гадаа
Магадгүй хэн ч дээр нь юм бичээгүй юм байлгүй
Саран дээр буусан эхний хүн шиг би алхав
Саяхан цагаан байсан цасан дээр гутлаараа бичив
"Амьдрал цагаан байх тусам нүдэнд муу
Аятайхан тэгшхэн хар зураас хэрэгтэй гэж"
Гэвч тэгш зураас зурах хэцүү юм
Гэхдээ л бас хичээх юм
Энэ асар том цаасыг бүтнээр нь харж чадахгүй
Эхнээсээ аль зүгт зурж байгаагаа мэдэхгүй
Таамгаар л голдуу луужингүй явахаар
Ташуу зураас
тэгш эсэхийг ч мэдэхгүй
Ядаж л дэлхий хавтгай биш юм
Яасан ч олон даваа толгодтой юм
Тэр болгонд л цаадах нь харагдахгүй сандарч
Тэгш зурааснаас ондоо юм бодогдоно
Зураас зурах л гэж мэндэлснээс хойш
Зураач биш гэж гомдоллох аргагүй
Өөрийн чадахаар хөлөөрөө, гараараа
Өө сэвийг нь гаргаад л зураад байхаас ...


2007.01.09

Амьдрал мөн ч агуу шүү.

Сэтгэгдэлүүд:

1. anjigai | 2007-12-29 15:43:15
За та бүхэндээ сайхан баярлахыг хүсэн ерөөж байна. Ирж байгаа 2008 он та бүхэнд аз жаргал сайн сайхан бүхнийг авчирах болтугай.
2. chimeglen | 2008-12-03 15:27:47
сайхан шүлэг байна. зураг нь бас их гоё юм
3. anjigai | 2008-12-03 15:30:34
Гялайлаа. Энэ бичлэг дээрх анхны сэтгэгдэл болж байгаа юм байшд. Мөн сониноо. Тэгсэн мөртлөө 240 орчим уншилттай юм байна.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.