Амьд байх тухайд...
Хүн амьд явна гэдэг нь ямар шалгуураар илэрхийлэгддэг юм бэ? Энэ асуултыг олон хүнээс асууж үзлээ. Хүн болгон л өөр өөрөөр хариулж байна. Тиймээ хүн бүрт л амьд яьахын тухайд өөр өөрийн гэсэн үнлэмж байна. Тиймээс би бас нэг томъёолох гэж оролдож үзэж байна. Эмнэлгийн ойлголтоор бол зүрхний цохилт нь зогсоогүй л бол амьд хүн гэж үздэг. Зарим тохиолдолд зүрх нь зогссон дараагаа ч ахин амилдаг. Шашны ойлголтуудаар бол бүүр ч ондоо "үхсэний дараах амьдрал", "Будда бурхан болсон", "Есүс 3 хоногийн дараа амилсан" гэх мэтээр хүн үхэшгүй мөнхийн амьтай мэт. За одоо их ойрхоны жишээ авъя. Жишээ нь бидний "ингэж явахаар үхээсэй" хэмээн боддог нөгөө архичид, мэдрэл муутнууд гэх мэт хүмүүс ч өөрийгөө "амьд хүн шүү би", "адилхан л иргэн нь байж" гэх мэт үгс хаялан өөртөө жаргалтай харайлгаж байна. Мөн төрөөс нэгэнт цаазаар авах тогтоол нь гарчихсан, нэг бол бүх насаараа буюу өөрийн наслах наснаас ч илүү хугацаатай ял авчихсан хоригдол, ялтнууд ч бас л амьд явж, авах хэмжээндээ аз жаргалаас хүртэж байдаг.

Ингээд бодохоор амьд байх гэдэг нь томъёолошгүй ойлголт юм. Оросын сонгодог "Оросд хэн жаргалтай вэ?", Чойномын "Аз жаргал" гэх мэт ч бас л үүнийг өгүүлсэн байдаг.

Харин би нийгмийн идэвхитэй иргэн буюу жинхэнэ амьд хүн ямар байх ёстой вэ? гээд нэг бичиж үзэх гэж байна. Магадгүй зарим нэг хүмүүсийг хүний тооноос хассан мэт санагдаж болно. Гэвч тэр хүмүүс дээр бичсэн шиг л өөрийн хувьдаа "аз жаргал"-тай байхыг нь үгүйсгээгүйг ойлгоорой.

Миний гаргаж ирж байгаа "ideal human" маань зорилготой, зорилгодоо хүрэх зорилтуудтай, зорилтуудаа биелүүлэх арга замуудтай. Тэгээд энэ арга замуудаа хэрэгжүүлж чадахуйц бие бялдар, оюун санааны чадамжтай байх юм. За мэдээж үүний хажуугаар гэр бүл болон нийгэмдээ хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлах хэмжээний ёс зүйтэй байх гэдгийг ч мартах ёсгүй байх.

Ерөнхийдөө ингээд л томъёолчиход нөгөө "Жинхэнэ амьд хүн" маань гараад ирж байна даа.


Мэдээж энэ бол миний л томъёолол тул таныхтай таарахгүй байж болохыг ойлгоорой. 2007.02.23

Хэн нь ч л хүн. Тэгэхдээ жинхэнэ хүн байх гэдэг хэцүү... та мөн үү?

Сэтгэгдэлүүд:

1. anjigai | 2007-12-29 15:37:53
За андууд минь муу БЛОГ-ийг минь эргэж тойрч байгаарай даа. Мөн сайхан баярлаарай.
2. proxymn | 2007-12-29 16:42:06
Уучлаарай. Өөрийн чинь яг юу хэлэх гээд байгааг ойлгосонгүй.
3. anjigai | 2007-12-29 17:00:12
За ойлгогдохооргүй бичсэн байгаа бол уучлаарай. Өөрөө уншихаар ойлгоод л байх юм даа. Хэ хэ
4. mami | 2007-12-29 20:30:36
za anjigai hurdan yavaad ireereei.. sain yavaad irdiim shuu.. irehdee nadaa aaruul avchiraarai za yu

za happy new year! blogiig chini ergej toirchiinooo..
5. anjigai | 2007-12-29 20:37:52
Заавал ааруул авчирнаа. Харин чи ирж аваарай. Хэ хэ.
6. boljmor (зочин) | 2007-12-29 23:17:42
Хүн зүгээр амьд явах бас нийгмийн амьтан байх гэдэгээр ялгагдах байх. Чиний хэлдэгээр тэр хугацаагүй ялтан,эдгэшгүй өвчтөн,өөр юу юу ч билээ үхэх нь тодорхой тэгэхдээ хорвоогийн нарыг нэг ч болов өдөр харж явъя гэснүүд нь зүгээр л амьд байх хүн гэсэн нэг ойлголт. Харин нийгмийн амьтан нь архичин ч тэр алдартан нь ч тэр бүгд л нийгмийн амьтан. ХҮн бүхэн өөрөө өөрийнхөө байгаа газраа л оршин тогтнож нийгмийн харилцаанд орж байдаг болохоороо бүгд л адил нийгмийн амьтан юм болов уу. За миний бодол ийм л байна даа хэхэ
7. xxxxx (зочин) | 2007-12-31 01:28:19
ENE BLOGOO HAAWAL TAARNA HUND HEREGTEI YDAJ SONIRHOH CH YM ALGA HAA HAA
8. mami | 2007-12-31 07:36:28
huue ene zochin ezen ni bhguim gesen shig duraaraa dugarch bnaa.. haa maa gezen haha...

ooroo naad capslockoo haa za yu
9. eegli (зочин) | 2007-12-31 19:55:05
minii bodloor ideed untaad hiisen yumgui buteesen ch zuilgui huniig l amid bish hun geh baih daa
naizaa hajuudah ugee cag bol altnaas unetei geed solichivol iluu goy utgatai boloh yum
10. xxxxx (зочин) | 2007-12-31 21:57:56
sorry
11. boljmor (зочин) | 2008-01-01 09:21:08
За захиагүй ч гэсэн сайн хүн болох гээл иргээд байлаа шүү. 2008 он гарчихлаа даа.
12. anjigai | 2008-01-11 09:47:25
Болжмор мами хоёр сайн харж байжээ:
13. boljmor (зочин) | 2008-01-11 09:51:08
хэхэ сайн явж ирсэн үү.
14. mami | 2008-01-12 05:39:00
aaya anjigai ireed.. za tegeed ayn zamdaa aljaalgui sain yavj irevuu.. holiin hunees ug sons gej,. 2 chihee oirtuulav
15. enda (зочин) | 2008-01-16 01:59:28
nadad naadaxaas chini oor todorxoilolt alga daa. chi yneniig xeljee. ter emch nariin xeleed baidag chini biologiin gexiimuu daa.
16. Флора (зочин) | 2008-01-17 17:44:51
Зорилго бол байнаа.Надад хэрэгжүүлэх арга замаа зөв шийдэх эв дүй алга,одоогийнхоо ажилдаа дарагдаад өөр юм сэтгэх сүйхээ ч олдохгүй юм...
17. ollie | 2008-06-06 13:56:36
хммм, би өөрийгөө "амьдраагvй" харин "амьд яваа" гэж бодоод байдаг байсын. тэгсэн чинийхээр бол би бvр "амьд" ч биш юм байна. лол.
18. anjigai | 2008-06-06 14:08:11
Өмнөх бичлэгээ харах боломж олгосон Оллие-д гялайлаа.
19. ollie | 2008-06-06 14:12:37
өө харин, эрин галавын юмнуудыг чинь уншаал сууж байна даа гэж.
20. An Angel | 2009-12-12 06:31:53
gantsardal eered ireh ved l vheh vv seheh vv gj ih boddog um gehdee minii muuhai shartai zan hudluud irdeg bolhoor namaigaa diileed amidaruulaad bdg um daa
21. anjigai | 2009-12-12 07:43:33
Оллий: ОДоо ч гэсэн хүмүүст таалагдаж байгаад нь баяртай байх юм.
Ан Анжел: Хүн шиг хүн буюу чанартай хүн байх гэдэг асар чухал мундаг байхаас ч чухал.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.