Өнөөдөр ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр. Хэсэг хугацаанд ч болов бас энэ чиглэлээр багагүй зүйл хийж явсан тул та бүхнийг доорхи бичлэгт анхаарлаа хандуулахыг хүсч байна. Сонирхолтой баримтууд ч харагдах байх.
Би сая хэд хэдэн судалгааны ажил хийлээ. Дандаа л ХДХВ/ДОХ-д өртөмтгий болон эрсдэлтэй олон нийтийн дунд. Үнэхээр тэд нарын амьдрал болон, зан үйлийг нь хүлээн зөвшөөрөх нь бэрхтэй боловч бас л нэг бүлэг иргэдийн асуудал яригддаг гэдгийг ойлгож авлаа. Миний ажилсан бүлгүүд нь гэй залуус болон биеэ үнэлэгч эмэгтэйчүүд. Энэ хүмүүсийн дунд ажилласан хугацаандаа хэн нь ч энэ замыг сайн дураараа сонгоогүй гэдгийг нь ойлголоо. Эмэгтэйчүүдийн хувьд бол ихэнх нь л амьдралын хатууг давж чадалгүй арай хялбараар мөнгө олох гэж энэ замруу орсон байна. Харин гэй нөхдийн хувьд бол тэд үнэхээр л төрдөг юм шиг байна шүү. Өөрсдөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч үнэндээ бол төрөлхийн л эрэгтэй хүнийг сонирохдог, тэднээс таашаал авахаар төрсөн гэдгээ хүлээн зөвшөөрцгөөгөөд байх юм. За энэ бол оршил.
Нийгэм тэр чигээрээ энэ хүмүүст дуртай биш, өөрсдөө ч энэ байдлаа нууж амьдарч байгаа мөртлөө яагаад хүмүүс энэ замыг сонгоод байгаа дээр л ярих гэсэн юм. Энэ нь л гэй залуус төрдөг, биеэ үнэлэгчид нь нийгмийн нэг үзэгдэл гэдгийг харуулаад байх шиг байгаа юм. Аль ч нийгмийн үед энэ хоёр бүлгийхэн байж л байсан байгаа юм. Хэн ингэж өөрийгөө нийгэм нь үзэн яддаг тэр бүлгийн гишүүн болгохыг хүсэх вэ дээ. Энэ асуултын хариу нь л тэдэнд "өөр боломж байхгүй" гэдэг үг юм шиг санагдаад байна.
Би л лав эдгээр хүмүүсийг хувь хүнийхээ хувьд ч ажлынхаа хувьд ч үзэн ядаагүй. Тэднийг өрөвдөө ч үгүй. Бас өөнтөглөн буруушаагаагүй.
За даа юу ч бичих гээд байгаа юм бүү мэд. Тэгэхдээ сүүлийн 4 хоног жаахан стресстэй ажилласан болохоор тэрийгээ тайлж байгаа юм байлгүй дээ. Ер нь л их хэцүү томилолт байсан даа. Энэ хүмүүсийгн ойлгох нь бүүр ч хэцүү байдаг шүү. Ойлгохоос л өөр гарц байхгүй мэт. 2007.03.07

Энэнээс илүү ялгаа байгаа юу?





Сэтгэгдэлүүд:
----
Шинэ жилийн баярын мэндийг хүргэе!
Харин Эр эм гэлтгүй яашка бол яашка
Шинэ онымэнд хүргэе
ingehed anjigai huduunuus hezee ireh hun be
хөөх, би л лав энийг мэддэггvйн байна. бас хөөрхий минь, овоо учир утгатай vг юм байна ш д уул нь.
зарим тохиолдолд ийм биш ч гэсэн тахир дутуу ч юмуу, эцэг эхийн буруугаас болоод хохирч төрсөн амь амьдралууд үнэхээр харамсмаар
Zuruud unguruh gj baisan muu tawilangaa zarim hvmvvs zuurch tataj ireed edleed bgaa n haramsaltai sanagddag.
харин тэр дурандаа амар хялбараар биеэ үнэлдэг нөхөд бас учиртай байх хэрэгтэй
zorood ongorchih yumsan geed nudee aniad, chihee daraad zugtaad baihad...
Manaixan bas ene ? deer engiin xandaad surchixval saixan daa...
bie unlegchid hyalbar argaar mongo oloh gesen zalhuuchuudiin armi.gei bol hoorhii orovdoltei torson baigaliin aldaanuud gej boddogdoo
2006 onoos ene HIV gdg sedevtei ner nyagt bolson, uchir VCT /Voluntary Counseling and Testing/ sain duraaraa zuvluguu shinjilgee uguh undesnii surgagch bgshaar beltgegdsen, odoo ch ene chigleleer bas bus yum hiij bn,
MSM /men who have sex with men/ erchuudtei belgiin hariltsaand ordg erchuud buyu GAY nariin sedviig hundsund talarhaltai bn, Mongold Gay zaluusiin erhiig hamgaalsan, eruul mendiin bolovsrol olgoj bgaa TBB bgaa hedii ch ene tal dr neg l medeelel dutuu yum shig sanagddg, zarim n uzen yadaj nuguu heseg n yahav dee bj l baig gsn zangaar handdg,
2 heseg oilgolt bn, ene chin turulhiin, bi tgd yah yum ve gdg, 2 dah n oldmol buyu huuhed nas shiljiltiin nas chuhal role toi, uuruu huseed tiim bolood bgaa zaluus ch bas bgaa,
Uul n 1974 ond APA Americiin setgel sudlaachidiin niigemlegees ene chin setgetsiin uvchin bish yum shu gej alban yosoor zarlasan yu, negniigee duuraigaad gay bolood baival mongold aav boloh hun bn uu? ai?
Магадгүй илүү дэлгэрэнгүй хийсэн судалгааны баримт байвал хуваалцаарай. Надад бол хангалттай кэйс байгаа шүү. БАс сонирхож болно.
Эцэст нь хэлэхэд ГЭЙ болон ЛЕСБИ нь төрмөл гэдгийг дэлхий хүлээн зөвшөөрсөн асуудлын нэг шүү. Бусдад буруу мэдээлэл өгөх нь сайн биш. Сонирохсон тохиолдол байдаг. Гэхдээ тэр нь түр зуурын байгаад өөрийн жамаар гетро амьдарлаараа амьдардаг. Мөн үү?
Нэг бол нийгмээ даган гетро явж байгаад гэнэт гэй гэдгээ мэдсэн ч байдаг.
medeej bid 2 margaagui bh, ijil salbariinhan uchraas yaria yavj bn gdg hamgiin sain hereg tiimu? ) ahaa?
Сэтгэгдэл үлдээх: