ЭНИЙГ би буруу л ГЭЖ БОДОЖ байна. ХЯНАДАГ газар БАЙНА уу?

Бүтэн сайн өдөр яг ний нуугүй хэлэхэд жаахан онцгүй эхэллээ. Заримдаа нэг тийм нийтдээ тэнэг өдөр байдаг даа. Яг л тийм өдрүүдийн нэг мэт санагдаж байлаа. Их ажлын үеэр зохицуулаагүй олон ажлууд байсаар байтал зарим нэг гарууд утсаа салгаад алга болж нервтүүлдэг байх нь байшд. Нээрээ энэ зарим хүмүүс ажил хийнэ гэж айл гэр болж тоглож байгаа юм шиг хөгийн царайлах юмаа.

Өглөөнөөс эхлээд урд кампруу явах нэг нөхөр утасдаад салахгүй байсан тул унаагаа тэр нөхөрийг хүргэж өг гэж хэлчихээд өөрөө хойд кампруугаа зуслангийн автобусанд суугаад явчихлаа. Тэнд хийх ёстой байсан лекц тун ч аятайхан боллоо. Миний ажил ердөө л тэр байсан юм. Тэгээд мөн л автобусандаа суугаад ажил дээрээ ирж жаахан бичиг цаас цэгцлэв.

Олон хоногийн борооны дараа гайгүй аятайхан өдөр болж байгаа тул жаахан алхах санаатай ажлаасаа гараад хөгжим бүжгийн урд талаар алхаж явлаа. Тэгсэн яг явган хүний зам дээр цагаан цамц зангиа болсон хоёр гадаад нөхөр хажуугаараа өнгөрч байгаа хүн болгоныг зогсоогоод л ямар нэг юм тайлбарлаад байгаа харагдав. Миний бие энэ нөхдийн их эртнээс мэднэ л дээ. Есүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм буюу Мормоны урсгалын төлөөлөл болох Элдрүүд мөн гэдгийг хаа холоос хараад л мэдэж байлаа. Тэд дандаа л цагаан цамц хар зангиа болоод хоёр хоёроороо гудамжаар явж байдаг тул та нар ч мэдэх байх.

Анх 1995 онд байхаа Найрамдал зусланд багшилж байхад анхны элдрүүдийн нэгэнтэй хамтран ажиллаж байсан юм. Манай нөгөө бүлгийн багш маань бас нэгэнтэй нь хамтран ажиллаж байгаад одоо Элдрүүдийн нэг сүмд ажиллаж байгаа. Мөн олон ч найз нар маань энэ урсгалтай холбоотой байдаг тул би эдний талаар сайн мэддэг билээ.

Ер нь ч тэгээд миний хувьд шашинтай холбоотой асуудалд нэг их оролцдоггүй. Хүний оюун санааны үнэт зүйлсрүү нь довтлохыг хорвоогийн хамгийн бүдүүлэг зүйлсийн нэг гэж үздэг тул шашны холбоотой маргаан үүсэх бүрд аль болох зайлсхийж явдаг нэгэн билээ.

Гэхдээ л энэ мэт гудамжинд явж байгаа хүмүүсийг хоргоон өөрийн шашнаа сурталчлах, автобус, хүүхдийн тоглоомын талбай, олон нийтийн бусад газар тэр ч байтугай гэрт орж ирж өөрийн шашнаа сурталчилдаг асуудалд үнэхээр дургүй нэгэн билээ.

Би ч өнөө хоёр дээр яваад очлоо. Урдаас бас хазгайдуухан Монголоор "Та сайхан зусч байна уу? Таньд хэдэн зүйл танилцуулах гэсэн юм" гэж байна. Би та Англиар ярьчихаа гэж байгаад "Энэ асуудал Монгол улсын хуулийг зөрчиж байгаа хэрэг шүү. Танд гудамжинд шашин сурталчилах эрх байхгүй" гэлээ. Тэгсэн би шашин сурталчилаагүй "сайн мэдээ түгээж байна" гэнээ. Би ч хариуд нь "Энийг сурталчилгаа л гэдэг юм даа. Хэрэв та үгүй гэж бодож байгаа бол би цагдаа дуудаж таньд хуулийг нь үзүүлэх үү? " гэтэл өнөө хоёр чинь "No nо. Ok maybe you meet me later our church" гэх маягийн юм яриад хурдхан замаа буруулан явж одлоо.

Та нар энэ асуудлыг юу гэж бодож байна вэ? Өмнө нь би Асуулт самбарын Шашин гэдэг сэдэв дээр хүүхдүүдэд асран халамжлагчийх нь зөвшөөрөлгүйгээр шашиндаа оруулах сурталчилгаа хийж байгаа нь буруу гэсэн талаар ярилцсан юм.

Тэгэхэд нэг хүн "манай гэрийн хажууханд Амээн гээд цуглаан орчихсон байна. Тэгээд гадаа салхилж явахдаа ажиглаж байхад дандаа 13-с доош насны хүүхдүүдийг цуглуулаад хаалгаа цоожилж байгаа харагдах юм. хэсэг байж байгаа нөгөө хүүхдүүд нь нэг нэг модон чихэр барьчихсан гараад ирэх юм. Гаргахдаа дотроос нь нэг туранхай 16-18 насны орчим банди хаалгыг нь онгойлгоод гаргахдаа хэнээ чи маргааш найз нарыг ээ дагуулж ирнэ шүү гэж хэлж байх юм. 4 хүүхэд дагуулаад ирээрэй гэхэд нь шал дургүй хүрэв. :m0: /Хэн бэ яагаад хүүхдийн эрхэнд бүдүүлгээр халдаад байгаа юм бэ/
Гарч ирээд л буцаад л нөгөө тоглоомын талбай дээрээ хөөцөлдөх нь хөөцөлдөөд л гулгах нь гулгаад л тоглоно. Гарч ирсэн хүүхдээс нь би ингэж асуулаа. Чи сая цуглаанаас гарч ирэв үү гэхэд тийм ээ гэж байна. Тэгээд юу ярьж байна үнэн юм ярьж байна уу гэхэд "үнэн" гэж хэллээ. Чи яаж мэдэж байгаа юм бэ гэхэд мэдэхгүй гэж хариуллаа. Эндээс би нэг зүйлийг бодлоо л доо.
Тэр хүүхдүүд зүгээр тоглоомын талбай дээрээ тоглож болдоггүй юм уу. Мэдэхгүй үнэн гэдэг зүйлийг албан хүчээр сурах, хүүхдийн гэнэн томоогүй занг ашиглаж өөрсдийн зорилгодоо нийцүүлж байгаад эгдүүцэж байлаа.
Хэрвээ манай хүүхдийг гадаа тоглож байхад нь ингэж авч яваад хүчээр ийм зүйл хийх юм бол би шууд цагдаагийн байгууллагад хүүхдийн эрхэнд халдсан гэж гомдол мэдүүлнэ ээ. Эсвэл өөрөө орж хэрүүл хийнэ. :m4:" гэсэн байлаа. Энэ бол манай Улаанбаатар хотод ч бус хөдөө орон нутагт ч элбэг тохиолдож байгаа үзэгдэл билээ.

Үүнийг би лав буруу гэж бодож байна. Та бүхэн юу гэж бодож байдгаа доор сийрүүлэн бичээрэй. Монгол улсын засгийн газарын дэргэд Шашин, сүм хийдийг зохицуулах хороо гэж байдаг л байхдаа тэр нөхөд юу хийдэг юм бол?

Сонирхуулах үүднээс хуультай нь танилцахад ийм заалтууд байх ажээ.

ТӨР, СҮМ ХИЙДИЙН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ

3.7.З. Шашны зан үйлийг тухайн шашны уламжлалт ёс журмын дагуу энэ хууль, бусад хууль тогтоомжоор тусгайлан хориглоогүй газарт сүсэгтний хүсэлтээр тэдэнд зориулж чөлөөтэй үйлдэж болно.

3.7. 7. Аливаа шашны байгууллага, лам санваартан өөрийн шашныг эс шүтэгчдэд үзэл номлолоо хүчээр тулгах, шахалт үзүүлэх, эд мөнгөөр татах, хууран мэхлэх, тэдний эрүүл мэнд, ёс суртахуунд хохирол учруулах, санаа сэтгэлийг үймүүлэхийг хориглоно.

4.13. З. Энэ хуулийн З дугаар зүйлийн 2,З дах хэсэг, 4 дүгээр зүйлийн 6,7 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 5,6,7 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүх иргэн, лам санваартныг 10000-3000, албан тушаалтныг 15000-40000, шашны байгууллага, сүм хийдийг 50000-200000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

Би хүсвэл өөрөө шашнаа сонгоод шүтэж чадна.

Хэн нэг нь намайг хаа нэгтэй зүгээр явуулахгүй шашин сурталчилаад байхыг зөвшөөрмөөргүй байна.

Сэтгэгдэлүүд:

1. эрдэнээ (зочин) | 2009-07-19 19:28:12
Аазгай хөдөлгөөд байсан сэдвийг яг олоод хөндөж. Би бас энэ "зовлонгоос" цухас хүртээд авсан. Жинхэнэ ядаргаан байна лээ. Гэр бүлтэйгээ салхилж яваад их л найрсаг мэндлээд ирэхээр нь эд ерөн яадагий гээд ярьж хөөрөөд, орон гэрийнхээ хаягийг өгөөтөхсөн чинь салахаа үзэхгүй ёстой нэг лай болсон. Төвөгтэйн байна лээ. Орой бүр гэрт ирнэ, өдрийн цагаар утас амраахгүй, баахан худлаа хэлж бултаж зугтаж байж сая нэг энэ бүтэхгүй нөхөр байна гэж бодсонуу больсон байх гэж бодож байтал бараг жилийн дараа та хаа байна уулзаж болохуу гээд утасдаж л байна лээ. Хуулираа энэ буруу явдлыг хянаж зогсоодог, хариуцлага тооцдог яг ямар субьект байх нь тодорхой бус санагдсан. Анжигай харин сайхан айлгаж.
2. эрдэнээ (зочин) | 2009-07-19 19:43:15
Яг хөндүүр сэдэв, буруу байлгүй яахав ээ буруу шиг буруу. Хуулиараа хянаж шалгадаг, хариуцлага тооцдог субээкт нь тодорхойгүйн байналээ. Би бас энэ хүмүүс шиг ядаргааны зовлонгоос цухас амссан. Ёстой нэг сална гэж байхгү төвөг, анжигай хашир харин айлгаатахаж.Болж муу хогнуудыг.
3. anjigai | 2009-07-19 19:48:55
Сонин юмаа энэ сүүлийн сэтгэгдэл хамгийн дээрээ гараад байх юм. БАнжигийн Боссуудаа. Энэ юуных вэ?

Эрдэнээ найзаа харин тэд нар чинь яг л нэг би ингэж байх ёстой гэсэн шиг загнах болжээ. Ганц би айлгаад юу ч болохгүй л дээ.
4. ДЭНДҮҮ ДЭНДЭВ | 2009-07-19 20:13:22
Элдрүүд гэдгийм бий.
Эр хоёр загал
Энэ хоёр загал ч билүү Х ТҮЦ-ийнхэн шоглож дуулаад байсан хэ.
Мормоныхон хүний эрхийг зөрчдөг юмуу гэж ойлгосон. Кофе, архи, өөр юу юу ч билээ ууж идэхийг хоргилно гэсэн журам дүрэмтэй юм гэнэлээ.
Эд нар тэгвэл чиний иш татсан хуулийн заалтуудыг үг үсэг бүрээр нь зөрчиж байгаам байна даа.
5. ДЭНДҮҮ ДЭНДЭВ | 2009-07-19 20:22:34
Элдрүүд гэдгийм бий. Х ТҮЦ-ийнхэн л:
Эр хоёр загал
Энэ хоёр загал энэ тэр гээл шоолж дуулаад байсан хэ хэ.
Мормоныхон хүний эрх зөрчдөг юм шиг байна лээ. Цай, кофе архи дарс өөр юу юу ч билээ идэж уухыг хориглоно энэ тэр гэсэн баахан дүрэм журамтай. Гадныхан мөнгө хувцасаар эмзэг гаруудыг татаад байгаа нь тэгвэл хуулийн зүйл заалтыг үг үсэг бүрээр нь зөрчиж байгаа хэрэг байх нь
6. anjigai | 2009-07-19 20:26:36
Би харин хууль зөрчсөн байна л гэж бодоод байгаа юм. Зарим хүмүүс болохоор ийм юм байж л байдаг асуудалгүй л гэх юм байна шүү дээ.
7. Otgon | 2009-07-19 21:37:58
unen ug bna
8. gogoshi | 2009-07-19 21:50:20
Нээрээ хянадаг газар нь хязгаарлаасай эднуусийг
9. Parfume | 2009-07-19 21:56:23
Хошуу нэмэрлэнээ хэ хэ. Тэр балчир насны хүүхдүүдийг лам болгодгийг би нээрээ хүүхдийн эрхэнд халдаж байна даа гэж бас боддог шд ээ. Тэр муу жаалууд юугаа мэдэхэв дээ, ээж аав эмээ өвөөгийнхөө үгэнд ороол сүм хийдэд шавь ордог байх. Тэгээд би тэднийг хараад том болоод яг ямар хүн болно гэсэн хүсэл, мөрөөдөлтөи суудаг бол гэж боддийн. Жирийн хүүхдүүд бол цагдаа, сумо юу юу ч билээ болно гээл мөрөөдөлтөи байдаг. Харин тэр хүүхдүүд юу боддог бол доо.
10. Parfume | 2009-07-19 21:57:20
Хошуу нэмэрлэнээ хэ хэ. Тэр балчир насны хүүхдүүдийг лам болгодгийг би нээрээ хүүхдийн эрхэнд халдаж байна уу даа гэж бас боддог шд ээ. Тэр муу жаалууд юугаа мэдэхэв дээ, ээж аав эмээ өвөөгийнхөө үгэнд ороол сүм хийдэд шавь ордог байх. Тэгээд би тэднийг хараад том болоод яг ямар хүн болно гэсэн хүсэл, мөрөөдөлтөи суудаг бол гэж боддийн. Жирийн хүүхдүүд бол цагдаа, сумо юу юу ч билээ болно гээл мөрөөдөлтөи байдаг. Харин тэр хүүхдүүд юу боддог бол доо.
11. chin_xusel | 2009-07-19 22:06:17
Manai ix surguuliina angid Xrist shutdeg 10-d xuuxed bdg bsn yum. Anx 1-r kurst gantsxan bsnaa orgojsoor angiin tal ni Itgegch bolchixsn. Tegeed l angi dotor shashin xoorondiin morgoldoon bolno doo. Xamgiin ontsgui ni ted nar eroosoo zugeer suulgadggui, bainga uxuulga surtalchilaa xiine, tegeed ng udaa sonirxood ochij uzdg yum uu gsn chini buur zogsoo choloogui utasdaad salaxaa bolicxhisn. Budda, Xrist geed l boon l yum boldg bj blee
12. unen (зочин) | 2009-07-19 22:29:07
Neeree l " Ta saihan zusaj bna uu? Tanai ger haana baidag be?" geed shalgaagaad salahgui yadargaataad bi ch uurlaad "ta nartai yarih zav alga, ta nart minii ger haana bdag ni ogt hamaagui" geed uurlaad yavtal, minii hajuugaar unguruh heden humuusiig shalgaagaad uldsen.
13. Tlg_UB | 2009-07-19 22:51:15
Хүүхдүүдийг тэгж том хүний харгалзаагүй ийш тийш нь дагуулж орох, суртал ухуулга явуулах хориотой гэж бодож байна. Манайхан арай давруулаад байгаан. Муслим шашинтай нэг оронд очоод хүүхдийг нь дагуулаад явж чадахгүй л дээ.
Анжигай сайн байна чиний зөв шүү.
14. oge (зочин) | 2009-07-20 11:21:44
1.t kkkkkk
15. Цасны чимээ | 2009-07-20 11:23:17
Би хүсвэл өөрөө шашнаа сонгоод шүтэж чадна.

Хэн нэг нь намайг хаа нэгтэй зүгээр явуулахгүй шашин сурталчилаад байхыг зөвшөөрмөөргүй байна.
16. yagtiimee (зочин) | 2009-07-20 11:26:01
Бурханы олон шавь нараа, шамбалын дайнд мордоцгооё
17. moogii_kon24 | 2009-07-20 11:26:06
1-т шүү санал нийлж байна.
18. anjigai | 2009-07-20 11:28:47
Мөөгий чи 4-т байшд. Хэ хэ
19. oge (зочин) | 2009-07-20 11:30:07
ene ch bas tiim shuu. yer ni hun yamar shashin shuteh ni huvi hunii erh bolovch tuhain hun busdiig yatgan unemshuuleh, huuli busaar surtalchilgaa hiih ni huuliar zohitsuulagddag gedgiig saitar oilgoh heregtei baih. zovhon gadaaduud geltgui manai mongolchuud suuliin uyed bas shashiniig het surtalchilj bur aild dairan orj irj surtalchilgaa hiij baigaa buduuleg zuils ajiglagddag yumaa. Manai naiziin ovoogiind (ovoo ni lam hun) neg ohin orj ireed hoimortoo zalsan burhan shuteeniig ni doromjilon ooriin shashinaa surtalchilsan gej bsn. geh meteer shashinii surtalchilgaa haa saigui bnaa bn. ene met zuil deer hyanaltiig saijruulah, huuli togtoomjiin heregjilt biyelelted hyanalt tavih l heregtei bh da.
20. Акyмэн | 2009-07-20 11:31:22
Ядаж тэр хүүхдүүдийг тоглож байхад нь чихэрээр хуурах нь... Нэг үгээр бол "буруу".
21. MotoCross | 2009-07-20 11:31:28
хэхэ Мормонд очиж хэл сурдаг баатар болоод 3-4 сар яваад дараа нь салах гэж 3-4 жил болсон шүү. Шал хэрэггүй, хэл ч сураагүй. Цөхөрдөггүй хүмүүс. Арга ч үгүй дээ, сүмийн гишүүн болгон сар бүрийн орлогынхоо 10 хувийг сүмдээ өргөдөг. Тэр мөнгийг л цуглуулах зорилготой байдаг биз. Би ч сүүлдээ зугтаагаад, өөрөө хаалгаа онгойлгочихоод тийм хүн байдаггүй гээд л... Ядаргаанууд. Одоо бүр Монголчууд элдэр болчихсон гудамжаар тууж явах нь харагддаг.
22. oge (зочин) | 2009-07-20 11:33:28
Anji, ene tavisan logos mon ugs yag yamar ontsgoos harsan zuil vee? Athiest hunii uzel gehed haishaa yum, ilgoh gesen chin tolgoi hurdguiee,kkkk
23. bomberder | 2009-07-20 11:33:41
za bi ch ali ch shashin ene teree baihgui uuriinhu har tolgoid l naiddag hun dee. ter ni amar. aliig ni dagaj navsganah bilee. bugd l uheed duushaas hoish
24. anjigai | 2009-07-20 11:35:04
Зүгээр л олон шашин байгаа гэх гэсэн юм.
25. Altan (зочин) | 2009-07-20 11:36:03
Huuli zorchson yum haragdahgui l baina daa, hucheer tulgasan yum alga, sanal bolgoson baina. Chi ooroo ter odor ih uurtai baisan yum baina. Harin naad shashin chine tiim uurtai odor yaj ooriigoo controldohii zaadag yum, sonirhood uzeech.
Buddiin shashind lav Mongoliin olon nasand hureegui huuhduudiig shavilan suulgadag, ter harin huuli zorchij baigaa yavdal mon busuu?
26. anjigai | 2009-07-20 11:38:54
Би энийг бичихдээ аль нэг шашныг муулдах гээгүй гэдгийг хэлхийг хүсч байна. Буддын шашны сүмд хүүхдээ суулгаж байгаа эцэг, эх нь хүүхдийн эрх зөрчиж байгаа байх.
27. Zoloo (зочин) | 2009-07-20 11:43:22
Mongold olon shashin baisan n deeree, ardchilal biz dee. Tovd lav Buddiin shashinaar zanimaldaad er oodloogui olon zuun jil bolloo. Mongol bas miardagiin davaan deer Sotsializm garch irj neg gaigui bolson. Christiin shashintai ulsuud l hogjood baih yum. Avah yumiig n avsan n deer.
28. бялзуух | 2009-07-20 11:44:17
Наадах чинь бүр дэндээд байгаам аа,

Одоо хотын гудамжаар тайван ч ганц хоёр алхаж болохоо байчиж.

Өөдөөс тосож ирээд л шашин ярина, салфетка зарах гэнэ ёх ёх
29. angie (зочин) | 2009-07-20 11:44:47
Harin tiimee. 10-d honogiin omno 1 zaluud tohioldson zuilees huvaaltsdagiimuu?! Ehneriihee huselteer ochij hovsgoliin boo d booluuleed zasal hiilgejee. Ulaissan chuluun deer arhi asgaad bituu nomorgood tongoi gej boogiin zaavarchilsan ii daguu hiihed amisgaliin erhtenguud ni tulegdeh hairan saihan 37 toi zaluu horvoog orhijee.
Hen ch gesen shashin shutehdee uchirtai shuteh heregtein bna aa. Elder uud onoodor gudamjaar yavj bgaa ch margaash gert mini orj irehgui gesen batalgaa alga daa.
30. anjigai | 2009-07-20 11:46:56
Манай гэрт хүрч ирээд юм тараагаад яваад байсан даа.
31. Otgo (зочин) | 2009-07-20 11:47:10
Harin tiimee. Chiher jimsheneer ur huuhdiin mini uhaan sanaag erguuleh geed baigaad emzeglej bn. Neg ailiin ikh haraa muutai huuhed Jesust unench baival zugeer bolno geed yadaj nudnii shil ch zuuhgui harvaas ilt zoviurtai suuj bna genee. Mormonchuud odoo bur 2 mongos hos yavdag bolson ni bur ch uur hurgemeer. Haa hol Dornodod 2 huurhon mongol huu nugoo huvtsas zagvart ni barigdchihsan yavj baisniig haraad yamar ikh durgui hurevee.

Ed naraas gadna bukh l yumaa Enkh taivan nereer ajillaj, toriin ordond hurtel hurlaa hiij Yeronhiilogchoos avaad olon nertei tortei huniig Enhiin elch bolgood, NUB-iig shuumjleed suuj baigaa, adilhan Chihgesiin udam, bukh Burhanii dor neg gej dongosch manai burhanii shashniihniig hurtel avaad irchihsen 'Moon'-iihniig bas yah ve? ted odo boltol solongos humuustei mongol ohidiig suulgah ajlaa hiiseer l baina.
Iim baidliig uzsen harsan hun bur zogsooh yamar neg alhamiig cham shig hiij baihiig urialj bna.
32. MotoCross | 2009-07-20 11:48:48
хэхэ Христийн шашин хөгжүүлдэг гэж худлаа. Ямар ч шашин бурангүй, бүгдээрээ сүсэгтнүүдтэй болоод мөнгө татах л гол зорилготой. Шашин бол бизнес. Шашин шүтдэггүй зөв бодолтой, мэдлэг боловсролтой хүмүүс олон байгаа болохоороо л тэр улсууд хөгжөөд байгаа юм. Тэрнээс биш шашин шүтээд хөгжсөн улс хаана ч байхгүй. Харин ч ШУ-ын шинэ нээлтүүдийг яаж хатуу ширүүн шүүж, шийтгэж байлаа даа? (14-т бичсэн Золоод!!!)
33. anjigai | 2009-07-20 11:49:50
Тэр Мүүнийхэн ч бас л балахйрч гарна шүү дээ. Дэлхийн энх тайвны гэр бүлүүдийн холбоо ч гэх шиг. Хэ хэ
34. Жиргээ | 2009-07-20 12:00:20
yaagtiimee, yadag yum...kkk
35. zolbinBB (зочин) | 2009-07-20 12:01:51
тэр шашны нөхдүүд завгүй үед ядаргаатай нь үнэн л дээ.
гэхдээ зүгээр тэдэнд би өөр шашинтай, эсвэл шашин шүтдэггүй тухайгаа, баярлалаа гээд хэлэхэд л хангалттай биш үү.

барьж авчихаад зуураад явуулахгүй байна гэж бодохгүй байна. Харин үнэхээр таныг хүчээр барьж эзэмдээд, зууралдаад байвал Окей та цагдаа дуудах үндэслэл чинь тэнд гарч ирж байгаа юм.
Яг энэ бичлэгт хэлсэн шигээ үг үнэхээр хэлсэн бол надад жаахан бодлогогүй , үндэслэлгүй нэг тийм дошин дээрээ сайрхсан жунгаа шиг л санагдаж байна .

тэр хүүхдүүдийг бас илтэд ухуулан , үүрэг даалгаврын шинжтэй шашны даалгавар өгсөн тохиолдолд таньд бас эрхээ хамгаалуулах үндэслэл тэнд гарч ирэх болно. мэдээж шашин зан үйл гэдэг бол тухайн хүндээ үнэт зүйл, амьдрах чиг зүг байдаг учир хамаагүй бүдүүлэг муйхар хандах нь хэзээд буруу байх оо.


P.S
би шашинлаг биш юм байгаам шөө. гэхдээ хүндэтгэлтэй ханддаг
36. "DEMON" | 2009-07-20 12:33:43
Гарчигаа ингэж зүрхний бичлэг шиг тавихаар гоё байдынмуу? Утга илэрхийлсэн үгнүүд нь томоор байдын байх гэхээр бас биш...

Мартсанаас наад гаруудаа амбаардаад явуулах бяр таньд бий шдээ гэссс...
37. m2 | 2009-07-20 12:37:21
гэрт дайрч орж ирдэг болсон байна лээ ш дээ новшнууд чинь
38. Geronimo | 2009-07-20 12:41:00
XXI зуун гарчихаад байна. Хүн болгон 10 жил шинжлэх ухаан судалж байж аливаа зүйлд мухар сүсгийн үүднээс хандахаа болимоор юм. Бас тэр учир мэдэхгүй хүмүүсийг янз бүрийн байдлаар тархийг нь угааж байгаа асуудлыг төрөөс зүгээр хараад сууж боломгүй мэт.
Шинжлэх ухааны хамгийн авууштай тал нь хоосон домог дээр тулгуурладаггүй. Дандаа баримт нотолгоо дээр тогтож байдаг. Онолууд байдаг. Гэхдээ тэр онолууд үзүйсгэгдвэл аяндаа орхигддог. Христийн шашин шиг хөдлөшгүй биш. Алдаагаа байнга залруулаад явдаг. Одоо тайлбарлаж чаддаггүй нууцууд байгаа нь үнэн. Гэхдээ нэг жилийн дараа ч юм уу, 1000 жилийн дараа ч юм уу хүн төрөлхтөн оршин тогтнож байгаа цагт хэзээ нэгэн цагт тайлагдах нь тодорхой. Ялангуяа хүний болон ертөнцийн үүслийн асуудал ирэх 50 жилийн дотор тайлагдана гэсэн прогнозтой байгаа юм билээ. Тэгэхээр тэр үед та бид амьд байж энэ маргааны хөдлөшгүй эцсийг үзэх боломжтой гэсэн үг. Моод Монголоор дуусдаг гэдэг. Европт болон Америкт хүн амын олонхи нь татгалзаад байгаа христийн шашин Монгол, Солонгос мэтийн буурай хөгжилтэй орнуудын шилжилтийн хүнд үеийг ашиглан ард түмнийг үмх талхаар хууран байж дэлгэрч байгаа нь харамсалтай.
39. Modern Nomads (зочин) | 2009-07-20 12:49:20
Хашир ахын энэ чиглэлийн санаануудыг Гүнээ дэмжиж дотроо хүндэтгэж явдаг шүү. Энэ нөхдүүдийн зарим үйлдэл хэрээс хэтэрч байгаа. Саяхан энэ шашны нэг номлолч нь юмуу юу нь юм Насанд хүрээгүй жаахан охиныг удаа дараалан хүчирхийлсэн тохиолдол юу болсон бэ. Ядуу эцэг эхэд нь мөнгө гөөд хэргийг сулруулах хандлага ажиглалагдаж байна.

22-дээр байгаа чадалтай хуульч өмгөөлөгч залуучууд маань мөнгө харж нийгмйг завхруулж буй гэмт хэргүүдийг өмгөөлөх биш Эх оронч санаагаар ийм нөхөд дээр бодлогыг чанартайгаар нэгдэж ганц хоёр хүнийг Один кольцо руу нь явуулаад өгөгхөөр эрхбиш эсргэ тал нэгийг бодож хамжааргатай болдог талууд ажиглагддаг шүү.

Бусдаар блог дээрээ бичээд сууж байх Нэг ч болов асуудлыг жижигхээн түвшинд ч гэсэн шийдэж чадвал бид урагшлах байхаа
40. altargana | 2009-07-20 12:49:26
би бол шашин шүтлэггүй ээ, яахав буддист гэж үзэж болох юм үзэхгүй ч байсан болно гэж хэлдэг. Тэхдээ бүх шашныг хүлээн зөвшөөрнө, шүтэх нь шүтнэ л биз... энд ч бас адилхан ном тараагаад л явж л байдаг. Эндэхийн сүмүүд их баян, яагаад гэвэл шүтлэгтнүүд нь үхэхдээ хөрөнгөө гэрээсэлдэг тохиолдол их байдаг гэсэн, тийм болохоор сурталчилгаа гэх юм бараг байхгүй дээ.

Шашин шүтэх эсэх, ямар шашныг сонгох нь хүний эрх гэж үндсэн хуулинд байдаг биз дээ. Хүнийг хуураад ч юм уу ямар нэгэн юмаар татаж шашиндаа оруулах нь хууль зүйд нийцэхгүй ш дээ
41. anjigai | 2009-07-20 12:51:03
Жиргээ: Ягтиймээг эргүүлдээд байгаа юм уу?
ЗолбинББ: Би ч бас Атист. Тэгэхдээ миний л бодлоор гудамжинд гадаад хүн Монголоор яриад юм хэлвэл Монголчууд нэг их баярлалаа би өөр шашин шүтдэг гээд явчих нь ховор. Үүн дээр нь дөрөөлөөд байх шиг. Хүүхдүүдийг бол бүүр юм мэдэхгүйгээр нь далимдуулж татаж байна. Ядуусыг мөн ядуугаар нь. Гэтэл хуулинд энэ нь хориотой. Хуулинд хориотой л бол болохгүй л гэсэн үг гэж би бодддог юм.
ДЕМОН: Тэгдийн хүмүүс илүү хурдан олж хардгийн. Хэ хэ. Амбаардаж бол болохгүй ээ хөөрхийсийг. Зүгээр л зохицуулдаг газар нь зохицуулад тэр сурталчилгаагаа хийдэг газраа л хийвэл болоо шүү дээ. Би тэр байтугай ТВ9, ЕagleТВ хоёрыг ч бас унтууцангуй л хүлээж авдаг.
м2: ХАрин тэгээд байна.
Дэлгэр77: Би ч бас Дарвинист хөөн.
42. anjigai | 2009-07-20 12:54:34
Модерн Номадс: Энэ миний бас нэг айДи юм байгаашд. Мэддэг л хүн бололтой. Хэ хэ. Тэр гэмт хэргийн шинж чанартай зүйлс бол тэгээд хуулиараа шийдэгдэх байх. Харин энэ нэг гэмт хэрэг биш ч юм шиг мөртлөө илт амьтны үнэт зүйлрүү довтолсон байдлыг яах вэ?
Алтаргана: Харин тийм. Гэнэн, итгэмтгий зан дээр нь тулгуурлан тархийг нь угаах гээд байгаа нь л хэцүү байна.
43. GUMP | 2009-07-20 12:56:26
энэ золбинтой санал нэг байна. би давтаад яахуу.

гэснээс анжигай бөөгийн шашинд ороочээ. Эсүүл бөө болооч хувцас хэрэггүй амар бөө гарч ирэх байх шүү аан
44. anjigai | 2009-07-20 12:58:30
Гамп: Ха ха ха. Бидний амьдралд эрт дээрээс үлдсэн бөөгийн зан үйлийн шинжтэй үйлдлүүд их олон доо. Сэржим өргөхөөс эхлээд л.
45. Жиргээ | 2009-07-20 13:02:32
Gump Anjgaig shaldan buu bol ch exshig, baliariim...nudend xaragdchixlaa...ichig, ichig..

yaagtiimee gej yagtiimee gejiigaan, albaar tegj urtaar bichij yagtiim-s dulj bxad xuniig xolbood, orj ireed maniig yagtiimee geed l...nuguu yagtiimee chini bosvol iinaa
46. Жиргээ | 2009-07-20 13:03:22
30 d bgaa zaluutai mendlii, texuu Anjgai
zuvshuurchlduu
47. anjigai | 2009-07-20 13:05:30
Та хоёр тэр заваардаг газраа заваараарай. Бичгий миний өрөөнд балиартайд бай. Ха ха
48. GUMP | 2009-07-20 13:10:06
33-т байгаа бүсгүйд мэнд мэнд хүргий
49. bolorka83 | 2009-07-20 13:13:48
bi hediigeer burhan sashin shuteed suid boldoggui ch ene baruunii geh todtgoltoi suuliin yed orj ireed bgaa shashinguudiig dotroo er huleen zobshoordoggui , enenees dor ym olon bdag,
jihsee minii sain tanil maani esust itgeed l suid bsan suuld german yabj ireed neg ger buliin Ungar abgai nohor 2 daguulj irsen ted zorilgo n mongoloos huuhed orgoj abah bsan, teged ter tanil maani ooriin ner deer neg ohin orgoj abaad Esteer gedeg ner ogood nogoo 2too ogood Ungar yabuulj bsan daa, odoo ter ohin huuhed gargachihsan Amerikt bdag gej surag sonsson . Ted tiim huuhduudiig golduu tarensheinaas songoj abdag . olon huuhed tegj abch yabsan gej boddog. Ted tend yamar amidarch bgaag burhan l medeh bh daa
50. Жиргээ | 2009-07-20 13:14:23
xuuye yu gesen be...
33-t baigaa busguid mendiin goshuu gene uu...
bayarlaj gatsaad bur bosch zogsood umshij bnaa...

ix gilaalaa, Anjgai, chi ix id shidtei yumaa, ene 30 d bgaa zaluu nadtai mendchilj bna, odoo yu...nuguu yug...za za ene xuseltiig damjuulaxad xetsuu bxaa
51. LuZa | 2009-07-20 13:15:39
Энэ гэхдээ аль ч хөгжиж яваа нийгэмд байх үзэгдэл байхаа
Эцсийн шалгарлынх нь үе болоход өөр өөрсдийн шүтэх шашнаа сонгоол явна. Солонгост бол хаа сайгүй л кристийн сүт гудамжны сурталчилгабайна. Мармон ч бас сүүлийн үед нилээн хүчээ авч байгаа бололтой.
52. LuZa | 2009-07-20 13:16:28
Энэ дээр Жаргаа солиороод байгаа юм уу?
Гамп ч будаа болсоон хаха
53. anjigai | 2009-07-20 13:16:46
Энэ Гамп Жиргээ хоёрын болзооны газар болчих юм байна дөө: Хэ хэ

Болорка: Зарим хүүхдүүд ч өргүүлээд сайн сайхан л яваа байдаг. Энэ хүүмэн траапикаас арай ондоо байхаа.
54. anjigai | 2009-07-20 13:18:11
Луза: Уг нь ч тийм л байх. Тэгэхдээ манайх заавал тэрүүгээр нь явах ёстой ч юмуу үгүй ч юмуу бөө мэд.
Харин наад Жиргээ чинь байгаа онилчих шиг л боллоо. Ха ха
55. ..., (зочин) | 2009-07-20 13:22:33
sayahan sonin deerees ene ursgal-n pastor ni ch yum uu neg mongol zaluu nasand hureegui sumd ni yavj bsan nasand hureegui ohin-g huchirhiilsen gej unshij baisan yum bna, tegsen ter shashind ni tiimerhuu yum hiij bolno gesen zaalt bdag gej bichsen bsna-g unshij bsan.
56. Жиргээ | 2009-07-20 13:24:03
xuuye nuguu 30 aa aldchixlaa...
tiimee minii naadmiin airag garaagui bna...
sogtoj bna soliorch bna, esus etseg minu ene Anjgaig nomxotgoj uguuch...xixixexe..

jooxon saxilgaguitex xun bnoo
57. Жиргээ | 2009-07-20 13:26:27
42 minee bitgii asuudliig xundruul l dee, xuchingiin xereg xaana ch garch l baidag....uu martsanaas...

xumuusee odoo 2000 geluu 3000 xorigdol sullagdana, 60 xuviin xuchin gardag gesen shuu...

oroi udesh amia, amia, oxid, busguichuud mini ee!
58. anjigai | 2009-07-20 13:26:53
42: Үнэн үү? Тэр ч нэг их шашимнтай холбоогүй байхаа. Нэг ухамсаргүй баагийгийн л үйлдэл байх.
43: Энэ нээрээ миний БЛОГ-ийг самрах гээд шийдцэн хань хайгаад явж байх юмаа. Барагтайхан самраарай.
59. Snooker (зочин) | 2009-07-20 13:33:22
Нээрээ гадны миссионерүүд бол утгагүй харагддаг. Монголчууд ядруу, амьдарлын асуудал ихтэй, дээр нь хүүхдүүд болохоор мэдлэг нимгэн байгааг ашиглаж, янз бүрийн шашинд татах оролдлого хийгээд л... Аль ч шашин хүн алж, хулгай битгий хий гэж хэлдэг ч ... Хүчээр тулгаад, амьдралд таарсан асуудалаар барьцаалан түгээх нь ардчилсан ёсонд таарах уу? Ер нь хүн тайлбарлаж чадахгүй, найдваргүй болсон үед ээ шууд шашинд даатгах нь өөрийн толгойд амар учир шашин хэзээ ч алга болохгүй нь ойлгомжтой. Харин хорвоо дэлхий өөрийн жамаар явж л байгаа. Харин тэнд нь хүн өөрөө элсний нэг ширхэг, усны нэг дусал л явж байгаа. Хамгийн гол зарчмыг сонсохоор үлгэр яриад эхэлдэг нь инээдтэй. Тэгээд түүнийгээ бас тайлбарлаж чадахгүй... Итгэл бишрэлээр явдаг юм билээ.... Хүн бүр өөрийн бодолтой байх нь илүү байх. Харин чадахгүй бол шашин шүтэх нээлттэй байхад болоо биш үү...
60. Жиргээ | 2009-07-20 13:36:53
Gumpiig aldlaa...
Galavsaig olj uulzuulax xun bna uu, undur shagnaltai!

Jiliin umnu xanilj suusan jirgee busgui ni jinxene jargaaya geed damjuulaadxaach
Shagnaliig origoor...
61. Жиргээ | 2009-07-20 13:39:26
46 aa buximdaxaa bolij goyo yum yariya aa, ene blogiin ezen niigmiin emzeg sedev xunduud yagaad banj-maa-dorjuudiig ulam nimgelj baidag yum be....kkk...
62. anjigai | 2009-07-20 13:39:29
Снүүкер: Тиймээ.
Жиргээ: Галавсай харагдахгүй байна. Ашгүй. ХА ха
63. becky_p | 2009-07-20 13:52:36
санаа нийлж байна. мормоны шашин нь миний ойлгосноор яг ч христийн шашин биш л юм шиг байна лээ. нэг эр хүн олон эхнэртэй байхыг зөвшөөрдөг. сүм дотроо задгай явдал ихтэй байдаг гэж сонсож байсан.
64. mg8668 | 2009-07-20 13:58:14
guee mun zawtai humuus shuu
65. anjigai | 2009-07-20 14:00:03
Христийн л нэг урсгал л даа. Миний л ойлгосноор сүүлд Америкад алтны хэнээрхэл ид эрчээ авч байх үед тэнд байгаа хүмүүсийг жаахан ч болов ёс зүйтэй байлгах гэж үүсгэсэн юм шиг байгаа юм. Жек Лондоны Цагаан соёот дээр их тодорхой гардаг даа.
66. anjigai | 2009-07-20 14:01:12
ЭмЖи8668: Хэн тэр вэ?
67. mg8668 | 2009-07-20 14:09:24
ter gudmand zogsoj bdg humuus, bas l bidnii sain saihnii tuluu une tulburguil bdg bailgui dee, gaambiin helsneer te?
68. anjigai | 2009-07-20 14:15:49
Тэр ч мэдээж л дээ. Бидний л сайн сайхны төлөөбайгаа.
69. erhtsas | 2009-07-20 15:02:54
Хүсээгүй байхад завгүй үед таарчихаад янз бүрийн зүйл яриад хоргоогоод байх нь үнэндээ төвөгтэй шүү.
70. Tlg_UB | 2009-07-20 15:40:56
Оюутан байхад нэг иймэрхүү нөхөр ирчихээд "би өөр шашинтай хүн" гэж тайлбарлаад байхад олон юм яриад байхаар нь тэр цаасыг нь нүдэн дээр нь ураад гишгэчихсэн чинь дуугүй болоод яваад өгсөн.
Залуу ч байж омголон ч явж, хэхэ
Одоо Монголд ямар болсоныг мэдэхгүй юмдаа.
71. Zoloo (зочин) | 2009-07-20 17:15:43
Shashin bol nam, TBB shig sain muu yanz yanzaaraa l baidag. Ene jijig blog gedeg togooniihoo hureenees garaad World Wide Web-ees sain hai, tegvel Google-deer arai deer unen-d dodoh medeelel oldono. End Americ Christiin shashnaa sain dagadag baidad Great baisan tuhai baigaa, odoo harin Christian shashnaa martaad mohoj yavaa. http://hubpages.com/hub/America-Was-Great-Because-America-Was-Good
72. bolor (зочин) | 2009-07-20 17:21:15
kkkkk buximdaadl buximdaadl xarin tsoxitsuuldag gazar ni tag chig tegj btal shashin xoorondiin morgoldoon ntr ni blox vii dee. buruu buruu busdiin buruu buruu bidnii bas buruu
73. River (зочин) | 2009-07-20 17:32:29
Шашны тухай юу, миний хувьд маш болгоомжтой баймаар ч юм шигээ. Учир н миний сурч байгаа сургуульд маш олон янзын хүмүүс байдгийн.
Орос, хятад тайван, бирман, Иран, Ирак, Ботсван, Бразил, Араб, Румын, Турк, Тайланд, гээд л би ганц Монгол н байх шив дээ.
Янзан бүрийн хүмүүс таван тивийн гарууд, толгойгоо боочихсон нүүр нүдээ хүртэл таг нуучихсан хуүүхнүүд, хар савхин күртик шиг тийм харуудтай анх цуг суугаад хичээл хийхэд эхэндээ их эвгүй байдаг байсан одоо бол дасчихжээ.

Анх ч бараг айдаг л байлаа.

Наана чинь хэдэн жилийн өмнө юм байна, өвчтэй хэвтэрт зовж байсан эмээ дээр маань тийм 2 жоорон жорон гэсэн 2 юм ирээд кино үзүүлээд л Есүс энэ тэр гээд л манай тэр муу хөгшин юугаа ч ойлгохов дээ. цаг л өнгөрөөж байвал азны коля юм чинь. Тэр өдөр хүмүүстэй сайхан байлаа кино үзээд гэсэн шүү юм яриад баяртай сууж байсан.
Дараахан н манай гэрт орж болох уу л гээд бас нэг 2 юм. Гүй ээ л гэсэн. БИ та нарын шашинг үгүйсгэж байгаан биш би өөр шашин шутдэгээ л гээд , тэр 2 ч өөдөөс ингээд л тайлбар тавиад л би ч суулдээ уурлаж л байж хаалгаа хаасан даа.
Мэдэхгүй юм даа. 2.7 сая хан хүн амтай бидэнд ер н хэдэн улс төрийн нам, хэдэн их дээд сургууль, хэдэн шашин байгааг, хэд байвал зохихыг би хэлж мэдэхгүйгээс.
Хамарын хийдээс багоноор ирж явтал нэг хүүхэн Есүс гээд л бараг тэр оройжин шүүнүжин яриад, эхэндээ ч за энэ ярьж л байг гээд л дуугай л байсан унтах болоод паскарт нд тэр хүүхэн л хэдэн хүнд яриад л байхын яриад л байхын, сүүлдээ ч бүр хүмүүс залхаад , би ч тэвчээргүй улаан даавуу юм болохоор оо одоо болиоч дэээ ямар хэцүү юм бэ, наадхаа тэр сүм хийддээ л очиж бол л доо гээд л
тэгтэл ч нээрээ хүмүүс нээрээ юу билээ гэсэн шиг нээрээ одоо болиочээ гээд
ядаргаатай юм байна лээ,


Бас тэр Орифлэйм ийн хүмүүс гэж юмнууд чинь бас тэр хэдэн жоорон жоорон гуудаас ялгаа алгаа ооо хөө.
Яг манай орцны хажууд Орифлэйм гээд байдаг юм. тэгээд талх аваах гэсэн ч сүү авах гэсэн ч, буудаал явсан ч мөнхийн зам дээр... Орифлэйм сонирхохгүй юу шинэ бараа ирсэн гээд л.
Заримдаа ч гүй ээ баярлалаа л гэхийн заримдаа ч үгүй эээээээ гээд л хашгирмаар болж бдг шүү. Сүүлд бур Орифлэйм ийн хүмүүс харагдахаар даяраад л алхсан ш д.
74. Mongol Huu (зочин) | 2009-07-20 17:45:25
Baabar Ingej helev gedeg nomond Mongolchuudiin 20% n Buddist, 20% n shashingui, 5% n Musulman, 5% n Christian, harin uldsen 50% n animist buyu muhar suseg bishreltei gesen baigaa. Mongold Christiin shashin tegj aimar ihsee ch ugui. Shashnaas bolj Mongolchuud bie bieteigee muudaltsaad yahavdee, Bugdeeree shashnaar n bish Mongolchuudaaraa bie bie hairlatsgaaj amidraya
75. Хэлтэрхий | 2009-07-20 17:51:09
ГОЁ хэлсэн. Алгаа ташин баяр хүргье. Ингээд хэлчих хүн манайд ховор болохоор бүр давараад байгаа юм.
76. anjigai | 2009-07-20 17:57:57
Эрхцас: Тиймээ үнэхэээр төвөгтэй.
ТиЭлЖиУБ: Тэгж ядаргаатвал ёстой балай л юм болно доо.
Золоо: Надад ямар нэг улс аль нэг шашныг шүтэхээр хөгждөг гэж бодогддоггүй. Харин хүн нь хөгжихөөр л хөгждөг байх.
Болор: Зохицуулдаг байгууллагын гарууд сүм, хийдийн эрх өгөхдөө хэдэн цаас хусчихаад л сууж байгаа болов уу? Арай ч мөргөлдөөн энэ тэр гарахгүй байхаа.
77. anjigai | 2009-07-20 18:03:44
Ривер: Үнэхээр хаа сайгүй бүүр гэрт хүртэл ядаргаа болоод яваад байх юм. Тэр сүмдээ бол юугаа хийнэ тэдний л хэрэг шүү дээ.
Монгол хүү: Тэр хүн тэгж хэлээ л биз тэгсэн ч би энэ чинь таалагдахгүй байна битгий ядаргаатайд бай гэж хэлэх эрхтэй.
Хэлтэрхий: Уг нь хүн бүр л чи ингэж болохгүй ээ чамайг би цагдаадаа хэлнэ гээд байвал энэ асуудлыг амархан шийдээд тэр сүмдээ л үйл ажиллагаа явуулдаг болчих юм даа.
78. apabst | 2009-07-20 23:54:35
үгүй сонирхолгүй гэж хэлэхэд зуураад явуулахгүй байна гэж баймааргүй юм. Үгүй байлгүй дээ...
Миний шашин энэ тэр шүтдэггүй.
гэхдээ хүн шашин шүтэх нь тэр хүний хувийн хэрэг л дээ. Мөн шашны сурталчилгаа хийх нь тухайн шашны хэрэг. Миний харснаар сүүлийн үед ази руу христынхан их анхаарал тавьж байгаа юм шиг санагдсан.
миний бодлоор христын шашин бас ч гэж муслемаа бодвол дээр л дээ. Гэхдээ христын шашин ч тийм олигтой зүйл биш. Энд бол хүмүүсийг бараг "албан" хүчээр шүтүүлж байна ш тээ. За албан хүчээр гэдгээ дараа тайлбарланаа... блогоороо... ккк
79. Oyuna | 2009-07-21 01:09:38
шашин шүтэх эс шүтэх нь хэдийгээр хүний эрхийн асуудал боловч манайх шиг шүтэж шальдаггүй оронд бол мунхруулга биз дээ гэснээс миний амьдран сууж буй оронд манай монгол иргэд өөрсдөө энд тэндхийн сүм хийдэд явж бусдыгаа уруу татах ялангуяа шинээр ирэгсдэд ихээхэн тохиолддог зүйлийн нэг бөлгөө...хэдийгээр хоорондоо танилцаж ажил төрөл олохоос эхлээд дугуй дугйгаа олох гээд зүйлүүд байдаг ч над шиг шашин шүтэж бараг үзээгүй хүнд сонин содон гайхмаар санагддаг юм..бас болоогүй тэд чинь биднийгээ сүмдээ оруулчих санаатай ном судар юм юм өгнө... лав авдаггүй хаяж ч болдоггүй авч ч болдоггүй юмны нэг тэр бөлгөө
80. Oyuna | 2009-07-21 01:15:19
би бодохдоо тэднийг чинь жаахан ч гэсэн гэгээрсэн нөхөд байдаг болов уу гэж боддог байсан чинь үгүйн билээ...Монгол пастор гээд нэг настай эмэгтэй манайд ирж хэд хонохдоо манай гэрийн 2ийг миний эсрэг турхирчаад сүмийнх нь найз нөхдийнх нь дунд манай 2 найзыг эвгүй байдалд оруулаад явсан байсныг дараа нь сонсоод тэр эмэгтэйг мөн найз нарыгаа бас тэднийхээ найз нарыг өрөвдөж билээ...
эвгүй байдалд оруулсан зүйл нь манай 2 Христчин би бол шашингүй үзэлтэй боловч хүндэлдэг хүн бөлгөө гэтэл манай найз нарыг нэг гэрт цуг амьдарч байж хажуудахаа сүмдээ шашиндаа татаж оруулж чадаагүй чадваргүй гэж загнах хэлэхийн хооронд хэлсэн нь миний тэр нөхдийг найз нөхөд боловч хүндлэх хүндлэл нэг шатаар буурсаныг тэд өөрсдөө анзаарсан л байх даа...
81. SASSY CAT (зочин) | 2009-07-21 05:19:44
YAG ZUV YUM BICHSEN BN. TER TUSMAA MORMON-II URSGAL BOL MASH AYULTAI. SEXIIN MASH GAJ UILDLIIG DUREM BOLGON DAGDADAG HUMUUS. HUUHDUUDEE SAIN HAMGAALAARAI! TER NIHDIIG SHUUHED UGVUL TAARNA. HUNII ERHEND TER TUSMAA HUUHDIIN ERHEND TEGEJ HALDAJ BOLOHGUI. MASH BURUUUUU ZUV SEDEV HUNDSUND BAYARLALAA
82. SSunday | 2009-07-21 08:00:03
Насанд хүрсэн хүмүүс нь дүүрч, эрхбиш үзэл бодол нь төлөвшсөн байгаа байх. Тэр юу ч мэдэхгүй жаахан хүүхдүүдийг чихрээр уруу татаж элдэв шашин сурталд оруулах гэж байгаа нь үнэхээр аймшигтай саагдаж байна. Эцэг эхчүүд нь үр хүүхдүүддээ, ах эгч нар нь бяцхан дүү нартаа анхаарал тавьж ажиглаж байх хэрэгтэй юм байна шүү.
83. SSunday | 2009-07-21 08:00:44
Насанд хүрсэн хүмүүс нь дүүрч, эрхбиш үзэл бодол нь төлөвшсөн байгаа байх. Тэр юу ч мэдэхгүй жаахан хүүхдүүдийг чихрээр уруу татаж элдэв шашин сурталд оруулах гэж байгаа нь үнэхээр аймшигтай саагдаж байна. Эцэг эхчүүд нь үр хүүхдүүддээ, ах эгч нар нь бяцхан дүү нартаа анхаарал тавьж ажиглаж байх хэрэгтэй юм байна шүү.
84. amanjinka | 2009-07-21 08:05:36
дэээрэээ суудалаа олохгүй бол доороо гүйдэлээ олохгүй гэж хичнээн үнэн үг вэ...хэзэээ нэг эзэнтэй юм шиг болох юм болооо?
85. Mendee | 2009-07-21 11:32:14
relegiya - opium dlya naroda
86. Ulaan (зочин) | 2009-07-21 13:08:37
Ted marketing l hiisen baina, nadad ch bas haaya yahoo geer humuus blogoo cham shig tsatsaad yadargaa bolj l baidag yum. Bi eroosoo uurladaggui, zavtai bol sonirhood zavgui bol haadag. Mormon-chuud chine Christian shashiniihnaas hamgiin gaigui n. Mongoloos baahan huniig gadaadad yavuulj delhiitei taniltsuulsan, olon saya dollariin humuunlegiin tuslamj uzuulsen. Iishee orood unen medeelel av, humuusiin hudlaa ugnees sonsoj baihaar; www.lds.org
87. Ulaan (зочин) | 2009-07-21 13:12:29
www.lds.org
www.mormon.org
http://www.youtube.com/watch?v=naqX9iYE0V0&feature=channel
88. ЗОРИГТ8 | 2009-07-21 16:48:53
бага уурлаарай та минь..дарамт хэцүү шү
89. business (зочин) | 2009-07-21 20:02:27
your business

www.business-man.bblog.mn
90. Parfume | 2009-07-21 21:14:59
Надад тэр сүм хийдэд сууж байгаа хүүхдүүдийг харахаар эрх нь зөрчигдөөд байгаам шиг санагддаг шд ээ бас. Жирийн хүүхэд бол том болоод цагдаа, жолооч, сумо өөр юу юу ч билээ болно гээл мөрөөдөөд явж байдаг бол тэр хүүхдүүд яг юу болно гэж боддог бол гэж санагддаг.
91. Parfume | 2009-07-21 21:16:49
Жоохон юм чинь яг өөрсдөө хүсээд, шийдээд ирсэн нь цөөн байх.Аав ээж, эмээ өвөөгийн хүслээр л ирдэг байх гэж бодож байшд.
92. anjigai | 2009-07-22 00:46:13
ЭНэ БАнжиг нэгн л биш болчихоод байна уу? МИнийх л болохгүй байгаа юми уу? Сэтгэгдэл бичих гэхээр эргүүтээд байх юм.

Таминь ээ. НЭг л зүйл хэлмээр байна. Энд би өөрийнхөө л үзэл бодлыг бичиж байгаа шүү. Үүнээс болж бухимдах шаардлага байхгүй.
93. bonne fee (зочин) | 2009-07-22 01:42:56
oo chmaig chin um uzej nud tailsan 2 ugnii naad tsaadiig oilgokhtoigoo gj bodson bas l bloogui bgaa um bna daa...ter elder bolood sisteruud chin tsel zaluukhn nasniikhaa 1,6 - 2 jiliig unenii toloo zoliosoldg umshdee...Er n bol mgl chuudiig hamgiin durguitsuuleed baigaa um n Arhi tamkhi tsai kofe hreglekhgui bkh( eruul mndin chin toloo), tegeed ariun yavdliin huuli buyu sadar samuunaas hol baikh zov zokhistoi huvtsaslakh...hoorhii hetsuu bgaazdee, gkhdee tungaagaad dahiad neg bodvol hun bolood zov zohistoi baikh, hairtai hundee buren itgeltei baikh, hairtai ur hoichoo sain saikhn bolgokhod iim diktatur hregteil bgaa bkhgui u... ovog deedsiin zahiasd hurtel horoos hol, hortnoos angid, unend euruu, uil heregtee tsegts shudargiig bari gj surgadag bkhaa...bi bol harin tedantei uulzsandaa burhand hzee ch talarhaad barshgui gj...Harin huuli zorchson um olj harakhguil bna...Reklam surtalchilgaandaa bus uulaasaa tsoriin shahuu busadtai tulj ajillakh n ter shuu dee...
94. bonne fee (зочин) | 2009-07-22 01:44:24
arga
95. bomberder | 2009-07-22 02:09:55
shuteh es shuteh ni huvi hunii erh ch gesen, yaduugiin zovlongoor damjij setgehuid ni noloolsnoos bolj suuliin ued amia horloh yavdal ihsej bn sh dee. erdeneted biluu dee 2 ursgal bie bienee uguisgej gar zoruuleed neleed notstoi yum bolson gej duulsan yum aa. ene ni l buu daamjiraasai daa. mongolchuud hoorondoo hariin ch bai uuriin ch bai shashinaasaa bolood evdreltseh vii dee gesen zoviur turdug l yum. uchryg ni uuruu ch oilgohguui tuvd nom dungenuuleed baihaar neeh susegleh ch dur hurdegui l yum daa.
96. Bayar (зочин) | 2009-07-22 02:19:06
Ger chini haana baidag ve? gej asuuval: Ger hashaan dotroo baidag gej hel. Hashaa chini haana baidag ve? gevel: Hashaa geree toirood baidagaa gej helj baigaarai, humuusee!
97. sonirholtoi (зочин) | 2009-07-22 14:25:14
ha ha, huuhdiin erh? eh etsegs ni tednii uureg,erhiig medej baival zugeer baih aa, tiim l ulamjlaltai. hun bolj toroh neg huvi zaya, hunii huuhed bolood amidrah bas neg zaya gedeg. neg tiimerhuu yum baidgiig unshij baisan, haana gedgee sanadaggui.
98. name (зочин) | 2009-07-22 15:10:50
Ер нь шашинаа сурталчилж байгаа арга нь огтоос таалагддаггүй. Буддын шашин бол манай үндэсний нэг өв уламжлал соёл шүү дээ. Гэтэл та хуурамч бурхан шүтэх юм бол үхэхдээ тамд очино галд шарагдаж үхнэ гэж шууд хэлнэ. Хүний тэр тусмаа бүхэл бүтэн үндэстний шүтэж биширч ирсэн шашиныг ингэж хэлнэ гэдэг дэндүү бүдүүлэг хэрэг.
99. angelic_universe | 2009-07-22 21:13:41
Шашин бол хувь хүний асуудал байх ёстой гэж үздэгийшд. Оюун санаа руу дайрна гэдэг мэдээж бүдүүлэг хэрэг.
100. Jaku_0903 | 2009-07-30 17:38:22
tanii bichsen yg zob xvn ooroo ooriinhoo xvselteer shashin svmee songox estoi xen negen ymar ch svm shashin ene tervvgeer surtalchilgaa munxaruulag xiij ybax negt utaggvi xoert xuuliar xoriotoi ylan guya ene esvs ene svm xiidiinxen dendvv ydargaatai eniig ter baidag oron ulsd ni butsaaj ybuulax xeregtei ym shig sanagdaj baina
101. jirgee (зочин) | 2009-07-31 03:53:19
Anjgai sainuu, amraad alga boloo yu...

orood irsen chini 101 dex seegeechin bolj taarav
102. Worstman | 2009-07-31 18:07:16
Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн. Фридрих Энгельсээс иш татав.
103. kherlen (зочин) | 2009-08-03 12:18:43
ghdee harin zovhon mormonii toloologchid ch bish solongos pastoruudtai hair itgel geh metiin jijig sajig sumuud ch gsn tegj yvdgiin bna lee. eldruudiigee boduul arai baga ch gsn. ted nar chn unen gaitai shdee. manaih 13t suraasaa gerluugee yvahad zaaval teruugeer dairch yvdag. tgeel zgr yvuulku inge teg geel baahan yum ogool tgd humuusiiig bol hel zaaj ogno hogjim ntr darj surgaal nogoo hed n ch bayrlaal. neg tiiemrhuu manai gert hurtel ireed video ntr uzuuleed baahan yum bolj bsiiishd
Bi l lav eejiigee shutdeg. ugaasaa burhan gj hna ymar yum bgad hezee huniig buteetsiin bi lav medku. bi eejeeseee garsan eej nmg zovj bj toruulsen yum chn eej maani minii burhan tgeeel boloo shdee
104. batchimeg2001mn (зочин) | 2009-08-04 07:21:40
Za da er ni mongol hvmvvs budagaa shvtdeg.bi ch gesen.gehdee minii bodloor bvh l shashin, budda, lal, hrist, hindi heed l hvnii sain saihnii tuluu, arhi uuh, tamhi tatah ni nvgel geed l bdag shde.tiim bolohoor hvn itgedeg zvilee l shvtej tvvndee zalbirch,tvvniigee hilegnvvleheer aij amidarsan n deer bolow uu.Harin tanii helsenchlen manai tsuuhun hvn amtai uls gvrend ene arai dendeed baigaa l daa.Ene olon svm hiidvvd chin mungu ugaah svvliin veiin arga bolood bgaa gesen shvv...
Tanii bichlegvvd ih taalagddag.Minii blogt zawtai bol orood hoshuu nemerlewel bayarlana shv.bi dunguj ehelj bgaa yuma...
http://bbatchimeg.blog.banjig.net
105. anjigai | 2009-08-05 14:50:42
Zia sain baitsgaana uu?
Naiz ni camp avch garaad hodoo baigaad baigaa tul oird orch garch chadahgui baigaa shvv. Irj baigaad olon saikhan bichleg oruulnaa gesen chini 16-nd ireed 18-25-nd ajilchdaa avaad Hovsgol, Arkhangai yavah bolchihood bna.

Manaihaar orj garch baigaa anduudad bugded gyalailaa.

Tun yaruu yavaa tul butsaad garlaa daa. Xe xe

Borooo orvol orhiig maani buteechihej baigaarai ANDUUDAA
106. 5nbuudal | 2009-08-05 15:48:29
mini 1` naiziin egch ni esvsiin ulaan pen manai svmd gants l och bi dahij och gej helehgvi geed baihaar ni ochloo 3r horoolold baidag solongos pasrertai tegeel duulaal anh irsen taniltsuulaal tegsen ih sonin uym harlaa ariun svns ogno gene hvmvvsiig zogsooj baigaal garaaraa dohihoor muujraad baigaa muu yaaj baigaan unaad ogoh uymaa zia ter ni ch yaahaw tendhiin itwehtengvvd garah gej yawsan joohon sudalgaa awi gene uy sonirhdog we geel bi gadaad hel sonirhdog gelee tegsen manaid helnii damjaa baigaa chi zaluu hvn bvrtgvvi geel shalchignaad bi utas dugaaraa hudlaa ogj bj salsan da harin hoorhii naiz maani odoo bibli tewreestei hvnd buyan bolj yawna manai tsuglaan sain geel yawj baidag gesen bi dahij uulzaagviee
107. tsoomoo (зочин) | 2009-08-12 19:28:30
lalaruudiig mongol shanaa awhuu gehgui yaasiin ter 2iig tegeed adilhan erhiin zurchsun bol goy doo medkuu ee medkuu tehdee yamarch baisan buruu gedegiin bas huuli bus gedegiin ahrinch sain medej bna da
108. anjigai | 2009-08-13 14:56:16
Буруу буруу
109. enhuush_2009 | 2009-08-14 06:50:40
Ёстой зөв сэдэв хөнджээ. ер нь энэ их ядаргайтай шүү. Есүс гэдэг нь байдаг ч юм шиг байхгүй ч юм шиг шал сонин. Энэ бүх шашин худлаа байхаа. Яагаад гэвэл хүмүүс амьдарч эхлээд л бүх зүйлийг хийж үзээд сүүлдээ амьдрал нь утгагүй болоод ирхээр нь урдаа нэг хиймэл жижигхэн хөшөө шиг зүйл таьчихаад түүнийгээр бурхан гэж нэрлээд тэрэндээ залибарч амьдрах нь илүү сайхан санагдсан байгүй юу тэгээд л тэр тэрнээс биш бурхан байсан бол өөрийгөө байдаг гэж бидэнд хэлээд бас муу зүйл хийж болохгүй гэж ямар нэгэн байдлаар хэлэх л байхгүй юу. Анжгай амжилт хүсье. Чиний бичсэн мэдээ болгон чинь миний сонирхолыг их татдаг шүү.
110. anjigai | 2009-08-29 13:22:32
Гялайлаа
111. goodwoman | 2009-08-29 13:39:54
sanal neg baina.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.