2008-01-11 10:25:22
Ойрын хоёр жил нутагтаа очоогүй байж байгаад сая нутгийн сайхан ах маань бурхан болсон тул гашуудал илэрхийлж нутагтаа очоод ирлээ. Нутагт маань цас жаахан ихтэй боловч сайхан өвөл болж байна. Оны сүүлээр шуурсан цасан шуурганаар нэлээд айл адуу, үхрээ уруудуулсан байна. Зарим нь ч бүүр Хятадын хил давсан сурагтай байна.
Цагаан овоо, Хонгорын гол, Зотол хаан нэр нь хүртэл сэтгэлд ойрхон сайхан нутаг минь мөнхийн амгалан төрхөөрөө л намайг угтлаа. Хорвоо эргэж хүмүүний амьдралд хагацао зовлон, баяр гуниг ээлжилдгээрээ ээлжилсээр боловч байгаль дэлхий хэмээгч энэ агуу хүчин хэзээний л байдаг хэнд ч тал засдаггүй, хэнийг ч ялгаварлан гадуурхадаггүй энэ сайхан төрхөө хадгалсаар л байх юм даа. Монгол улсад нүүрлээд байгаа /Монголд ч юу байхав дэлхийд л дээ/ өнөөх экологийн сүйрэл төрсөн нутагт маань ч нүүрлээд байгааг нутгийн ах дүү нар ярьж байна. Багадаа сэлж тоглодог байсан зүүн гол зундаа хааяа тасардаг болсон гэнэ. Тэмээн тэрэг хөлөглөн очиж алтан элсийг нь гайхан баясаж цайны усаа авдаг байсан "Аман ус" маань ундаргагүй болсон байна. Өнөөх гайхуулан магтан ярьдаг "Ган, зуд болдоггүй Эрдэнэцагаан"-д маань энэ жил тийм ч сайн ургацтай байгаагүй гэх юм. Зарим зун нүүгээд буухад гэр барих зай олдохооргүй битүү тарваганы доштой байдаг. Хүүхэд бид нар ч нохойгоороо тарвага бариулаад байдаг байсан Ар булаг-т хүртэл тарвага гэдэг амьтан "нүдний гэм" болсон гэнээ. Юм нээрээ их л сонин байх юм даа. Ийм хурдан ингэж их өөрчлөгдсөн байна гэж ёстой санаагүй шүү. Мэдээж энэ бүхэнд дэлхийн дулаарлаас илүүтэй хүний буруутай үйл ажиллагаа илүү нөлөөлж байгаа байх даа.
Түүнээс гадна олон уурхай нээгдсэн юм байна. Нүүрсний, гянт болдын уурхай олдсоноос гадна алт ч бас олдож байгаа юм байх. Нэг талаасаа энэ олон уурхайг нь дагаад баахан Хятадууд орж ирэхээс гадна унаган байгалийг маань ухаж төнхөөд хаячихана даа гэдэг эмзэглэл төрөх боловч сайн зохицуулалт, хяналт тавиад нутгийн залуусыг ажлын байраар хангаж, орон нутгийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулж гэмээнэ сайхан л хэрэг хэмээн тайвширах юм. Гол нь төр засгийн мэргэн бодлого л хэрэгтэй байна даа.
Бага байхдаа л сайн нэрийг нь тогтоож бахархан харж байсан хөгшид маань ихэнх нь бурхан болсон байна. Тэгэхдээ л удам дамжин амьдарсан уугуул нутаг минь болохоор бас ч гэж олон хүмүүсийг таньж байна шүү.
Сониноос намайг очихын өмнө болсон өнөөх шуурганаар хилийн цэргийн дугаар заставын ахлагч, байлдагч хоёр хөдөө төөрөөд хөдөө 3 хонон 25 км-ийн зайтай байдаг заставтаа эсэн мэнд алхаж очсон байх юм. Хүний ус уух тавилан гэдэг л тэр байх. 10 хоногийн чөлөөгөөр шагнуулаад хотруу хамт ирсэн байлдгачаас тодруулахад. Хаана байгаагаа мэдэхгүй байсан тул замаа дагаад л алхаад байсан. Мотоциклоо болон давхарлаж өмссөн хилчин шинелээ хээр хаячихаад л алхаад байсан байгаа юм. Газар гартал нь цас ухаж байгаад л шөнө хэвтээд өгөхөд өглөө 10 гаран см цасан дороос босч ирж байсан цас их дулаахан юм билээ гэж байдаг шүү. Холбоо барьж байсан богино долгионы станцых нь зай дууссан, авч гарсан гэрэлт пуужингаа буудуулаад дууёчихсан үед бас л эвгүй юм билээ гэж ярьж байсан даа. Тэднийг хайхаар хилийн цэргийн нисдэг тэрэг очих яг тэр мөчид л заставтаа очсон байдаг.
Би нэгэнт нутагтаа очсоных Шилийн Богд-доо гарч хийморио сэргээгээд талын агуйгаар зочилоод Зотол хаан-даа мөргөн сүсэглээд, төрсөн газар болох хуучин эмнэлгээрээ орчихоод ирсээн. Шилийн богд дээр байхад саяхан яваад өнгөрсөн чонын шинэ мөр харагдаж байсан шүү.
Би Блог-оо өөрийн архив болгон хадгалахад ашигладаг тул иймэрхүү л замын тэмдэглэл бичие дээ.
Зовлон, жаргалын дуудлагаар бус
Зоргоороо нэг нутагтаа очих юмсан
Салхинд бөхөлзөх таанын толгойг ажин
Санаа амар зочилох юмсан нутагтаа.

Эрийн хийморь сэргээдэг шилийн Богдоо гэж

Сэтгэгдэлүүд:
gol us ch haa saigui l tatraad shirgeed uneheer haramsmaar l boljiino shuu dee..
tnks.
heden jildee l hiimorio sergeejdee..
avchirsan aaruul chini amttai bsn shuu anjigai
миний нутаг миний эх орон юм даа гэхдээ очихоороо аав ээжийнхээ нутгаар хамгийн түрүүнд очно гэж бодож байгаа
Сэтгэгдэл үлдээх: