Эр цэргийн баярын өдөр болж байна. Бодвол өнөөдөр цэрэгт явсан яваагүй хамаагүй бүх л эрчүүд хөөрөн баясаж далимдуулан баярлаж байгаа байх. Магадгүй зарим нэгэн цэрэгт гоожуур байсан нөхөд ч генерал байсан юм шиг бүлт үсрэн хүний архийг үнэгүй ууж байгаа байх. За тэр ч яах вэ? Баярын өдөр юм чинь бүгд л баярлах ёстой байх. Би өнөөдөр хэн нэгнийг өөнтөглөх гэсэн юм биш. Тэгэхдээ олны дунд ярихад омогшилтой хөөргөн ярьдаг. Тэгсэн мөртлөө яг өөрийнхөө хувьд бодоод үзэхээр харамсмаар өнгөрсөн цэргийн амьдралын жинхэнэ мөн чанарын тухай бичихийг хүсэв.
Би хөгшин цэрэг 21 настай бас ч үгүй хөөрхөн олны танил болчихсон. Гэтэл аав маань намайг хар ажил хийлгэх гээд байдаг. Би тэрийг нь хийх дургүй ер нь бол "Би хар ажил хийх хүн биш" гэсэн омойтол л байсан юм. Тийм ч учираас тэр хар ажилаас нь бултангаа эр цэргийн албаа хаадаг баатар болвоо.
Хараа муутай тул дүүргийн дамжин дээр хасагдах шахав. Нүдний залуухан эмчийг гуйж байгаад тэнцэв. Нэгэнт тэнцсэн хүн бараг л 60см урт үсээ сэтгэл өвдөлгүй хусуулчихсан гэж байгаа. Тэгтэл хилийн цэрэг байхгүй тул дотоодын цэрэгт хувиар авлаа.
Дотоодын цэргийн дамжин дээрээс л цоглог гар доошоо ордоггүй гэсэн зарчим баримтлав. Найз нар ирсэн тул дамжингийн гадаа архи уугаад, биднийг хариуцсан ганц нэг цагдааг дуудан ах дүүс болцгоолоо. Тэгтэл маргааш өглөө нь ахиад л дамжингийн эмчийн үзлэгээр орлоо. Ахиад л нүдний эмч та тэнцэхгүй гэж авлаа даа. Үсээ хусуулаад бүх найз нөхдөөрөө гаргуулчихсан хүн чинь ямар буцаад очилтой нь биш өчигдөр орой танилцсан цагдаагийн нэрийг бариад л "тэр ах таньд хэлээрэй гэсэн" гэж байгаад тэнцэв.
Тэгээд л дотоодын цэргийн 05-р ангируу хэсэг нөхдийн хамт ачигдлаа даа. Очоод л шууд хал цэргийн дарамтан дор усанд орж дүрэмт хувцсаа өмслөө. Жаахан дургүй хүрч эхэллээ. Тэгээд л хамгийн ойр байсан түрүүчтэй яриа өдлөө. Тэгсэн нөгөөх чинь хаа байсан Мааньтын хорих ангийг хариуцсан түрүүч байлаа.
Би ч хэллээ би ийм тийм гээд л. Тэгсэн мань хашир маргааш өглөө нь унтаж байтал нэг ахлах дэслэгчтэй хүрч ирээд л намайг фаналдаж гарлаа. За чи манай салбарт очвол бараг л алтан орон дээр унтана шахуу юм ярьж байна. Би ч уярч байна гэж учиргүй.
Маргааш нь ч боллоо_ Штабын дарга Мөнхдөл /нөгөө зуслангийн найзууд гэдэг киноны АТМАН шүү дээ./ бүх шинэ цэргүүдийг дуудан уулзаж байна. МИний ээлж болоод ортол хаана очих вэ? л гэж байна. "Эх орон хаана дуудана тэнд очино" гэв. Тэгтэл харин "За ийм цоглог цэргийг Мааньтруу" гэдэг байгаа. Тэгээд л өнөөх түрүүч, ахлах дэслэгч хоёрынхоо мэдэлд очлоо. Би ч завшааныг алдахгүй штабын даргаас гуйж байж танай салбарт хувиарлагдав гэж КОК авлаа. Гэтэл маргаашнаас нь л миний байгаа казармаао "Энд нэг "ХАр сарнайгийн" залуу байх ёстой хаана байна." гэсэн офицерууд цуварч гарав. Тэгсэн над шиг хүмүүс бас эрэлт хэрэгцээ сайтай байдаг юм байна. Би ч үнэнч цэргийн хувьд өөрийгөө илчлэлгүй байсаар Мааньтруугаа явсан даа.
Тэгсэн тэнд миний бодож байсныг бодвол арай л өөр орчин угтсан. Онгироо хэдэн хал цэргүүд, омогтой хэдэн офицерууд, давхар ортой казарм, талх голдуу хоол. Би ч яахав улс төрийн орлогчийн захиалгаар ирсэн тул карантинд ч нэг их бэлтгэл хийж шальсангүй. Мань эрийн өмнөх жилийн төлөвлөгөө, тайланг хийсээр байтал таарав. Тэгээд л яг гуч хоног дээрээ ТҮРҮҮЧ болон Сүхбаатарын тасалгааны эрхлэгч гэсэн албан тушаалд очсон.
Түүнээс гадна хотын болон бусад газрын хэсэг цоглог гаруудыг нэгтгэн фракцаа бий болгосон байсан тул өглөөний гүйлтээс хоцорсон хал цэрэг болгоноо "балбасаар байгаад" өөрийн гэсэн байр суурьтай ч боллоо. Тэгсэн чинь түрүүч хүн бас байнга жаргаад байдаггүй юм байна. Цэргүүдээсээ болоод офицерууддаа балбуулж гарлаа. Тэгээд л шарандаа гарч ирээд л цэргүүдээ балбана.
Харуулын дарга, салбарын эргүүл гэсэн албан тушаалд ээлжлэн гарна. За ингэж тэгсээр байтал л дороо л 6 сар өнгөрлөө. Тэгтэл нөгөө анх 66кг-тай 166см өндөртэй очсон бүжигчин маань аймаар таргалаад хөлөө ч өөрөө ороож чадахаа болилоо. Тэгтэл ч нүд маань гэнэт өвдөөд хорооны эмнэлэгт хэвтэв. Тэндээсээ цэргийн нэгдсэн эмнэлэгт очив. Мэдээж цэргийн амьдралаас жаахан залхсан болон зарим нэг сувилагч эмч нарыг паналдсан нь нөлөөлсөн л дөө. Тэгээд л 14 хоног билүү эмнэлэгт хэвтэж байгаад сэмээрхэн гараад явчихлаа.
Тэгээд л хүүхдийн зуслан энэ тэрээр багшилсан шиг явж байгаад сарын дараа гэртээ иртэл манайхан гэж бөөн сүртэй хүмүүс ангиас чинь хүмүүс ирсэн чамайг шоронд суулгана гэнэ энэ тэр гээд сүржигнэж гарав. Би ч битүүхэндээ айж байлаа. Тэгээд л бараг халимаг болсон үсээ пинтүү болгон засуулаад 6 сар болчихоод байхад өвлийн хувцсаа өмсөөд ахаараа салбартаа хүргүүллээ. Ахын хажууд ч офицерууд тайван л байна.
Маргааш нь ч боллоо. Хамгийн эхлээд салбарын дарга дуудлаа. За хө их зугтдаг нөхөр энээ тэрээ гэж байснаа "За хүү минь хурдан ажилдаа ор удахгүй наадам болох нь энэ тэр гэдэг байгаа." Тэгээд л шууд цолоо ч хусуулалгүй цэл ногоон зуны хувцсаа өмсөөд л 7 хоногын дараа шинэ цэргүүд хүлээн авлаа. Мэдээж шинэ цэргүүдийг жаахан шоглож л байсан.
Удалгүй улсын наадам болох дөхсөн чинь салбарын офицерууд дуудаад 200,0 мянган төгрөгний засварын зүйлс авчирах даалгавар өглөө. Би "тэгвэл 4 цэрэгт 5 хоногийн чөлөө өгчих, би өөрөө хариуцаж авч явчихаад ирье" гэлээ. Бүх юм ОК. Шинэ цэргүүдийг жагсаагаад надад 80,0 мянган төгрөг бэлнээр олж өгөх цэргийг 4 хоног гэрт нь хонуулна гэсэн бараг л бүх цэрэг урагшаа алхлаа. Би нарийн асуултаар шалгасны эцэст 4 цэрэг сонгоод УБ-ын зүг гараад өглөө дөө.
Дөнгөж 1 сарын өмнө "Одоо алуулнаа" гээд явсан хүн гэнэт л шинэ дүрэмттэй тэвхийсэн ТҮРҮҮЧ болоод ороод ирэхээр манай найз нар гайхаж л байсан. За мэдээж салбарт бүх юм авагдсан. Би халагдах хувцасаа бэлдээд офицерууд болон хал найз нартаа бэлгээ аваад л буцаж байсан.
Засвар хийлгэж байгаа нэрээр танхимд унтаж байгаад хорооны шалгалтнаас хоцрон ТҮРҮҮЧ цолоо хусуулчихаад байлдагч цолтойгоо хал цэргийн параданд салбар командлаад л явж байлаа. /цолыг нь авсан болохоос "тасалгаа" гэдэг албан тушаалыг нь аваагүй юм. / Тэгсэн чинь хал цэргийн дамжин дээр АХЛАХ ТҮРҮҮЧ цол Дотоодын цэргийн 75 жилийн ойн медалиар шагнуулаад халагдаж билээ.
Цэрэгт байхдаа "Цусан суулга" тусаад үхэх шахсан, салбараа бэлдээд цагдаагийн маршид 3-р байр эзэлсэн, 1,30 минутын концерт бэлтгэн хороонд тоголсон, Тасалгаа, хичээлийн танхимаа бүрэн зассан, Хал цэргийн погони хийсэн баян хуураа аргалсан, хоригдолтой олон ашигтай наймаа хийсэн гээд л олон дурсамж үлдэж дээ.
За ерөнхийдөө миний цэргийн амьдрал товчлоод товчлоод л энэ.
Залуучууд эр хүн болъё гэвэл явна биз, үгүй ээ гэвэл явахаа болино л биз. Ер нь сайн явбал офицеруудад, муу явбал цэргүүддээ зодуулна шүү.
Энэндээ бэлэн байгаарай.
Үүнээс айгаад эх орныхоо өмнө хүлээсэн үүргээсээ зугтаж ч болно. Нэг бол эрдэм соёл, эд хөрөнгөөрөө дүйцүүлэн хааж ч болдог болсон доо. 2007.03.18





Сэтгэгдэлүүд:
Сүүлийн үед арай л жаахан ёс бус байдал ажиглагддаг байсан нь арай дээрдээд байгаа сурагтай.
Ахиад хэдэн жилийн дараа залуус маань цэрэгт явах гэж уралддаг болох байх даа.
Manai anjigai ch zohion baiguulj udirdah chadvar saitai zaluu yumaa
bi ch emegtei hun huuhed toruulj baij jinhene emegtei boldog eregtei hun ceregt yavj baij jinhene er hun boldog gej boddog sh dee
erchuul hartsuulaa tsergiin alba malbaa haajee ldee... bi mi ni gal malaa sahiad tulga haviar baijeeldee... tegeed l zarlan ch gej medkuu erchuud delhiigeer neg herj, gal nozooj medkuu nad met ni bas l delhiigeer neg hereell..... gertee haritsgaa huuhduuudee...
/hashir mami huurnen uguulev/
БҮХ БАНЖИГДОРЖУУДАД цэргийн баярын мэнд шөө.
Та нар бүгдээрээ миний муу БЛОГ-оор орж гарч, эргэж, тойрч байгаарай.
баяраа сайхан тэмдэглээрэй
Бүх эрчүүддээ баярын мэнд хүргэе ээ.
Таван сар унтаад хал болдог гэж бодохлоор
жигтэй их инээд хүрч байна даа ахынх нь.
Намайг Дотоодын цэргийн 07-г хаасан гэхээр хүн итгээд байдагийм даа...... хахаха
цэргийн тангараг өргөсийм чинь цэрэг л байж таараа шд тэ...
Анжигайдаа болон нийт эрчүүддээ цэрийн баярын мэнд хүргэе.
нээрээ энэ баяр чэн байшдэээ
ЦЭРЭГ ЭРСИЙН ЭХНЭРҮҮДИЙН БАЯР болсийшдэээ
Цэргийн баярын мэндийг цэрэг байсан, байгаагүй бүх эрэгтэй блогчид уншигчдад хүргэе ээ...
Darahdaa darj, daruulahdaa daruulj, es deg tevcheer hatuujil surdag gazar.
Harin odoo er tsergiin albaa haah geed ochson zaluusig eremdeg zeremdeg bolgodog gazar bolchison ni haransaltai.
За, эр цэргийн баяр болох гэж байна сээгий үлдээнэ ээ анддаа.
Олон аавын хүүдүүдтэй бужигнаж явах ч эр хүний амьдралын сайхан дурсамжуудын нэг мөнөөс мөн. Цэргийн албыг би хаасаан, хаах хаахдаа нэр төртэй хаасан. Хөгжим тоглодог байлаа, ангид байхаасаа илүү хөдөө гадаа, дотуур гадуур тоглолтоор их явдаг байв, тоглолтоос ирэх бүрдээ янжууруудыг бол блок блокоор нь цацдаг байв, биднийг тоглолтоос ирэх сургаар шалганы үүднээс эхлээд л цэргүүд зогсож байгаа харагддагсан. Хувцсыг бол янзтай цэвэрхэн өмсдөг байлаа, олон ч хромыг хороо цэргийн жагсаалын өмнө зүсүүлсэн дээ, хашир нь ч гэж байхгүй дахиад л өмсөнө, дахиад л зүсүүлнэ, дахиад л өмсөнө, дахиад л зүсүүлнэ, мөн дахиад л цоллуулна, дуудуулна. Цэргийн гидел, өмдийг яг дууриалгаад адилхан материалаар хийлгээд өмсчихдөг байв, гидел бол бага зэрэг бие бариастай, өмдөндөө дүрмээс гажихгүйгээр үл ялиг илүү гальфийд гаргачихна, үргэлжийн индүүдлэгтэй, штабын дарга манай хөгжмийн хэдэд их сайн байсан. Шинель бол бараг газар шүргээстэй, хэхэ. Нуулгүй хэлэхэд халууд хүртэл атаархдаг байсан шүү, зарим нь дарамтлах гэнэ гэлээ гээд тэд яаж ч чадахгүй.
За даа цэрэгт явсан нөхдүүд бол Төмөр захирагчийг сайн мэднэ дээ, дотоодын цэргийнхэн бол андахгүй байх, бас л чанга захирагч байсан шүү, ямар сайндаа чарлаа Төмөр нэр авахав, хороог ч ёстой умалзуулдаг байсан даа, тэр ч хэрээрээ ажил нь сайн байсан, хорооны хашаанд бол ямар ч шүдэнзний мод байдаггүй байлаа ш дээ.
Шинэ цэргүүдэд бол би нэг их гар хүрдэггүй байсоон, харин ч тэдэнд захны даавуу, орос чапаа цагаан, орос малгай зэргийг өгч өөд нь татдаг байв, тэр хэрээрээ ч тэд надад зүгээр байхгүй, энд тэндээс оофоо цув, усны гутал, 42 станцын антийна зэргийг дэлсээд ирнэ, түүнийг нь бид тоглолтоор явахдаа ардуудад тэдний тааллаар зарчихна, мөнгөөр бол тасрахгүй. (Үүнийг бид тэг гэж хэлдэггүй байсан шүү, тэдний сэтгэлийн л илрэл нь энэ.)
Олон аавын хүүхдүүд дунд сэргэлэн нь ч байна, даварсан нэг нь ч байна, зүдрүү нэг нь ч байна. Би бол хувьдаа хөдөөний малчин цэргүүдийг их өмөөрдөг байсан, зарим үед Жа нартай ч түр тар хийх явдал гардаг байв. Гэлээ гээд цэргийн амьдралын нэг онцлог бол ямар ч хөгшин бай шинэ цэрэг л бол шинэ цэрэг, он оноороо ялгарч чаддаг, ямар ч доожоогүй байсан хал бол хал цэрэг, хоорондоо амь нэг. Неваль гэж шинэ цэргүүд гарна, тэд шөнөжин халуудын хувцсыг угааж, индүүдэж, гутлыг нь гялалзуулж өглөөд бэлэн болгох үүрэг хүлээн нойргүй хононо, бас байрны цэвэрлэгээг хийнэ, би бол харин тэднээр хувцсаа ч юм уу, хөлийн ороолтоо нэгээхэн ч угаалгаж байгаагүй ээ.
Энд би өөрийгөө магтахыг урьдал болгосонгүй бодит байдлыг л дурсаж байгааг өршөөгөөрэй та бүхэн. Шинэков байхдаа бол шанаа авч байсоон авч байсан, гэхдээ нэг их биш. Одоо цэргийн андуудаас минь төр засгийн зүтгэлтнүүд, соёл гэгээрлийн ажилтнууд, телевиз радиогийн мундагууд гээд олон арван залуус өөр хоорондоо мэнд хөөртэй явцгааж байна даа.
Цэргийн амьдрал ч сайхан шүү, оройн тоон дээр хороо цэргийн хороо минь баяртай баяртай гээд л дуулна, үүнээс өөр олон олон дуу дуулна, дип дип гээд л олон эрчүүдийн гутлын чимээ гараад л сүртэй. Шалганы үүдэнд хэний эхнэр, хэний эгч нь иржив, аль хэр хөөрхөн юм гэдгийг нь сонжоод л, бас л эр хүний л амьдралын нэг хэсэг хөөрхөн өрнөчихнө. Тоглолтоор бид цэргийн ангиудаар их явдаг байсан, мөн албан газруудын үдэшлэг уулзалтанд уригдана, заримдаа энд тэнд нууцаар халтуур хийгээд хэдэн төгрөг тоншчихно. Амралтын газруудаар явж голдуу үдэшлэг зохионо, гучин хоёртыг ганган ганган хүүхнүүд ч ёстой товшдог байсан шүү, энэ нь бас их том соёл юм. Хүн бүрийн царайд мишээл тодроод л. Тоглолт хийж байхдаа гайгүй царайлаг охидууд руу бол нүд бэлчээгээстэй, тэд ч бас зүгээргүй байх шиг хэхэ, заримдаа хөтлөгч хийнэ.
Ай хөөрхий армийн амьдрал ч ард үлдэж дээ хөөрхий, халагдахдаа харин би бусад шиг элдэв дээдийн гангараа хийж сүржигнээгүй, ард хувцастай жентэльмэн эр, жижиг гар цүнхтэй, эцэг эхдээ шов хийсэн бэлэгтэй халагдаж байлаа, гэхдээ энэ бүхнийг бид бүхэн өөрсдийн хөлс хүчээрээ бий болгосон юм шүү! (Цэргүүдийн дэлсч ирсэн зүйлүүдийг тэдэнд л зориулдаг байв, заримдаа ч офицеруудад илүүчилдэг байсныг нуухгүй.)
Халагдах өдөр ирэхэд бүгд л тэврэлдээд л, тогооч эгч, эмнэлгийн хэд хүртэл л уйлаад л тэднээсээ хагацахад хүнд байсан. Цэргүүд гэр гэр рүүгээ явна гээд бөөн баяр хөөр хэдий ч нэг тогооноос хоол идэж, нэг доор олон арван өдрүүдийг өнгөрөөцгөөсөн болохоор арга ч үгүй биз.
Хэдэн жилийн дараа би хороогоо нэг эргэхэд, олон эрчүүдийн хороо цэрэг минь баяртай, баяртай гэсэн дуу чихэнд минь сонсогдох шиг болж билээ.
"Хайрт минь чи минь, хүлээгээрэй намайгаа
Хугацаат цэргийн албаа хаагаад
Хонгор чамдаа очиноо биииииииййййй" гэдэг цэргийн ангийн оройн тооллогоны дууг өргөн, халуун баярын мэнд дэвшүүлье.
Za yaxuu nuxur tsoglog-Turuuch-d bituunii bayariin mendee
Эр Цэргийн баярын мэнд хүргэе?
Эр Цэргийн баярын мэнд хүргэе?
Ач буянтай ахад тань
Эрдэм төгс дүүд тань
Эрхэм анд чамд бас
Эрчүүдийн баярын мэнд хүргэе
saihan bayarlaarai.
манай дүүгийн үерхдэг байсан залуу Зүүнбаянгийн цэрэгт очоод аавын минь нэрийг бариад хүргэн нь байна гээд штабын даргаас байн байн чөлөө аваад ирдэг байсныг бид мэдэхгүй оргож босоод байгаан биш бээз гээл сандардаг байж билээ, дараа нь манайд ирээд ярихаар нь бид нар бүүр ангайж билээ хэхэ
хамгийн инээдтэй нь тэр дарга манайд ирээд танай хүргэн чинь овоо барилддаг хүү байна лээ гээл бид ч бүүр татаад унасоон
манай хүргэн биш гэсэн чинь өнөө дарга овоо гаруу гүй юу гэж билээ хэхэ
Цэргийн амьдралын талаар уншчихаад дуугүй байж "үнээр" чадсангүй.Ах нь 18-21 "ид гал халуун" насаа цэргийн хуарангийн хашаанд 1080 хоног буюу бүтэн 3 жид өнгөрүүлсэн хүн.Нэг бодлын харамсах шиг, нөгөө бодлын бахархах шиг болдог л доо.Гэхдээ бахархах нь илүү байдаг.Гэрээсээ гарч үзээгүй "бацаан" хотод ирж, өлсөж, даарч, зодуулж, доромжлуулж, гэрийнхнээ, найзуудаа, хайрт охиноо санаж, дараа нь удалгүй монголын сайхан залуустай танилцаж, биеэ бялдаржуулж, хөгжүүлж, хатуу бүгдийг давж, амьдралд жинхэнээсээ суралцаж, найз охиндоо хаягдаж, өлсөж цангах, даарч, халахын зовлонг мартан дааж, "Жа" хэмээх бусдыгаа бүгдийг нь захирдаг, хоол хүнс, буу зэвсэг, хувцас формыг нь хариуцдаг, "том" дарга болсон.Ангийн захирагчийн тушаалаар ЖА болно л доо.500 шахам цэргийн хөвгүүдээс өөрөө сонгож, харж, судлаж байгаад энэ шийдвэрийг гаргадаг байж.
20 настай залууд тийм том хариуцлага үүрүүлж, итгэл хүлээлгэдэг байсан сонин үе шүү.Зурна, бичнэ, дуулна, бүжиглэнэ, зодолдоно, угаана, индүүднэ, ууна, татна, ухаарна, дэнслэнэ, болино гээд их ч зүйлийг сурсан даа.Саяхан 72 цаг унтахгүй байх болзолтой ТҮ-ийн реалити шоу үзэж байлаа.Даанч дээ.Цэрэгт байхад юун 72 цаг байтугай унталгүйгээр үүргээ гүйцэтгэдэг байлаа.Тэсвэр, тэвчээрийг тэнд л сурдаг л даа.Хэрвээ би армийн албанд яваагүй байсансан бол өдийд нэг зангиа зүүсэн, цагаан захтангуудын нэг болж, гэдсээ даахгүй, улсын хөрөнгөн дээр сандайлагчдын нэг, халаасандаа зүрхний эмтэй, эх орны төлөө зүтгэгч дүртэнгүүдийн нэг, нялцгай нөхөр болчих байсан ч магадгүй.Цэрэгт явахдаа, ээж аавынхаа шийдвэрийг үл харгалзан, өөрөө үсээ хусуулаад, /Анжгайгийн тайруулдаг шиг тэр урт үсээ/ зүтгэсээр байгаад, бүр явахгүй гэсэн хүний оронд нь явж байсандаа эргээд бодоход аз байжээ.
Надад нэг бодол байдаг юм.Монгол эрчүүдийн талаар.Чингисийн удам бид чинь халуун цустай, чих хатуу, омог бардам хүмүүс.Ид өсөж яваа манай залуусыг жинхэнэ монгол хүн болгон төлөвшүүлэх, хүмүүжүүлэх, өсгөх газар нь цэрэг арми.Боддог юм.Одоо шоронд байгаа залуусын хэдэн хувь нь цэргийн алба хаасан бол гэж.Цэргээр явсан эрчүүд бол баргийн хэрэг, түвэгт амархан орчихгүй дээ.Тэгэхээр ял эдлэж, хайран залуу насаа шоронгийн хашаанд өнгөрөөж байгаа залуусын дийлэнх, олонх нь армид яваагүй байж таарна.Солонгост бүх эрчүүд нь, хэн ч байсан цэргийн алба хаах хуультай.Олимпийн аварга болсон нэгнээ цэргээс чөлөөлдөг гэж дуулсан.
Манайх армиа жинхэнэ арми шиг болгоод, тэр үеийн барилгын цэрэг шиг зохион байгуулалтаар монгол залуу бүрийг цэргийн алба хаалгадаг болчихвол улс хөгжинө, аавын хөвгүүд жинхэнэ эр хүн болж өснө, хөгжинө, хүмүүжинэ.Бичвэл санаа их байна.Өндөрлөе.Хамгийн гол нь, Английн хатан хааны ач хүү шиг, манай ерөнхийлөгчийн хүү ч арын хаалгаар үлддэггүйгээр явах хэрэгтэй.Буу мөрөвчлөөд эх орныхоо үүрийн гэгээг харсан ямар ч эр хүн энэ улс, үндэстнээ хайрладаг болдог юм даа.Жинхэнэ эр хүнийг арми "төрүүлдэг" юм "гэчвэл" буруудчих юм болов уу.
Ene Ganzai gej xun bas l goyo bichij shuu!
Та бүхний сэтгэгдлүүдэд гялайлаа. 6 сарын 10 хүртэл хөдөө байх болсон тул БЛОГ-оороо сэм сэм л шагайж байх болов уу даа.
Та нар минь тоос шороог нь гөвж байгаарай.
АНГИЙН ЗАХИРАГЧ НЬ ДАЛАЙ ХУРАНДАА БСАН УУ?
Чи бид 2-ын хажууд Алба хаасан сайхан дурсамжтай хүн байна.
БАЯР ХЭЗЭЭ ДУУСАХ ГЭЖ БАЙНАА. САЙХАН БАЯРЛААЛ БАЙГААРАЙ
ЧИ ОДОО ХҮНЭЭР ХАНЬ ТАТЧИХ ЮМААА...КК
NOKHOR AHLAKH TURUUCH
OORIIN TANI ZURVASIIG IKH OROITOJ UZEJ BAIGAA NI TUN HARAMSALTAI CH ODOO YUND OROIDOKH VE BI UNSHLAA SAIKHAN BICHIJ SAIKHAN NAIRUULJ CHI ERNI BOL HOSHIN SHOGIIN ZOKHIOLCH BOLBOL ZUGEER YUM UU GESEN BODOL TORLOO YAGAAD CHAMAIG SHTABIIN BICHEECHEER TAVIAGUIG GAIHAAD BAIH YUM ZA TER CH YAHAV EKH ORNII KHUU GEDEG TOGLOOM BDGUI BHAA GEJ BODOJ BNA BI OORIIN HAASAN ALBA OORIIN MOR DESEE ODOO CH HAIRLAJ YAVDAG EH ORON DUUDSAN TSAGT TORIINKHOO MOR DESIIG MORONDOO HATGAAD GARAHAD GAN BAT ER ZORIGIIN ULDEGDEL NAMAIG CHIREKH L BAIKH GEJ BODOJ YAVDAG YUM
DUU NAR MIN BUGDEEREE ER TSERGIIN ALBAA HAAGAASAI GEJ HUSEJ BNA DAA TEGEED ZAAVAL HALDAA ZODUULJ OBETSIRDOO ADLUULAKHDAA BISH HAMGIIN GOL NI NOGOON HUWTSAS MOR DES ONGOLOG NOM JURMAA BARIDAG YU YARIKHAA MEDDEG HUN BURD KHUN BOLGON KHAIRTAI BAIFAG YUM SH UU
TA BUKHNIIG KHUNDETGEN ESLOLSON
DORNIIN GOBIIN
133-R ANGI BAILDAANII MOTOBUUDLAGIIN
MOTOBUUDLAGIIN ROTIIN
BAILDAGCH,MEHANIKH JOLOOCH
SHTABIIN TSEREG
AHLAH BAILDAGCH NYAMBAYR
овоо гар явжээ хэхэ
за найздаа баярын мэнд шүү
Margaash oroi l ajil duusna daa. Tegeed gertee harij saikhan usand ornoo
Зиа нөхөд минь ерөнхийдөө бол Күүнхараагийн ажил дууссан. Тэгэхдээ яг өнөөдөр Дорноговь БАгахангайд ажиллах ажлаар явлаа. Бас л хөдөөний томилолт. Бичих юм гөө мөн их байнасанж дээ.
Сэтгэгдэл үлдээх: