ОЛСОН мөнгөөрөө ШОУДЧИХДАГ онгироо ЗАЛУУ шиг...

Монгол улс нээг их мөнгөтэй болж байгаа юм уу даа. Нөгөө сонгуулиар шоу хийж байсан Эрдэнийн хувь, Эх орны хишгээ тараах юм гэнэ. Нэг хүнд 50,000 төгрөг өгөх юм байхаа. Тэрийг нь 2,500,000 хүндээ үржүүлсэн чинь 125,000,000,000 төгрөг болж байх юм. Аймаар их мөнгө байгаа биздээ энэ чинь. Амлалтаа биелүүлдэг баатрууд болохын оронд энэ мөнгөө харин ч зөв зарцуулад ноён Витамины хэлсэн шиг байдлаар ч юм уу? өөр илүү хэрэгтэй юманд зарцуулмаар санагдаад байх юм.

Ер нь загас барьж өгөх бус загас барих аргыг нь л сайн заамаар санагдаад байгаа юм даа. Нэг удаагийн загас өгсөнөөр ард түмэн баяжаад аюул болох нь юу л бол харин ч өнөө мөнгө нь эргээгээд эдийн засагт гай болоод өнөөх муу МОНГОЛ ТӨГРӨГ гэдэг хампааныг маань шалд нь буулгаад, шалны алчуур болгоод хаячих байлгүй дээ.

Зиа бодоод үзэе. 4 ам бүлтэй айл 200,000 төгрөг авахнээ. Тэрүүгээрээ нэг сарын хүнсээ аваад л конец болгоно. Их гэгээлгээр бодоход шүү.

Гэтэл бас зарим нэг нь энэ мөнгөөрөө алдарт архиан ууж эх орон хишиг хайрласны төлөө хэд хэдэн удаа сэржим өргөж башийлгах байлгүй дээ. Түүнээс нь болоод үндэсний үйлдвэрлэл сэргээд бөөн бөөн ашиг өгөхөөсөө илүү танхайн сэдэлттэй гэмт хэрэг ихсэж, гэр бүл дэх хүчирхийлэл нь л нэмэгдэх аюул байгаа харагдана.

Би ч нэг их баян цатгаландаа тэр мөнгийг чинь авахгүй гээд байгаа юм биш шүү. Би сайхан амьдрахад наад 50,000 төгрөг чинь зүгээр 40 битонруу нулимахтай адил хөгийн зүйл учир татгалзаад илүү ухаалаг шийдэлд хүрэхийг хүсч байна. Илүү сайхан нийгэм байгуулахад ашиглахыг санал болгож байна.

Зүгээр дүүргийнхээ хэмжээнд л авч үзэе. Би Сонгинохайрхан дүүргийн иргэн. Манай дүүрэгт жишээлбэл дор хаяж л 2 спорт цогцолбор, 2 эмнэлэг, 1 төрөх эмнэлэг, 1 нийтийн номын сан, нийтийн амралт зугаалгын төв ядаж ганц, усан бассейн ядаж 4 хэрэгтэй байна. Мэдээж 3 ээлжээр хичээллэж байгаа, анги дүүргэлт нь хэтэрчихсэн, хүүхдүүдээ багтаахгүй тул авч чадахгүй байгаа сургууль, цэцэрлэгүүдийн тоог ч нэмэх шаардлага байж л байна. Яагаад энэ мэт бодитой хэрэгтэй зүйлд энэ их мөнгийг зарцуулж болохгүй гэж. Яагаад нэг сарын дотор идэж ууж дуусгах хэлбэрийг сонгох гээд байгаа юм бэ?

Сонгинохайрхан дүүрэг хамгийн багадаа 200000 хүн амтай байх тэдэнд оногдох 10 тэрбум төгрөгөөр дээр дурдсан зүйлсээс нилээдгүй хэсгийг шийдэх боломжтой байх гэж тооцож байна. Улс эх орон ч энэ дүүргийг мартчихаагүй бол бас тодорхой хэмжээний хөрөнгө төсөвлөсөн л байгаа байлгүй. Түүнийг нь нэмээд, манайхаас гарсан гишүүдийн амласан хөрөнгө оруулалтыг ч дээр нь нэмээд харин ч боломжийн сайхан дүүрэг болчихмоор санагдаад л байна даа.

Нэг удаа сайн идээд бусад үед нь өлсөглөн явах бус бүх насаараа сэтгэл хангалуун байж үр хүүхдийнхээ ирээдүйд зөв хөрөнгө оруулалт хийхийн тулд бичсэнийг минь болгоон соёрхоорой.

Танд ч бас өөр сонирхолтой хувилбар байгаа бол доор бичиж үлдээнэ буй за.

Ямар ч байсан надад олсон мөнгөөрөө шоудчихдаг онгироо залуу шиг энэ хувилбар яавч "засгийн мэргэн бодлого" шиг харагдахгүй байгаа тул бичлээ. 

Мөнгө өөрөө л хоёр талтай юм даа. Сайн л бодох хэрэгтэй шиг...


Сэтгэгдэлүүд:

1. Oyuna | 2009-10-25 13:54:51
биштий тоо бодуулаад бай амралтын өдрөөр Анж минь
2. бялзуух | 2009-10-25 13:55:39
Олсон мөнгөөрөө шоуддаг онгироо л төр шдэээ.....
3. Үзэсгэлэнт бүсгүй | 2009-10-25 13:57:30
haha hoorhiin hehe
4. muuzaluu | 2009-10-25 14:02:55
Угнаасаа өгнө л гэж ярьж байгаа бол өгж л таараа, бантсандаа, амлалт энэ тэрээ бодсон ч. Иймэрхүү бэлэн мөнгө авахын төлөө саналаа өгсөн хүмүүс бид нараас олон байгаа байх. Яг өгөөд эхэлбэл бүгд л авах байх даа. Андын ярьж, хэлж байгаа ч зөв л дөө.
5. anjigai | 2009-10-25 14:04:13
ОДоо тэгвэл жаахан ухаажмаар юм даа. Дөнгөж дөрүүн нас хүрэхээр нь сольчихдог болохоор хүүхдээрээ байгаад байна уу?
6. Badman (зочин) | 2009-10-25 14:18:13
Монгол төгрөгийг цаас болгохын төлөө төрийн түшээд зүтгэж байгаа ч юм уу. Ингэхэд хаанахын төрийн төлөө гэдэг сонин байгаа шөө.
7. ДЭНДҮҮ ДЭНДЭВ | 2009-10-25 14:31:19
Тэр муу тавьтай тавьгүй болох л байлгүй. дундаас нь юм унагах гэээээээлл .... муусайн юмнууд. Одоо баахан амьгүй албатууд гараад ирнэ дээ.
8. mmm (зочин) | 2009-10-25 14:37:05
ter mongo chine ergeltend orj baigaa yum. teged butsaad ediin zasagtaa eeregeer nolooldog yum bish uu?
yadaad l baar sav hoolnii gazruudad orlogo orj ashig avchirna. ter ashigaaraa nogoo humuus n bas hudaldaa hiine geh meteer... ternees bish mongonii hansh ene tert noloolood baihgui aih aa.
9. anjigai | 2009-10-25 14:37:46
50000 төгрөг өгөх комисс гээд үү? ХА ха
10. anjigai | 2009-10-25 14:39:54
8-д бичсэн хүний хэлж байгаа ортой л байх. Тэгэхдээ явцгүй санаа л даа. Тэрний оронд нэг баярын өдөр нэмчихэд л эргэлт сайжирчихаж болно. хэ хэ
11. m2 | 2009-10-25 15:54:28
Мөнгийг эргэлтэнд оруулахын тулд заавал бэлнээр нь цацаж цаас болгох хэрэггүй л дээ. Эмзэг төр, эмзэг зах зээл, эмзэг ард иргэд...эмзэггүй юм байхгүй болчоод хэцүү байна шүү.
12. найзб | 2009-10-25 16:07:26
эргэлтэнд ордог л юм байж. дараа нь баахан үнэ нэмэгдсэн бараатай л үлдэнэ шдээ. юмны үнэ ямар эргээд буух биш
13. anjigai | 2009-10-25 16:11:58
Үнэн үнэн. Өсвөл буунаа л гэж байхгүй.
14. Таалагдах албагүй | 2009-10-25 17:29:15
yaag zov. bi ter 50000 baitugai 1.500000g ni hurtel oguulmeergui l bga shuu
15. coco (зочин) | 2009-10-25 17:51:14
hi 50000 tugrug uh boloo yu da yah gej yaduu bj mungu taraadag bnaa niigmiin shiideh tulgamdsan asuudaldaa mungu huviarlasan l bdag bhda
16. anjigai | 2009-10-25 17:51:48
Хэрэв өгнө гээд баталчихвал бас авахаас өөр аргагүй болно доо. Яануу. ХЭ хэ
17. anjigai | 2009-10-25 17:52:50
Коко: Зүгээр амалсандаа бантаад бас арга эвийг нь олоод голоос нь хэдэн цаас хусах гээд л ингэж байгаа юпм.
18. bodotgol (зочин) | 2009-10-25 18:08:29
tiimshuu anjigai! uneer chamaig demjij baina 76 ymaagaar ahluulsan 3 saya shahuu honin surgee gej... bodohoor uur hureed bodohoo ch baichood baina doo! ard tumendee sain saihan amidral gej yu baidgiig oilguulahiig neg ch udaa bolov oroldood uzeesei! ug n teriig jaahan ch gesen oilguulchihval ard tumen oorsdoo zagasnii tuluu bish zagas barih argiin toloo amidranashuudee
19. Бантан | 2009-10-25 18:22:35
Бид энд нет-д ганц нэгээрээ мянга хашгирч бахираад нэмэр болохгүйл дээ.Уг нь энэ л үед нөгөө блогчидын холбоо молбоондоо хандаж баривал яадын байгаан. Миний бодлоор бол иймэрхүү санаануудаа аль нэг ТВ болон төрийн бус байгууллагад хандавал ямар вэ гэж бодхын.Хамгийн гол нь нөлөөлөх нөлөөлөхгүй нь хамаа байхгүй шдээ.Хаашдаа л өгнө гээд шийдцэн байгаа болхоор өгжил таараа,авжил таараа.
Блогчид энд тэнд уулзалаа тэмцээн уралдаан зохиолоо ууж идлээ л гээд байдын, иймэрхүү юманд нэг өдрийн талыг зориулаад бага зэргийн жагсаал цуглаан зохиовол цаад хэдэн ажилгүй сэдэвгүй болцон сэтгүүлчид ТВ гийнхэн нар чинь гүйлдээл ирнэ дээ.
Хүн мөнгө өгье гээд байхад авахгүй гээд зүтгээд байдаг та нар жоохон "юмтай" байхаа гэж л хэлүүлэх байх даа тэ хэхэ
20. apabst | 2009-10-25 20:15:57
маш зөв зүйтэй санаа дэвшүүлжээ. Уг нь яг тийм шүү дээ. Тэрнийхээ оронд нэг аятайхан эмнэлэг, сургууль эсвэл хүүхдийн чөлөөт цаг өнгөрүүлэх газар ч юм уу... монголд шинээр болон нэмж бий болгох юм үй түм байна шүү дээ. Тийшээгээ хөрөнгө оруулбал цаашид л хэрэгтэй байхдаа. Ядаж энэ цацах гээд байгаа хөрөнгөө энэ хотын агаарыг бохирдуулаад байгаа гэр хороололыг арай тохижуулах ч юм уу өөрчлөх юм хийж болно ш тээ.

тэр 8-д хэлснээр мөнгө эргэлтэнд орно гэж л дээ. Үнэхээр монголчууд өөрсдөө юмаа үйлдвэрлэдэг байсан бол үнэхээр мөнгө эргэлтэнд орно. Тэрнээс манайх шиг бараг бараа нь 90 хувь гаднаас хараат улс ихэнх мөнгө нь эргээд Хятадад хөрөнгө оруулалт болно биш гэж үү?
21. biochemiker | 2009-10-25 20:31:56
Дахиад мөнгө тарааж байгаа юм уу? Дэндүү юм аа...
22. saak (зочин) | 2009-10-25 20:44:23
Mungutei bolloo l geed baih yum ter chini 3% huutei zeel gesen shuu dee. Unuudur n zeel avch shopping hiij gangalj baigaad margaash n uheed nuguudur n ur huuhded n ur zeel n uldej baigaatai l agaar neg yum shig l sanagdaad baigaam daa. za za hen medhev maniasaa uhaantai darga nar medej baigaa bailgui
23. Амарсайхан (зочин) | 2009-10-25 21:04:40
Ямар ард түмэн байна, тийм л удирдагчид гэдэг шүү дээ. Хэзээ бид ухаан сууж амладаг, 20 цаас тараадаг гаруудыг сонгохоо болино доо?
24. bomberder | 2009-10-25 21:31:32
showe-doj amjahuu? ugdug yumnyha auniig saihan nemeed avna sh dee.... tegeed ter 50,000 ni duushaar ergee dbuuna agej gonj
25. anjigai (зочин) | 2009-10-25 22:22:00
Бодотгол: Ойлгуулахыг үнэн хүсэхагүй байх шиг байна даа.
Бантан: Уг нь ч бас тийм шүү. Тэгэхдээ дуугай харж байхгүйн төлөө. Өнгөрсөн хойно нь биш өмнө нь хашгирч байгаа санаа гэхүү дээ.
Арабст: Ядаж бандаашныхаа рекинийг өөрсдөө хийдэг болчихмоор байна шүү.
Биохемикер: ХАрин тиймээ.
Саак: Харин зээл аваад тэритйгээ зүгээр тараана гэдэг өөрөө л хаашдаа баларахын сондон биз.
Амарсайхан: Уг нь ч энэ 50,000-ийг авна гэж сонгоогүй л байх л даа. Цаадуул нь л сайн хүн болох гэээд солиорцгоодог болж.
Бомбердер: Хангалттай шоудчихнаа наадуул чинь. Ганц сурсан ажил нь шүү дээ. Үхсэн хүнийг ч аятайхан дурсахгүй шоуддаг болсон хүмүүс.
26. leo | 2009-10-25 22:31:26
цагаа олсон асуудал байна. уул нь энэ их мөнгөөр ядаж орчин үеийн сайхан зам эсүүл залууст зориулсан амралт зугаалгын цэцэрлэг гэх мэт ямар нэг ашигтай зүйлд зарцуулдаг бол сайхан л байна
27. anjigai | 2009-10-25 22:34:54
Ер нь бол би нэг хэсэг аймаар ярхьж байгаад орхичихсон доо. НЭг сайхан нийтийн амралт зугаалга, спортын цогцолбортой болчихмоор байгаа юм. 2000 машины зогсоолтой хотоос 25 км-ээс холгүй байхад бол бас л болчихно дөө. Хүмүүс зүгээр л эрүүл агаарт нь алхаж байхад л болох юм.
28. leo | 2009-10-25 22:40:24
харин тийм манай баячууд гадаад дотоод луу байнга явдаг байж таараа тэндээс ганц нэг хэрэгтэй юм чирээд ирж чадахгүй сэтгэлгүй өөдгүй хүмүүс төр нь ч гэсэн

надад нэг мөрөөдөл бий хэ хэ
29. anjigai | 2009-10-25 22:45:31
Цаадуул чинь гадаадаас арай өөр юм сурж ирээд байх шиг байгаа юм шүү. Хэ хэ
30. leo | 2009-10-25 22:48:41
хэ хэ харин тэхх гэхдээ энэ завхрал удахгүй дууснаа бүх юм ээлжтэй хамгийн гол нь итгэл найдвараа залуус минь битгий алдаасай
31. anjigai | 2009-10-25 22:58:05
Алдахгүй ээ.

Төр хэдий ухаантай ч чичихээс наашгүй ээ... гээд л бичиж байгаа шүү дээ. ХЭ хэ
32. Хожуул | 2009-10-25 23:03:35
Та бүхний шүүмжлээд байгаа энэ социалист уралдааныг анх хэн санаачилж гаргалаа?? Сайн боддоо.
Тэр намаа та нар дэмжээд саналаа өгсөн л биздээ. Яах гэж ингэж байдаг юм. Ичээч.

УИХ хугацаагаа дуусахаасаа өмнө 1,5ыг тарааж дуусгана гэвэл естой гонжийн жоо голионы баас. Ирэх сонгуулиар ТА НАР ДАХИАД СОНГОЧИХ ТЭГВЭЛ ЯГ ӨГЧ ДУУСАХ ГЭЭД БАЙНА гэх ухааны юм яриад л сууж байна. Хараарай. Энэ социалист уралдаан хэзээ ч дуусахгүй. Энэ байдлаас энд ингэж бичээд гарчдаг юм биш. Бичсэн нь ч гэсэн үлгэр байна. Жоохон бодитоор хар л даа нийгмээ. Тань шиг бодож байгаа нь хэр их байна?!
Мэдээж нийгмийн масс нь тань шиг байсан бол хамаа алга тэр массдаа л зориулсан бодлогыг тӨр барина. Дэд бүтэц, бүтээн байгуулалтад хөрөнгө оруулна. Хэнд ч ойлгомжтой шдээ. Гол нь нийгмийн масс.

Энэ байдлаас гарах гарцыг С.Баяр хэлж байсан. 2 намын удирдлагууд уулзаад эр улс шиг тохирчихое гэж. Ерөөсөө ийм явцгүй амлалтыг мӨрийн хөтөлбөртөө тусгахаа болье, бие биенээ гүтгэхээ болье гэж. АН таг л байсан. Гол санал цуглуулдаг, массад таалагддаг амлалт нь энэ учраас таг байсан хэрэг.

Бүтэхгүй санаашрал тэгэх байсан юм ингэх байсан юм гэж бичиж суухаар 50 мянгыг хүмүүс яаж үрвэл улсад арай л ашигтай вэ гэсэн өнцгөөс харж санаа оноогоо бич л дээ та минээ.
33. leo | 2009-10-25 23:12:35
хожуул минь одоохондоо манайхан мөнгийг зөв үрэх ухаанд суралцсан байгаа билүү

за байз бодъё лдоо

Бөхийн Баастын 3 туужийн Бор энэдээс хүмүүс байгаль ан амьтантай хэрхэн зөв зохистой харьцаж болохыг сурч болох юм

Ж.Пүрэвийн Галдан бошигт Зүрхний хилэн энэдээс хүүхдүүд эх орон ямар үнэтэй болохыг урвагчид ямар хөнөөлтэй болохыг ойлгож болох юм

Д.Карнегийн номнууд ч бас байж болышд хэ хэ
34. anjigai | 2009-10-25 23:13:16
Чи тэгээд биччихээ. Би тэр хүмүүсийг чинь ч дэмжиж гаргааагүй. Зүгээр л энэ ёстой хошин юм болж байнааа. Тэнэгтэж байхаар ингэх юмсан гээд л бичиж сууна шүү. Түүнээс ингэж бичсэнийхээ төлөө ичнэ гэж бодохгүй л байна.
35. anjigai | 2009-10-25 23:15:19
Лео дээр нь Морь унасан толгойгүй хүн, нүцгэн ноён, инээмтгий хүн гурвыг нэмчих. хэ хэ.
36. leo | 2009-10-25 23:18:06
тэгүүл бас дээр нь Оцеала баатар Хурлийз бүсгүйг
өө мөнгө хүрнэ байгаа ингэхэд....
37. leo | 2009-10-25 23:21:00
ганц пиав нэмчихиймсэн хэ хэ
38. Хожуул | 2009-10-25 23:21:17
33-ын бичсэнийг огт ойлгосонгүй.

Мөнгө зөВ үрнэ гэж яаж үрэхийг хэлдэг юм? Мөнгө үрэхтэй эдгээр уран зохиолын номнууд ямар хамаатай юм?

Гол нь массын сэтгэлд мөнгө мөнгө гэсэн хүсэл л байгаа. Бүтээн байгуулалтын ашиг тусыг ойлгохгүЙ, ойлгох боломжийг нь аль нэг намын увайгүЙ хулчгар бодлогоос болж хаачихаад байгаад л асуудал байгаа юм. Би энэ бичлэгийн санааг дэмжихгүЙ биш дэмжиж байна. Гол нь жоохон бодитоор хараа гэсэн санааг л миний зүгээс хэлээд байна.
39. Хожуул | 2009-10-25 23:25:17
34 - миний хэлэх гэсэн гол санааны дэлгэрэнгүй нь 38 дээр байна.

леогийхоор бол 50аа авангуутаа ном авч уншаад улсаа хайрлаад эхлэхийн байна л даа. За больдоо хӨгшөөн. Чи бүр хаа байсан төөрцөн явж байна.
40. leo | 2009-10-25 23:30:22
ха ха харин тэхх чи энэ хөгийн эд хөрөнгөнөөс илүү оюуны доройтолд орчихоод байгаа хүмүүсийг яахын айн мөнх ийм байлгахыг хүсээд байгаан бишүү наад төр нь ч гэсэн
41. anjigai | 2009-10-25 23:32:47
НАргиж байнөө. Төөрсөн нь бол төөрсөн. Тэгэхдээ бас төөрөөгүй үлдсэн хүмүүс байна шүү дээ. Байгаагийнхаа хувьд ядаж ганц лаа асаачих л санаатай бичдэг. Түүнээс би ингэж бичлээ гээд ямар өөрчлөгдөх биш гэж бодвол орой ахиад хийхээс хойш гээд өглөө орой засдаггүйтэй адил болно биздээ.
42. leo | 2009-10-25 23:37:45
за за унтъя байз хэ хэ Хожуул Аанжий 2 гарц олоорой маргааш шалгая
43. anjigai | 2009-10-25 23:49:01
Би бас унтлаа. Маргааш орж ирэх нөхөд гарц олно биздээ.
44. nutag (зочин) | 2009-10-26 01:28:09
Za huuhduud yagaad l margaldaad baina? MAHN,AN 2 Asgiin erhiig avahiin tuld mongo ogno geed amlachihsan bolohoor bantsandaa , ahiad garch irehiin tuld ogch l taarna. Tegeed yag ogoh bolson chin mongo ni bailaa ch bugdiig ni ogchihvol uls oron suirchoih geed baihaar ni jaahan amsuulchihya geed 50 000 togrog ogoh gej baigaa yum , tegeed ter ni Ereen ruu neg heseg ni, arhinii uildveruud , co-uud ruu neg heseg ni, za tegeed bie unelgchid, surguuliin tolbor, hol und geed l yavj ogno l doo, harin neg zereg 50000 togrogtei bolonguut yumnii une osood ter chigtee togtoj magadgui shuu.
45. Хожуул | 2009-10-26 02:06:18
Хоол идчихээд ирлээ. Идэж суухдаа Монголд 50иар ганц баагий нилээн дажгүй газар ердөө ганц удаа л хоол идчих байхдаа гэж бодлоо шүү. Ингээд бодохоор хүүхдэд хөхнийх нь оронд зүгээр хөхдөг резин өгч байгаа юм шиг л санагдчлаа. За энэ яахав.

40 - Төр иргэддээ наад оюуны доройтлоосоо сал гэж мөнгө өгдөг, иргэд нь ч оюуны доройтлоосоо салая алив мөнгө өг гэдэггүй юм шдээ. Ходоод нь хонхолзоод хүйтэнд хөлдөж үхэх гэж байгаа амьтад юун тэр ном шагайх.

Гарах гарц нь харин ердөөсөө л 2 нам маань сайхан хамт сууж байгаад эр улс шиг тохирчиход л байгаа юм шд. Нэгэнт л нийгэм маань, нийгмийн сэтгэхүй маань нӨхцөл байдлыг ойлгохгүй мэдэхгүй, ирээдүйг харах ухаан дутагдаж байгаагаас хойш. Нийгмээ ойлгохыг хүлээнэ гэдэг хэдэн үеэрээ наслаад ч барахгүй биз.


Яахав ард түмнээ ийм дорой байлгаад байх сонирхол байгааг үгүйсгэхгүй ч яг аль талаас нь энэ сонирхол илрээд байна гэдгийг мэдрэх нь их чухал байна.

Эцэст нь Би та бүхний саналыг үгүйсгээгүй. Дэмжиж байдаг. Яг ингээд хийдэг бусад нь дэмждэг бол сайхан л байна. Даанч яг тань шиг, Лео шиг, Витамин шиг боддог залуучууд одоохондоо нийгмийн цөөнх байна. Мэдээж энэ цөөнхийг яаж олонх болгох вэ гэдэг асуудал төрөөс, түүний явуулж буй бодлогоос шалтгаалах естой ч бидний нөлөө илүүднэ гэж байхгүЙ. Тиймээс бид энд төр засгаа бай болгон хамаг нервээ сум болгон тавьж байхаар мэддэг чаддаг бүхнээ тэр нийгмийн олонхийг бүрдүүлж буй ойлгохгүЙ, мэдэхгүЙ, харанхуй, тархиа базуулсан байгаа хүмүүс лүү чиглүүлбэл яасын бэ. Би ч ганц гурван юм бичихдээ ядаж нэг ч гэсэн хүнд зөв төсөөлөл төрүүлж, нөхцөл байдлыг зөвөөр ойлгуулахыг хичээдэг. Одоохондоо чадах юм маань энэ л байна.
Танд амжилт.
46. maagii (зочин) | 2009-10-26 02:19:54
humuust mongo taraaj belenchleh setgelgeend surgaad bgn bish uu,huuhdiin mongo l gene, huuhed gargasan mongo l gene,iim teneg ymnuudaa bolivol taarna, denduu belenchleh setgelgeend surgaad baihiin terniihee orond zaluuchuudiin choloot tsagaa ongorooh hd hd.n sportiin gazruud ch ym uu, 1ch gesen ger horoolloo oron suutsjuulval ul n deer ch ym shig ee, ter 50ii avlaa ch yalaa baisan ch yalaa etssiin etsest yalgaa n yu bilee dee huu
47. chimgeeitgel | 2009-10-26 09:20:51
тиймээ үнэхээр үнэн. нэг удаагын мөнгө олголтоор дээшлэнэ дэвшлнэ гэж юу л бол.
үйлдвэр барьж ч юм уу хүмүүсийн нэг өдөр идэх хоол биш нилээн хэдэн жил идэх зүйлтэй болгосон нь дээр байх даа.
монголчууд гадагшаа явж их оношлогоо хийлгэж байна гээд л яриад байдаг. орж ирж байгаа мөнгөөрөө нэг сайн орчин үеийн техник технологоор тоноглогдсон оношлогоо эмчилгээний төв барьчвал гадагшаа их мөнгө урсахгүй л болох байх.
бас гадаадын томоохон сургуулиудад оюутнуудаа сургах тэтгэлгийн сан байгуулсан ч болно шд. хэдэн жилийн дараа тэдний боловсрол нь улс оронд хэрэгтэй.
Ахмадуудын рашаан сувилал үйлчилгээ муу байна гээд яриад байдаг юм билээ.
Нэг сайхан рашаан сувилал, эсвэл амралт чөлөөт цагийг ни өнгрөөх тав барьж өгч ч болох байх.
Ингээд залуу үе, ахмад үе гээд бүх насныханд наах гээд үзвэл яадийн бол. ингэж л бодож байна даа.
48. anjigai | 2009-10-26 09:48:34
Зиа хө шинэ 7 хоног эхлэж байна. Шинэ 7 хоногт чинь эрч хүч бэлэглэе. Өөрийн санаа бодлоо илэрхийлж байгаад гялайлаа.
49. zagaa (зочин) | 2009-10-26 10:21:13
avch l baihgui bol alichgui boloh yum bish bga.tsaaduul chin uursduu huvaaj ideed.ingeel ailgaad baigaamdaa tsaaduul chin.yum hiih neriidleer tsusiig ni holih baihdoo.oligtoi sanaa oldvol bichnee.
50. angelic_universe | 2009-10-26 11:07:09
энэ нөхдүүдийн хувьд эх орны хөгжил гэхээсээ илүү дараагийн сонгуульд гарах арга замаа зассаар л байх бололтой юм аа.
51. angelic_universe | 2009-10-26 11:10:34
Ганбаатарын тэмцлийг хараад байхад бас "авахгүй ээ" гээд дансанд нь үлдээж Ноён Вита, ноён Ажнгай гэээд олон олон ноёд хатагтай нарын бас миний(хэхэ) саналыг хэрэгжүүлэхийг хараад суувал бас л хаачсан нь мэдэгдэхгүй алга болгочих гээд байх гэцүүхэн хүмүүс тээээээээээээр дэээр байна лээ.
52. anjigai | 2009-10-26 12:04:10
Магадгүй л юм. Тэгэхдээ нэг өдрийн дотор үрснээс нэг хэсэг төслийг дэмжүүлээд хянаж чадвал болмоор л санагдана.
53. bolor_2622 (зочин) | 2009-10-26 14:31:22
yapon bas ungursun havar mungu taraasan ene ulsad alban yosoor amidardag l bol gadaad dotood gej yalgalgui huuhded 300000/mongol munguur/ tom hund 180000/mm/g ugsun shuudangaar bugluh husnegt ni ireed teriig ni bugluj duuregtee uguud mungu ni dansand ordog yum bilee gehdee neg tiim bichig hamt irj bsn yu gesen geheer ta ene munguu ali bolohoor uuriin amidardag duuregtee,hotdoo yum u aimagtaa zartsuulaarai gesen bsn ali ch ulsad ih mungu amlsan l yalah saynii songuulid yalsan nam bas l ih mungu amlsan udahgui heregjih bh geed l goridoj bna hehe
54. anjigai | 2009-10-26 14:36:36
Цаад айл чинь бол араа даадаг хэмжээний бат эдийн засагтай. Бас иргэддээ чиглэсэн нийгмимйн үйлчилгээгээ дээд цэгт нь хүртэл хөгжүүлчихсэн байгаа л даа.
55. jagii12 | 2009-10-26 15:37:09
tiimee.sanal neg baina.2garaa orgood demjijiina.
56. Tlg_UB | 2009-10-26 15:45:31
Ямаанд мөнгө өгдөгтэй адилхан юм болчвуудаа.
Яалтай билээ ийм ухнуудыг чинь, өөрсдөө л олигтой байядаа.
57. anjigai | 2009-10-26 16:17:16
Бид бүгдээрээ энэ саналыг ярилцаад олны анхааралд оруулж чадвал ард нийтийн санал асуулгаар ямар хөтөлбөрийг дэмжиж болохыг сонгож, хяналтыг ч бас ард түмнээс сонгогдсон олон нийтийн зөвлөл хийж болно доо.
58. bolor (зочин) | 2009-10-26 16:51:29
Хүмүүс уул нь 50000г авах сонирхолгүй байнаа. Яриаг нь сонсоод байхад. Гэтэл энэ эрхэм гишүүд дараа сонгогдохоо бодоод л амалсан л бол өгнө гээд солиороод л. Монгол улсаа сүйрүүлж байсан ч хамаагүй зөөлөн суудалтайгаа үлдэхийг л эрхэм болгосон хэсэг хүмүүсийг бид сонгожээ хөөрхий. Харамсалтай эмэгнэлтэй. Баярцогтын инээсэн царайг хараахр л бүр уур хүрээд байх юм.
59. anjigai | 2009-10-26 16:59:30
50000 ийг өгөхөөр нь бас л сонгох уу? Би л лав тэр мөнгө төгрөгийг хэзээ ч харж байгаагүй. Сонгогчдын боловсролруу л их анхаармаар шиг санагдаж байна даа тиймээ.
60. Ганхүү | 2009-10-26 22:42:47
Тэглээч өхийм үү? цаадуул маань хи хи
61. anjigai (зочин) | 2009-10-26 23:09:56
50000-ыг бол найдвартай өгнө. Тэгэхээр нь сонгогчид саналаа тэдэнд өгнө. Яг л нөгөө Гахйа гахай хялгасаа өгөч би түүгээр чинь дээс томж найзыгаа аварна гэдэг үлгэр мэт бүх юм нь хэн нэгнээс харат айн.

Зүгээр л сайхан сэтгэлээр тэр нэг найзыг нь гаргаад өгчихөд яанаа.
62. Lily | 2009-10-27 03:29:04
Mungu taraagaal bayan boljee
63. anjigai (зочин) | 2009-10-27 09:12:35
Өр өр өр
64. Nyamka | 2009-10-27 10:04:21
Сайхан нийтлэл оруулжээ...
Хүнээ бодохгүй хүнсээ бодоод байхын маргааш л идэх!!!
65. anjigai (зочин) | 2009-10-27 10:09:49
Бид тэдний хүнс юмаа даа. Тойлдож байгаад 4 жилд нэг иднэ айн. ХЭ хэ.
66. garguud (зочин) | 2009-10-27 11:20:42
Энэ нээрээ загатнасан газар маажаад хаясан байна өө. Хэдүүлээ наад мөнгөө бид нарт 5 хувийн хүүтэй зээлчих гэсэн хүсэлт тавиул яасийн бас. Тэрүүгээр нь хувийн эмнэлэг хувийн усан бассейн, хувийн сургууль цэцэрлэг бариуд нийгмийн асуудлийг шийдэнгээ өөрсдөө байяжаад, улсийнхаа зээлсэн мөнгөнийх нь хүүг нь төлөөд /бас дээр нв 2 хувийн ашиг аан/
67. anjigai | 2009-10-27 11:23:16
Тэгий тэгий. ӨРгөж болох бүгдээ өргөв
68. garguud (зочин) | 2009-10-27 11:24:18
Маниуст өгдөг зээл ч юу байх вэ дээ. Ядаж энэ санаагий нь бизнесийн томчууд нь хусангаа ард түмнээ дэмжий гэдэг нэрийдлээр бизнестээ хөрөнгө оруулчаасай. хэ хэ муухай ядарсан сэтгэдэг болж дээ. энэ мөнгө хужаагийн хэдэн наймаачдыг баяжуулж байхаар монголын хэдэн луйварчдын ъармаанд орвол дээр юм даа гэсэн гэгээхэн бодол л төрж байна.
69. garguud (зочин) | 2009-10-27 11:30:17
Анжгай хө нэг сайхан санаа байна. Залуучуудын дунд томоохон уралдаан зарлавал ямар вээ. Монголд хэрэгтэй ашиг тустай бизнес санаа олох уралдаан зарлаад, чуулган энэ тэр хийгээд зурагт радиогоор гаргавал ямруу. 100 сая доллар хүртэл санхүүжилттэй байх ёстой гэсэн болзол гаргаж байгаад аан. Зээл хайж байгаа олон олон залуучууд оролцоно доо. би бол жишээ нь нэг сайхан сангийн ахуй бариад гэвтэх юмсан гэж бодож л байна. гэвтэх ч юу байх вэ ажиллана л даа хэ хэ
70. Хэлтэрхий | 2009-10-27 11:44:08
чиний баян чинь тэндээ л юм байгаа. тэгүүл яах гэж 1500000 өгнө гэж сонгуулиар амалсан юм. надад тэр 50000 чинь хэрэгтэй байна. та нарын бүтээн босголт үйлдвэрлэл хөгжүүлнэ гэсэн чинь шал худлаа. тэндэр энэ тэр гээд хувааж идэх гэж л байгаа биздээ. өвөл болж байна. түлээ нүүрсэндээ нэмэрлэмээр байнашд. гүйх нохойд гүйхгүй нохой саад гэж чи дут




гэж хэлмээр байна Анжгай
71. anjigai | 2009-10-27 13:16:47
ГАргууд: Наадахыг чинь жаахан өндрийг нь авахуулвал ямар вэ?

Хэлтэрхий: Намайг дутсан дутаагүй өгөх юм шиг байнөө. ХАрин өвөл өнгөрөөд түлээ хэрэггүй болсон үед л өгөх болов уу даа. Хэ хэ.
72. Би бид хоёр | 2009-10-27 13:24:17
халаасанд биш тархинд юм хийх талаар дээр бдаг хүмүүс юу ч хийхийг хүсэхгүй бгаа нь сонин шүү
73. anjigai | 2009-10-27 13:28:15
Ялангуяа УИХ болон УИХын гишүүн жинхэнээсээ юу хийдэг вэ гэдгийг таниулахгүй байгаа юм. Сонгогчидын боловсролыг харанхуй байлгах нь тэдний гол зорилго мэт.
74. Би бид хоёр | 2009-10-27 13:32:10
Анжигай яг зөв. Үүнийг эртнээс ажигласан. Хаа нэг халаасны мөнгө шидчихээд суух нь тэднийг ядаад л өрсөлдөгчгүй нийгмийн хаад хэвээрээ үлдэхэд дөхөм болоод бх шиг. Хараад л байгаарай, боовсролын системд хийгдэж бгаа ажлууд их сонин. Ялангуяа монгол хэл уранзохиолын цагийг хассан байдал нь юу болоод, юу хүсээд бгааг нь илт харуулж байх шиг.
75. anjigai | 2009-10-27 13:40:15
ХАрин тийм байлээ.
76. unu (зочин) | 2009-10-27 19:04:05
Hi. 50.0 tugruguur bidniig hahuuldaj baisnaas ter munguuruu (niit heden tugrug baih bol tootsoolsongui) mongoldoo 1 ch gesen uildver bariad bid nariig ajiltai bolgovol ch...
77. anjigai | 2009-10-27 19:16:28
БАраг л тооцоолсон дүн нь дээр байгаа шүү. Овоо мөнгө харагдана. ТОмоохон үйлдвэрийг өлхөөн л босгох байх даа.
78. Хожуул | 2009-10-27 19:29:23
Анжигай одоо санаа алдаж харамсаж суухаа больеоо. Энэ мөнгийг өнөө маргаашгүй өгөх гээд байгаан биш шдээ. Бараг жил шахуу бодох хугацаа байна. Авахгүй тэрний оронд нийгмийн хөгжилд, бүтээн байгуулалтат зориулая гэсэн хүмүүсийг ямар нэг хэлбэрээр цуглуулаад нийт мөнгөн дүнг нь тооцоод юуг,яаж, ямар аргаар хийх вэ гэсэн төлөвлөгөө нтр гаргаад хөдөлгөөн маягаар ажиллаад үз лдээ. Заавал шамдаад яараад ажил амьдралаа алд гээгүй. Тайван хийсэн ч хугацаа байна. Зөв үү?
79. anjigai | 2009-10-29 11:13:30
Зөв зөв. Яг наадахыг ччинь ярьж байгаа олон залуучууд байна. Цаад ддэдэс чинь ч бас тэнэг хүмүүс биш тул өөр арга яриад эхэлчихсэн байна. Үүнд нь миний өчүүхэн бичлэг нөлөөлсөн байх гээд хөөрөөстэй байна. Хэрэв мөнгө өгөхөөр болчихвол хамтарч томоохон төсөл бичээд залуучуудынхаа мөнгийг төвлөрүүлэх санаа бол хэзээний гарчихсан байгаа.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.