Та нар халуунд адуу мал толгойгоо хаялан зогсож байхыг харсан л байх. Хонь, ямаа, үхэр, нохой толгойгоо хэрхэн хойд хөлөөрөө маажиж байхыг ч хараа биздээ. Сармагчин, хүн мэтийн арай дэвшилттэй нөхдүүд бол гараараа ёстой нэг сурамгай нь аргагүй маажина шүү дээ. Тэгвэл яагаад мааждаг юм. Зүв зүгээр байхад нь мааждаггүй л байх. Самбарын өмнө шилээ маажих энэ тэр бол өөр л дөө.
Тэгсэн саяхан нэг шавьтайгаа уулзсан чинь өнөөх чинь нэг иймэрхүү утгатай зүйл ярьлаа. "Би дэлхийг амьтай л гэж боддог. Ой мод гэдэг нь түүний үс, гол горхи, нуур цөөрөм түүний цус, уул, тал бол арьс буюу эрхтнүүд нь..."
Тэгвэл бид түүнийг хангалттай уурлуулж байнаа даа. Үсийг нь хусаад л, цусыг нь хатаагаад л, эд эрхтнүүдийг нь дэлбэлээд л, арьсийг нь хуулаад л энэ тэр.
Тэр сүүлийн үед нилээд ууртай байгаа шүү дээ. Цунами, газар хөдлөлт, хуй салхи, гэнэтийн их цас, бороо гэх мэтээр. Энэ нь түүний толгойгоо хаялж, сүүлээ шарваж байгаа л хэлбэр юм шиг байна.
Харин тэр гэнэт толгойгоо маажвал бид яанам бэ? Түүнийг галав юүлэх гэдэг болов уу?
Одоо бол тэр үнэхээр залхахын дээдээр залхаж байгаа байх шүү. Хүмүүсээ дэлхий ээжээ хайрлацгаая.

Ийм дэлхий маань нэг л өдөр

ингэж...

нэг бол ингэж...

эсвэл ингэж...

бүүр ингэж ч толгойгоо маажаад бөөс биднийг устгах байх даа
Одоо л хайрлахгүй бол хожимдоно доо





Сэтгэгдэлүүд:
Гэвч одоо энэ тоо 387 ррм болсон. Эрдэмтэд нүүрсхүчлийн хийн энэхүү хэмжээг манай гаригийн түүхэнд хэзээ ч байгаагүй хамгийн өндөр үзүүлэлт хэмээн мэдэгдэж байна. Үүний хор уршигийг хүн төрөлхтөн амсаж эхлээд байгааг эх дэлхийд маань болж байгаа байгалийн гамшгууд нотолж байна.
Тэгвэл 350 ррм болтол бууруулахын тулд бид юу хийх ёстой вэ ?
Хүн төрөлхтөнд нүүрс хүчлийн хий ялгаруулж буй хэрэглээний муу зуршлаа аль болох хурдан таягдан хаяж, хүлэмжийн хийг багасгахгүй бол уур амьсгалын давж гаршгүй аймшигт өөрчлөлт ирж байна.
Дэлхийн дулааралд бүгд л хувь нэмрээ оруулж байгаа. Бид комьпютер хэрэглэх, автомашин унах, гэр орноо дулаацуулах, хүнс худалдаж авахдаа үргэлж л нүүрс шатааж гаргаж авсан эрчим хүч хэрэглэдэг. Гэхдээ хүн бүхэн адил хэмжээгээр гэсэн үг биш л дээ. Европ, Хойд Америк, Австралид амьдардаг хүн Хятадад амьдардаг хүнээс 3 дахин, Энэтхэгт амьдардаг хүнээс 10 дахин, Африкт амьдардаг хүнээс 100 дахин их хий ялгаруулдаг байна. Бас ядуу орнуудад ч баян хүмүүс ихээхэн нүүрстөрөгч ялгаруулдаг.
Хүлэмжийн хийг бууруулахад хүн бүр хувь нэмрээ оруулж чадна. Нүүрсхүчлийн хийг өөртөө шингээж, хүлэмжийн хийг бууруулдаг мод тарихаас авахуулаад эрчим хүчээ хэмнэх, сэргээгдэх эрчим хүч ашиглах, усаа хэмнэх, үрэлгэн хэрэглээгээ багасгаж, дахин боловсруулж, дахин ашиглах, хувийн унаагаар бус нийтийн тээврээр зорчих, явган явах, дугуй унах гээд олон арга бий. Амьдралын хэв маягаа багахан өөрчилснөөр бидний олонхи нь өөрийн нүүрсхүчлийн хий ялгаруулах хэрэглээний бараг тал хувийг нь хэмнэж болох билээ.
Бидэнд "carbon neutral" амьдрах хэцүү юу?. Магадгүй тэгж санагдаж байж болох юм. Гэхдээ бага гэлтгүй энэ талаар санаа тавих аваас хийх зүйл их шүү.
Хамгийн эхлээд эрчим хүчний хэрэглээгээ багасгахаас эхэлж болно шүү дээ. Зурагт, компютер гэх мэт цахилгаан хэрэгслээ залгуураар нь салгах, угаалгын машинаа оройн цагаар хэрэглэх, цахилгаан шат аль болох хэрэглэхгүй байх гээд тоочвол олон юм байна. Эрчим хүчийг арван хувь хэмнэхэд л төдийчинээ хэмжээгээр хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах болно. Цахилгаан хэрэглэлийн улаан гэрлээ асаалттай орхих нь тог байнга зарцуулж байна гэсэн үг. Шөнийн турш улаан гэрэл нь асаалттай орхисон ганц телевизор л гэхэд Африкийн Брунди улсын нэг иргэний жилийн турш ялгаруулдаг нүүрстөрөгчөөс ихийг ялгаруулдаг байна. Иймээс хэрэглээгүй үедээ тэр тусмаа шөнө унтахдаа бүрэн унтрааж занших хэрэгтэй юм. Мөн гар утасны, зөөврийн комьпютерийн цэнэглэгч нь цэнэглэх үйлдэл хийгээгүй ч тогонд холбогдсон үедээ цахилгаан хэрэглэсээр байдаг. Ер нь залгуур багахан хэмжээтэй ч халсан л байвал цахилгаан хэрэглэдэг байна. Зөөврийн компьютер нь суурин компьютерээс, LCD дэлгэц нь CRT дэлгэцээс бага эрчим хүч зарцуулдаг болохыг санахад илүүдэхгүй биз. Сүүлийн 10 жилд нягтаршуулсан өдрийн гэрэл ашиглах нь их болсон. Ийм гэрлийг 6 -15 жил ашиглах боломжтой төдийгүй ердийн лампан гэрлийг бодвол эрчим хүч зарцуулалт нь 75 хувиар бага байдаг. Дэлхийн олон оронд нар, салхи, байгалийн хий гэх мэт сэргээдэх эрчим хүчний хэрэглээг сонгож байна. Бидний хэрэглэдэг нүүрс нь байгалийн хийнээс 2 дахин, нарны эрчим хүчнээс 6 дахин, салхины эрчим хүчнээс 40 дахин, усны эрчим хүчээс 200 дахин их нүүрсхүчлийн хий ялгаруулдаг гэдгийг санаарай.
Усны хэрэглээгээ багасгах нь зайлшгүй хэрэгтэй . Аяга шанагаа бөөгнүүлж байгаад крантандаа усаа тосож савандаад дараа нь зайлах (ингэхэд зүгээр ус гоожуулж угааснаас хамаагүй бага ус орно), шүдээ сойздож байхдаа усаа хаах, усны крант чинь дусалж байвал засуулах гээд бас олон арга хэмжээ авч болох билээ.
3 R-ийн дүрмийг нэг бодоод үзээрэй: багасга, ахин хэрэглэ, дахин боловсруул. Хуванцар нэг удаагийн сав, баглаа боодол хэрэглэхээс зайлсхийх нь дээр. дэлгүүрээс савласан ус авдаг бол том савтайг нь аваарай. Жижиглэн боосон бараанд олон баглаа бодол хэрэглэгдэнэ. Эсвэл зүгээр ус шүүгч аваад тавьчихвал савласан ус худалдаж авах хэрэггүй болно гэсэн үг. Даавуун тор хэрэглэх нь байгалиа хамгаалж байна гэсэн үг. Цаасан эдлэл авахдаа дахин боловсруулсныг сонгох, бас цайруулагч хэрэглээгүй бор цаас байвал бүр сайн. Хогоо ангилж ялгаад сурчихвал зүгээр нэг хаяад байлгүй зарим нэг ашиглаж болохыг нь дахин ашиглаж, дахин боловсруулснаар эдийн засагт ч хэмнэлттэй байх болно.
Дулаан ялгаруулагч томоохон хүчин зүйлийн нэг бол тээврийн хэрэгслээс гарч буй хийнүүд юм. Иймд аль болох багасгахыг хичээгээрэй. Дэлгүүр хоршоо, хичээл сургуульдаа алхаад явчих. Эсвэл дугуй уна, нийтийн тээврээр зорч. Ядаж л шатахуун бага зарцуулдаг, жижиг автомашин хэрэглээрэй.
Таны хүнсний хэрэглээ магадгүй дулаан ялгаруулагч томоохон эх үүсвэр байж болох юм. Юм худалдаж авахдаа тухайн газар аль болох ойрхон үйлдвэрлэгдсэнийг сонгооорой. Холоос импортолсон бол тэр хирээрээ их енерги зарцуулсан байгаа. Жишээ нь бид нар зусланд хөршөөсөө сүү худалдаж авдаг байвал тун сайн гэсэн үг. Аль болох химийн бодис бага хэрэглэсэн органик бүтээгдэхүүн худалдаж авах нь дээр. Үнэ өртөг нь өндөр л дөө, гэхдээ боломж олдвол санахад илүүдэхгүй нь.
Мод тарих, ойжуулах нь байгал орчны нөхөн сэргээх хамгийн сайн арга төдийгүй нүүрсхүчлийн хийг бууруулахад чухал ач холбогдолтой. Мод агаар дахь нүүрсхүчлийн хийг маш их хэмжээгээр өөртөө шингээж цэвэршүүлдэг. Харин мод тайрах явдал нь нүүрсхүчлийн хийг агаарт нэмэгдүүлэхэд чулуужсан түлш шатаасны дараа хоёрт орох томоохон шалтгаан болдог. Ямар ч үед модыг тайрахад өөртөө агуулж байсан нүүрсхүчлийн хийгээ агаарт цацдаг. Тийм учраас ой модоо хамгаалж, мод сүйтгэж байгаа үйлдэлтэй тэмцэх, айл бүр хашаандаа орчиндоо мод тарих нь бидний оруулж чадах томоохон хувь нэмэр билээ.
Дэлхийн дулаарлын гол шалтгаан болсон хүлэмжийн хийг бууруулахад та ч хувь нэмрээ оруулж чадах нь харагдаж байна. Мэдээж энэ бүхэн нь бид бүгдээрээ нийлж хэрэгжүүлж байж л үр дүнгээ өгөх болно. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран тэмцэцгээе.
бөөс үү хэхэхэ...гэснээс тэвчээртэй ногоон гаригаа арзайлгахгүйл юмсан даа тэ
Наад зах нь ойрхон зайд машинаар явахгүй явган явах, аль болох бага СО2 ялгаруулдаг машин унах гээд л зөндөө зүйл хувь хүвь хүний зүгээс хийж болно л до...
Gump us xemnex geed dandaa pivo uudag gesen
Bi us xemnex geed arxi uusan chini margaash ni shartdaad baaxan us uusan tegej xemnej boloxgui yum bna lee
Make it a better place
For you and for me
And the entire human race гээд Майкэлын агуу дуу байна. Бас л юм хийж л явсан байгаан.
Xaa xun amitan bagshirsan, tuvlursun gazar bgali-ex uuruu genetiin uur xilen bolox: onts notsti uzegdluudee gargaj, xun amiig tsuuldug gej unshsaan!
серенети: Тэгэх бол дэлхийд амарханшд.
Зүрхэн чимэг: Маш зөв. Наадхыгаа хүүхдүүддээ заагаад дадал болгочиход л чиний хувь нэмэр шүүү дээ.
dohool baih shig bnadaa
10 jiliin omho hamgiin gutranga uzeltei erdemten ch iim bolho gj tosooloogui gesen .hurdatstai bna shuu
БМР: Яахав дээ одооноос дэлхийгээ хайрлах л хэрэгтэй байна даа.
Энд байнаа, Голландад дууссан батреи гаа тусгай хогийн саванд хийдэг юм байна, Хүний хөл ихтэй газраар зөвхөн дууссан батреи ний хүн онгойлгох боломжгүй дунд зэргийн хогийн сав байдаг юм. Хүмүүс дууссан зайгаа зөвхөн тийшээ л хийнэ.
Зай бол тэр чигтээ хор, химийн хор аминд ч халтай аймшигтай хор бдг шүү дээ. Миний л мэдэхийн Мглд маань хаа сайгүй л хуучин зай харагддаг шүү дээ гэтэл дууссан зайгаа манайхан хазаад л буцааж хэрэглээд байдаг шүү дээ.Тэгээд л дууссан зайгаа шууд л хогийн сав руу, гудамж талбай ...тэр хогийн савнаас тэр дууссан зай хогийн цэг ру ачигдаад... тэгээд л цэвэр химийн хог хаягдал байгальорчныг бохирдуулаад л .... мөн Жорлон цэвэрлэх шингэн ( Утьенка) Комет... аяга таваг угаах шингэн..............гэх мэтчилэн бидний сайныг н гайхан хэрэглэдэг цэвэрлэгээний хэрэглүүд маан; байгалын бас нэг сайхан дайсан гэж байгаа, Та бүхнийг хэрэглэж болохгуй гэж бгаам биш л дээ , хүн болгон дор бүрнээ хэрэглээгээ багасгаад аль болох эрүүл ухамсартай эрүүл иргэн байх юм бол бид алхам алхамаар байгал орчиноо хамгаалаад л байх бх даа.
Жич: Дээр хэзээ ч билээ дээ айл бүр хэдхэн хором гэрлээ унтраагаад л .... Хүн болгон ухамсартай иргэн бж хичнээн ихийг хэмнэлээ гамналаа л гээд бсн . Гамнах хайрлах гэдэг н дан ганц дээрх удирдлагаас сайдаас даргаас ч хамаарах биш нэг бүр иргэний өчүүхэн жаахан үйлдлээс л эхлээд байгаам даа гэж... Гэхдээ энэ талаар бас сайн мэдлэг боловцрол олгох хэрэгтэй бнаа. Яахуу???
Сэтгэгдэл үлдээх: