ХААНБРОЙ чинь СААЛЬ гэдэг НЭРТЭЙ газар БАЙСЫШД

Зиа би болбоос уг нь ч хөдөө л төрсөн хүүхэд л дээ. Тэгэхдээ л хар багаасаа хотод өссөн болохоор нийслэлийн иргэн гэж явдаг хөөн. Өнөөдөр нийслэл хотын маань 370 жилийн ой болж байна. Үүнтэй холбогдуулаад намайг бага байхад байсан зарим газрууд хэрхэн өөрчлөгдөн хувьссан талаар жижигхээн түүхүүдийг өгүүлсүгэй.

Бүүр багадаа бол нэг эмээгийндээ одоогийнхоор энэ 32-ын тойргын хойхон талд л байсан юм шиг санагддаг. Тэгэхэд айл их цөөхөн байсан юм даа. Одоо энэ Хайлааст, Чингэлтэй энэ тэр хавийн айлууд бол бараг амнаасаа наашаа гарч ирээгүй байсан байхаа. За тэр үеэ бол сайн санадаггүй юмөө. 

Харин манайх ШУАкадемийн 5 айл гэдэг нэг давхар шавар байшинд амьдардаг болноос хойшихыг бол сайн санадаг юм. Хотын А-ийн А бүсэд амьдардаг байлаа шүү дээ. Одоо бол багцаалдаад л энэ хавьд манайх байсан. Энэ хавьд жорлон байсан гэхгээд байгаа юм. Чойжинламын музей, Сталин номын сан (тухайн үеийн нэршлээр), Нацагдоржийн музей, Ленин клуб 4-ийн голд байсан гэхээр ойлгомжтой байгаа биздээ. Номын сантайгаа залгаатай нээх том хашаа байдаг байсан юм. Тэр хашаанд ШУА-ын бааз байрладаг. Бас хашаан дотор нь баяраар академийнхны машаан дээрээ авч явдаг СОЮЗ хөлгийн макет ч байдаг байсан даа. Тэрүүн дээр бид очиж тоглох дуртай, даан ч аав ээж болон баазын манаач нар дургүй байдаг байсан юм.

Мэдээж 5 айлын 10 гаран хүүхдүүд хашаан дотроо хөөрхөн эвтэй тоглодог байсан даа. Наваан, Юндэндорж, Баатар, Бямбадорж, Даваасамбуу гэх мэт тухайн үедээ л бас мундаг хүмүүсийх амьдардаг байсан даа. Зөөврийн устай, нийтийн гадаа жорлонтой. Сониноос тэр үед усыг голоос шууд машаанруугаа хийдэг байсан уу? Лаазтай уснаасаа амьд загас олох тохиолдол цөөнгүй байдаг байж билээ.

Зиа тэгээд манай хажууханд үзэсгэлэн чимэглэлийн газар гэж байдаг байлаа даа. Одоогийн Выставка буюу сарны титэм худалдааны төв. Энд ёстой янзын гоё үзэсгэлэнгүүд гардаг байсан. Аргаль, угалзын чихмэлтэй нэг үзэсгэлэнг мартдаггүй юм. Бодвол анчдын нийгэмлэгийнх байсан байх даа. Мөн хөдөө аж ахуйд нэвтэрч байгаа шинэ техник технологи, шинэ төрлийн тарианы сорт энээ тэрээг харуулсан. Анх тэнд л тариан түрүүг барьж, эрдэнэ шиш гэж сонин ногоо байдгийг мэдэж байлаа. Бас оёдлын үйлдвэрүүдийн загварын шоунууд болдог байсан санагдана. Манай нэг ах л лав гуйлгаар хүүхдийн пальто өмсөөд алхаж л байсан. Ардчилал эхлэхийн үед Выставкад диско болдог байсан юм. Би тэнд нь ДиЖи хийдэг байсан талаар урьд нь бичиж байсан даа. Хаа газарын атман голдуу 600 хүн дискоддог байсан гэхээр бас  л овоо цуутай газар байсан даа. Сүүлдээ ч хөөрхий баахан лангуу тавьсан дээвэртэй зах л болох шив дээ. Уг нь Мэдээлэл технологийн паркад шахалддаг үзэсгэлэнгүүдийг тэнд зохион байгуулж ном ёсоор нь ашиглавал сайхан л танхим даа.

Бас нэг гоё газар бол яг хашааны хажууд залгаатай байх Чойжин ламын музей. Бид нарыг тэрүүгээр орж гарахад хэн ч загнахгүй л дээ. Бүгд л таньдаг юм чинь. Гэхдээ л би айгаад нэг их ордоггүй байсан юм. Сүүлд сургуульд орсон хойноо тэр гудамжаар харихаар хонх дуугараад л энд тэнд цонхыг нь хаасан паниар салхинд пажигнаад нэг л аймаар байдаг тул ганцаараа үедээ бүүр номын сангаар тойрч харьдаг байсан юм. Дулааны улиралд гадаад дотоодын олон зураач нар хашаанд нь тухлаж аваад л зураг зурдаг. Бид нар тойрч явж хараад л энэ ахых гоё, тэр ах мундаг гээд хөөрхөн шүүмж хийдэг байлаа. Тэр үед л зураг зурах миний бас нэг хобби болох алхам тавигдсан байх. Мөн сүмийг түшиглэн говь хянганд тулалдсан нь киноны зураг авч байхад мөн ч гоё байсан даа. Баахан цэргийн ах нар ирээд буучихсан бид нарыг буу болон малгай энээ тэрээгээр нь оролдоход айхтар уурладаггүй байж билээ. Бас жүжигийн зурагнууд их авч байсаан.

Манай байрны хүүхдүүдийн хамгийн том давуу тал бол хүүхдийн паркын аль ч тоглоом дээр ойчиргүй, үнэгүй тоглодог дархан эрх байлаа. Бүх хүмүүс нь таньдаг тул орой хаасан дараагаар нь ч дээр нь гарч нааш цааш нь хөдөлгөж тоглодог байлаа. Нууранд нь орой нар жаргасны дараа сэлэхэд ямар гоё бүлээхэн байдаг байсан бэ? Аавтайгаа өглөөдөө бүх талаараа модтой замаар нь хамтдаа гүйдэг байсансан. Одоо харин нэг л өндөр хашаагаар хаачихсан юу болоод байгаа нь мэдэгдэхгүй газар болж дээ. Тоглоомгүй ч гэсэн дотуур нь сайхан зугаалж байх юмсан даа.

Одоо Хавана гэдэг нэртэй болчихсон байгаа ихэнхи хүмүүсийн Хаанброй нэрээр нь мэддэг бөөрөнхий байшин угаасаа л нэг тийм пиав уудаг газар байх ёстой байсан шиг санагддаг. Та бүхний заримых нь мэддэг Бамбарууш нэртэй хөөрхөн хүүхдийн кафе болохоосоо өмнө буцалсан аарц, хөөрүүлсэн сүү бас бус цагаан идээ зарахаас гадна бас задгай пиав зардаг СААЛЬ нэртэй кафе байсан юм. Дан босоо ширээтэй тул хүмүүс тойрч зогсож байгаад л инээлдээд л уудаг байсан санагдана. Би тэр хөөрүүлсэн сүүнд нь их дуртай байсан юм. Ёстой худалдагчийх нь хажууд зогсож уучихаад л гардаг байсан даа.

Зиа Сталин номын сан маань л харин яг ном журмынхаа дагуу ажиллаж байх шивдээ. Нийтийн төв номын сан. Өмнөх хөшөөг нь л сольчихсон болохоос. Одоо яадгийг мэдэхгүй байна. Биднийг бага байхад лав кино гардаг байсан. Бас томоохон зохиолчдын уулзалт ярилцлага энэ тэр болдог байсан юм. Би Бушхүүгийн үлгэрийг тэнд үзэж байсан. Ах нар айчихна гээд л байн байн нүд таглаад байсан санагддаг. Хэ хэ.

Зиа бас нэг сайхан дурсамжтай байшин бол одоогийн ХХБанкны 804-р салбар. Яагаав нөгөө Улаанбаатар зочид буудлын замын урд талд байдаг шовгор байшинтай банк. Тэр чинь намайг бага байхад сургууль гэр хоёрын дунд байдаг нэг ёсны БААЗ маань байлаа даа. Хүүхдийн номын сан гэдэг ёстой гоё газар байсан. Хэн олон ном уншсанаараа уралддаг. Номын сайн нөхөр болохын төлөө тэмүүлж уншдаг байлаа. Зүгээр ч нэг уншихгүй бас тэмдэглэл хөтлөнө шүү дээ. Сайн талын баатар, муу талын баатар, зохиолын ач холбогдол гээд л. Хэ хэ. Энэ номын сан ёстой гоё гоё юм зохион байгуулдаг байсан. Хааяа хүүхэлдэйн жүжиг хүртэл үзүүлдэг байсан. Анх энэ газар л тоодгор Галсантогтох гэдэг хүн лимбийг яг амьсгаа авахгүй байгаа юм шиг үргэлжлүүлэн үлээхийг харж билээ. Уг нь яг тийм нэг хүүхдэд зориулсан байнгын сонирхолтой үйл ажиллагаа явуулдаг номын ордонтой болох юмсан даа.

Сүүлд хотын боловсролын газар байж байгаад одоо юу ч биш байгаа нэг хоёр давхар ягаан байшин Арслантай гүүрний яг хажууд байнаа даа. Цагтаа бас Женко коллеж гэж байсышд. Тэр чинь миний анхлан А үсэг заалгасан алтан номын өргөө шүү дээ. 4-р сургууль гэж байсан юм.

Зиа зиа хэт урт бичлэг болох гээд байгаа тул та бүхнийгээ хүндэтгээд үүгээр өндөрлөе. Сайхан дурсамжийг минь хадгалсан олон сайхан газарууд байдаг шүү. Та бүхний зарим нь ч бас мэдэх байлгүй дээ.

Бүх уншигчиддаа Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 370 жилийн ойн мэнд хүргэе!

Сэтгэгдэлүүд:

1. bi (зочин) | 2009-10-29 18:26:42
1 t
2. Жиргээ | 2009-10-29 18:31:44
2-t

ene negt bgaa xun tegj yarij bolkuu,
Anjgai naadaxiig chini shuumjilsenshd
3. Жиргээ | 2009-10-29 18:36:10
Uguulsugei xemeex uguulel uguujtei blaa.
Tanai brniixan unegui toglodog bsan ni ataarxmaar ingeed niislel xot maani ulam urgujij, ungulug bolox boltugai! tygei!
4. Жиргээ | 2009-10-29 18:36:38
aa tiim bas

3-t...
5. anjigai | 2009-10-29 18:37:04
Би: Нээрээ л нэгт болчихлоо доо.
Жиргээ: Одоо тоохоо больцон. Хөгшрөөөд. хэ хэ.
6. leo | 2009-10-29 18:43:31
үнэхээр сайхан дурсамж байна
манай Аанжий ч дурсах ярих сонин ихтэй хүндээ
7. Hilde | 2009-10-29 18:43:50
Бамбарууш ёстой гоё санагддаг байж билээ тэр үед хэ хэ хэ ..
8. commie | 2009-10-29 18:44:14
Бага насыг санагалзуулсан сайхан бичлэг оруулсанд чинь баяр хүргэе. Иймэрхүү юм хааяа бичиж байхгүй бол энэ хүүхдүүд чинь 90 оноос л хойш бүх юм цэцэглэсэн, түүнээс өмнө баахан мангар гарууд бороохой шийдэм бариад л жинхэнэ хүй нэгдлийнхээр манаргаж явсан шиг төсөөлдөг болсон шиг байна ш дээ.
9. anjigai | 2009-10-29 18:47:15
Хийлдээ: Анх нээгдсэн даруйдаа ч ёстой л бээст сээлэр гээч нь болсон байхаа. Багш нар хүүхдүүдээ зохион байгуулалттай авч очдог байсаан юм шүү. Манай анги лав нэг хүүхдийнхээ төрсөн өдрийг тэмдэглээд л нээх гоё санагдаж байсан.
Коммие: хөөрхийсд бичиж л өгч уншуулахгүй бол юугаа мэдэхэв дээ. Соц үед зарим юмнууд бас л жаатай байсан тал бий. Одоо тэр хүүхдийн номын сан, музей, үзэсгэлэн яармаг энэ тэр бол хошин болсон шүү дээ.
10. Би бид хоёр | 2009-10-29 18:48:12
хэхэ, Лениний музей дотор нуугдаж тоглоод, Нацагдоржийн номын сангийн зүүн талын анхны лифттэй байранд лифтээр тоглодог байсан бага нас минь дурсагдлаа байна. Бас хүүхдийн баяраар заавал Бамбарууш кафед орж хүүхдийн хоол иддэг блаа
11. anjigai | 2009-10-29 18:48:29
Лео: За даа хотын төвийн талаар бол бас л их юм ярьна шүү дээ. Хаанаас гоё зурагтай бөглөө олддог байсан. Хаана 30 имөнгөний корчик гэж гоё юм зардаг байсан гээд л. Хэ хэ.
12. anjigai | 2009-10-29 18:49:49
Ленийний музей маань одоо бас л нэг олигархуудын үүр болчихлоо доо. Музей хэлбэрээр нь ашигласан бол чиний миний хүүхдүүд бас нуугдаж тоглох л байсан даа Молор минь.
13. bolorka83 | 2009-10-29 18:50:37
goe goe ,
Niislelchudede niisleliin oin mend hurgie
14. Би бид хоёр | 2009-10-29 18:51:37
Өглөө сэрэхэд хотын гудамж, замуудыг толийтол услачихсан, ус шүршдэг машин гудамжаар явж байхыг эргээд санахад цаанаа л нэг амар амгалан цаг байж дээ. Шөнөдөө бол машин явах чимээ бараг л дуулддаггүй байлаа. Бага насаа гэж. Нээрээ би Улаанбаатарын өмнөх Лениний хөшөөний доор зогсоод анх пионерийн тангараг өргөж байлаа. Тэгсэн хожим тэрнийг өнөөгийн хүүхдүүд шал өөрөөр танин мэдсэн байхыг хараад ямар их халагласан гээч. Бас нээрээ нөгөө гудамжинд квассны машиннууд байдаг блаа ш дээ. Халуун наранд квас уугаад зогсох ч бас сайхан шүү. Хэхэхэ, одоо бодоход хар багаасаа л гашуун нясууны амтанд орсон байж.
15. anjigai | 2009-10-29 18:55:29
Болорка: Гялайлаа.
Молор: Нээрээ тэр автомат ёстой гоё байсан. 50 мөнгө хийгээд л бүтэн гржшик квас авч уугаад барахгүй заримыг нь асгадаг байж билээ. Ёстой гоё дурсамж:
16. Би бид хоёр | 2009-10-29 19:03:30
хэхэ, их дэлгүүрийн шатны гинтиг бариул дээр гулсаж тоглох ямар уу? хиамыг голбаса, ундааг лимонад, алимыг яблок, тагтыг полкон гэж хэлж л анх хорвоог таниж байлаа. орц үхний үүдэнд соёлч орц, айл бүрийн хаалган соёлч өрх гэсэн бичиг хадагдаад эхлэхэд жинхэнэ хөгжил ирлээ дээ гэж ойлгож байснаа санаж байна. бас архи ундааны шилийг цуглуулаад шилний мухлагийн үүд сахин, дугаарлаж чамгүй их цаг зарцуулдаг байсныг бодоход багаасаа л мөнгө хэрэгтэйг ойлгосон шиг бгаам. хэхэхэ, чиний бичлэг зөндөө олон гоё дурсамж сэрээчихлээ байна
17. amor | 2009-10-29 19:24:49
хуучны хүн гэж түүх үүхтэй нь тэмдэглээд тавьчихаж байна гээч!!
би ч Улаанбаатарт төөрдгийн ш дэ, жоохондуу байхдаа хажуудаа хазгай хэлтэнг дагуулцан явжаасан үе ч бий.
өөрөө хотоо мэдэхгүй мэдкүй байж хүнд газарчлах гээд явжийснаа бодохоор эвий дээ тэр жуулчин гээл одоо боддын.
18. Бантан | 2009-10-29 19:25:18
Цагийн сайханд Сэлбэ гол, Дунд Гол, "Бааст гол" гэсэн сайхан голнууд байж билээ. Одоо Дунд гол "Бааст гол" хэхэ энэ хоёр голоос үлдсэн юм нь гэвэл гольдрол нэр хоёр нь л үлдэх шивдээ. Сэлбэ гол гэж хэлсэн чинь хэл ээдрээд эвлэж өгдөгүй гэжийшд. Яах юү байхав Гол биш Горхи болцышдээ. Арга ч үгүй биз дээ тэр их устай Туул гол нь тасалдаад ширгэж байхад жижиг голууд бүр аниргүй болдын байгааз дээ.
19. bomberder | 2009-10-29 19:35:24
JA BI CH 120-N UNAGA DAA gehdee zuun hesgiih ni tov tsengeldeh haiar l tuulyn butgas ges geed..... hehehehe agaa geee naryg tagnuuldaad hehehehehe
20. Badman (зочин) | 2009-10-29 19:35:54
Сайхан түүх хүүрнэн өгүүлсэн вайна. Хуучны хүн ч аргагүй өөр ём аа гсн.
21. apabst | 2009-10-30 00:03:58
нээрээ л тийм байсан даа... Гоё дурсамжууд сэргэлээ. Бамбаруушд ээж аавтайгаа орох их дуртай байж билээ.
22. nutag (зочин) | 2009-10-30 00:24:01
Anjgai baga nasnii mini dursamjiig sergeechihlee, bi ooroo baga toirgiin unagan huuhed,Huuchin Tolovlogoonii komiss baisan odoo yanz buriin yamuud baidag 20-r bairand baga nasaa ongorooson. Maniig baga baihad bas l saihan bailaa shuu dee, uneheer l zundaa bol hotiin tovoor mod zuleg ni urgaad goyo nogoorchihson, oglood us tsatsdag mashin zuleg uslaad l,bid dagaj guigeed l, modiig bol yorool dah honhor luu ni shlankaar us hiideg.
Za daa minii ueiihen Huuhdiin parkad neleen ih tsagaa ongoroodog baisan shuu, yun ter bilet milet avah, zugeer l hashaa davna sh dee, nuurand ni selne, Tordog baishind hootsoldono, zamaa olohgui bol deeshee avirna shuu dee. Tegeed mangasiin amaar gulgaad untaj baigaa baatriig uzeed l . Alsiig hargch deer suuhad yamarch goyo baidag baisan yum.
Huuhdiin bayaraar parkad mon ch goyo baidag baij bilee, odoo mongoliin mCS, MOn uran ch genee uu co-uud gazraas ni deermdchihsen, Solongosuud huuchin Tuya restoraniig neg medehed gazartai ni avchihsan, uldsen johan gazar deer ni hunii nud huurch heden ereenii togloom tavij baina.
Haaya haaya baga nasnii dursamjuudaa bichdeg baiya.Aa, anjgaigiin surdag baisan 4-r surguuiig sanaj baina, gehdee 8 jiliin surguuli baisan baihaa, bi 5-r surguulid baisan l daa.
23. anjigai | 2009-10-30 02:50:12
Молор: Би нээрээ гантиг шатны бариул дээгүүр гулгаж байгаад хүнд гай болсон хүүхдийг загнаж цагдаа сэргийлэх бөолдог хүний дүрд тоглож байсан юм байна. Сонин санагдав. Элдэв-Очир театр гэхэр л хүмүүс мэдэхгүй байгаа юм шүү дээ.
Амор: Мэдэхгүй чиний үеп бол биш байх. Бид нар чинь ямбий хашаан дээрээ гарч тэгнүүлдээд л Эй компаан жеваателний резинка ест гэээд л гуйдаг байлаа даа. Тухайн үедээ бас л бохьтой л байдаг байсан даа. ХА ха. Төв гудамжны хүүхдүүдээ гэж.
Бантан: Би л лав энхтайвны гүүрэн доороос дэвтрийн үдээсээр могой жарайхай бариад паркын нууранд тавьж алж л байсан: Ухаандаа үржүүлэх л гэсэн санаа байлгүй.
24. anjigai | 2009-10-30 02:55:29
Бомбердер: Би ч паркаас л олон юм тагнуулдчихдаг байсан даа. хэ хэ.
Байдмэн: Өшөө ихийг өгүүлнэ шүү дээ.
Арабст: БАмбаруушт тухайн үедээ ХИТ байсан шүү.
Нутаг: Тухайн үедээ 8 жил байсаан. Тэр янз бүрийн яам байгаагийн чинь хойд талын цэцэрлэг 24-ийн цэцэрлэг байлаа. Тэнд л өссөн дөө. хэ хэ.
25. chinka (зочин) | 2009-10-30 04:25:41
minii naiz yaagaad ene saikhan udur 10 jilee durahgui baina? minii bodloor bol chinii bolood minii hamgiin saikhan nas 4-r horoolliin etsest l ungursun sanagdah yum. Ain?
26. anjigai | 2009-10-30 04:29:09
БАраг чиний төрсөн өдрөөр бид нар Бамбарууш орж байсан байх шүү Чинка. 4-р хорооллын эцэс маань ёстой өөрчлөгдөөгүй шү дээ. Нэмж л юм баригдсан байх. ХАрин хотын төв бол их өөрчлөгджээ.
27. amanjinka | 2009-10-30 04:36:49
ЗЭЭЭ МЭНД ХҮРГЬЕ ЭЭ

САЙН УУ ХӨ ӨНӨӨДӨР ЧИНЬ ХАРИН ӨДРЫН ОДТОЙ ТААРЧИХ ЧИНЬ ХЭ ХЭ
28. anjigai | 2009-10-30 04:37:26
ЯМар өдрийн од.
29. Oyuna | 2009-10-30 04:41:43
худалдагчийн дэргэд бондгор бор гэдсээ цүдийтэл сүү ууж зогсоо хүүгийн зураг нүдэнд харагдаад өнгөрөв...

цирк орох болгондоо их дэлгүүрийн урд талын усан оргилуурын хажуугаар том болоод л дандаа алхана гэж мөрөөддөг байж билээ....

манайх Жаргалан кафегийн дээд талын байранд байсын өөдөөс нь харсан дэлгүүр хүүхдийн тоглоомын дэлгүүр байж билээ...байрныхаа охидтой худалдагч болж хөвгүүд нь ирж аав нар хүүхэддээ тоглоом авах гэж явна гээл тоглодог байжүүлэээ
30. amanjinka | 2009-10-30 04:42:07
хэ хэ өдөр л таардаг болохоор тэр байхгүй юу даа хө одоо танай тэнд шөнө болцон бгаа биз тэгэээл тэгсийнмөө
31. Oyuna | 2009-10-30 04:42:33
унтаач унтаач шөнийн хүмүүст чи чинь өдрийн од шүү дээ хэхэ

Аман сайн уу орйд таарсангүй
32. amanjinka | 2009-10-30 04:46:00
ОЮУНАА САЙН САЙН ОНЦ САЙН ЧИ САЙН УУ ДАА ХӨ ХЭ ХЭ НЭЭРЭЭЭ ОЙРД ТААРСАНГҮЙ ШҮҮ
33. Oyuna | 2009-10-30 04:47:20
ундааг улаан ус гэж нэрлэдэггүй байсан гэжүү Молоор....ккк
мөнгө цуглуулж квас авч уугаал........бага насны хөөрхөн дурсамжаа гэж....
34. Oyuna | 2009-10-30 04:48:28
сайн сайн...чи л харагдахгүй байгаа шдаа....

банжиг хаалгаа барихаар л Кула хархүү хаакдаа юм болуу гэж бодсоншд...кккхэхэхэ
35. amanjinka | 2009-10-30 04:51:40
УЛААН УС КВААС МАНДАРИН НТР НЭЭРЭЭЭ ЯАГАААД ТИЙМ АМТТАЙ БАЙСЫН БОЛ ХЭ ХЭ


ОЮУНАА ХӨГШИН НЬ НЭГ ОЧИХ ЁСТОЙ ГАЗАР БАЙСАН ТЭНДЭЭСЭЭ ЖААХАН УДЧИХААД ИРЛЭЭ КУЛА НАДААС Л БАНЖИГЫГ ХАКДААД ХАААГААД ӨГӨӨЧ ГЭЭЭД БАЙСАН Ш ДЭЭ БИ ЮУГААА ЧАДАХ УУ АДМИНУУДААС ЗАСВАР ХИЙНГЭЭ ТҮР ХААГАААД ӨГӨӨӨЧ ГЭЭЭЛ ГУЙЦАН ЗА Л ГЭСИЙН Ш ДЭЭЭ ГЭЭЭЛ ҮҮҮҮҮ ХЭ ХЭ
36. Oyuna | 2009-10-30 04:53:19
хахаха тийм л байх та 2....

шинэ жилээр бэлгэнд ирдэг байсан алим, мандариний үнэр бол сто лайтай үнэртдэг тээ....ёооё нээх сайхан хүүхэд насанд хүргэдэг галт тэргэнд суугаад ганц минут болчоод ирэхийнсаа нээрээ
37. Oyuna | 2009-10-30 04:54:45
удсан газраас эргээд ирсэн нь яамай даа гэснээс айлын гэрт амар мэндээ мэдэлцэж байгаам чинь зүгээр биз дээ...хөөгдөхгүй байгаа...кккк
38. amanjinka | 2009-10-30 04:56:30
ХОВОР БОЛООД Л АМТ ГЭЖ ТАС БАЙСАН БАЙХААА ДААА ТЭЭ ХЭ ХЭ ГАЙГҮЙ БАЙГААА ХӨӨГДҮҮҮЛ ГЭРЛҮҮГЭЭ ЖИРИЙЧИХНЭ ДЭЭ ХЭ ХЭ
39. SSunday | 2009-10-30 09:39:56
Бамбарууш кафе санаанд тодхон байна даа. Хүүхдүүдэд зориулсан бага порцтой брээс, аарц, тарагтай, их хөөрхөн. Хүүхдүүдийн ресторан байсан юм уу даа, хэхэхэ.
40. bantand (зочин) | 2009-10-30 09:48:46
18-d bga bantan guai medemhiireed bgarai Dund goliin chin " hoch " ni Baast gol gdgiim bhgui yu kkkkk. tuunees bish 2 tusdaa gol bish shu.
41. anjigai | 2009-10-30 10:42:54
Зиа бичээд вай бичээд вай. Өөр ямар хөөрхөн дурсамжууд байна.
42. altargana | 2009-10-30 11:51:34
готынхон баярлаад л ойгоо тэмдэглээд, Гамп бас нэг бичлэг хийцэн байна лээ. Би бол билэг танхай хөдөөний хөөн. Нийслэл хүрээнийхэнд баярын мэнд хүргэе
43. anjigai | 2009-10-30 12:16:03
Гялайлаа. Хүрээний бид чинь баярлаад сүйд болсоон. хэ хэ.
44. anjigai | 2009-10-30 15:18:28
Даанч хэт урт болох гээд байсан юм. Түүнээс Одоо Хөрөнгийн бирж болсон Элдэв-Очир хүүхдийн кино театр, Одоо Голомтын төв байр болсон пончикны хачин гоё газар, Уран бэр кафе энээ тэрээ гээд бичвэл гөө мөн ч их олон юм байна санж дээ.
45. Шинэков | 2009-10-30 15:36:22
45t
46. anjigai | 2009-10-30 15:39:44
Ёстой том тэнэгтлээ дээ. ХА ха.
47. tagnai (зочин) | 2009-10-30 16:02:38
Bi ch bambaruushaar n l medhiim baina.
48. Загаа (зочин) | 2009-10-30 16:10:14
төмөр замчдын соёлын ордонд нийтийн бүжиг болдог байсышд.одоо ч хэвээрэй байна лээ.бас кино гарна Хон Гиль Доныг тэнд үзэж байлаашд.гоё бөглөө чинь оросын хогон дээрээс л олддог байсышд.вокзалын тэндээс их түүдэг байсын.
49. anjigai | 2009-10-30 16:19:29
Элчингүүдийн хогноос их гоё бөглөө олддог байсан юм шүү. Хэ хэ.

Тагнай: би чинь хуучны хүн шүү дээ. Хэ хэ.
50. serenity ♂ | 2009-10-30 16:50:31
хэ хэ хэ сайхан сайхан дурсамжаа хүмүүс их үгүйлж байгаа бололтой дог оо
51. serenity ♂ | 2009-10-30 16:52:28
http://serenity.blog.banjig.net/post.php?post_id=285503
52. anjigai | 2009-10-30 17:02:18
Дурсах юмтай амьдрах сайхан шүү дээ. Чиний энд бас дурсамж байгаа юу?
53. nuudelchin_mgl (зочин) | 2009-10-30 18:56:14
Мэддэг сонирхолтой дурсамжийг сэргээсэн байна. Аргагүй л хаүир Анжгай юм даа ... хэ хэ хэ Бидний тоглоом ч гэж дээ. Өөрсдөө бөглөө энэ тэр гээд өөрсдийгөө саатуулах тоглоомоо бодож олдог байсан юм шиг байгаам ....
54. nuudelchin_mgl (зочин) | 2009-10-30 18:57:42
Хашир Анжгай гэх гэсийм шүү
55. ttulga | 2009-10-30 19:05:34
400 жилийн ойгоор гүй мөн их юм бичих хэрэгтэй болно доо хэ хэ.
56. anjigai | 2009-10-30 19:12:03
Нүүдэлчин. Харин тиймээ ямар сайндаа л зүгээр чулуу овоолоод тэрийгээ нурааж тоглодог байхав дээ. Хлормины шохой шатааж тоглоно.
Ттулга: Яанаа нээрээ тэр үед бөөн юм болноо.
57. Таалагдах албагүй | 2009-10-30 19:12:33
estoi goyo niitlel bna...
58. anjigai | 2009-10-30 19:16:16
Чи бас л бидэн шиг өссөн үү? Хөдөө очихоороо бас л ялгардаг л байсан даа. Хэ хэ.
Сайхан дурсамж байна.
60. **АЯКО** | 2009-10-30 22:50:26
ямар хөөрхөн тоодгор хүү байсан бол...

нүдэнд харагдчихлаа
61. anjigai | 2009-10-30 23:55:12
Усны хувилгаан: Чи бас тухайн цагаас дурсаач.
Адтай шулам: Чи ч харсан бол дуралчих байсан дөө. ХЭ хэ.
62. Oyuna | 2009-10-31 03:57:08
цуврал болгоо биччихээ хө
63. anjigai | 2009-10-31 18:29:28
Үлдсэнийг нь 400 жилийн ойгоор бичнээ. Улам л үнэ цэнэтэй түүх болох байх. Хэ хэ.
64. Oyuna | 2009-11-01 02:04:22
хүлээнэ дээ тэгүүл нь...кккк
65. baagii (зочин) | 2009-11-01 02:22:06
chi ch yostoi arhelogiin oldvor bna daa
66. anjigai | 2009-11-02 00:18:14
Оюунаа: Би ч хүлээнээ. Хэ хэ.
Баагий: Тийм байна уу? Динозавр л гэсэн үг шүү дээ . ХА хэ.
67. Анударь.. | 2009-11-04 15:29:16
Хэхэх ямар хөөрхөн нийтлэл вэ..
Ёстой таалагдлаа..
Бүр нүдэнд харагдавш..
68. anjigai | 2009-11-04 16:49:19
Чи бас нэг энэ үеийн төлөөлөл үү? Гялайлаа.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.