ХӨЗӨРНИЙ гэр, ЭМНИЙ сав, СЭТГҮҮЛИЙН цаасыг РЕКЛАМДАЖ болох уу?

Би энэ талаар бичнэ дээ гэж гөө мөн эртнээс бодож явсан юм. Тэгэхдээ бичих хэмжээнд хүртэл хэт даамжирсан байдал харагдахгүй байсан тул бичнээ л гэчихээд яваад байсан. Тэгсэн сүүлийн үед бол арай хэтэрчихлээ л дээ. Манайх одоо хууль дүрэмгүй айл биш л байх. Нэг бол ингэтлээ хүн ардынхаа эрүүл мэнд, ёс зүйн байдалд санаа тавихаа больчихсон айл ч юмуу бүү мэд. Юун тухай ярих гээд байна вэ гэхээр Архи, тамхи, эм тан гэх мэт зүйлсийг далд хэлбэрээр (бараг л ил дээ) сурталчилж байгаа асуудлыг л ярих гэсэн юм.


Нэвтрүүлгийн ивээн тэтгэгчдийг харахаар дан л архи юмуу пиав байдаг. За энэ ч дүүрч бусад нь хөөрхий мөнгөгүй юм байлгүй гэж бодоё. Гэтэл зүгээр л рекламнуудын дунд шүдний оо юмуу угаалгын нунтагны реклам шиг сул чөлөөтэй алхаж яваа харагдах юм.


Тэгээд бас нэг муу үнэгэн зальтай гэдэг шиг нэг бол таглаа нь ихээ сайжирсан, нөгөө бол аймаар сайн болохоороо эндээс ч бас тэндээс ч ийм мундаг шагнал авчихлаа ч гэх шиг. Больж үзээрэй яг наадахыг чинь зар сурталчилгааны тухай хуулинд "хэрэглэгчийг төөрөлдүүлсэн, бодит байдалд үл нийцсэн зар сурталчилгаа" гээд заачихсан байгаа. Худлаа гэвэл тухайн хуулийн зарим хэсгийг доор оруулснаас харчихаарай.


Бас нэг сэтгэл эмзэглүүлж байгаа юм бол хаана хийгдсэн юм бөө мэд, Монгол хүнд таарч тохирох эсэх нь ч бөө мэд, Монгол улсад зарагдахыг зөвшөөрсөн эмийн жагсаалтанд багтсан эсэх нь ч бөө мэд баахан эм, тан, хүнсний нэмэлт тэжээл, тураах бэлдмэлүүд. Энэ бас л ноцтой доо тиймээ.


Тэгүүл одоо ингэе л дээ. Покер, муушиг тоглох хориотой байгаа юм чинь энийгээ хөзөрний гэр болон цаас ийм сайн болсон байна. Энэ өрөөнд 5 хүн (5 гар суух юм байна л даа) суухад тохирсон сайн чанарын ширээ байршуулсан гээд рекламдая.


Нэг бол сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг ийм сайхан хайрцагтай, дээрээ ийм гоё зурагтай "нэг юм" та бүхэнд санал болгож байна гэчихүү? Адилхан л байгаа биздээ.


За бүүр нэг бол манайх ийм сайн чанарын цаасан дээр сэтгүүлээ хэвэлдэг болсон. Хэвлэлийн будаг нь хүний биед ямар ч хоргүй тул авч үзээрэй гээд ПОРНО сэстгүүлийг рекламдчихая л даа.


Ямар ч ялгаагүй л байгаа биздээ.


Энэ реклам зар сурталчилгааны тухай хууль гээчийгээ хэрэгжүүлдэг, энэндээ хяналт тавьдаг нөхөд нь авилгалдаа идэгдээд, амаа таглуулчихаагүй л юм бол ажилаа хийхгүй бол маргааш орой ТВ үзэхэд тань, радио сонсоход тань, сонин гарчиглахад тань хар тамхийг нээх хөөрхөн "хөвөнд боогоод" сурталчилчихсан байхыг үгүйсгэхээргүй байна шүү.


Зар сурталчилгааны хуулийн хэсгээс:


6.5.7. Айдас төрүүлэх, хүчирхийлэл, садар самуунд уруу татах, түүнчлэн хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд гэм хор учруулах үйлдэл, үйл ажиллагаанд хүргэж болох зар сурталчилгааг;

6.5.8. хуулиар сурталчлахыг хориглосон бараа, ажил, үйлчилгээг сурталчилах.

7. Дугаар зүйл. Хууль бус зар сурталчилгаа

7.1. Хууль бус зар сурталчилгаанд зүй бус, бодит байдалд үл нийцсэн, ёс суртахуунд үл нийцсэн, далд зар сурталчилгаа хамаарна.

7.2. Дараахь зар сурталчилгааг зүй бус зар сурталчилгаанд тооцно:

7.2.1. Өөрийн барааг бусдынхтай ижилсгэн сурталчилсан;

7.2.2. Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд харш сурталчилгаа;

7.2.3. Хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан

7.3. Дараахь зүйлийн талаар хэрэглэгчийг төөрөгдүүлсэн зар сурталчилгааг бодит байдалд үл нийцсэнд тооцно:

7.3.1. Бүтээгдэхүүний зориулалт, бүтэц, найрлага, үйлдвэрлэсэн арга, огноо, шинж чанар, хэрэглэх арга, хугацаа, чанарын гэрчилгээ, тохирлын тэмдэг, чанарын баталгаажуулалт, тоо, хэмжээ, гарал үүсэл;



Шаал дүргүй хөдөлжийшд нээрээ. Хаашаа л харна архи, пиав, болсон болоогүй эм тангийн сурталчилгаа

Ингээд байгаад байна л гэж байхгүй шүү...

Сэтгэгдэлүүд:

1. Шинэков | 2009-11-05 12:57:55
1
2. Oyuna | 2009-11-05 12:59:36
гол орлого нь болохооор ТВүүд сурталчлаад байгаа биздээ
3. first (зочин) | 2009-11-05 13:00:18
3S ТЕХНОЛОГИ МОНГОЛД ХУВЬСГАЛ ХИЙЛЭЭ....ХАХАХА
4. anjigai | 2009-11-05 13:00:58
Шинэков: Нэг ч гэх шиг.кк
5. **АЯКО** | 2009-11-05 13:01:59
энэ ч дэмий юм болоод байга щүү
6. Шинэков | 2009-11-05 13:04:53
Монголд хууль дүрэм гэж байдаг юм уу дөө. Хууль дүрэм нь зөвхөн ядарч зүдэрсэн хүнд л үйлчилдэг. Мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүй. Реклам ч гэлтгүй жолооны дүрэм чинь уул нь хууль мөн биздээ. Тэр нь бас хэрэгжихгүй.
7. Би бид хоёр | 2009-11-05 13:04:53
САВ БАГЛАА БООДЛЫН ХӨГЖЛИЙН ЭРИН ҮЕ ИНГЭЖ ЭХЭЛЖ БГААМ ГЭЖ НЭГ МУНДАГ ЭР ПАНААЛДСИЙШ ДЭЭ ЦААНА ЧИНЬ, ККК
8. anjigai | 2009-11-05 13:07:19
Хүн хүн янз бүрээр л дүгнэх байх. Тэгэхдээ миний хувьд бол үүүүүүүнэн дургүй хөдөлж байгаа тул өөрийн өнцөгөөсөө нэг муу бичвэрлэв.

Та нарт энэ байдал шал тэнэг санагдаж л байгаа биздээ.
9. bomberder | 2009-11-05 13:17:26
ALTAI gishuunii TV-ee bodson zutgeliin ur dun.... bas boloogui ee UNDESNI UILDVEREE DEMJIE ... JIL HAMTDAA BUTEESEN gm saihan reklem havchuulaad... suuniih ni logo ni APU ARKHI PIVO UNDAA hehehe.... 3 davhar hamgaalalt..... geed l....... mongol tabako gej bas neg hujaa ezentei hund gar bn aa
10. anjigai | 2009-11-05 13:20:33
Хэлээд юүхэв.
11. Oyuna | 2009-11-05 13:52:55
Анж нөгөө Бафль та хоёрын ТВгийн бичлэг яасан бэ хө...боломж байвал тавиач

гэрт чинь орохоор давхар хуудас нээгдээд байна арга хэмжээ аваарай хө
12. paulchris | 2009-11-05 13:59:56
Архийг далд биш ил сурталчлах хэрэгтэй шд. Уух нэг нь уугаад уусаад дуусна биз. Ингэж хааж боож байхаар уудаг хүн үлдэхээ боличуул ийм юм гарахгүй шүү дээ.
13. ariunaa (зочин) | 2009-11-05 14:07:39
unen shuu. Anjigai bichsen zuilee niitleliin turhruu oruulan baga zereg zasvarlaad, deerees n shigtgee bolgon barimt fact-nii 2-3 jishee nemeed ali neg udur tutmiin sonind garguulaach hu. nadad tegej sanagdaj baina.
14. ariunaa (зочин) | 2009-11-05 14:21:20
aan neeree neg um martsan bna. bas iim turliin surtalchilgaag iim helbereer hiih heregtei geh ch umuu esvel huuli erkhzuin talaas n ter TV-iin orlogo, humuusiin heregtsee, sonirholiin zurchil, olon niitiin hevlel medeelliin heregsleluudiin reklam surtalchilgaand tavigdah shaardlaga, niigmiin hugjil zeregttei n haritsuulan bichvel ih l goy um garch irne dee. A4-iin soningiin 1/2 deer n baihaar medeelel beltgeech hu. bas TV5, 25-r TV ene ter deer dan gants setguulch nariin beltgesen nevtruulgiin neg dugaar bolgon oruulaad holbogdoh baiguullaguudaas n survaljlaga todruulga ene ter avch bgaad neg um hiigeech hu. bi bur chamaig chadna gedegt ih itgej baina. ene sedev ch um duulgana shuu. Erteed TV-5 deer emiin sanguudaar zaragdaj bui emuudiin talaar nevtruuleg garch bhiig n bi uzsen um. ter nevtruuleg uneheer l hund bas um bodogduulj bgaa bhgyu yu. chi chadna daa Anjigai. chi bol chadvartai zaluu shuu.
15. Burbozz (зочин) | 2009-11-05 14:30:51
Хэлээд яахиймбээээ...Архи, пивоны реклам ч бүр хэрээс хэтэрсээн. Нэг хэсэг сүртэй хориод байсан...одоо зүгээр болцийм болуу.. Тэр үдшийн шивнээ сэтгүүлийн реклам ч гэсэн арай дэндэж байгаа биз дэ. Бага насны хүүхдүүд тэрийг чинь бас л үзэж л байгаа ш д. Анжгай миний ч бас бодож байсан сэдвийг хөндсөн байнаа. Талархав
16. anjigai | 2009-11-05 14:51:41
Оюунаа: Өө би харин очиж авч амжихгүй байна. Тун удахгүй тавьнаа.
Ариунаа: Гялайлаа. Анхаарлаа төвлөрүүлэх нэг нь анхаараад энд тэнд миний юмнууд гарч л байгаа. Харин ТВ-ийн хувьд ганц энүүгээр биш өөрийн гэсэн жижигхэн булантай л болох санаатай байгаа даа.
Бурбоз: Тэр ч ёстой үнэн шүү. Хүүхдүүдтэйгээ цуг суугаад ТВ үздэг бидний хувьд хэцүү юм зөндөө.
17. **АЯКО** | 2009-11-05 14:51:49
Гол нь Хулан, Бадамсамбуу тэр СББ-ийн рекламанд тоглосон нь миний дургүйг хүргээд байгаам.

Хуланг уул нь ихэд хүндэлдэгсэндээ
18. anjigai | 2009-11-05 14:53:40
Ишшш тэдний буруу юу байхав дээ. Нэр хүнднээс илүү мөнгийг эрхэмлэдэг байлгүй.
19. **АЯКО** | 2009-11-05 14:59:56
харин тэдэнд тэгж олох мөнгө тийм их хэрэгтэй гэж бодоогүй юмсан даа
20. anjigai | 2009-11-05 15:08:28
Аль бодоогүй хүн хошин хошин юм хийгээд явж байхыг хэлэхэв дээ.
21. Мармелад | 2009-11-05 15:21:19
харин тэгээд байгаамаа
22. anjigai | 2009-11-05 15:25:27
Бичсэн нь зөв үү? Хэ хэ
23. slm.2006 (зочин) | 2009-11-05 16:09:55
Oo, harin tiin, ter neg l ih itgel enee teree geed mundag goy yum yarisan humuus chin yavsaar bgaad arhinii reklam bolood yavchihdag bgaa. Orovdmoor ch yum shig ...
24. Ганхүү | 2009-11-05 16:38:32
ЗӨВ дуугарчээнэ
25. anjigai | 2009-11-05 16:43:34
slm: Юуг нь өрөвдхөв дээ.
Ганхүү: ОК
26. zochin (зочин) | 2009-11-05 18:10:57
arhi pivonii surtachilgaa bol naanaa l huuliar horigloson gej bgaa bolovch ugtaa bol chuluutei shd, tv-r arhi pivonii surtachilgaa yavuulsan tohioldold 250000 tugrugiin biluu yu bilee neeh hoshin torguuli tuldiin gsn shd, ter baitugai ashig olj bga uls chin yostoi ineej bgaad l ter mungiig ni tulchuud l surtachilgaagaa yavuulaad bna biz de , huuli ni uuruu iim alia yum chin yaltai ch bilee de
27. anjigai | 2009-11-05 18:27:46
Тэр ч ёстой тийм шүү. ХАмгийн дээд тал нь 500000 байдаг байхаа.
28. bubee | 2009-11-05 19:13:19
Огт сурталчилахгүй байх нь ч хаашаа юм дээ. Харин онцгой албан татвар төлдөг бараанд бол зар сурталчилгаанаас олсон орлогын тодорхой хувийг нийгмийн сайн сайхны төлөө зарцуулдаг практикк байдаг. 

Эмийг харин хэрхэн хэрэглэх, ямар тун хэмжээтэйг нарийвчлан олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчилж болохгүй гэдэг юм, бусад талаар бол үнэн бодит л бол сурталчилгааг нь төдийнлөн хориод байдаггүй. Харин хүнсний нэмэлт тэжээл, биологийн идэвхит нэмэлт бүтээгдэхүүнүүдийн талаар зар сурталчилгааны тухай хуульд дурдаагүй байдаг шиг л санагдаж байна. 
29. showtimer (зочин) | 2009-11-05 19:17:52
Xaxa ter porno reclamdax ni dajgui sanaa bna
Ene xumuusiin dandaa durgui ni xurj yum l bol durgui xurlee geed l baixiin xorvoogiin ixenxi yums manii duriig xuduguxduu bus baij baixdaa l chuxal baidiin shuu dee Arxiig bol reclamdax xeregtei xuuxed untsan xoino dandaa reclamddag yum xeregledeg unuugiin niigemd reclamdaagui yum xereglexeer reclamnii bish bolchix geed baidiin SHAAL DURGUI XURCHLEE za tegeed dur xudulluu geed yaxav dee
30. bubee | 2009-11-05 19:20:13
porno reclamdaad bgaa shuu

yagaaw nogoo udshiin shuudan bil uu... ongot nuureer garch bn, une ni hereglegchdiin huselteer hyamdarsan geed l...kkk
31. anjigai | 2009-11-05 19:22:13
Бүбээ: Нэг бол бүүр эрхлаамдах зөвшөөрлийг нь өгөөд тодорхой татварыг нь авч баймаар санагдана.
Шоутаймер: Ер нь ч тийм шүү. Миний дургүй хүрлээ гээд яах ч билээ.
32. bubee | 2009-11-05 19:28:01
manaid yer ni ali ali ni heregjihdee janhuurdag shuu dee.
33. amanjinka | 2009-11-05 19:31:56
ХЭ ХЭ СОЛИОТОЙ ЦУСНУУД Ш ДЭЭ
34. anjigai | 2009-11-05 19:37:00
Ихэнхи нь архины бизнестэй хүмүүс хуулийг нь зохиодог болохоор жанхуурах үндсийг нь бий болгочихсон байдаг байхөө

Аманжинка: Яадгийн. хэ хэ
35. m2 | 2009-11-05 19:43:41
10-аад хоногийн өмнө байхаа өдөр тутмын сонингуудаар яруу найрагч Б.Лхагвасүрэн гуайн ярилцлага хэлбэртэй Монгол тамхи компанийн хошин сурталчилгаа хэвлэгдсэн дээ. Аминдаа PR хийж байгаа санаа бололтой. Сонин болгоны сурталчилгааны нүүрэнд нэгэн зэрэг тал нүүр эзэлсэн ярилцлага тавиад, тэрийгээ PR хийж байна гэж ойлговол инээдтэй хэрэг биз. Энэ бол жинхэнэ далд нэртэй ил сурталчилгаа болсон.
36. anjigai | 2009-11-05 19:46:59
Лхагвасүрэн гуай ч гэсэн тийм мундаг ухааны хүн байж нэг муу хаөгийн тамхины сурталчилгаанд яршиг л байна даа. Ядаж томхон брэндийн үзэг сурталчилахгүй дээ.

Тэр хүний л хэрэг байх л даа. Тэгэхдээ нэр төр гэж айхтар юм байдаг даа.
37. amanjinka | 2009-11-05 19:50:08
ХЭ ХЭ ЗА ТИЙМДӨӨ ЯАДГЫН ЯАДГЫН ХЭЛЭЛГҮЙ ЯАДЫН ЗӨВ Л ЮМ ЧИНЬ ДЭЭ
38. anjigai | 2009-11-05 19:54:38
Ер нь бол энэ хавьцаанаа буруу ч байсан хэлээл хэлээл явчихнөө гэж боджуугаа.
39. m2 | 2009-11-05 20:03:36
Нөгөө 60 хүртлээ ухаан суудаггүй гэдэг чинь тэр байлгүй дээ. Амьдралд үр дагаварыг нь мэдэх юм байхад мэдэхгүй юм бас зөндөө. Зайлуул, хэрэгцээний хэдэн халтар төгрөгний төлөө хийсэн үйлдэлүүд нь хайран нэрийг нь хугалдаггүй юм гэхэд гүн толботуулсныг дараа нь анзаардаг биз.
40. anjigai | 2009-11-05 20:06:04
Тийм л байх даа. Олон бүтээл нь ухаарал хайрлавч ганцхан ярилцлага нь л гэхэд маш олон хүүхдүүдэд эсрэг сурталчилгаа болчихсон.
41. ss_gogo | 2009-11-05 21:16:35
пивны эркламыг зөвшөөрсөн гэж сонссон
санал нэг байна өө тв булан чинь тун даж сонсогдож байна шүү хамтархуу
42. Хожуул | 2009-11-05 23:04:06
Архины рекламыг зөвшөөрчих хэрэгтэй шд. Гэхдээ тодорхой цагаас хойш гээд.
43. chimgeeitgel | 2009-11-06 10:29:45
ёстой хөндмөөр л асуудал даа, санал нийлж байна.
44. anjigai | 2009-11-06 11:08:35
Эс эс гого: Ер нь бол албан ёсоор зөвшөөчрсөн юм байхгүй. Ард түмэнд тэгж ойлгуулсан гэхээр сайн л ажиллаж байна даа. ТВ-ийн хувьд хэд хэдэн газар санал тавьчихсан л явж байна.
Хожуул: Бас боддог л бодол
Чимгээитгэл: ГЯлайлаа.
45. Lily | 2009-11-06 11:26:39
iim advertisement chin l setgehuin orching burduuldeg gej uzdeg tul ene taliin surtalchilgaag horidog. Uuruur helvel arhi, tamhiig iluu heregleh setgehuig bii bolgood bgaan. Badman blogtoo bas srutalchilgaanii talaar bichsen bsan, dirty, shal utgagui
46. Lily | 2009-11-06 11:28:13
uuruu er ni joohon baihdaa l eniig bichi geed bodood bsiim shig ba, humsguu zangidaal bodlogoshron joohon buhimdaltai harjeena deer
47. bomberder | 2009-11-06 11:37:03
arhi pivony reklemaas haliad anjgai agaad sedev zahialsan humuus olon garch irj bn aa ta tegeed ter buriig tujignuuleed baij dee biljuuhaid heleed neg nuuriig ni ezelchih 5-6 bichlegee neg mur (TAVI)chih hehehehe
48. anjigai | 2009-11-06 11:56:00
Лили: Миний тэр зураг их багадаа авахуулсан гэхэд лаг гүн ухааны зураг шүү. Жокандагийн и нээмсэглэл гэдэг шиг бяцхан анжгайгийн бодлогшрол ч гэх шиг. хэ хэ.

Нийгмийн сэтгэл зүйд учруулж байгаа хор хөнөөл нь асар их шүүү.
Бомбердер: Хэ хэ. Нээрээ миний нөгөө Гахайн ханиадтай холбоотой бичлэг Зууны мэдээ дээр гарлаа гэж байсан гарч уу? Уншсан харсан хүн байна уу?
49. Lily | 2009-11-06 12:03:01
haha Anjigain bodlogoshrol.

harin tiin Badmanii blog deereh ter surtalchilgaa unshsan yu ve ter odoo neeree. Hevlel medeelel TV niigemd sonin setgehuig bii bolgood za barag har utaa tarihiim doo. havar ochihod sanhuugiin hyamral geel show ch bolj baih shig. Muuhai setgehuigeer naadagchid
50. ss_gogo | 2009-11-06 12:09:34
тв д ажилдаг нөхдүүд нь хүртэл тийм ойлголттой байналээшд ажилдагууд нь ийм байхад ард түмэн ч аргаггүй юмдөө
51. anjigai | 2009-11-06 12:13:21
Тэгээд л 4 дэх засаглал гээд бүх нийгэмд энэ нөхдөд их анхаарлаа хандуулдаг.
52. Ерөнхийлөгч | 2009-11-06 14:59:51
Хуулинд архины сурталчилгаа хийснийг нь, сурталчилгаа явуулж өгсөнийг нь аль алинийг нь 250 мянгаар торгоно гэдгийшт.Энэ нь 250 мянгыг төлөөд сурталчилгаагаа явуул гэсэн үг. Телевизүүдийн хувьд бол бол 250 төг төлөөд илүү их мөнгө ав гэсэн үг. Хуулиа л өөрчлөхгүй бол байсаар байх зүйл тиймүү ахаа.
53. anjigai | 2009-11-06 15:03:52
Яааааааг тийм
54. Tlg_UB | 2009-11-06 16:47:54
Тийм болцымуу? Гэхдээ Чингис ч сайн архи шүү... хэхэ
55. anjigai | 2009-11-06 16:58:20
Наадах чинь бол ёстой эрхлаам болчихлоошд. Одоо яануу?
56. duduka | 2009-11-06 18:29:13
neeree c arai denduu baigaa shuu
57. anjigai | 2009-11-06 18:32:11
Дэндэхээр нь л нэг бичиж байна даа. хө
58. SSunday | 2009-11-07 12:20:03
Түмний хайрыг хүлээсэн мундагчууд тийм рекламд тоглоод байхаар яалтай ч билээ.
Архины реклам дэнджийнэ, дэнджийнэ. Болимоор юм аа.
59. anjigai | 2009-11-07 15:23:23
Жаахан чангахан дуугарах цаг болсоон. Нийгэм өөрөө л эсэргүүцэхгүй бол горьгүй цаг.
60. consula | 2009-11-07 16:16:57
нэг их сүрхий технологи нэвтрүүлээ, шинэ юм гарлаа гэхээр л тэр нь архины бөглөө, пивоны амталгаа байх. Сүүлдээ бүр энлд тэнд шар айргийн баяр, 3-г уувал нэг үнэгүй, төрсөн өдрийн эзнийг тасартал нь үнэгүй уулгана гэж рекламддаг болж. Зар сурталчилгааны хуулиа бүрэн өөрчилж, хариуцлагын тогтолцоог чангалах цаг хэдийн болсоон. Маш зөв сэдэв байна шүү.
61. anjigai | 2009-11-07 17:43:17
Нээрээ арай ч задгайрчихлаа шүү.
62. Bor Huu (зочин) | 2009-11-07 17:46:19
Bi bas gaihaal bdiin.Ene uls oron chin arhinaas oor yum hiij chadahaan baigaa yudaa geed.
63. нангиа (зочин) | 2009-11-09 10:07:46
Бичих нь зөв өө тэр рекламнуудыг гарахаар гэртээ ганцаараа зурагттайгаа хэрүүл хийгээд дүүгээ наад телевизийнхээ зар суртачилгааны албаны утсыг олж өг энэ тэр гээд бөөн юм болно доо хэрвээ би блог хөтөлдөг байсан бол энэ талаар бичих байсан юм чи бич гээд дүүдээ хэлэхээр нөгөөх та миний блог дээр биччих ээ гэнэ тэгээд л бичсэн ч юмгүй л өнгөрөөд байгаа юм.Сүүлийн үед бүр уур хүрээд байгаа Хулан, Бадамсамбуу мэт нь юун итгэл даах чанар ч гэх шиг.Хүмүүс архи, пивоны суртачилгааг гарахаар гарч пиво уух хүсэл нь төрдөг гэж бна лээ ш дээ. Энэ л бүр дургүй хүргээд бгаа юм даа
64. anjigai | 2009-11-09 10:17:10
Чи биччихээч. Танай дүүг бас л олон хүн уншдаг шүү дээ.
65. pge (зочин) | 2009-11-09 12:58:58
hee ene yostoi zov zuil hondojee. olon niited surtalchlah zuil horigloh zuils geed ug ni huulind tovoos tod tusgasan baihad ene heden TV, soninguud ni mungutei negend l uilchleh yumdaa. yer ni tegeed deed hed ni huuliig guuli bolgoj baihad reklamaar heden tugrug oldog TV soininguud ch bas yaaltai bilee dee,
66. oge (зочин) | 2009-11-09 13:01:39
Za horigloson zuilsees gadna bas horiglosiimuu ugui yumu medehgui ter turaah beldmeluud bn. manai neg egch ungursun 7 honogt nadruu yarial: hohuul jiremsen ehchuud uuj bolohoor Free-G geed neg turaah beldmel reklamaadaad bn nadruu avaad yavuulaach gelee. Egch maani 11 sartai huuhedtei yum lda. Za utasdaad ajil deeree avchruulvaa, gadna dotnoos ni nileed sain uzlee, asuulaa. Tegsen harin nuguu hurgej irsen hun ni jiremsen ehchuud, 6-s doosh sartai huuhedtei hohuul ehchuud uugaad demii gej heldiim bn. Baijiigaarai.. Yu gesn ug bilee tanaih chin jiremsen , hohuul henbugain ch hamaagui bolno geed TV-r reklaamdaad bgaaz dee gesen chin HEHE HARIN TIIMEE gesen harui ugsun shuu nadad.
67. буяндэлгэр (зочин) | 2009-11-09 17:13:28
Бүр л ил цагаанаар сурталчилж байгаа даа. Алсын Хараатай амьдаръя, 3S хувьсгал хийнэ, морьтой чингис нь дээр байхаа маргааш ажилтай ч гэх шиг, тамхиныхаа хайрцаган дээр ТАМХИ ЭРҮҮЛ МЭНДЭД ХОРТОЙ, ТАМХИ ГОО САЙХНЫГ ГУТААНА ч гэх шиг юм биччихсэн өнөөдөр монголд хууль бол цаасан дээр л байдаг зүйл болчихсон юмаа да гэж бодохоор. хуулиндаа их мөнгөтэй иргэн аж ахуйн нэгжид энэ хууль хамаарахгүй гэсэн нэмэлт заалттай л юм шиг байх юм.
68. anjigai | 2009-11-09 17:25:46
ппе: Нэг бодлын бас тийм л юм.
Оге: Тийм л байгаа юм даа харин.
буяндэлгэр: Нээрээ тийм нэмэлт оруулчихмаар юм дөө. Хөгийн байна шүү.
69. Жиргээ | 2009-11-12 06:13:18
gexdee l manaid xuuli gej guuli gedeg dee te.
70. anjigai | 2009-11-12 09:57:28
Албаар тэгээд байгаа юм шиг байлээ. Хаягдал төмөрт үнэ оруулж өгөх гээд.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.