НЭГЭНД нь ТУРШЛАГА, нөгөөд нь МӨНГӨ, үлдсэнд нь САНАА байдаг

Өнөөгийн залуучууд нээрээ ёстой унжгар болжээ. Бидний үед бол нээрээ бла бла гээд л баахан юм ярьдаг даа. Магадгүй бид нар одоо эхнээсээ өнөөгийн хүүхдүүд нээрээ аймаар болжээ бла бла бла гээд эхэлчихсэн байлгүй дээ. Тэгэхээр ийм байнаа хампаануудаа. Би яг энэ талаар өмнө нь өгүүллэг биш юмаа гэхэд өгүүлбэр хэлж л байсан санагдана. Ердөөсөө муу үе гэж байхгүй шүү. Бүх үед л сайн удирдагч, сайхан ажилчид, муухан баагийнууд байж л байна. Харин түүхийн явцад яг тэр сайн, муу нөхдүүд нь хамтарч чадсан тэр үеийнхэн нь АЛТАН ҮСГЭЭР бичигдчихээд байх шиг байгаа юм.

Өнөөдөр жишээлбэл миний эргэн тойронд ямар олон сайхан залуучууд байна вэ? Эзэн Чингэсийн үед төрсөн бол Их Монголыг байгуулахаар, Эйнштэйний үед төрсөн бол Ий тэнцүү ЭМ СИ кавдраатыг олчихмоор, Жанжин сүхийн үед бол Хүрээг эзлэж байхаар залуус мөн ч олон байна даа. Тиймээ бидний яг одоо байгаа үе үнэхээр хүчтэй үе шүү. Би л хувьдаа ингэж боддог юм.

Тэгэхдээ харин бид хамтарч, хүчээ нэгтгэх тал дээрээ жаахан учир дутагдалтай л байгаад байх шиг байна. Дэлхий даяар залуучууд хамтран ажилладаг, мэдээлэл, чадамжаа солилцдог олон аргууд байна. JCI, Лион клуб, Ротракт гэх мэт. Бүүр томхон нь бол YMCA, YWCA гэх мэт нь байна. Уг нь бол манай Залуучуудын холбоо л энийг уриалаад, манлайлаад, тугыг нь бариад явж байх ёстой бах. Гэтэл таг шүү.

Үнэндээ манай төрийн бус байгууллагуудад чадалтай, чансаатай, туршлагатай, туйлбартай нөхдүүд олон байна. Гэтэл мөнгө алга. Мөнгө өгөх газарууд нь заавал өөрийн санаанд таарсан юм хийлгэхийг хүсэхээс манай эх орны ирээдүйн хөгжил цэцэглэлт, үндэстний онцлогыг тоох ч үгүй юм.

Гэтэл бас мөнгөтэй, мөнгөтэй газарт ажилладаг залуус нэг талд нь байж байна шүү дээ. Тэдний нэгтэй өчигдөр хэсэг хугацаанд ярилцаж үзлээ. Бмд хоёрын яриа эхлэхдээ эв хав муутай, энхэл донхол ихтэй байсан бол эцэстэй эвийн цавуугаар наасан мэт эргээ даган урссан юм. Тэр хүн "ирээдүйтэй, зөв, тодорхой" төслүүдийг санхүүжүүлэх талаас нь дэмжих мөнгөтэй газарын том толгой нарт нөлөөлчих хүмүүс олон байгааг дурдлаа. Би ч хөөрлөө.

Мэдээж томхон зүйлийг хийхэд томхон хүний нөөц хэрэгтэй. Тэгвэл бас хүний нөөцийн хувьд асуудалгүй байгууллагуудыг мөн л залуучууд бид л удирдаж байна шүү дээ.

Туршлага. Бид ёстой нөгөө "3 төрийн нүүр үзсэн" гэдэг шиг бүх нийгмийг дамжсан, бүх төрлийн олон нийтийн хэрэгцээ шаардлага, хүлээлт хүсэмж, алдаа оноо бүрийг мэддэг болжээ. Мөн хөл доорхоо харж бус хүүхдээ том болох хүртлэх хугацааг анзаардаг болж. Хөнжлийнхөө хэмжээнд бус хөрөстийн хэмжээнд сэтгэдэг болж.

Залуучууд минээ өнөө маргаашын үмх хоолны төлөө бус өсөх ирээдүйн сайхан Монгол орны төлөө хамтарч ажиллацгаая. Бараан саарал голдууг нь өнгөрсөн үеэс шүүрдэж шүүмжлэхийн оронд байгаа ирээдүйгээ гэрэлтэй болгох талаар тунгаая л даа.

Бид нэгдэж л чадвал нэгэнд нь санаа, нөгөөд нь туршлага, үлдсэнд нь мөнгө байгаа шүү дээ.

Бид нэг л завь дээр байгаа шүү дээ.

Сэтгэгдэлүүд:

1. **АЯКО** | 2009-11-11 12:57:41
үнэн щүү

өмнө нь бас нэг иймэрхүү зүйл бичиж байсан тэ?
2. anjigai | 2009-11-11 12:59:53
Үнэхээр адтай юмаа. Бараг оруулж амжаагүй байхад сэтгэгдэл биччихсэн байшд.
3. бялзуух | 2009-11-11 13:01:33
шулам адтай байхгүй бол өөр хэн адтай байхийн...

том сэтгэж том дуугардаг овоо муу гар шүү...
4. serenity ♂ | 2009-11-11 13:02:35
манай залуус эх орны төлөө юм хийнэ гэхээсээ илүү өөртөө ашигтай нам хүчмнд үйлчилнэ гэвэл бараг бүгд босоод ирэхээр болцон ш д
5. tungaamnh | 2009-11-11 13:03:09
уул нь тийм шд
6. ......... МАРДАЙ........ | 2009-11-11 13:03:14
зөв санаа
7. shulgashaazgai11 | 2009-11-11 13:03:31
sainuu agaa huurhunuu mergen bid 3 yarial bga nuguu heleed bsan yumaa on garhaar yamartai ch helsen ugendee hurnee aahan saihan bnaa bi lav negdnee
8. **АЯКО** | 2009-11-11 13:07:24
адтай гээл бичсэн байгааздээ нэрнийхээ өмнө


миний үүцэн дээр гараал ирэхээр чэн щурт гээл ордын байгааздээ
9. oge (зочин) | 2009-11-11 13:11:43
Bi ene tal ingej boddog: manai IHENH zaluuchudd ergen toirondoo baigaa bolomjiig olj hardaggui, harsan ch ter bolomjiig atgahiin tuld surch bololvsrohgui bnuu daa gej.


Gehdee ch bas mudag zaluuus zunduu bn doo, Anjiga ahaas ehleed ...
10. dorj (зочин) | 2009-11-11 13:20:36
zagatnaad l bsin saya l 1 maajij uglu . Anji d bayarlla
meer uhaan tsag zavaa zartsuuldag hun shuu busaddaa
11. Bulu | 2009-11-11 14:15:37
лаг залуучууд их бий,мяа нь ч байна,мяа гэхэд мяагийн мяа болсон хүн юмуу?яах гэж амьдарч байгаа нь мэдэгдэхгүй хүн гэхэд хэцүү үхмэл бодолтой,бараг бодолгүй гээд хэлчих хүмүүс байна,тэр хүмүүс ийшээ орж ирж үүнийг уншаасай гэж хүсэхээс өөр зүйл надад алгадаа,


гэхдээ байгаа байрандаа байх хугацаандаа ямар 1 үр дүн гаргаж байвал тэгээд болж байгаа нь тэрдээ, http://b88l88.blog.banjig.net/ (бөөлөө 2хон бичлэг бий орж үзээрэй,баярлалаа )
12. Worstman | 2009-11-11 14:35:50
Маньдаа жаахан мөнгө, туршлагаасаа хуваалцаач хө гэснээс ажил ихтэй байгаа хамыгаа ойлгохгүй яагаад үгээр идээд байваа өчдөр орой.
13. Moonrider | 2009-11-11 14:41:08
Дэмжмж байна.
14. oge (зочин) | 2009-11-11 14:41:12
Heg, Nuguu, Uldsen 3 uchirch Turshilga Mungu Sanaa 3-iig negtgeh heregteim bn, kk-+
15. anjigai | 2009-11-11 14:48:09
Өвлийн эмээ: Одоо бид том сэтгэх цаг болсоон.
Сэрэнити: Тиймүүд нь тэндээсээ мөнгө олоод өгч бас болийшд.
Тунгаа: ТИйм байхаар барах уу?
Мардай: ГЯлайлаа.
Шулгашаазгай: Би нэгтгэх гэж байгаа юм биш шүү. Зүгээр санаа өгч байна. Тэгэхдээ эхлэл бол байгаа. Та гурууд амжилт шөө.
Шулам: Үүцтэй хүн сайхан ийн сайхан ийн
16. ......... МАРДАЙ........ | 2009-11-11 14:54:03
нээрээ чамд яг аль нь байгаан? надад санаа байнаа мөнгө алга туршлага нтр байна шөөөөөө
17. anjigai | 2009-11-11 15:00:07
Оге: Гялайлаа. Би нээрээ боломж гэж юу болох талаар бичиж л байсан даа.
Дорж: Гялайлаа. Бидний үед бүх юм зөв хоногондоо ороосой л гэж хүсдэг.
Булу: Блогоор чинь заавал орноо. Мяагаа сайн нь хөтлөж явдаг нь нийгмийн ёс бөлгөө
Муухүн: Мань нь мөнгөгүй туршлагатай хэсэгт нь багтдаг юм. Хэ хэ. Үг хаяагүйээ. Зүгээр л лавласан байхгүй юу?
Монтакүе: Ок
Оге: Яг тийм
18. oge (зочин) | 2009-11-11 15:01:50
suuder met dagah bolomj geel uuu.... ter tanii bas hamgiin une tsenetei bichlegiin neg ni bh shuu
19. Амарсайхан (зочин) | 2009-11-11 15:04:20
Мөнгөтэй хүмүүст санаа зарна шүү
20. anjigai | 2009-11-11 15:05:31
Мардай: Надад санаа, туршлага, хүний нөөц байна даа.
21. oge (зочин) | 2009-11-11 15:09:17
Hunii nuutsud ni burtguulj bolohuu? heheh.
22. anjigai | 2009-11-11 15:09:52
Оге: ТИймээ
Амарсайхан: Би бол зарах гээгүй хамтарч хэрэгжүүлэе л гэсэн юм.
23. anjigai | 2009-11-11 15:12:52
Оге: Нэг уулзаж байгаад ярилцая тэ.
24. ЗОРИГТ8 | 2009-11-11 15:14:49
ахын сургаал алт
25. ......... МАРДАЙ........ | 2009-11-11 15:19:56
за мэдлээ. гол нь юу хийх вэ хө.
26. anjigai | 2009-11-11 15:20:26
Зоригт8: Та нарын юм юу болж байна.
27. anjigai | 2009-11-11 15:21:37
Хамгийн эхлээд хүүхдүүдээ зөв төлөвшсөн иргэн болгох хэрэгтэй санагдана. Тэдэнд хөрөнгө оруулалт хийх нь зэс, алтаа ухахаас чухал байна.
28. **АЯКО** | 2009-11-11 15:28:37
сайхөөөөөөөөн сайхан
29. ......... МАРДАЙ........ | 2009-11-11 15:33:37
мэргэн санаа
30. anjigai | 2009-11-11 15:39:03
Аяко: Тийм дээ нээрээ.
Мардай: Би өчигдөр тэр залуутай энэ тухайд л ярьсан. Хүүхдүүд маань чанартай, зөв иргэн болчихвол эх орноо өөрсдөө аваад явчихна даа.
31. ashita | 2009-11-11 15:45:22
saihan sanaa
32. ......... МАРДАЙ........ | 2009-11-11 15:45:28
ёстой до
33. anjigai | 2009-11-11 15:46:59
Ашита: Гялайлаа.
Мардай: Зөв талаасаа л засч эхэлье гэж боджуугаа.
34. muuzaluu | 2009-11-11 17:20:15
Эв санаа нэгдвэл энэ бүхэн биелнэ ээ гэж. Энд тэндээс хүмүүсийн алдарт үгсийг бага сага оруулаад бичлээ шүү. хэхэхэ
35. anjigai | 2009-11-11 17:38:18
Зиа зиа ямар ч мундаг хүнүүсийн үгийг нийлүүлсэн юм бөө мэд юм даа.
36. Диваажингийн оргодол | 2009-11-11 17:49:48
ёстой доо, сэдэж санаачилдагаа дооглож, гутаахыг л эрмэлзэхээс биш цаад утга учрыг нь ухаарч ойлгох гэж хичээж байгаа хүн тун цөөн. заа тэгээд аман дээрээ нэг л их ухаан, мэдлэг ярьсан улс байх хэрнээ зүрх сэтгэлийн боловсролыг улан доороо таг гишгичихнэ. тэгээд өөрөө жолоодох гээд бгаам боловуу гээд жолоог шилжүүлэхэд айгаад авахгүй, заа чадахгүйм байна гээд өөр хүнд өгөх гэхээр улайраад чаргуулдаад салахгүй. бараг л алхам тутамдаа ийм хүйтэн зэвэргэн сэтгэлтэй тааралдах юм даа. гэхдээ гэрэл гэгээг олж хараад тэмүүлж байгаа залуус ч бас байнаа байна. тэдний дүрх төрх, үйл хөдлөлийн илч дулаанд л бүлээн дулаан амьдарч бна даа
37. anjigai | 2009-11-11 17:53:35
САйхан хэлжээ. Одоо ойлголцох цаг болж байгаа байлгүй дээ.
38. closefriend (зочин) | 2009-11-11 19:28:51
SUPER
39. anjigai | 2009-11-11 19:41:20
Танкс
40. showtimer (зочин) | 2009-11-11 21:09:26
nadaa dandaa uuriiguu otdog muu sanaanaas uur yum alga daa xereg bolbol tuugeeree tusalj chadana shuu
41. БээМэР | 2009-11-11 22:09:01
харин тиймээ нэгдэх л хэрэгтэй байгаам даа
42. tanil | 2009-11-11 22:21:59
Хэрвээ бидний улс эв саналаа нэгтгэн, нийт нэгэн зүгт зориглон хөдөлвөөс үл хүрэх газар үгүй бөгөөд мэдэхгүй чадахгүй явдал огт үгүй болж, цэнгэлийн манлайг олж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ гээд жанжин Сүхбаатар гуай хэлсэн байхым даа
ккк
43. EmInEnT | 2009-11-11 22:35:11
сайхан санаа байна бид үүнийг л хэрэгжүүлэх хэрэгтэй тэгвэл амжилтанд хүрч чадна бид нэг л завин дээр сууж байгаа
44. apabst | 2009-11-11 23:51:19
тийн шүү... нөгөө яг л завин дээр шиг бүгд нэг зэрэг, нэг зүг рүү л сэлүүрдэх хэрэгтэй л дээ... тэгэхгүй бол байрандаа эргэлдээд л байна гэсэн үг...
45. angelic_universe | 2009-11-12 00:46:42
Хамтаараа зүтгэвэл хэдэн жилч амжилттай явдагийг Харанга харуулсан байх ялгаа юу байна.??????
46. Oyuna | 2009-11-12 01:04:05
эвтэй байхдаа хүчтэй буюу эвийн хүчээр улсыг захирнаа гээд байгааз нэгдэнээ чамтай
47. Жиргээ | 2009-11-12 06:07:50
sanaa, turshlaga, mungugui ni algaa tashaad l suujeeye

saixan bichjee!
их зөв санаа байна аа.

үнэхээр ирээдүйтэй, магадлал сайтай бизнэсийн саналууд том гэлтгүй жижигхэн байсан ч болно доо.

зүгээр сууснаас алдаад ч хамаагүй ямар нэгэн юманд зүтгэж байхад өнөөдөр биш юмаа гэхэд маргааш тэр зүтгэл чинь хоосон биш байна гэдэгт итгээд суудийн.

Анжгайд энэ санаа, туршлага, мөнгө 3-г нэг дор амжилттай цогцлуулахыг хүсье.



их мэдэгчид их гарч ирж мэднэ. үл тоомсорлоорой. алдсан ч оносон ч өөрийнхөө, өөрсдийнхөө мэдрэмжээр, олонхийн саналаар асуудлаа шийдээд явчихад болно доо хөө
49. anjigai | 2009-11-12 10:06:59
Шоутаймер: Мэдэж байна гэдэг сайн шүү.
БМР: Эхлэлийн сигнал гэхүү дээ.
Танилбн: Наадах чинь аль ч нийгмийн үед үнэ цэнээ алдахгүй байх шүү.
Эминэнт: Тиймаа
Арабст: Айдаа наадахыг чинь л хэлэх гээд тойрч тойрцын. хэ хэ.
Анжелик: Харангын тоглолт бол нээрээ тээ... Харуулжийлээдээ.
50. anjigai | 2009-11-12 10:09:30
Оюуна: ОК
Жиргээ: Алгаа сайн ташаад байхад ч бас лурамтай шүү. ХЭ хэ.
Хэнхэг гэндэн: Гялайлаа. Их мэдэгчдийг их мэддэгийн хэсэгт нь тавьчихвал зүтгээд л байна шүү дээ. Зохицож байгаад нэг зүгт харчихвал ч яваад л байна л даа.
51. 123 (зочин) | 2009-11-12 12:09:06
Ta ooroo zaluuchuudiin yamar tov bilee terend darga bolchihvol ch ih yum hiij buteene gej bodoj baigaa shuu.
52. anjigai | 2009-11-12 12:52:06
ОДоогоор хүүхэд, залуучуудын чиглэлийн л байгууллагад ажиллаж байна даа. 17 жил гэхээр бас бага бус л туршлага хуримтлуулсан даа.
53. найзб | 2009-11-12 13:00:35
манай залуучуудын холбоо нээрээ юу хийдийн бол гэж би дандаа боддог шд. их л бодож хэдэн шилдэг залуу салбар салбараас л тодруулж байгаа харагддаг
54. anjigai | 2009-11-12 13:05:25
Бас нэг бүжгийн тэмцээн, лекторын тэмцээн байгаа. Ер нь сайн л залуучуудтай ажиллана.
55. zochin (зочин) | 2009-11-12 13:20:04
teneg yumuu geheer owoo yum shig,owoo yum boddog yumuu geheer shal teneg yum shig baidgi dajgui l yum bichsen bna shdee minii naiz nom bichwel sanhuujuulye negdye hamtdaa hogjuulye
56. anjigai | 2009-11-12 15:20:57
Хэ хэ. Нээрээ л хааяа ч шаал тэнэг баймаар санагдах л юм даа. Хэн бэ? Боломжтой бол хаягаа өгчихөөрэй ярилцая.
57. zochin (зочин) | 2009-11-12 15:48:07
mailee haruulla
58. anjigai | 2009-11-12 16:17:30
ок
59. Бодол (зочин) | 2009-11-13 11:36:38
Зөв бодол байна.Нэгдэж чадвал та нар чаднаа.Амжилт
60. *САЙХАН САНАА* | 2009-11-13 11:47:49
Ажил нв бүтэмжтэй байгаа бололтой ах хүүгийн..
61. anjigai | 2009-11-13 20:04:04
Бодол: Гялайлаа.
Сайхан санаа: Аан бас хийх юм өчнөөн л байна даа.
62. zagaa (зочин) | 2009-11-18 10:45:18
нээрээ тийшүү.зөв удирдаад санхүүгийн асуудалыг нь шийдээд өгвөл гүйцэтгэх ажлыг тултал нь хийгээд явах ажилгүй залуучууд ч зөндөө байна даа тиймээ.
63. anjigai | 2009-11-18 11:19:50
Ёстой үнэн. Хүний нөөцөөр бол ёстой дутна гэж байхгүй.
64. Я.Одгэрэл | 2009-11-18 12:21:08
ЭХ ОРНЫ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ЗАЛУУС БҮҮР ГАЛЗУУРЧ ХАЛУУРЧ ХӨЛӨРЧ ХОНОДОГ
БОЛМООР БАЙГААН.
- МАНАЙ ОРНЫ ИХЭНХ ХУВЬ НЬ ЗАЛУУС ШҮҮ ДЭЭ.
65. anjigai | 2009-11-18 12:28:47
Энд тэнд л баахан хөлөрч хоносон хүмүүс болчих вий гэж сэргийлсэн ухаантай.
66. Я.Одгэрэл | 2009-11-18 12:33:35
КК К К К К
67. Xereep | 2009-11-19 13:20:28
Сайхан санал бичсэн байна. Баярлалаа. гэхдээ төрийн тогтолцоо, шудрага ёс, авилгал, хээл харуул энээ тэрээгээс болоод ийм сайхан санал бодолтой залуусын ажлуудад саад болоод байна...
68. anjigai | 2009-11-19 16:14:00
Тэрийг өөрчлөхөд нэгдмэл байх нь их чухал гэж сэтгээд байгаа.
69. ......... МАРДАЙ........ | 2010-03-08 22:52:26
олуулаа хамтарч мөнгө босгох ууу. ер нь мөнгө босгох нэг их хэцүү биш юм байна аа. надад нэлээд хэдэн мөнгө босгож байсан таньдаг залуус байна аа. гэж. мөнгө босгоно гэдэг нэг үгээр бол зүгээр тархи угаалт юм шүү дэ гэж хэлж байна . хэ хэ хэ эх олуула нэгдэж мөнгө босгож төслөө хэрэгжүүлье ээ хө.
70. anjigai | 2010-03-09 11:58:40
Чамд ямар санаа байна.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.