БҮТЭН өдрийн ХЭРЭГЛЭЭГЭЭР нь ШҮДЭЭ угаачихдаг

Өнөөдөр бид маш олон зүйлд санаа зовон амьдарч байгаа. Тэр бүхнийг тоочих ч боломжгүй юм уу даа. Магадгүй эдний дотроос хамгийн бага санаа зовж байгаа зүйлсийн жагсаалт гаргавал УС байж ч магадгүй юм. Хамгийн хямдхан, хамгийн элбэг юм ус л байна. Эртнээс "чандмань" эрдэнэ хэмээн дээдлэж ирсэн боловч өнөөдөр бол зүгээр л "устгаж" хэрэглэж байна шүү дээ. Чандмань эрдэнэ гэж зүгээр ч нэг нэрлэсэн юм биш H2O гэсэн химийн томъёо нь өөрөө чандманласан гурвал хэлбэртэй гэж тайлбарлаж байхыг ч сонсож л байсан. Карантнаас, жорлонгийн почкиноос, худгаас гоожиж л байдаг, хажуугаар гол дүүрэн урсаж, тэнгэрээс бороо цас болон орж, нуур далай болон мэлтийж байдаг энэ ус гээчид "санаа зовох хэрэггүй" мэт л харагдаж байгаа байх даа. 

Гэтэл үгүй юмаа. Магадгүй бид мөнгөгүй бол түүнийг хүч хөдөлмөрөөрөө дахин бүтээж болох, мөн алтгүй бол өөр нэгнээр орлуулж болох, газрын баялаг дуусвал мөн л шинэ зүйлийг бүтээж чадах. Гэтэл усгүй бол бид яах билээ дээ.

Та бүхэн интернэтээс усны тухай олон төрлийн, маш сонирхолтой бас бодууштай сурталчилгаануудыг үзэж, харж, бусаддаа ярьж, халаглаж байсан л байх. Тэглээ гээд та яг ямар алхам хийсэн бэ? Усаа хэмнэхийн тулд. Нэг удаа ч болов бодоод үзээрэй. Магадгүй та юуг ч өөрчлөөгүй бол одоо миний доор өгүүлэх хэсэгхэн бичвэрийг минь тун анхааралтай уншаад өөртөө болвол гэр бүлийхэндээ, найз нартаа, үр хүүхдүүддээ, ажлын байрандаа мөрдлөгө болгохыг хичээгээрэй. Бид ядаж үүнийг хийчихвэл цэнхэр дэлхий минь арай удаан орших болов уу хэмээн найдна. 

Та өдөрт шүдээ хэдэн удаа угаадаг вэ? За дунджаар 2 удаа гэж тооцоё. Хүний нэг удаа шүдээ угаах хугацаа 3 минут. 1 минутанд крантаар 5л ус гоождог. Та нэг удаа шүдээ угаахдаа л 15л ус гоожуулдаг байх нь. Өдөрт 30 л ус зүгээр л шүдээ угаахын тулд гоожуулдаг байхнээ. Сард бол 900 л буюу бараг л нэг тонн ус. Жилд 12 тонн усыг та шүд угаахдаа зарцуулж байна. Тоолуургүй, үнэгүй юм чинь асгарч л байг гэж орхимооргүй байна. Гэр хорооллын 4 ам бүлтэй нэг айлын өдрийн УНДНЫ УС бараг л 30 л байх шүү. Та нэг айлын бүтэн өдрийн цай, хоолны усаар зөвхөн шүдээ угааж байна шүү.

Үүнийгээ өөрчлөөд шүдээ угаахдаа шилэн аяганд усаа хийж аваад л хэрэглэчих. Маш их хэмнэлтээс гадна ирээдүйдээ маш том хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг юм.

Бас нэг анхаарах зүйл байна. Би бол энэнд асар эмзгэлдэг хүн. Заримдаа ч айлын жорлон ухаад зогсоно шүү дээ. Хэрэв танай гэрт, танай албан байгууллагад, таны ойр байгаа нийтийн эзэмшлийн устай холбоотой цэгт байрлаж байгаа крант, почки болон бусад газраас ус хаагдахгүйгээр маш багаар ч болов гоожиж байгаа бол та л үүнд санаа зовоод засчих. Өөрөө засч чаддаггүй бол мэддэг чаддаг хүнд нь хөлс мөнгийг нь төлөөд засуулчих. Танаас, танай байгууллагаас маш бага мөнгө гарах боловч та энэ үйлдлийг хийснээрээ асар их цэвэр усыг хэмнэх юм шүү.

Мөн та машинаа шүршиж угаадаг газар биш саванд хийсэн усаар угаадаг газарыг сонгож угаалгахыг хичээгээрэй. Таны машинд зарцуулах усаар хэдэн ч хүн усанд орж амжихаар санагддаг шүү.

Мэдээж техникийн дэвшлийг ашиглах нь зөв боловч зарим нөхцөлд бас бид нар эх дэлхийдээ ээлтэй технологийг сонгох нь ч зөв байж болохыг өнөөдрөөс л ухаармаар байна.

Бид бүтээж чадахгүй бол энэ мэтээр хэмнэж чадая л даа. Бидний хэмнэсэн ус тэдэнд өв хөрөнгө болон очиг. Та хаана амьдардаг нь хамаагүй шү дээ. Нэг л дэлхий.

Бид ч юуны ялгаа

Зургийг эндээс авсан: http://www.hemmy.net/category/interesting-stuffs/page/7/

Энэ 7 хоногийг байгаль хамгааллын 7 хоног болгоноо.

Сэтгэгдэлүүд:

1. zochin (зочин) | 2009-11-14 20:43:18
Zuv.
2. anjigai | 2009-11-14 20:47:25
Гялайлаа.
3. tanil | 2009-11-14 20:50:36
tiimshoo

svlin ved garsan krant bnaadaa

deesh daraal goojdog butsaj daraad l xaagddag
ter yag ene bdl d ix toxirsiimshgeeee

xuuchin krand bvlen us goojulchaad xaaxgv xergeldeg bsn bol odoo xalit gojulal xagal daxial xalit g.m
4. apabst | 2009-11-14 20:51:33
маш зөв санал ирээдүйдээ санаа тавих хэрэгтэй шүү. Үр хүүхэддээ санаа тавьдгийн адил...
Ядаж аяга хэрэглэж сураагүй бол шүдээ сойздох үедээ усаа хааж байх .
5. anjigai | 2009-11-14 20:52:13
Нээрээ тийм шүү. Манайх яг ийм кранттай.
Бүүр мэдрэмжээр гоождог крант ч гарчихсан л байгаа харагдсан. ХАрин айлд хэр зохицдог юм. Бүү мэд.
6. tanil | 2009-11-14 20:55:08
bi law xuwidaa ali bolox baga goojuuldgoo kkk

tegeed bas ter krantnaas us duslaad bgaa chimee ugasa yadargaatai sanagdad bdin
kkk

aild zoxitsiishd negnt l garsan bol yamar ch krand xaana ch zoxitson bx kkk

ergvldeg krant bvleen goijuulchad xagad daxiad bvleenee taarulj goojuulax ix yadargaatai
mongolchuud shg zalxuu xvmvvs ee dee boo med
7. anjigai | 2009-11-14 20:57:46
Залхуугаас илүү л асуудал л даа. Алсыг харж амьдардаг Монголчууд ойлгох байхаа.
8. tanil | 2009-11-14 21:03:44
tiim l deeee

gexde zalxuun vnenshde

gexdee oilgnoo
9. Өөөлхөнөөө | 2009-11-14 21:10:06
avtomat ugaaltuur avaad tavichihval yadaj ingej setgedegggui yumaa gehed tsaad tohooromj ni hemneed baih yum daa. Neg udaa l une zarj avaad l nasaaraa l usaa hemneh baih. Bolomjgui humuu ni deerh zovolgoog haraad uhaaraaasai. Bi ch gesen yalgaaguidee. gehdee hicheeh bolno
10. Moonrider | 2009-11-14 21:12:29
Иймэрхүү асуудлыг хатуу гараар шийдвэрлэвэл мэдэгдэхүйц үр дүнд хүрч болох байх гэж бодож байна...
11. m2 | 2009-11-14 21:40:03
Тоолуур гээч юм тавьчихвал зах зухаасаа хумигдаад л явчихдаг юм билээ. Ядахдаа л жорлонгийн ус дураараа урсахгүй. Шүршүүрт кайфтаж зогсоно гэж байхгүй...хэхэ
12. mon_108 (зочин) | 2009-11-14 22:38:08
Aidaa chuham chuhal sedev hondjee. bugd yarij l baidag ch hergjuuldegguim bilee!!! Us, baigal delhiigee khairlah setgelgeeg huuhed nasnaas ni l sain suulgamaar uymshigee...
13. www.gegeen.com | 2009-11-14 22:46:24
harin timee
14. lona (зочин) | 2009-11-15 00:24:27
usnii tooluur gej baidagguimoo mongold.uul ni tooluur taviad bas usnii mugnuu nemchihvel ailuud medeej tataldaad yaaj iij hemnej surah bh daa.tuunees myanga heleed ch unuudur margaash l bolj bval gej boddog zusarch humuus olon shdee
15. itrue | 2009-11-15 00:42:13
Дэмжиж байнаа. Энэ нийтлэлээ сонинд тавиач.
16. Oyuna | 2009-11-15 01:06:50
наа чинь маш чухал зүйл шүү..чадлаараа л усаа хэмнэж, уусан усныхаа савыг,өглөө уншсан сонингоо дахин боловсруулагдах хайрцаганд хийхэд ердөө ч ажил ордгүйн...хогоо хаяхдаа л ялгаад хийчихнэ шүү дээ гэснээс манайд энэ асуудал ямар байдаг юм бол..анд энэ тухай бичээрэй рэсайклын тухай шүү дээ хө
17. Oyuna | 2009-11-15 01:09:33
бид нарыг дунд сургуульд байхад крантны тэнд наадаг стикер байв даа...шүдээ угаахдаа аяганд усаа хийгээд угаа гээд...тэр их хөөрхөн санаа байсан шүү хүүхдүүд бол яг л дагадаг юм билээ...авчираад наацан байсан чинь манай 2 дүү хажууд 3ш стакан тавьсан байв даа бас..хэхэ
18. Bulu | 2009-11-15 04:04:21
дэмжиж байна,хужаагийн өмхий хэд дахин ариутгасан хлор ихтэй усыг бол хэмнэмээргүй л санагдаад байдаг юм,бид нараас эрт үхэг гэж бодоод
Усаа хэмнэхийн зэрэгцээ усныхаа ундрага энэ тэрийг гольф тоглох хүслээрээ сольчмооргүй байгаа шүү,
хэдэн мянган хүн усаа хэмнэж байснаас хэдхэн усны ундрагыг хамгаалах зөв бодлого арга хэмжээ явуулбал хэмнэгч хэдээс ч илүү хэдэн мянган хүн амьдрах байхдаа,

http://b88l88.blog.banjig.net/
19. Чацарганы Бут | 2009-11-15 04:21:53
маш зүйтэй асуудал хөнджээ. 15-20 жилийн дараа харин мөнгөөр ч олдохгүй болох эрдэнэ юм гэдгийг ойлгоод байгаа, хүмүүс бас мэдээсэй, чиний энэ бичлэгийг уншаад бодоосой, хямгадаасай.
тоолууртай, төлбөртэй л болгох хэрэгтэй. хотынхон нэг төсөл хэрэгжүүлсэн санагдаж байна, тоолууржуулах. тэр ч тэгээд бүтэлтэй юм болоогүй байх аа.
20. amanjinka | 2009-11-15 04:30:29
яг тийм
21. jagii12 | 2009-11-15 05:08:51
gertee usnii tooluur avaad tavichih yum bol arai baga mongo tolhoos gadna oorsdoo hemnej surdag yum bilee.oorsdoo mongoo tolj baigaa gej bodhooroo.(usaa gamnasandaa bish mongo hemneh gesendee)
.huvidaa bol us ih ganadagshdee.shud ugaadaa heregledeg ayatai.bas ugaasaa bas karntnaas ih baga darlttai us gardagiin manaih.bairanii ezen l tegj taaruulsan yum shig baigaan.toocootoi humuusiin hajuud surj baindoo.us ni yamar manai us shig ceverhen bish endhiih.
22. oge (зочин) | 2009-11-15 13:17:29
harin tiimee, ene tal deer setgel emzeglej l yavdiin. deerh setgegdluudiig neg burchlen unshsangui, davhardsan ch bj bolohiin: ail orh , alban baiguulguud medregchtei krant tavichuul ih zugeer sanagdsan. tomchuul ni medeed usaa hemneed baidiimaa gehed huuhduud bol ter bolgon medehgui shde,
23. degi (зочин) | 2009-11-15 21:19:14
tiim shyy
24. БээМэР | 2009-11-15 22:29:23
гараа тосохоор л гоождог грант байдаг шдээ
би уг нь хүмүүс дэмий ус гоожуулахаар хажуугаар нь очоод л усыг нь хаачихаад л яваад байдаг хүмүүс даанч нээх хэвшихгүй юмдаа
25. altargana | 2009-11-16 05:07:09
усыг чаньдман эрдэнэтэй зүйрлэдэг ч үнэндээ юугаар ч үнэлэхээргүй үнэтэй юм, амь настай л тэнцүү гэж болохоор. Үүнийг хөдөө хээр төөрч балга ус уухын тулд юугаа ч хайрлахгүй өгөхөд бэлэн байж үзсэн хүн л мэдэж мэдэрдэг. Мянган лан алт байгаад ч амны цангааг гаргаж амьдрал хайрлаж чадахгүй. Дэлхийн цэвэр усны нөөц жилээс жилд хомсодсоор байгаа, саяхан саран дээр ус байгааг нээсэн л дээ, гэхдээ энэ усыг хэрэглэтэл өдий биз дээ.

Би усан хангамжны ус нь ундны шаардалага хангахгүй тул савласан ус л ундандаа хэрэглэдэг газар хоёр сар амьдарч үзсэн, хэцүү юм билээ, гол нь мөнгөндөө биш заримдаа ус дуусчихаад гудамжны автомат руу хэдэн саваа чирээд явах хэрэг гардаг байсан.

Нээрээ хүмүүс яагаад усыг хэмнэдэггүй гамнадаггүй юм бол...эртнээс монголчууд элбэг дэлбэг юмыг устай зүйрлэж ирснээс болсийн бол уу
26. ogi (зочин) | 2009-11-16 10:42:11
neeree tiim e Manaih oron nutagt bdgi Ghde hotoos duthgui ustai halaalttai davhar bairand saihan l amidarch bn harin manai end ail bur gertee tooluurtai us ni 1 tonn ni 1000 garan tugrug bdg Hotoos hed dahin iluu unetei Anh tusdaa garchaad us eneterdee sanaa zovohgui heregleed bsan chin balarsan 2 am bultei bj sard 20 garui myangiig zuvhun usandaa ugch bilee tegeed bodloo l do Bid 2 sard 4n tsistern mashin us hereglesen gj bodohoor aimaar blaa Yahav heden tsetseg nogoo urguuldag l da Ghdee tedniigee buruutgaj chadahgui shu Harin odo bol hemnej sursaan Ail bur tooluurtai bolvol hamaagui deer Ydaj l usa goojuulanguut nuguu tooluurih ni jijig sens ni segsiitlee ergej bga ym chin ol harlaad yvchdi Za 1 iimerhu
27. Ерөнхийлөгч | 2009-11-16 10:47:57
Крантаар гоожсон усыг буцаагаад цэвэрлээд бидэн лүү пааслдийн бишүү. ТЭгээд л тэгж хамаагүй хэрэглэдэг юм бишүү.За мэдкумдаа. Усны чанарт нөлөөлдөг юм болуу.
28. бялзуух | 2009-11-16 10:55:05
Мэдрэмжээр ажилладаг крант л хамгийн хэмнэлттэй дөө... тээд ер нь шүд угаахад бол аягатайгаа л явдгий шдээ, гадныхан... тээд цүнхнээсээ сойзоо тэр аягаа гаргаж ирээд л шүдээ угаагаад аягандаа ус хийж зайлаад л болчихно... ус хамаагүй гоожуулаад байдаггүй, бас шууд крантнаас ус тосч, гар хуруутайгаа хутгаж зайлахгүй...
29. Ерөнхийлөгч | 2009-11-16 10:59:40
Манайх гэр хороололд байдаг болохоор гайгүй байдиймоо. Усаа би худгаас 120-н саваар зөөдөг. Эхлээд тэргэн дээрээ хүнээс гуйж байгаад тавичуул чирсээр түрсээр аваад ирнэ. Ингэж авчирсан усыг хэн хайр найргүй хэрэглэхийг хүсэхэв дээ.
30. xvv (зочин) | 2009-11-16 11:00:51
Харин тийм бас Далай лам ваннд ус дүүргэж ордоггүй шүршүүрт хэрэггүй үедээ хааж байгаад аль болох хэмнэж усанд ордог гэсэн байсан шүү Их сайхан нийтлэл байна. Хэрэгжүүлнэ ээ.
31. anjigai | 2009-11-16 11:02:40
Нийт сэтгэгдлүүдтэй танилцлаа. Сэтгэгдэл үлдээсэн бүгдэд гялайлаа.

Ер нь бол тоолууржуулах болон усанд хэмнэлттэй крант тавих зэрэг нь нэг тийм шахалтын маягтай шүү.

Гол нь яах гэж ингэж байгаа юм. Ингэснээрээ би хэнд юу өгч байгаа юм гэдгийг ойлгуулах нь л чухал байна.

Тэгэхгүй бол тоолуургүй газар, мэдрэмжгүй крант дээр очоод л усыг гамгүй хаях нь л дээ.

Түүнээс гадна тэр крант, тосгуураа засах, машинаа угаах талаар яагаад дурсахгүй байгаа юм бол.
32. Ягаан Сарнай | 2009-11-16 11:03:22
Бага байхдаа хааяа эмээгийндээ /гэр байдаг байсан/ хоночоод өглөө нь нүүр гараа угаах гж их ус хэрэглэдэг байхад эмээ маань ямар их ус хэрэглэж байнаа гэхээр нь өө эмээ одоо усаа харамлаад байх юмдаа гэж боддог байлаа хэхэ...Сүүлдээ нэг хэсэг эмээгийндээ байж байгаад гэртээ ирсэн чинь усаа аягүй гамтай хэрэглэдэг болчихсон байж билээ. Харин тэр мэдрэмжтэй крант чинь аягүй зүгээр юм билээшдээ
33. SSunday | 2009-11-16 11:29:52
Усны тоолууртай болчихвол ус гоожоод байдаг крант почкигоо засах байх өө, хөө.
34. Worstman | 2009-11-16 11:51:55
Хар усыг харамлах гээдийнуу гэснээс усыг ариг гамтай хэрэглэцгээ гээд уриалчий гсн.
35. ЗОРИГТ8 | 2009-11-16 12:17:40
нэгэн томоохон хөгшин профессор надад хэлж билээ..."Дэлхий усгүй болоход л та нар ус бүтээж хүн төрөлхтөнг авраарай" гэж...хэцүү еэ мөн
36. oge (зочин) | 2009-11-16 14:32:54
Zorigt Naim yamar mundagiin beeee.
37. найзб | 2009-11-16 15:26:31
усны тухай гэж шууд бодсон юмаа... би ч угаасаа усаа их хэмнээд сурчихсөөн
38. Tlg_UB | 2009-11-16 15:31:31
Европт нийтээрээ усыг сайн хэмнээд сурчихсан байдаг. Ухамсартай нэг нь ухамсараараа хэмнэнэ, ухамсаргүйчүүдых нь түрүүвчтэй шууд ярина. Ямар ч хүн мөнгөө зүгээр урсгаад байхыг бодохгүй л байх.
39. Tuul (зочин) | 2009-11-16 16:41:04
Байгаль хамгааллын 7 хоногийг дэмжив. Бүх хортон шавьж, амьтад нийлээд ч устгаж чадахгүй хэжээгээр ганц хүн л дэлхийг сүйрүүлж чадна гэж нэгэн ухаантан айлдсан байна лээ.Миний 1 удаа шүдээ угаах усаар өөр нэг айл өдрийн хэрэгцээгээ хангадаг гэвэл тэр айлыг өөрийнхөө аав ээж ах дүү гэр бүл гээд л төсөөлчий тэгэхээр би өөрийнхөө гэр бүлийнхний хэрэглээнд халдаж чадку байхаа. Гэхдээ би усаа аяганд хийж байгаад шүдээ угаадаг болоод удаж байгаа шүү.
40. Жиргээ | 2009-11-17 08:00:32
Buteej chadaxgui ch xemneye!

End bol tertee tergui us mash ix unetei uchir yaag naadax shig chini ugaadag.
41. chimgeeitgel | 2009-11-17 13:38:03
Сүүлийн өгүүлбэр маш их таалагдлаа.
Нэг дэлхий гэж үнэхээр үнэн, дэлхий нэг л гэр бүл байгаа нь сүүлийн үед улам ихээр мэдрэгдэж байна.
Хаа байсан мексик улсад гарсан ханайд дэлхийг бүрхчлээ.
Нэг газар усгүй боллоо цөлжлөө гэж бодоход нөгөө улсад мөн л нөлөөлөх нь дамжиггүй.
Тв үзээд сууж байсан чин энэ талаар хүмүүс санаа зовнин ярилцаж байнаа, манайхаас өөр ямар ч улсад оо-доо цэвэр ус хэрэгэлдэггүй гээд.
Арай дэндүү санагдсаан, үнэхээр бодууштай. Тэрийг үзсэнээс хойш ус аль болох бага гоожуулах гэж хичээдэг болсон.
42. anjigai | 2009-11-17 15:36:22
За нэг хэсэг ажлын НЭТ салсан байгаа тул гэрээсээ л холбогдох нь дээ. Тэгэхдээ Энэ 7 хоногт багтаагаад ахин нэг байгаль хамгаалалтай холбоотой бичлэг оруулнаа.

Усаа хэмнэх хайрлах тухайд санал нэгтэй байгаа та бүхэнд бүгдэд чинь хайртай шүү.
43. Parfume | 2009-11-17 20:57:44
Кү ёстой, хамгаас чухал асуудал гэж энэ байх даа. Айл, албан байгууллагын 00 нь эвдрээд хайран ус хий дэмий урсаж байгааг хараад сэтгэл мөн ч их эмзэглэдэгсэн. Гэтэл тэрийг тоож байгаа хүн цөөн харагддаг. Түрийвчтэй нь л ярихгүй бол ухамсраараа чандмань эрдэнэ гэж хайрлаж гамнадаг нь юу л бол. Та энэ талаараа тасралтгүй бичээрэй гэж гуйя. Илүү өргөн, хүртээмжтэй аргаар.
44. gorzook | 2009-11-17 21:28:38
Ёстой үнэн. Гол ус ихтэй Германд л гэхэд хүмүүс аяга шаазангаа гараар угаахдаа дандаа угаалтуурандаа ус цуглуулж байгаад угаадаг. Тэгэхэд манайх усны нөөц багатай юм байж усаа гоожуулаад л угаагаад байдаг. Энд хүмүүс усанд орохдоо хүртэл толгойгоо савандах, биеэ савандах үедээ усаа хаана. Зөвхөн зайлахад л усаа гоожуулдаг.
45. anjigai | 2009-11-18 10:04:08
Түрүйвчтэй нь ч ярья. Сэтгэхүйтэй нь ч ярья. Бүх л боломжоо ашиглая.
46. Я.Одгэрэл | 2009-11-18 12:08:05
САЙХАН НИЙТЛЭЛ БАЙНА.
ОГТ БОДООГҮЙ ЯВАА ХҮМҮҮСИЙГ БОДОХОД БОДООД ЯВЖ БАЙНА ГЭХЭД АРАЙ Л ӨӨР Л ДӨӨ. ХЭДХЭН ХУВЬ Ч ГЭСЭН ХЭМНЭНЭ.

- ГЭХДЭЭ УСЫГ ХАРАМГҮЙ ХАЙР НАЙРГҮЙ УУХ НЬ ЗӨВ ТИЙМ ҮҮ?
47. anjigai | 2009-11-18 12:26:03
Уухын хувьд хайр найргүй хэрэглэж болноо.

Бодож явахад учиртай учиртай.
48. Я.Одгэрэл | 2009-11-18 12:32:31
УС ТАСАРХААР ЁСТОЙ ЖИНХЭНЭ БОДОЛ БОЛЖ БАЙГААМ ДАА. АМ ЦАНГАЖ БАЙГААГАА МЭДНЭ. УСААР ХИЙХ ЗҮЙЛЭЭ ХАРНА.
- ЕР НЬ УСЫГ ЦААНААС НЬ ХЯЗГААРЛАЖ БАЙМААР ЮМ БАЙНА.
49. anjigai | 2009-11-18 12:43:44
МҮОНТВ-ээр нэг реалити шоу гарсан даа. Тэмцээнд түрүүлэхээр шагнал нь шанага ус байдаг. Тэрэнд л бүх хүмүүсийг оруулчихмаар.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.