Энэ 7 хоногийг би нэг зүйлд төвлөрүүлчихсэн байгаа шүү дээ. Яг тэр сэдвийн хүрээнд саяхан НҮБ-ын сайн дурынхны хөтөлбөрөөс нэг ийм танилцуулга, мэдээлэл ирсэн юм. Үүнийг та бүхэндээ хүргэж байна. Дараа нь бас нэг төслийн уралдааны зар оруулнаа. Байгаль дэлхийнхээ төлөө нэгдээд нэгдээд явчихна шүү андуудаа.
Нүүрстөрөгчийн мөр ба Уур амьсгалын өөрчлөлт
1. Нүүрстөрөгчийн мөр гэж юу?
Нүүрстөрөгчийн мөр гэдэг нь "хувь хүний хийж буй үйлдэл болон байгууллагын бараа бүтээгдэхүүн, үйл ажиллагаанаас болоод ялгарч буй хүлэмжийн хийн нийт хэмжээ" юм. Энэ нь дэлхийн дулааралд гол нөлөө үзүүлж буй хамгийн гол хүлэмжийн хий болох нүүрсхүчлийн хийн хэмжээг илэрхийлнэ. Хүлэмжийн хийг бууруулах стратегийг хөгжүүлэхийн тулд хувь хүн, үндэстэн, байгууллагын нүүрстөрөгчийн мөрийг хэмжих хэрэгтэй юм.
2. Өөрийн Нүүрстөрөгчийн мөрөө хэмжиж үзэх үү?
Та өөрийн нүүрстөрөгчийн мөрөө хэмжиж үзмээр байна уу? Тэгвэл дараах вебсайт руу орж болно:
http://www.nature.org/initiatives/climatechange/calculator/
http://www.carbonfootprint.com/calculator.aspx

3. Уур амьсгалын өөрчлөлтын тухай баримтууд
- БАРИМТ 1: 20-р зуунд дэлхийн дундаж температур Цельсийн 0,7+0,8 градусаар нэмэгдсэн байна. Харин энэ чигээрээ байвал 21-р зуунд Цельсийн 2,1+6,4 градусаар нэмэгдэнэ.
- БАРИМТ 2: Америкийн Нэгдсэн Улсад дэлхийн хүн амын 5% оногддог боловч дэлхий дээр ялгарч буй нийт нүүрстөрөгчийн 22%-ийг дангаараа ялгаруулж байна.
- БАРИМТ 3: Нийт нүүрстөрөгчийн ялгаралтын 20-с 25 хувь нь зөвхөн ой модыг огтолж цэвэрлэх, газар ашиглалтыг өөрчилсөн үйлдлүүдээс үүсч байдаг.
БАРИМТ 4: Алтан мэлхий (Bufo periglenes) нь Уур амьсгалын өөрчлөлтөөс болж мөхсөн гэж хэлж болох анхны биологийн төрөл зүйл болж байна. Цаашид энэ категорид ороход бэлэн 16,928 төрөл зүйл байгаа нь дэлхий дээрхи нийт амьтан ургамлын аймгийн 40% нь болж байна. - БАРИМТ 5: Бидний хэрэглэдэг цахилгаан хэрэгслүүд нь нүүрстөрөгчийг санаанд оромгүй ихээр ялгаруулж байдаг. Тухайлбал; бичил долгионы зуух жилд 39 кг CO2 ялгаруулж байдаг бол угаалгын машин 51кг, LCD TV 5 кг (тэгэхэд 34 инчийн плазма TV 269кг!), хөргөгч/хөлдөөгч 175 кг-ийг ялгаруулж байдаг байна.
- БАРИМТ 6: Уур амьсгалын өөрчлөлтөөс болж хар салхи, ган, зуд, үер, түймэр тохиолдох нь улам олширч, үүнээс үүдсэн гамшиг хохирол ихэсч байна.
- БАРИМТ 7: Уур амьсгалын өөрчлөлтөөс болж өвчин тараагч хортон шавьжны тоо нэмэгдэж байна. Мөн хүн амын дунд хурдан тархах халдварт өвчнүүд сүүлийн үед их гарах болсон нь Уур амьсгалын өөрчлөлттэй шууд холбоотой гэж эрдэмтэд үзжээ.
4. Тэгвэл бид юу хийж чадах вэ?
Маш их зүйл хийж чадна! Хүмүүс онгоцоор нисэх, машинаар явахаа багасгаж, ганц ч гэсэн мод ургамал ургуулж, машиныхаа дугуйг хийгээр дүүрэн байлгаж, бага юм хэвлэж хувилж, шүдээ угаахдаа усаа хааж, хүнгүй өрөөний чийдэнгээ унтрааж, импортын хүнсний бүтээгдэхүүнээс аль болох татгалзан үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, мах бага идэж, цахилгаан бараа машин авахдаа анхааралтай хандахад л хангалттай. Энэ бол дэлхийн дулаарал болон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, хүлэмжийн хийг бууруулахад бидний хийж чадах хамгийн эхний бөгөөд энгийн алхам юм.

Бид асар ихийг өөрчилж чадна. Оройтсон л байх тэгэхдээ бүүр оройтчихоогүй байна.





Сэтгэгдэлүүд:
tegeed l jild dehii deer 12 terbum mod urgana
10 jiliin dotor 120 terbum urgaj tegeed asuudal shiidegdene, kkk buteh bol siakan l moroodol l doo, bi hubidaa jil bur 2 mod tarihaar bolson
ungursun jil 5 mod tarisan ene jil 10 tarina
үнэндээ байгалиас ялгарч байгаа, газрын гүний гэх мэт СО2ийг боловсруулж болдог. одоохондоо монголд тэр нь алга
Модыг суулгаж орхих биш ургуулж өсгөдөг технологийх нь дагуу сайн тарьчихвал ч мөн их өөрчлөлт болохоор.
Мэндээ найзын хэлсэн биелэлээ олвол ямар сайхан.
ер бараг Жавхлан шиг амьдармаар юм бишүү ккк,
шүдээ бага усаар угаадаг, гэрлээ унтраадаг, цахилгаан хэрэгслээ салгадаг, мах идэхээ багасгаж чадахгүй яадын байгаан,
нүүрсхүчлийн хийг боловсруулахад ямар нэгэн хорт хий агаарт болон хөрсөнд хаягддаггүй.
азийн ихэнх оронд ийм үйлдвэрүүд ажилладаг.
Боловсруулсан нүүрсхүчлийн хийг хүнсний зориулалтаар гэвэл та бидний уудаг ундаа, пивоны газ болгон шахдаг. харин анагаахад гэвэл хуурай мөс болгон шинжилгээний дээж, цус зэргийг хадгалахад зориулан ашигладаг.
за ер нь бичээд байвал маш их юм болох нь ээ.
Эмбий: Тэр нээрээ юу болсон болооо.
Байдмээн: Гичээ гичээ.
Ер нь бол аль болох хүлэмжийн хийн ялгарал багатай технологийг сонгох ёстой юм билээ
Серенашка: Чухам даа. Хэзээ нэг цагт би дээр ингэж хэлж байсан биздээ гэж ярьмааргүй байна. Тиймээс хүн бүр л хичээе.
Жиргээ: Чиний бодол
Нутаг: Банжиг гэж АНжигай гэдэг шиг л хүний нэр. Ямар нэг том компани байхгүй ээ.
Ug ni us sain tatdag baridagaar ni shines nars gatsuur xush ntr zugeer l dee urguulna gedeg asar xetsuu Bi talbain urd taliin xahsaand neg xus tariad urgaagui xuurxii daraa ni bairniixaa urd 3 ulias avchirch suulgaad uvul xuuxduud xugalaad xayachixsan.
Uur bas mod tarix yoslol maygiin uil ajillagaand ixeer oroltsoj baisan muu yortoi ni neg ch mod ni urgaagui
Tegeed exleed xumuusiin zurx setgeld ter modiig tarixgui bol gazar deer urgaxgui yum bna lee gej bodson
Xumuus zaaval neg yum uzej baij uxaan suunaa gedegtee evlerseen bi axij mod tarix show nd oroltsoxgui
Шоутаймер: Харин эхлээд сэтгэлд нь модоо тарьж байж дараа нь газарт тарих хэрэгтэй байгаа юмаа.
бүр ойрын үед усанд автах хотуудын жагсаалт гарсан байдгийм билээ...
Солонгос шиг хуулиндаа хүн бүр жилд мод тарьж байхыг заагаад өгчихвөл амар доо...
М2: Мундаг юмаа. Яг л ингэж тарьж гэмээнэ сайхан байна шүүү.
гэхдээ анд онгоцоор нисэхээ багасгаж чадахгүй шд..хэхэ
Сэтгэгдэл үлдээх: