ХИЙЖ чадна ГЭВЭЛ оролдоод ҮЗЭЭРЭЙ

Зиак байгаль хамгааллын 7 хоног маань хачин сайхан болж байнаа. Тэгэхдээ энгийн нэг бичлэгийг бодвол иймэрхүү бичлэг уншилт, нээгдэлт багатай байгаа нь залуучууд маань тийм ч айхтар энэ сэдэвт санаа зовж, анхаарлаа хандуулдаггүйг харуулаад байх шиг. Нээх л аймаар хувиа хичээсэн, ирээдүйгээ боддоггүй хүн л биш бол хэн гуай нь ч бай анхаарч үзүүштэй л сэдэв юмсан даа уг нь. Магадгүй та нар 2012 онд сүйрчих дэлхийг юундаа хайрлах вэ гэж бодоод байгаа юм биш биз дээ. Энэ чинь зүгээр л ер нь л хайрлахгүй бол болохгүй байна шүү, хүн бүр өөрөөс хамаарах бүхнээ хийгээчээ гэсэн л сануулга шүү дээ. МИний бодлоор.

Зиа тэгээд зөвхөн ярьдаг биш бас хийдэг хүмүүст нэгэн боломжийг олгож байна. НҮБ-ын сайн дурынхны хөтөлбөрийн зүгээс нэг ийм төслийн уралдаан зарлаж байгаа юм байна. Хугацаа нь арай болоогүй байгаа тул боломжтой бол та өөрөө оролцоно биз боломжгүй бол чаддаг мэддэг хүмүүст нь дамжуулаад оролц гээд хэлчихээрэй.

Ийгаад олон юм үл нуршин ирсэн материалыг оруулая.

Олон улсын сайн дурынхны өдрийг угтан НҮБ-ын Сайн Дурынхны Хөтөлбөрийн газраас “Эх дэлхийнхээ төлөө сайн дураараа нэгдэцгээе” төслийн уралдаан зарлаж байна.

 

НҮБ-ын санаачилгаар жил бүрийн 12 сарын 5 нд Олон улсын Сайн дурынхны өдрийг орон бүрийн сайн дурынхан, сайн дурын үйл ажиллагаа явуулдаг үндэсний болон гадаадын байгууллагууд хамтран тэмдэглэдэг билээ. Хүн төрөлхтөний өмнө өнөөдөр хамгийн тулгамдаж буй асуудал болох уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад оруулах сайн дурынхны хувь нэмрийг нэмэгдүүлэх, НҮБ-ын санаачилгаар 12 сарын 7 нд Дани улсын Копенхаген хотод эхлэх Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн улс орнуудын тэргүүн нарын дээд хэмжээний  уулзалт болохтой холбогдуулан НҮБ-ын Сайн дурынхны хөтөлбөрөөс энэ жилийн олон улсын сайн дурынхны өдрийг “Эх дэлхийнхээ төлөө сайн дураараа нэгдэцгээе” гэсэн уриан доор тэмдэглэнэ. НҮБ-ын Сайн дурынхны Хөтөлбөрийн газар, Сайн дурын байгууллагуудын сүлжээтэй хамтран “Эх дэлхийнхээ төлөө сайн дураараа нэгдэцгээе” уриан дор Байгаль дэлхийгээ хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг сайн дурын үйл ажиллагааны төсөл шалгаруулах уралдааныг сүлжээний гишүүн байгууллагууд болон бусад төрийн бус олон нийтийн байгууллагуудын дунд зарлаж байна.

Уралдаанд ирүүлсэн төслүүдээс доорхи үзүүлэлтүүд дээр үндэслэн хамгийн шилдэг төслийг шалгаруулж тухайн төслийг хэрэгжүүлэх санхүүжилтээр шагнана.

Үүнд:

1.                          Төслийн үйл ажиллагаа нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, хүлэмжийн хийг бууруулахад хувь хүмүүсийн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх,  байгаль дэлхийгээ хамгаалахад хүмүүсийн зан үйлийг өөрчлөхөд чиглэсэн байх

2.                          Төслийн үйл ажиллагаанд тухайн байгууллага болон орон нутгийн хүмүүс сайн дураараа оролцох  байдал

 

Уралдаанд ирүүлэх төсөл нь:

  1. Байгууллагын тухай товч танилцуулга
  2. Төслийн үйл ажиллагааны зорилго
  3. Хүлээж буй үр дүн
  4. Үйл ажиллагааны төлөвлөгөө (цаг хугацаа болон шаардагдах төсвийг тусгасан) зэргийг багтаасан 3-5 хуудаснаас хэтрэхгүй байна (Монгол хэл дээр байж болно).
  5. Хэрэв үйл ажиллагаа нь хүмүүст мэдээлэл олгох бол ямар мэдээллийг яаж, ямар хэлбэрээр олгохоо тодорхой бичсэн байх  

 

Төслийн нийт төсөв 4 сая төгрөгөөс хэтрэхгүй байх ба 2009 оны 12 сарын 31-ны дотор хэрэгжиж дуусахаар байна. Хүлээн авсан төслийг НҮБ-ын Сайн дурынхны хөтөлбөрийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газрын Байгаль орчны багèéн ажилтнуудтай хамтран шалгаруулж, шалгарсан төслийг 12 сарын 05 нд Олон улсын сайн дурынхы өдрийг тэмдэглэх арга хэмжээн дээр зарлана. Төслийн санхүүжилтийг тодорхой үе шаттайгаар олгоно.

 

Уралдаанд оролцох төслийг 2009 оны 11 сарын 30 дотор НҮБ-ын Сайн дурынхны хөтөлбөрийн газарт авчирч өгөх эсвэл и-мэйл-ээр narmandakh.buriad@undp.org гэсэн хаягаар

явуулж болно.

 

  Уур амьсгалын өөрчлөлт болон хүлэмжийн хийн тухай, хувь хүмүүс юу хийж чадах талаархи мэдээллийг хавсаргасан материалаас үзнэ үү. Мөн доорхи интернет сайтуудаас дэлхийн бусад орнуудад энэ талаар хийгдэж буй үйл ажиллагаа, төслүүдийн тухай мэдээллийг үзэж болно.

 

www.sealthedeal2009.org/

www.unep.org/climatechange/

http://unfccc.int/2860.php

www.worldvolunteerweb.org/intl-vol-day/ivd-campaign-news.html

www.VolunteeringForOurPlanet.org

www.worldvolunteerweb.org/int-l-volunteer-day.html

www.unvolunteers.org

www.coolplanet2009.org

http://en.cop15.dk

Үүгээр энэ удаагийн эко 7 хоног өндөрлөв

http://lifeslittletreasures.wordpress.com/2009/05/15/so-you-like-a-good-debate-topic-economy-vs-environment/
хаягнаас энэ зургийг авсан шүү.

 

Сэтгэгдэлүүд:

1. anjigai | 2009-11-20 18:12:57
Энэ банжиг нээрээ яаж байнаа тээ? НЭг бичлэг оруулчихаад өнөөхөө харах гэж бараг 40 минут болдог байшд.
2. tanil | 2009-11-20 19:02:29
yostoi xol sedew bn kkk
uulni oroltsdog xvnvvsn oroltsuul zvger l um bn
3. ss_gogo | 2009-11-20 20:05:22
хэдэн ч удаа нээх гэж оролдов хэхэ
хэрэгжүүлээд үзүүлээд харуулаад ойлгуулчуул орон гэр маань удаан тогтнох юм даа
4. Worstman | 2009-11-20 20:44:54
Уралдуулаад л байж дээ. Замаас нь амдаж орохыг зөвшөөрөхийн байгааз дээ.
5. m2 | 2009-11-20 20:50:09
Арай гэж орж ирлээ.
Хувь хүн дангаараа оролцох боломжгүй гэж ойлголоо тиймүү хө?
6. бялзуух | 2009-11-20 21:05:42
Өө истоо сайхан мэдээ байна шдээ. энэ өвөө чинь бүх юмы нь ойртуулаад хоолы нь бэлдээд өгцөн байш дээ...

өдөр орох гээд банжиг банжигтаад орохгүй байсийн... ккк би нээрээ гацдаг, баардаг юмнуудыг банжигтаж байна гэж хэлэх дуртай болций шдээ... гээ л хэхэхэ
7. apabst | 2009-11-21 04:12:23
харин иймэрхүү сэдвээр бичихээр хүмүүс бага орж ирж байгаа харагддаг.
8. Oyuna | 2009-11-21 04:35:25
чухал сэдэв хөнджээ анд...
уул дор бүрнээ хичээгээд яючуул ногоон дэлхийгээ хайрла болон түүнийхээ аз жаргалыг мэдэрч амьдрах сайхан шд
9. angelic_universe | 2009-11-21 11:27:43
Ер нь бол зүгээр өнгөрөөх асуудал биш шүү дээ. Хэрэгтэй мэдээлэл байна ...
10. anjigai | 2009-11-21 11:37:07
Заавал байгууллага байх ёстой байхаа. Магадгүй хамт олон гээд төсөл бичиж болох байж магадгүй. ТИймээс захиа бичээд үзээрэй.
11. Ууганаа | 2009-11-21 12:17:58
hey, ta uulaasaa l buur niigmiin negen idevhitei gishuun shuu dee, amjilt )
12. anjigai | 2009-11-21 12:21:45
гялайлаа
13. zochin (зочин) | 2009-11-22 18:02:32
Ih l baga tosovtei yum bna. 4 say togrogond heden hogiin sav, surtalchilgaanii plakat hiivel ih yum bna doo.
14. anjigai | 2009-11-22 20:06:02
Гутранги хүн хагас аяга усыг тал нь байхгүй байна гэж хардаг. Харин өөдрөг хүн хагас аяга ус оллоо гэж хөөрдөг.

Манай байгууллага олав олон нийтийн хөгжлийн төвд яг энэ чиглэлээр сурталчилгаа хийж толдорхой бүсийн ард иргэдэд үнэн зөв мэдээлэл олгох төсөл хийж байгаа.

БАйхгүй байх болон байх хоёрын хооронд асар том зөрүү байгаа шүү.
15. jagii12 | 2009-11-23 02:49:21
saihan tosol baina.olon hun orolcoj ur duntei baigaasai.
alham alhamaar,baga geltgui huvi hun dor buree hicheevel ug ni ur dun ni medegdehuic garahiim baigaanshd.
16. Ган үзэг | 2009-11-23 02:49:39
heregtei medeelel bn anjigai ahaa bayarlalaa
tanii heldeg ch unen shuu... ertnees humuus iim zuil boloh geed bn gj ahaaruulsaar baihad n yu ch hiilguigeer muhliin zamd n hurgene gedeg uhaant hunii hiih zuil yaawch bish gj bodjiin.
17. Жиргээ | 2009-11-23 08:25:51
unshij taniltssan........jirgee.
18. anjigai | 2009-11-23 10:44:29
Жагий: Тэр үнэн. Чамлахаар чанга атга гэж байдаг. Чадвал бүгд л оролцчихмоор санагддаг.
Алтангэрэл: Оройтцоон гээд суух биш, оройтоогүй байгаасай гээд дайрах хэрэгтэй санагддаг.
Жиргээ: Гарын үсгээ үлдээсэнд гялайлаа.
19. Baljka (зочин) | 2009-11-23 10:58:41
Hi anji bi sain medehgui bnaldaa neg ym asuuhad manaid chin
mod urjuulegin gazar gej baidag ymuu?
20. anjigai | 2009-11-23 11:03:23
Байлгүй яахав.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.