БАНЖИГ шинэ ЖИЛ ийнхүү ӨРНӨСӨН бөлгөө (ХЭДЭН фото)

Ерөнхийдөө хүмүүс өөр өөрийнхөөрөө сайхан биччихсэн байсан дөө. Миний хувьд ямар ч байсан хариуцаад санаачлаад хийсэн болохоор ямар нэг байдлаар тайлан ч гэнэ үү? тайлбар ч гэнэ үү бичих нь үүрэг болчихлоо. Тэгээд товч бөгөөд тодорхой бичиж байна шүү. Шүүмжлэлийг магтаал шиг хүлээж авна. 

Ерөнхийдөө бол залуучуудын шинэ жил гэдэг эдийн засгийн ч тэр, элдэв хэв маягийн ч тэр хүндрэл нь бага өөрсдөө өөрсдийгөө хөгжөөсөн, эрх чөлөөтэй найзлах нөхөрлөх зарчим дээр тулгуурласан байдлаар хийгдэх нь зүйд нийцдэг жамтай. Тэгэхдээ манайхны хувьд нэг тийм зохион байгуулалт пракцын сэтгэлгээ нь илүү байдаг бололтой. Яахав сурна шүү дээ. Тийм юм чинь ийм болоход хэцүү гээд хаяад байвал хэзээ ч ИЙМ гэдэгт очихгүй тул эхлүүлсэн ухаантай.

Би очихлээрээ ганцаараа, очихлээр чинь хэн ч тоохгүй гэцүүшд, бүгд ганган байх байлгүй би өмсөх юмгүй онигоо гэж байсан хүмүүсийн хувьд ҮГҮЙ ӨӨР ШҮҮ л гэж хэлмээр санагдаж байсан.

Ерөнхийдөө манайхан сайхан оролцсоон. Яг үнэндээ өмнө нь нэг  шинэ жил хийхэд Xanady-ийн хөгжим их аятайхан байсан болохоор нь хөгжим ок биз гэсэн ОК л гэсэн. Надад бол хөгжим хүмүүсийн зүрхэнд хүрэх нь байтугай чихэнд нь арай гэж хүрч байгаа харагдсан. Тэрнийг шалгаагүй миний буман буруу.

За тэгээд ер нь бол төлөвлөгдсөн үйл ажиллагаанууд бүгд явагдсаан. Нээлт, тэмцээн, уралдаан, сугалаа, бүжиг гэх мэт. Доорхи зурагнаас багцаалдчих байх. Хэ хэ.

сэндвичийг сэтгэл гарган бэлдэж ирсэн Ариумаадаа томоос том баярласан шүү. Хүмүүсээс санал асуухад сэтгэл амтагдсан сайхан сэндвич болжээ гэж байсан.

Мөн баяр дээр баяр нэмэн хүрэлцэн ирж өөрийн уран бүтээлийн дээжээс бидэнтэй хуваалцан бэлэглэж бас хөөрхөн хөгжилтэй тэмцээнүүд явуулсан Бум, Молор нартаа томоос том танкүү.

Мөн арга хэмжээг дэмжин оролцогч бүрд 5000 нэгжийн урамшуулал олгосон Амгаа админдаа ч баярлалаа.

Хүмүүс миний бичсэнийг биш илүү ихээр зураг сонирхон өдөр бүр бичлэг нэхэж байсан байх гээд бага зүйл бичлээ шүү.Зурагнуудаа ч яг байгаагаар нь оригналаар нь орууллаа. Надаас энэ хэн юм тэр хэн юм гэж асуух хэрэггүй би таних ч үгүй танисан ч хэлэхгүй гэдгээ амлая.


сэндвич гоё байсан шүү

ТОглож байгаа гэхэд асар ромаантик байна шүү. Ха ха

Голд нь хөзөр байгаа юм уг нь. Сайн зурагчин яг хөзөргүй юм шиг авчихсан байна. Энэ хоёрын хэн ялсан нь аварга болно доо. Хичээж байгаа бололтой.

Тэкний орчимд нэг иймэрхүү...

Нэгэн ширээний нөхөд, Хар голдуу юм уу даа. Ха ха

Бас нэг ширээнийхэн

Өөр нэг ширээнийхэн. Харин гэгээлэг хүмүүс байна даа...

Бүүр өөр ширээнийхэн. Уг нь жинхэн хар чинь энд л байж дээ. Ха ха ха

Дараагийн тэмцээн эхлэх нь дээ

Манай хоёр юу сэдчихээд л инээд нь хүрээд зогсож байгаа болдоо.

Энэ чинь одоо юу болж байна

Боль гэмээ хүүе...

Эцэст нь олуулаа, олуулаа, ооооолууууулааа.

За нэг иймэрхүү дээ андуудаа.

Гайтай юм шиг яг маргааш өглөө нь нисэхээр огт төлөвлөгдлөөгшүй аялал гарсантай холбогдуулаад та бүхэнтэйгээ тэр бүр хамт байгаагүйд уучилна буй за. Гаднаас ирсээр ажил амжихгүй байсаар одоо л зураг хөрөг оруулж байгаад мөн адил уучлаарай. 

Тэгэхдээ бид чадсан л гэж бодож байгаа шүү. Гялайлаа.

Сэтгэгдэлүүд:

1. Нип (зочин) | 2010-01-18 14:33:18
хаха, эцэст нь ийм юм боло юу. сайхан байж дэ хүмүс ч
2. mendee (зочин) | 2010-01-18 14:33:33
Mon ch huleesen dee...
3. anjigai | 2010-01-18 14:36:38
Хүлээлгэж хүлээлгэж хөгийн юм орууллаа даа гэсэн өнгөтэй байна уу даа Мэндээ энэ тэрээс эхлээд. ХА ха
4. Эмбий | 2010-01-18 14:42:11
ганц хоёр юм тодруулмаар байна хэлэхгүй гэсэн болхоор хэлээ хазаад гарлаа
5. JAJA (зочин) | 2010-01-18 14:42:20
HEHE SHAN ZURAGNUUD BNAA BAYRLALAA
6. Мармелад | 2010-01-18 14:47:17
пээх миний ямар аймаар зурагнууд вэ бурхан минь
7. anjigai | 2010-01-18 14:48:29
Эмбий анхааруулгыг хүлээж авсанд гялайлаа. Жажа: Чи хэр их харагдаж байна.
8. Мармелад | 2010-01-18 14:48:58
бодуул аваач бариач гэвэл нөү шүү дээ л гэх байх даа танидаг хүн харвал яаанаа бурхан минь
9. anjigai | 2010-01-18 14:49:54
Бүгдэд хандаад хэлчихнээ. Чоно хараад чоно гэж хашгирч болдоггүй юм шүү. Хэ хэ. Уг хүний байгаа төрхийг засалгүй буулгадаг юмыг Фото аппарат гэдэг ббөлгөө. ХА ха ха
10. apabst | 2010-01-18 14:50:17
зө зө зохион байгуулагчийг зурагнууд оруулна гээд хүлээж хүлээж харлаа баярлалаа... ккк
11. ariunaa (зочин) | 2010-01-18 14:53:46
xaxaxa yostoi dogi um boljee hezee bolsiin be Anjigai? bi medsen bol oroltsoh l blaa. tanidag humuus haragdaj bna shuu kekeke. chi ch yarina gej yaruu nairag, unshina gej uranzohiol gedeg shig l tailan bichsen bna sh dee saihan shine jil boljee. Chi ch arga hemjee zohion baiguulahdaa sain shuu dee
12. anjigai | 2010-01-18 14:56:10
АРиунаа чамайг ороочээ гээд мөн ч их гуйсан даа. Гэтэл одоо хэзээ болсон бэ л гэж байх юм.

Арабст: Нэг л чамлалттай байна уу? Уучлаарай. Ха ха
13. blogtoihun | 2010-01-18 14:58:19
ямар удаан хүлээвээ Анжиг минь, сайн яваад ирэв үү...
14. эрхэм цэцэг | 2010-01-18 15:00:27
minii tsarai muutai zurag davhij l yvna xexe
15. blogtoihun | 2010-01-18 15:01:04
Зиак юуны өмнө Анжигтаа баярлалаа.. Шинэ оны мэнд шүү... таньдаг хүн нилээд байнаа...
16. Зочны зочны (зочин) | 2010-01-18 15:16:55
Түрүү жил их сайхан болсон юм бна мөн үү. Энэ жилийх нь юу вээ? Хөндий зааланд гуруун ширээ. Ширээн дээр гуруун пиав. Даарсан хар хувцастай гучин хүн юм биз дэээ.
17. бялзуух | 2010-01-18 15:19:31
Дандаа намайг очихоос өмнөх зургууд байнөөө... хамгийн сүүлчийн зураг л миний байсан үеийнх...

Та нар их гоогоо гоогоо, бас баабаа баабаа юмнууд хийжэээ...
18. jaja (зочин) | 2010-01-18 15:24:54
bi gantshan l bna ooo
19. ЗОРИГТ8 | 2010-01-18 15:31:27
Блоогчдод уулзаж, ууж, наргиж, ярилцаж, ямбалж сурах их хэрэгцээ байсаар л ................
20. Silenttone | 2010-01-18 15:31:59
аль нь хэнийг хэлсэн бол гоё байхгүй юу
тэр хөзөр их саадтай эд харагджийна, хэхэ
21. anjigai | 2010-01-18 15:32:33
Зиа нөхдөд баярлаж байнаа. Өнгөрсөн жилийн шинэ жил гахйалтай сайхан байсан. Тэгэхдээ тийм байхын тулд мөнгө их орсон юм шүү дээ. Бас Банжиг ч сайн дэмжиж байсан. Гэтэл энэ жил бид өнжихгүйн тулд л хийсэн юм. Дараа жил ёстой зөвхөн оролцогчоор ажилланаа.
22. Tlg_UB | 2010-01-18 15:36:45
Энийг л зурагтай мэдээлэл гээд байгаамшдээ. Анжигайд талархав.
23. serenity ♂ | 2010-01-18 15:37:02
аан ийм юм болсон юм бий
24. anjigai | 2010-01-18 15:59:10
ТИймээ ийм л юм болсон юм даа.
25. БээМэР | 2010-01-18 16:03:15
тайланг уншив
26. onna (зочин) | 2010-01-18 16:07:05
ih goe boljee, goe baina.bayrlalaa shine onii mend oroitson ch mend martahagyi hurgechie
27. anjigai | 2010-01-18 16:09:30
ГЯлайлаа. Нээрээ бүгдэд нь шинэ оны мэнд шүү. Ерөөсөө хүргээгүй явж байнашд энэ чинь.
28. ..::sunshine::.. | 2010-01-18 16:21:35
Нэг ийм юм болсымдаа хаха.
29. Yagtiimee (зочин) | 2010-01-18 16:27:02
Жаахан, биш ээ Нэлээн гурай шинэ жил болсон юм биш үү. Ширээн дээрээ ганц ганц Tiger тавьцан, зарим нь мөнгөө хэмнэсэн үү яасан кофе ч ууж байх шиг. Мэдэхгүй, бүгд л ажил төрөлтэй, өөрийн гэсэн орлоготой хүмүүс биз дэ. 10 жилийн хүүхдүүдээс гяндаарцан харагдах юм да гэж...

Жаахан, биш ээ Нэлээн гурай шинэ жил болсон юм биш үү. Ширээн дээрээ ганц ганц Tiger тавьцан, зарим нь мөнгөө хэмнэсэн үү яасан кофе ч ууж байх шиг. Мэдэхгүй, бүгд л ажил төрөлтэй, өөрийн гэсэн орлоготой хүмүүс биз дэ. 10 жилийн хүүхдүүдээс гяндаарцан харагдах юм да гэж...

Жаахан, биш ээ Нэлээн гурай шинэ жил болсон юм биш үү. Ширээн дээрээ ганц ганц Tiger тавьцан, зарим нь мөнгөө хэмнэсэн үү яасан кофе ч ууж байх шиг. Мэдэхгүй, бүгд л ажил төрөлтэй, өөрийн гэсэн орлоготой хүмүүс биз дэ. 10 жилийн хүүхдүүдээс гяндаарцан харагдах юм да гэж...
30. anjigai | 2010-01-18 16:35:56
Их пиав архи мархи өрвөл аймаар баян биз. Ха ха
31. M8HXHACAH | 2010-01-18 16:36:54
Сайхан байжээ...
32. anjigai | 2010-01-18 16:38:05
Сайхан байсөөн
33. sweetcat | 2010-01-18 17:06:46
goy bna, aan ta tegeed ajiltai bolood alga boltsiimuu
34. Мармелад | 2010-01-18 17:07:14
ok thanks anjigai ahaa
35. буяндэлгэр (зочин) | 2010-01-18 17:09:13
сайхан болжээ. би бээр ажлын шинэ жил давхардаад очиж чадсангүй. тэгээгүй бол очиж жаал зураг дарахгүй юу? Анжи шинэ жил з.б-д баяр хүргэе?
36. anjigai | 2010-01-18 17:13:14
Одоо ч бас ажил дийлдэхгүй л байна. Тэгэхдээ л хажуугаар нь ВЭБ-ээ хаячихгүй байх санатай. Баяр хүргэсэн бүгдэд гялайлаа.
37. smoojgoo | 2010-01-18 18:19:52
wow.., блогчдыг харах гэж хэчнээн өдөр, хэчнээн удаа танайхаар орсон гээч хэхэ.
38. delgeen | 2010-01-18 18:28:37
anjgaigaa yamar ix xvlee ve xi xi xi
marmelad xentei vnseldeed bainaa xi xi xi
jaja beer yasan ix uujiine aa xi xi xi
aldchix vii dee gesen shig zuuraastai xi xi xi
saixan bayarlatsgaajee
zoxion baiguulsan xuurxun xvvd bayar xvrgeyee
39. sweety | 2010-01-18 18:30:09
танилуууд нилээн байна гээч пахиап жаахан зураг нэмчүүүл уг нь kkk
40. anjigai (зочин) | 2010-01-18 21:15:26
Гялайлаа. Үүнээс илүү зураг нэмэх боломж үнэндээ байхгүй шүү. Ха ха. Харах гээд байна байн орж ирж байсан тха бүхэнд гялайлаа
41. angelic_universe | 2010-01-18 21:17:25
Жинхэнэ хар дээр Анжигай атаманы аппаратны фокусны гэрэл тусаад жоохон цайвар гарчихаж л дээ. Түүнээс бусад нь бүгд Дажгүй болсон шүү. Сайн явж ирсэн үү? Шинэ оны мэнд.
42. бялзуух | 2010-01-18 21:25:24
хүүе өвгөн олуулаа зураг хаачсийн... ккк
43. ♥Натаха♥ | 2010-01-18 21:25:26
хөөх сайнуу Анжигай ахаа.сайн явж ирсэнүү?
банжиг шинэ жил гоё болжээ.
44. EmInEnT | 2010-01-18 21:49:56
сайхан болжэээ
45. altargana | 2010-01-18 22:13:35
Сайн явж ирсэн үү их юм үзэв үү, аяллын бичлэнээ хурдан оруулаарай. Шинэ жил сайхан болжэээ. Ер нь сэтгэлээрээ баярлаж хөгжиж байвал идэж уух нь гол биш биз. Тэр хөлнөөс шил дамжуулдаг, бас хөзөртэй нтр гээд жинхэнэ эроочик тоглоомууд байна даа, үзэхэд үнэхээр хөгжилитэй байсан байх аа.
46. yume | 2010-01-18 22:31:13
одоо ингээл гоё юмөө гээл суужийхаас ........... дараа жилээс өөрөө очоол цуг бужигнхлдахаар бүүр гоёдоо

энэ хүмүүс нь хэн юм болдоо баахан л танихгүй нүүрний арьс....таниул гоё байхгүй юу гэхдээ яаахэв яахэв
47. leo | 2010-01-18 23:16:50
sain yavaad irsen bizdee gyalazuur zaluu chi chadsaN shuu chadsan
48. Би бид хоёр | 2010-01-18 23:30:42
олон хөөрхөн охидыг харж нүдээн баясгаад гарсаан яахав. ингэхэд сайн явж ирсэн үү?
49. Bulu | 2010-01-19 04:54:00
saihan bayarlacgaajee, lag haragdacgaaj baina.
50. jagii12 | 2010-01-19 05:17:18
тагтан ,,танихгүй,, хүмүүс.ккк.таньдаг байгаал байхдаа.сайхан шинэ жил болжээ.нэг очиж орж үзхиймсан
51. nutag (зочин) | 2010-01-19 09:19:36
Setgel sanaa niilsen ulsuud baisan bolohoor saihan baisan baihaa, ter tansag shiree, miree, olon arhi pivo baihgui, shal ni haltsarhai ch gesen. Nodningiih iluu tansag baisan sanagdana , gehdee tegeed l mongo horongo gedeg yum chin buhniig uyana shuu dee, Za yamarch baisan yugch setgeleesee hiideg Anjgaidaa bayarlalaa, tegj baigaad nutagtaa ochihooroo uulznaa.
52. Хэнхэг Гэндэн (зочин) | 2010-01-19 09:38:38
ямар турж үхэх гэж байгаа өлөн амьтадыг цуглуулах уулзалт байсан биш юу гээд л хоол болоод заваараад байдаг юм.
Харин ёстой дажгүй болсон байна.

Хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлчихсэн бас шинэ хүмүүстэй уулзалдаж баясах нь таашаалтай бус уу.

ширээ дүүрэн юм өрчихөөд тойроод суучихдаг маанаг шинэ жил болоогүй байна.

Анжгай ч үнэхээр мундаг юм аа
53. anjigai | 2010-01-19 10:09:16
За гялайлаа андуудаа. Би сайн яваад ихээ зүйл үзээд ирсээн. Уг нь бичих оруулах юм гөө мөн их байна. Гэтэл би нь ганцаараа ажил төрөл гэдэг нь асар олуулаа байх юм. Гуравдахын орой Дархан явах ажилтай л бужигнаад байна. Тэгэхдээ зав зайгаараа хичээж байгаад явсан дуулсан, бодсон сэтэгсэнээ та бүхэндээ хүргэж байх болноо.

Удаахгүйг хичээгч АНжигай.
54. Сарнайха | 2010-01-19 10:13:36
ямар гоёын банжиг шинэ жил
55. Батаа123 | 2010-01-19 10:16:09
хэхэхэ өөрийгөө харсан чинь нэг л их аальгүйтсэн харцтай бхын хэнрүү ч тэгж хараад бгаан золиг гэж хахахаха
56. angelic_universe | 2010-01-19 10:23:34
Ловер луу л хараад байна даа.
57. anjigai | 2010-01-19 10:40:09
Батаа тэр жинхэнэ хар гэж чи биш шүү. Хэнийг нь чи мэджуугаа байх.
Янагхан минь сайн уу? Яагаад ор сураггүй алга болчихсон бэ? Би сая Солонгосоор даөйраад явсан. Чамайг хараад л байдаг Инчеон дээр лав харагдаагүй ээ. ХА ха
58. Юки | 2010-01-19 10:58:15
хэхэхэ, хөөрхөн Бдүбта хамаг хөөрхөнөөрөө суужэээшт.

Мавзлай Сара хоёр бээшт.

Баярлалаа ах
59. Юки | 2010-01-19 10:59:26
Ах хэнийг янагхан гээд байгаам. Арай Анжаалкийг???
60. Нэмүүлэн | 2010-01-19 11:12:39
манай багшийн нүд бол лайтай байна дөө хаха
61. cacharel (зочин) | 2010-01-19 11:31:11
яаалтчгүүү Анжааликийг янагхан гэчиж дэ хаха =))
62. Turuo (зочин) | 2010-01-19 11:49:09
ene jil bolohguin baih l gej bodsiishd
63. Oyuna | 2010-01-19 11:53:18
шинэ жил биш оршуулга яатай баахан хар хувцастай хүмүүс байх шив дээ

за сайхан баярлаад авсан бол нь яамай даа
64. Баяраа | 2010-01-19 12:00:41
Сайхан баярлажээ найзууд!
65. An Angel | 2010-01-19 12:10:18
Minii orj chadaagvidee hamgaas ih haramssan tsengvvn iinhvv boljee Bi n yu bolson bol gj ih tewcheertei hvleesen shdee
66. anjigai | 2010-01-19 14:22:16
Аан Сарнайхааг хэлсэн юм шүү. Та нар бичгий нэгнийгээ тэгжий. Хэзээ танай Анжаалак чинь Кореад амьдардаг болцын ха ха ха.

Хар хувцас уу? Яахав дээ өвөл чинь манайхан бүгд л нэг иймэрхүү өнгөтэйшдаа.
67. Юки | 2010-01-19 15:15:53
аан тэгүүл Монголд байгаа янагхан нь Анжаалкуу ах?
68. anjigai | 2010-01-19 15:30:11
Үгүй чи шүү дээ Төрсөн дүү минь. Хиа хиа хиа
69. ♥Цацаа♥ | 2010-01-19 16:13:47
haraagui humuus ih bn shu
70. anjigai | 2010-01-19 16:29:02
Очоод харахгүй яасан юм бэ?
71. ♥Цацаа♥ | 2010-01-19 16:33:44
harin uul n erhemtsetseg utasdaa l bsanlda daan ch eeemr oroi boltson bsanshd
72. anjigai | 2010-01-19 16:43:16
Бид нар ч бас эймээр орой тарсышд
73. Dalain_suwd | 2010-01-19 19:00:13
Анжигай ахаа та ямар муухайн айн... Миний заавал тийм зураг оруулаад байхдаа яадын. Гомдлдд за тэр чинь тэмцээн биздээ хөөе
74. anjigai | 2010-01-19 19:03:46
Би чоно харвал чоно гэж битгий хашгирч бай гэж гөө мөн их захисан даа. Хүмүүс чамайг танихгүйшд. Тээр тэр цаана зогсож байгааг эс тооцвол чамайг танихаар зураг гөө мөн цөөхөн харагдана. Ха ха

За за дараа холбогдоод зурагнуудаа аваарай.
75. Галдан (зочин) | 2010-01-19 22:26:21
Ариунаагын гар нь яг өмдөө тайлчихсан юм шиг харагддаг наасан хаха

Сайхан цэнгэлджээ. Бүгдээрэнд нь шинэ ондооамжилтраа дүүрэн байхыг хүсье
76. angelic_universe | 2010-01-19 22:34:46
Юки, Качгаар хоёрыгээ. Муу юм болонгуут орж ирж байгааг нь хараач.....
77. Zochin (зочин) | 2010-01-20 01:46:46
Шинэ жил гэхээс илүүтэй хэдэн нөхөд цуглаад уусан юм л харагдаж байна.
78. Би бид хоёр | 2010-01-20 02:00:14
Манайхаан, ийшээ нэг бяцхаан эх оронч сэтгэлээр шагайгаадхаач http://blog.banjig.net/b/post.php?blog_id=35953&post_id=352811#comment-1395916
79. anjigai | 2010-01-20 10:02:47
ХАрин ч манайхан бага уусан байх шүү. Зохион байгуулалттайгаар мөнгө хурааж идэхгүй хоол, уухгүй архиа төлсөн хүн лав байхгүй хэ хэ.
80. anjigai | 2010-01-20 10:09:04
Диваажингийн хоригдлын бичсэн энэ хаягруу заавал ороорой маш чухал шүү.
81. Сансрын салхи | 2010-01-20 10:21:36
Гоё шинэ жил болжээ. Даанч хэн нь хэн болхыг танихгүй юм аа.
82. anjigai | 2010-01-20 10:33:07
Тэр нь л хамгийн гоё байдаг юм даа.
83. Таалагдах албагүй | 2010-01-20 13:06:32
bi orooguidee bayarlav...
84. Pakjinnyam (зочин) | 2010-01-20 14:40:35
Za bugdden ene odoriin mend yoronhiidon unshlaa ta;rahsanch hun bna shuumjelsennich bn gehdee ali alin zovol bh omoorhod 1 hun hiisen geh oo;oh zuil alga bas margaash ogloon niseh gej baij hun bayraluulaad l guij baidag ANJI giin saihan setgelee... zarim neg nohduud tsaash davarch haluuraad bas but avsiishd saihan bsoooon.
85. anjigai | 2010-01-20 14:49:33
Хэ хэ. Миний муу найз намайг өмөөрөөд гарчээ. Зүгээрээ хөгшөөн ажил хийвэл заавал зарим нэг хүмүүсээр шүүмжлүүлдэг юм. Харин та нарын ДЭЭЛ, ХӨӨМИЙ-ний ажил дажгүй байгаа биздээ. Өнөөдөр орой ДАРХАН явах гээд завгүй л байна.
86. ACC5 (зочин) | 2010-01-20 15:39:21
6-р зурган дээр байгаа Баяраагийн блог хаяг нь юу вэ? Анжигай?
87. anjigai | 2010-01-20 16:02:33
Ёстой мэдэхгүй шүү. Хэ хэ. Үнэнээсээ
88. ACC5 (зочин) | 2010-01-20 16:08:03
ээ мэдэж байгаа шдээ. Ядаж тэгвэл ID г нь өгчих л дөө. Олон жил уулзаагүй хүн байна аа. please
89. ACC5 | 2010-01-20 16:29:47
Над руу зурвасдчих тэгэх үү...
90. гэрэл (зочин) | 2010-01-20 16:37:38
ээ ямар хоосон шинэ жил вэ? хүмүүс нь бас их уйтгартай харагдаж байна. гэхдээ сэтгэлээрээ л сайхан байцгаасан байх доо
91. anjigai | 2010-01-20 16:45:17
Би аль нь Баярааг мэдэхгүй шүү дээ. Дандаа Банжиг нэрээр нь л мэднэ. Баяраа чи өөрөө орж ирвэл багын найзруугаа нэг зурвас шидээрэй. Баяраа ороод ирнээ. Санаа зоволтгүй.
92. ACC5 | 2010-01-20 16:51:05
кккккккккккк
зөөөз.... Баярлалөө.
Хөх өмдтэй, хар пиджактай, урдуураа чолктой, эмэгтэй, хамгийн наана сууж байгаа.
93. boduka | 2010-01-21 05:53:24
Ug ni bayar yum bol saikhan elbeg temdeglesen zui, end ikh yaduu haragdaj baigaa ni unen. Uuniig shuumjilj baina. Aaya Mongolchuud uneheer yadarchee. Kazakh tumen ch iim gurai yum hiihgui l dee.
94. Dalain_suwd | 2010-01-21 18:31:09
ккк. Зозо ахын үгийг дагъя. Тэгнээ хотод очихоороо холбогдож зурагнуудаа авнаа.
95. zochin (зочин) | 2010-01-26 01:12:23
Anjigai hamgiin ehnii 2-3r zurgan deer garsan bvsgvig hen gedeg yamar blog hutlugchiig heleed uguuch.Utas mail hayag ni baiwal bvr sain bn shvv
96. anjigai | 2010-01-26 11:18:21
Бодука: Энэ бол шинэ цагийн залуусын баяр. Их идэж их ууж их согтдог баларын үеийн соёл өнгөрсөн шүү дээ.
Далайн сувд: ОК
Зочин: Мэдэхгүй
97. zochin (зочин) | 2010-01-27 18:27:10
hoorhon shine jil bolj baisan baihaa anjigai guia alga bolsoniig es tootswol
98. anjigai | 2010-01-27 18:30:15
Маргааш өглөө нь нисэх гээд сандарч байсан шшүү дээ. Алга болсон ч эргээд ирсэн.
99. dancer (зочин) | 2010-03-06 18:34:20
юу фээээээ, таньдаг хүн энд зураг авахуулцан явжийдаг насссссс...., бас сэтгэгдэл биччижээээээ тлллллллллллллллл
100. anjigai | 2010-03-08 12:20:21
болдгүймуу
101. **АЯКО** | 2010-03-08 12:42:44
ЗА ЗА УГААСАА СЭТГЭЛ ГАРГААД ОЛОН ЗАЛУУЧУУД ИРСЭН САЙХАН ШИНЭ ЖИЛ БОЛСОН. ОДОО ХҮРТЭЛ ДУРСАН ЯРЬЖ БАЙНА.

АМА БИД 2 БОЛ АЛЬ БОЛОХГҮЙГ Л СЭТГИЙШДЭЭ ХЭ ХЭ
102. anjigai | 2010-03-08 13:08:19
Хэ хэ. САйхан болсон сайхан болсон.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.