Үнэхээр он гарсаар ямар ч завгүй ажиллаж байна шүү. Та бүхэн минь ойлгож хүлээж аваарай. Ингээд одооноос завтай болж байгаа тул бичлэгнүүдээ оруулж эхлэж байна. Эхний удааад та бүхэнд сонирхолтой байх болов уу хэмээн шинэ жилийн үеэр оролцсон Ази Номхон далайн бүсийн скаутуудын 26-р Жемборид (чуулга уулзалт) оролцсон тайлангаа танилцуулая.
Энэ арга хэмжээнд оролцохоор төлөвлөөгүй байсан юм. Учир нь Филиппин Монголоос нилээд зайтай тул төлбөр өндөртэй тусч оролцох хүүхэд бүрдээгүй байлаа. Гэвч Филиппиний зүгээс манай нэг хүүхдийг урилгаар оролцуулах болсон бөгөөд тухайн хүүхэд бие даан аялаж, үйл ажиллагаанд оролцож чадахгүй байсан тул миний бие хэлмэрч, зурагчин, удирдагч гэх мэт олон үүрэг рольтойгоор "дагалдан" оролцох болсон юм.
За ингээд олон долоон тайлбараа түр зогсоод арга хэмжээг танилцуулсугай.
Арга хэмжээнд нийт 26 орны 14000 гаруй хүүхэд залуучууд, скаутын удирдагчид оролцсон бөгөөд Макалинг гэдэг уулыг түшиглэн зохион байгуулагдлаа. Монголоо төлөөлөн оролцсон бид хоёрын хувьд хасах 30 хэмээс шууд нэмэх 30 хэмд очсон тул цагийн зөрөөгүй ч гэсэн цаг агаарын асар том зөрөө нь хүндхэн байсныг нуугаад хэрэггүй буйзаа.

Энэ 26-р Жемборид зориулсан хөшөөтэй цогцолборын хэсэг

Нээлтийн ажиллагааны үеэр яаж ч хичээгээд бүх хүүхдүүдийг багтаасан зураг авч чадахгүй байсан даа.
Хүүхдүүд бол хотхонд байрлан үйл ажиллагаанд оролцдог. Харин насанд хүрэгчид хотхонд удирдагчаар ажиллахаас гадна International service team буюу олон улсын үйлчилгээний багт орж ажилладаг. Энэ хүмүүс нь сайхан арга хэмжээнд оролцохоос гадна сайн дураараа Жемборйн үед хэрэгтэй бүх л ажилд тусладаг юм. Намайг мөн адил энэ багруу оруулах гэсэн боловч миний хувьд манай ганц оролцогч хүүхэд маань Англи хэлгүй тул үйл ажиллагаанд сэтгэл дүүрэн оролцох боломжгүй хэмээн шалтаг хэлсээр улс бүрээс урилгаар ирсэн хүүхдүүдийг багтаасан интернационалч салааны удирдагчаар ажиллахаар болж бүх л сайхан арга хэмжээнд бодитоор оролцох боломжтой болсон юм.

Энэ бол өнөөх интернационалч салааны хүүхдүүд маань
Жемборийн үед болсон арга хэмжээнүүдийг задлан хүргэх нь та бүхэнд илүү ихийг мэдэх илүү олон сайхан зураг үзэх боломж олгох тул энэ удаад ерөнхий танилцуулга хийж байна шүү.
Очсон шөнөө л Манилагаас шууд Жемборийн бүсд очсон бид хоёр эхний өдөр бараг л бүртгүүлэх, хаана ямар хотхонд хувиарлагдах, бэлэг дурсгалын зүйлсээ авах гэх мэтийг хийж салааныхаа эхний гишүүдтэй хамтран байрлах майхнуудаа барьснаар өндөрлөсөн. Түүнээс гадна манай олон улсын салааг Филиппиний зүгээс хариуцан ажиллах Dave гэдэг залуу ирснээр маш их зүйлс илүү хялбар амар болж бид ямар ч байсан гал тогоогоо цэгцлэн эхний оройн хоолоо идэж чадсан билээ.

Эхний орой Манай Dave маань хүүхдүүдэд бэлэг дурсгалын зүйлсийг нь тарааж байна.

Манай салааны гаднах газрын зураг. 14000 оролцогчид дотор бидэн шиг ийм азтай хүмүүс байхгүй...
Маргааш нь цөөхөн ам бүлтэй ч гэсэн байгаа орчноо бусдаас арай содон болгох бүтээн байгуулалтын ажилд ханцуй шамлан орсон юм. Хажуугаар нь би чинь хоёрхон хүн оролцож байгаа боловч бас ч гэж Монголын оролцогчдын ахлагч тул энд тэнд элдэв хурал, уулзалтанд өдөрт хэд хэдэн удаа оролцдог байв.

Эхний оролцогчдын ахлагчдын уулзалтын үеэр авсан зураг. АНДБүсийн босс-ууд харагдана.
Хоёр дахь өдрийн хамгийн гол ажил бол мэдээж нээлтийн ажиллагаа байлаа. Монголын скаутын холбооны дүрэмт хувцас тогтсон малгайгүй боловч бид гадаад арга хэмжээнд үндэсний малгайгаа дүрэмт хувцасныхаа нэг хэсэг болгон гангарч ёслолын арга хэмжээнүүдэд өмсдөг юм. Тэгэхдээ жанжин малгайгаа өмсчихөөр ёстой нэг "од"-ын амьдралаар амьдрана шүү дээ. Тааралдсан хүн болгон зургаа хамт авахуулж болох уу гэнэ. Ёс мэт найрсгаар инээн зургаа авахуулсаар цаг хугацаа мөн ч ихийг хорооно доо. Хэ хэ.

Гэх мэтээр инээгээд л янз бүрийн хүмүүстэй зургаа авахуулаад л байна авахуулаад л байна.

Филиппиний тэнгэрт Монголын далбаа мандахад бэлэн болжээ.

14000 оролцогчид жагсаж ороод байрлалаа эзлэхэд нийт 2 цаг 30 минут хэрэгтэй болсон юм.
Гурав дахь өдрөөс эхлэн салааны хүүхдээ дагуулаад үйл ажиллагааны төвүүдээр явсан юм. Манай хүүхдүүд доорх төвүүдээр 3 өдрийн туршид аяласан болно. Зарим нь бол манай хүүхдүүд ороогүй боловч тэнд байсан төвүүд шүү. Зарим төвүүдийг дэлгэрэнгүйгээр үзүүлэх тул энд товчлов.

Энэ бол Dont trash me гэдэг хөөрхөн нэртэй үйл ажиллагааны төв дээр хүүхдүүд хаягдал ашиглан чавх хийж байгаа байдал.

Нийгмийн Хөгжлийн Хотхон аян: Энд хүүхдүүд экологи, эдийн засаг, эрүүл мэнд, эрх зүй гэх мэт амьдралд хэрэгтэй олон зүйлсийн талааар хамгийн сүүлийн үеийн мэдээлэл, тоо баримт, чиг хандлагуудын талаар мэдлэг хуримтлуулж өөрсдийн амьдралд нөлөөлж болох хүчин зүйлсийг мэдэж авна. Үнэхээр хэрэгтэй хөтөлбөр шүү. Манай Монголын Скаутын Холбоо ч өөрийнхөө арга хэмжээ болгон дээр зохион байгуулдаг.

Хүүхдүүд өөрсдийнхөө дурсамжийг бүтээж байна. Бүх зүйлсийг нь цаанаас нь өгчихнө. Харин хэрхэн гоё болгох нь өөрийх нь хэрэг дээ. Жижигхэн уут байгаа юм.

Энэ бол үнэхээр гайхалтай БАМБУУ буюу манайхаар хулс хэмээх модлог ургамлын талаар танилцуулсан хичээл. Энэ ургамал үнэхээр гайхалтай гэдгийг мэдрүүлсэн бичлэг нэгийг оруулах санаатай л байгаа. Манайд ургадаг ч болоосой....

Хаа нэг эзгүй газар ганцаараа ч юмуу багаараа орхигдсон тохиолдолд хэрхэн амьд гарч бэрхшээлийг даван туулах аргуудыг эзэмшүүлэх аялал. Энэ тухай тусд нь бичлэг оруулнаа. Үнэн хөөрхөн юм билээ.

Халуун орныг хэрхэн усан сангүйгээр төсөөлөх вэ? Энд чадахгүйд нь заана. Нэг инээдтэй юм харлаа. Тэр араб охидууд нь сайрий гээд навсгао хувцас толгойны боолттойгоо л сэлж байдаг шүү. Хэцүү шүү.

Хүүхдүүд энэ хөтөлбөрт их дуртай. Тэгэхдээ энэ бол бас л өндөр, хэцүү хана байсан. Монголд одоохондоо ийм хана байхгүй.

Энэ бол бие хамгаалах урлагын л нэг хэлбэрийг зааж байгаа юм. Кендо гэхээр мод нь богино, мончок гэхээр ганц ширхэг. Хэ хэ. За за юухан хээхнийг ашиглан биеэ хамгаалах гэдэг хичээл байх.

Тэр хар хувцастай хар нөхөр Карате зааж байгаа юм. Наад талын улаан подоолоктой багш үнэн эвсэлгүй харагдаж байшд. Ха ха. Ер нь амьдралд хэрэгтэй бүгдийг л заахыг хичээдэг юм дөө.

Энэ бол үнэн гайхалтай адал явдалт, сорилтот буухианы хаалга харагдаж байна. Энэ талаар дэлгэрэнгүй бичлэг оруулнаа.
Ингэж байтал шинэ жилийн Үдэш болов. Энэ орой бүх үндэстнүүд өөрсдийн үндэсний онцлогийг харуулсан урлагийн номерийг үндэснийхээ хувцсаар гангарч ирээд тоглосон юм. Бид ч бас гангарсан. Тэгэхдээ харин А 3 хамтлагийн дуугаа дуулсан. (Тусд нь бичлэг болгоно)

Солиот буудаж байна. Үүнийг эс тооцвол шинэ жилтэй наалдчихаар юу ч байхгүй шүү дээ. САнта, ёолк гэх мэт. Хэ хэ. Арай л унтчихалгүй шиг шинэ оноо угтсаан ямар ч байсан.

Энэ мэтээр шөнөжин балбана. Тэгэхдээ эд нарын хэмнэл нэг л зэвүүн дээ.
Маргааш өглөө нь (ер нь бол шөнөжин бөмбөрийн ая тасраагүй юм) асар сүртэй жагсаалууд цугларалтын өнцөг булан бүрээс цувж гарсан. Яaгаад гэвэл энэ өдөр Street Dance festival гэдэг арга хэмжээ болж байгаа юм. Жинхэнэ хэмнэл гэдгийг үзүүлж өгч байгаа юм даа. Миний хувьд олон орны хүлээн авалтын арга хэмжээтэй байсан тул тийм ч тавтай сайхан үзэж чадаагүй болно. Тэгэхдээ хэдэн зургаар бас тусд нь бичлэг оруулнаа.

Энэ бол зөвхөн эхлэл нь шүү дээ. Гоё гоё олон зураг байгаа. Түүнийг үзүүлнээ.
Маргааш арга хэмжээ тарах гэж байгаа болохоор хүн бүр л хаягаа солилцох, Дурсгалын зургаа авахуулах гэх мэт асар завгүй байгаа харагдсан.

Зургийг бол бас л үнэн зохион байгуулалттай гоё авахуулна шүү дээ. Суралцах хэрэгтэй.
Орой нь хаалтын галын наадам боллоо. Бүх улсууд тугаа буулгаж аван оройны галын наадамд тугаараа гангарцгааж байна. Хаана ч байсан манай туг үнэхээр содон бас гоё харагддаг шүү. Эсвэл би Монгол болохоор л тэгж нүдэнд тусаад байдаг юм уу?


Зарим орны туг харагдахгүй байна дөө.
Ингээд маргааш өглөө нь хар үүрээр майхан саваа хураагаад Манилагийн зүг явсан даа. Надтай цуг явсан охин найз нараасаа салж ядан нулимас унагааж байгаа харагдсан.

Манай Хонгорзул маш олон найзтай болсон. Анх эндээс явахдаа бараг Хэллө ч байхгүй явсан бол 10 хоносны дараа надгүйгээр ойлголцоод л байдаг болчихсон байсан даа.
Нэг сонин нь жемборийн үеэр өглөө, өдөр, орой тэр байтугай шөнө хүртэл хэн нь ч Good morning sir гэж мэндчилдэг нь эхлээд надад их л сонин санагддаг байлаа.

Тэр зогсож байгаа хүүг Karl гэдэг юм. Тэр хүү байнга л Good morning Mr Anji гэчихсэн зогсож байдаг. БАйнга л элдэв юм асууж шалгаах нь манай хүүг санагдуулдаг байлаа. ОДоо надтай mesenger-ээр харицаад байдаг.

Ноён Абдуллах Рашеед манай төлөөлөгчтэй хамт байна.
Тэгээд Ази Номхон Далайн бүсийн захирал Абдулла Рашеед гэдэг энэ нөхрөөс асуухад "Хүн өглөө хамгийн сэргэг, хамгийн эрч хүчтэй, хамгийн сайхан ааштай байдаг. Харин скаутууд хэзээ ч яг л өглөө мэт сэргэг, хүчтэй, найрсаг байдаг тул энэ Жемборий байнга өглөөгөөрөө байгаа юм" гэсэн гайхалтай сайхан хариултыг өгсөн юм. Сонирхолтой боловч шинэлэг, гайхалтай санаа шүү.

Ингээд энэ хүртэл тэвчээртэй сонирохсон эрхэм таньд ч бас ӨГЛӨӨНИЙ МЭНД хүргэе.
Дараа дараагийн бичлэгүүдээр илүү дэлгэрэнгүй, илүү сонирхолтой мэдээллүүдийг хүргэнэ.





Сэтгэгдэлүүд:
bsa2n bas huurhun shalgalt avnaa hehe
10н жилд байхад сургууль дээр скаутад хүүхэд авжийн гэхээр нь бүртгүүлээл нэг удаа уулзалтанд нь яваад, дараагийхад нь очиж чадаагүй тэгээдл сураг тасарсандаа хөөрхий хэхэх
Нэгдэхээс өөр сайхан бичлэг оруулнаа.
Орой нь зун
Эргээд өвөл гэж
гэснээс энэ зун Жемборитой билүү. Нэг сайхан оролцоно доо. Жинхэнэ утгаар нь....
dor baigaa turiin dalbaatai zaluu ch xashir bairiin ajiltai zaluu bna shoo
Сэтгэгдэл үлдээх: