Үнэндээ бол вэбдээ бичих, оруулах зүйл өчнөөн байна. Зуны аялалын зурагнууд, хөдөө гадаа явахдаа авсан зурагнууд, ганц нэг гэр бүлийн аялал, дургүй болон дур хүрэгсэн зүйлийн талаар гээд л хүлээгдэж байгаа сэдвүүд олоон олон.
Гэвч ач холбогдлыг нь бодоод энэхүү бичлэгийг өмнүүр нь дайруулж, найз нөхдийнхөө үйлсэд хувь нэмэр оруулахаар шийдлээ. Та бүхэан бүгд л мэдэж байгаа шүү дээ. Монголын хөөмэйг нэг мөр өөрийн болгочихоод одоо дээлийг маань тайлж авах гээд зэхчихсэн байна цаад Хятадууд чинь гээд амтай болгон шуугиж, кейбордтой болгон бичиж байна. Бичиж, ярихаас ч өөр аргагүй юм л даа. Тэгэхдээ бас зөвхөн л тэгж гэнэ, ингэж гэнэ гээд нөхөн хөөцөлдөхөөс гадна бас өөр өнцөгөөс нь хараад үзэхэд юу нь буруутах вэ дээ.
Яагаад энэ хөөмэй болон дээл гэх мэт нь Хятадуудад ХАМААТАЙ вэ? Яагаад гэвэл БНХАУ-ын хойд хэсэгт орших Өвөр Монголын өөртөө засах орон нь 1.2 сая ам.дөрвөлжин газар нутагтай, 25 сая хүн амтайгаар одоо ч оршин тогтнож магадгүй хурдтайгаар хөгжин цэцэглэж байна. Тэд Монгол хэлтэй бас Монгол бичигээ одоо ч хэрэглэж байна. Өвөр Монголчуудын ихэнхи нь одоо Хятад үндэстэн боловч Цахар, Хорчин, Харчин, Дөрвөд, Барга, Буриад, Түмэд, Мянгад, Үзэмчин гэх Монголын ястангууд ч бас олон байгаа. Тиймээс тэднийг "агуулан, тэжээж" байгаа Хятадын хувьд нүүр улайхгүйгээр энэ чинь манайх гэх ЭРХ нь нээлттэй гэсэн үг.
Патент гэдэгтэй л адил. Хэн эхлэж хийсэнд нь бус хэн бүртгүүлсэнд нь эзэмшүүлэх нь ч ЮНЕСКО-ийн хувьд амар хялбар, ном журмын дагуу мэт харагдана. Яагаад гэвэл тэр айлд нь өнөө Монголчууд нь бидний цөөхөн ЖИНХЭНЭ МОНГОЛ-чуудаас олон байна. Яагаад тэдэнд тийм эрх байхгүй гэж.
Харин ч Монгол хэл, Монгол бичиг, Монгол гэр, Жанжин малгай, Эрээн хантааз, Чонон дах, дэгтий, Үндэсний бөх, Хурдан морьны уралдаан, Сурын харваа, Цамын бүжиг, Дэмбээ болон бусад аман, хуруу гарын, хөлөгт, оньсон тоглоомуудыг маань БҮРТГҮҮЛЧИХЭЭС өмнө бид өөрсдөө АРЧААТАЙ баймаар байна.
Зөвхөн Монгол улсад амьдарч байгаа Монголчууд оригналь бусад нь аймаар хулихны гэвэл тэнэг хэрэг болох байх. Тэдэнд ч бас бидний өвөг дээдсийн түүх хамаатай, тэд ч бас бидэнтэй л адил нүүдэлчин соёлын хэлтэрхий бөгөөд төлөөлөл болж байгаа.
Тиймээс бид түүх, соёлын биет болон биет бус өв соёлоо өөрсдөө түрүүлэн бүртгүүлж, өөрийн болгож авах нь л хамгийн зөв гарц байна. Мөн хэрэглээ минь хэмээн бардамнаж, хэн ч харсан Монголынх шүү дээ гэж хэлэхээс өөр аргагүй болтол дэлхийд сурталчилмаар байна. Түүнээс энэ манайх гэж гарын үсэг цуглуулаад бид Хятадуудаас олон гарын үсэг зуруулж чадах уу? Тэрүүн шиг худлаа юм байхгүй дээ.
Авдранд хадгалсан 20 сайхан шар хэрхэн хулганы хоол болдгийг бид мэднэ. Яг түүнтэй адил ийм ч сайхан өв минь тийм ч сайхан соёл минь хэмээн иргэдийн аманд юмуу авдарт, сайндаа л музейд хадгалавал мөн л ямар нэг "ХУЛГАНА"-ы хоол болохын цондон. Хараад байхад сая манай хэдийн саналаар л Дээлтэй Монгол хөдөлгөөн байгуулагдаж байгаа болохоос цагаан сар, наадмын гоёл шахам л байсан даа ДЭЭЛ бол. Тэрүүн шиг Монгол хэл болон бусад зүйлсийг хамгаалсан тийм төрийн бус байгууллага ч юмуу нийгэмлэг ёстой мэдэхгүй байна. Магадгүй байдаг бол бидэнд мэдэгдэхээр юм хийхгүй байна.
ХАМГААЛАХ эзэн нь ийм байхад ХАМААТУУЛАХ боломжтой хүмүүс ашиглалгүй яахав дээ.
ХАРАМЛАХ юмтай юм бол тэрийгээ ашиглаачээ. Мөсөн шагай, дэмбээ, оньсон тоглоомын улсын аварга шалгаруулах тэмцээнээ ДЭЭЛТЭЙ МОНГОЛЧУУДЫН өдөртэйгээ хамт хийгээчээ. Зөвхөн дээлтэй хүмүүсийн жагсаал биш бас бус соёлын сурталчилгаатай \нэг үгээр бол үнэт зүйлс ихтэй\ сайхан баярын өдөр болговол ямар вэ?
Дэлхийг тойрох аялал нэг алхамаас эхэлдэг болохоор ямар ч байсан эхлүүлэх нь зүйтэ. Энэ ажлыг санаачлан хийж байгаа найз нарыгаа дэмжиж байна. Та бүхэн ч гэсэн ЭНЭХҮҮ үйл ажиллагааг дэмжин оролцоорой. Мөн миний дээр өгүүлснийг тунгаан бодоорой.
Нэг бол нэг л өдөр Хятадын жижиг үндэстний хэлээр ярьдаг, Хятадын жижиг үндэстний баярыг тэмдэглэж, тэдний үндэсний нэрт амьдарч, тэдний тоглоом наадмаар наадаж, тэдний хувцасыг өмсөж, тэдний соёлоор гайхуулдаг болох байх даа.
ХАРАМЛАЖ, ХАЙРЛАХ нэг хэрэг ХАМААТУУЛАХ эрхтэй эрхмүүдээс ИЛҮҮ бүүр ИЛҮҮ байх нь л чухал байна.

Сайхан эх орондоо Санаа түвшин амьдрах сан...





Сэтгэгдэлүүд:
аль аль талаасаа бодох л асуудал тийм үү. Сувдаа эгчийн хэлсэн үгийг би энд хэлмээр санагдав.
"Энэтхэгт очиход бүгд САРИтай явж байдаг. Хэн САРИг хэн тэднийх биш гэхиймбээ. Түүн шиг бид бас өөрсдийн юмаа тийм л хэмжээнд эдлэж хэрэглэмээр байна"
Za tegeed ardiin heden saihan duug maani hezee hen ni yum buu med bi zohioson geed l yavaad baidag bolj anzaarsan uu? tsaad duunuud chin zohiolchtoi bolchihsoniig ni?
Za tegeed ardiin heden saihan duug maani hezee hen ni yum buu med bi zohioson geed l yavaad baidag bolj anzaarsan uu? tsaad duunuud chin zohiolchtoi bolchihsoniig ni?
Үнэхээр таны хэлсэн шиг иймэрхүү байгуулгууд байдаг бол бидэнд юу хийж байгаагаа харуулах цаг нь болсон юм бишүү айн. монголдоо хайртай ард түмэн минь нэгийг бодож юмаа хийх цаг нь болжээ.
за тэр тоглох яахуу. Боломж байвал сайхан л байна. Бас наанаа байгаа Монголчуудыгаа энэ өдөрт уриалаарай.
bayarlalaa anjgai!
Xooyee Byalzuuxd xelj ter sonin deer ni uter turgen niitluul!
xurdlaachee
baaxan Dieter Bohlentoi niilj cd xiixeer bolson geed l yariltslaga uguud bailee....
Hoomiigoo aldsandaa mash ih haramsaj baigaa ch deelnii huvid bid avch chadval mash ih bayarlana. Tiim bolohoor duugarahgui baigaa ch deel gedeg zuil maani hyatadaas sanaa avsan l zuil baigaa bolov uu daa, gej boddog doo.
хятадаас санаа авсан гэдгийг нь ойлгосонгүй ээ. Үндэсний маань дээл шүү дээ
Gehdee bi Deeltei Mongol hodolgooniig demjeed l baigaa shuu dee.
Ууганаа: Сэдвээ хараачээ. Хэ хэ. Өмнөх сэдэвт бичих гэж байсан юм бусуу?
Mani mori unahdaa omsdog bailaa
Ганхүү: Хийж чадахгүй ч ядаж Холливуудын анхаарал татахуйц зохиол бичиж чадах байх тиймээ.
hunees gants ymaa nuuh omdgui bol yahiin be
Одоо хийхгүй бол хэзээ хийх вэ
Хийх хүн арга зам хайдаг
Хийхгүй хүн шалтаг шалтгаан хайдаг
Сэтгэгдэл үлдээх: