ЭЗГҮЙ ойд ҮЛДВЭЛ ингэж ДАВАН туулаарай (ФОТО гичээл ШҮҮ)

За тэгэхээр ЭНЭ бичлэгний үргэлжлэл явж байгаа хэрэг шүү. Энэ арга хэмжээ өөрөө скаутын арга хэмжээ болохоор би бас энэ бичлэгээрээ дамжуулаад хүүхэд залуучуудыг нийгмийн "чанартай" иргэн болоход туслахад чиглэсэн бүрэн хөтөлбөр бүхий Дэлхий дээрх ганцхан байгууллага болох Скаутын хөдөлгөөний талаар цухас танилцуулаад явна.

Скаутын хуулийн 9-д "Скаут нь ямар ч үед сэтгэл өөдрөг байж тохиолдсон бэрхшээлийг даван туулах чадвартай байна" гэсэн байдаг юм. Энэ надад их таалагддаг. Хүн асуудал тохиолдох үед сандарч, айж, бухимдаж, бачимдах бус харин ч асуудлаас хэрхэн гарах, түүнийг даван туулах арга замыг эрэлхийлэх хэмжээнд өөрийгөө хянаж байх нь чухал байдаг.

Скаутын хуулиар бол бүүр чадвартай байх ёстой. Тиймээс ч скаутын арга хэмжээнүүдэд өөрийгөө сорих, элдэв төрлийн хүндрүүлсэн саадыг давах, байгалийн  материалуудыг ашиглан амьдрах, ямар нэг зүйлийг ганцаарчлан болон багаараа хийх хөтөлбөрүүд заавал багтсан байдаг. Үүний нэг нь SURVIVOR буюу бэрхшээлийг даван туулах аялал билээ.

Энэ нь байгаль тэр тусмаа ой модыг түшиглэн тодорхой хөтөлбөрийн дагуу салаагаараа (6-9 хүүхэд) оролцох сургалт, аялал, дадлага, адал явдал хосолсон үйл ажиллагаа юм. Шинийг мэдэх, мэдсэнээ болон мэддэгээ бататгах, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, бэрхийг туулахын хажуугаар хөгжин баясаж явган аялал хийдгээрээ энэхүү үйл ажиллагаа скаут болгоны хүсэл тэмүүллийг татдаг.

За ингээд АНДБ-ийн 26-р Жемборийн Survivor хөтөлбөрөөр хамтдаа аялацгаая.

Магадгүй та хэзээ нэгэн цагт халуун орны ширэнгэнд төөрвөл (манай оронд ч бас ширэнгэн ой бий дээ) энэ аялалаас сурч мэдсэн зүйл чинь тус болж болох юм шүү.

Салаа болгонд нэг луужин өгөхөөс гадна нэг үсэг, нэг өнгө, нэг тооноос бүрдсэн код өгдөг. Та замд тааралдсан дээрхтэй адил жижиг самбарнуудыг байнга ажиглан өнгө, тоо, үсэг чинь таарч байгаа бол тухайн самбар дээр заасан градусын дагуу аялах ёстой. Дараагийн ийм самбар хүртэл ямар ч саад бэрхшээл тулгарч болох юм шүү. Дээрх самбарт Улааны В1 гэсэн багийнхныг 250 градуст аял гэсэн байна.

Эхний хичээлээр байгаль дээр гарын доорхи материалыг (олс, мод, чулуу г.м) ашиглан хэрхэн ан хийж болох аргуудыг зааж байна. Барьж байгаа тор шиг юм нь нэг төрлийн урих юм билээ.

Түүнээс гадна модоор чавхдуулах, нүхэнд унагах, олсоор хүзүүгээр нь юмуу хөлөөр нь оосорлох, оньстой харвах төхөөрөмж хийх гэх мэт олон зүйлсийг заадаг. Яг л Рэмбо дээр Ветьнамчууд янз бүрийн оньсон зэвсэгүүд хэрэглэдэг шиг. 

Энэ бол жишээ нь хоёр том хулсыг нийлүүлж баглаад, үзүүрийг нь ир оруулан цавчсан байгаа байдал. Үүгээр зааныг ч алж болно гэж байгаа. Өндрөөс гулсуулах маягаар ашиглана шүү дээ.

Тэр дээрээс бууж байгаа ногоон даавуу бол торыг орлож байгаа юм. Ингэж жижиг амьтдыг барьж болох юм гэсэн. Хүүхдүүд хачин анхааралтай сонсож байсан. Гэр орондоо очоод эмээ өвөөгөө дэгээдэх вий гэж инээд хүрч л байлаа. Ха ха. Бид багадаа төмпөнгийн дор будаа тавьж байгаад тагтаа, болжмор барьдаг байсан санаанд орж байдаг шүү.

Энэ бол харин их хөгжилтэй байсан. Энэ шалбааганд 100 гаруй загас байгаа юм. Нөхөд тэр торх шиг тороор газар хатгаад голд нь загас байвал барьж авах юм шүү дээ. Ийм тор ашиглах нь гараараа загас барьж чадахуйц хурдтай бус хүмүүст их сайхан санаа шиг санагдсан.

За энэ бол харин аялаж яваа байдал. Та ойд яваа тохиолдолд хүн амьтнаас ичээд ганцаараа сэм үлдэн бие засах гэж оролдох хэрэггүй. ХАрин тэрний оронд бусаддаа хэлээд хүлээлгэж байгаад бие засаарай. Ойд хүн төөрөхөд хамгийн амархан байдаг. Тиймээс байнга цуваагаараа явах бөгөөд салаан ахлагч урдаа, салаан ахлагчийн туслах хойноо явдаг юм.

Энэ бас л нэг хичээл. Энэ хичээлээр ойд байдаг хортой жимснүүдийг таниулдаг. Харин энд таниулаагүйгээс бусдыг нь идэж болно гэж наргиж байсан. Манайд ч гэсэн чонын элэг ч билүү хортой жимс байдаг. Хүн алахгүй ч заавал гэдэс гүйлгэх гэх мэт сөрөг нөлөөтэй. Түүнээс гадна хортой мөөг гэж бас байна. Тэр хажууд нь өлгөөтэй байгаа ногоон жимс шиг юм нь хаа сайгүй харагдаж байсан.

Бусдын тавьсан өгөөшинд орохгүйн тулд аль болох юманд хүрэхгүй байх нь чухал. Зарим саадыг энэ мэт ганцаараа туулж болох боловч....

Ихэнхи саадыг заавал хамт олныхоо хүчээр даван туулахаар хийсэн байгаа нь хүүхдэд багаас нь багаар ажиллахын үнэ цэнийг ойлгуулдаг сайн талтай. Энэ хугархай модны доор нүх байгаа тул хүүхдүүд бас л сандарч байгаа харагдсан.

Сэтгэгдэл төрүүлэхүйц орчныг үүсгэхийн тулд иймэрхүү.... (үүнийг бас ямар нэг зүг чиг болон даалгавар заасан индиан захидалд ч ашиладаг)

Бас иймэрхүү зүйлсийг замд байрлуулсан байхаас гадна... (мэдээж араатан амьтдаас болон элдэв хортой мөлхөгч болон шавьжнаас болгоомжилж явах хэрэгтэй)

Ийм мэтийн гарч явахгүйгээр жишээ болгон харах. Том байвал гарч болдог л доо. Энүүгээр гарах их эвгүй тэнцвэрийн төв өөрчлөгдвөл хөмрөөх гээд байгаа ч юм шиг. Тэгэхдээ аюул багатай.

Иймэрхүү гарч явдаг юмнууд ч бас байх. Хоёр олсыг ашиглан саадыг давах хэцүү мэт харагдаж байгаа боловч та дээд талын олсруу цээжнийхээ хүндийн төвийг чиглүүлж чадвал ямар ч асуудалгүй юм.

Мэдээж Морзын үсгийг мэдэж байх нь скаут бүрийн үүрэг шахам. Хаа байсан элэрсэн баларсан эд боловчиг туг, шүгэл, гар чийдэн, мод тогших гэх мэтээр янз бүрийн аргаар дохио дамжуулж болдог сайн талтай. Харин энд СОС-ийг өөрөөр тэмдгэлсэн байгаа харагдана. Олон улсад уг нь ... - - - ... гэж л тэмдгэлдэг юм даа. Та нар ядаж энийг цээжлээрэй. Хэзээ нэгэн цагт хэрэг болох ч юм уу?

Энэ хүү малгайдаа өвс хатган өнгөлөн далдлалт хийсэн байна. Ингэж өнгөлөн далдалчихсан хүн чинь...

Ийм юмаар ч ан хийж чадах байх шүү. Хэ хэ. Чавхаар нэг ийм хөөрхөн үйл ажиллагаа хийцэн байсан. Хүн бүрд 3 чулуу өгч байсан. Тэгээд оносон хүнд бас нэг тэмдэг өгнө шүү дээ.

Энэ бол таны өөрийгөө бороо, салхинаас хамгаалан амрах оромж шүү дээ. Тэнд бол том том навч нь бараг рэгийн бүрээс л гэсэн үг. Энийг бас нэг салааны хүүхдүүд хийсэн байсан.

Харин энэ бол үзүүлэн байдлаар харуулсан байгаа байдал.

Энэ ч мөн адил. Овоо бөх царайтай юм харагдаж байх.

Энэ харин манай хүүхдүүдийн хийсэн байдал. Яахвээ бас нэг юм цагтаа багтаагаад босгож л орхисон доо. Би ч яанаа баахан ондоо хэлтэй нөхөд амжих болов уу гэсэн чинь гайгүй шүү.

Би хулсны тухай тусгай бичлэг оруулна гэснээ больсоон. Энд нэг мөр биччихэе. Хулсаар зөвхөн савх болон ташуур хийдэггүй юм байна. Энэ мод чинь өөрөө бүхэл бүтэн баялаг юм байна шүү. Хамгийн хурдан ургана, халуун л газар бол газар байхгүй байсан ч дан усанд ургаж л байна. Барилгын материал, хашаа, бөмбөр, таваг, бариул, зодооны хэрэгсэл, аяга, хавчуурга, юу эс болох билээ дээ. Жишээлбэл энэ дээд талд хулсны дотор талын хэсгүүдийг нь хуулж авсаар байгаад хамгийн хатуу гадна хэсгийг үлдээгээд ХУТГА хийсэн байна. Ямар ч байсан хоол идүүлчих царайтай юм билээ шүү.

За энэ нөхөр ширэнгэнд хулсыг хэрхэн ашиглаж болох талаар хичээл зааж байгаа юм. Энэ хичээлийн дагуу манай хүүхдүүд доорхи үйлдлүүдийг хийсэн.

Эхлээд хулсаа голд нь нэг бүтэн үе үлдээгээд хоёр үений гадуур тайрч авна. Ингэснээр голдоо хөндий зайтай хоёр талдаа байгалаасаа сайн тагтай хөндий сав бэлэн болно.

Тайрсан хулсны бүтэн үений голд эвтэйхээн жижигхэн цонх гаргана. Энийгээ онгойлгомогц хулс өөрөө хажуудаа амтай сав болно. Яг л боошигны бөөрийг цоолоод ус хийдэг шиг.

Тэгээд хулсны хөндийрүү цагаан будаа хийлээ.

Дээрээс нь ус хийлээ.

Ингээд будаагаа агштал чанана. Будаа агшаад болтол шатдаггүй гэхээр энэ нээрээ ямар галд тэсвэртэй мод болох нь харагдаж байгаа юм. Хөнгөн, хялбархан зүсэгддэг, бат бөх гээд олон сайн чанар энэ хулс гээчид байнаа. Энэ нээрээ манайд ургадаг болоосой доо.

Эцэст нь ингээд будаа болсноор даалгавар биелэж байгаа юм. Ерөнхийдөө 4 орчим км газарыг туулах хооронд асар ихийг үзэж харж, хамтдаа даван туулж чадлаа.

Ялсан баатруудын алхаа л ийм байдаг бусуу.

Та бүхэнд ч гэсэн энэхүү аялал таалагдсан гэж найдаж байна.

Энэ жил Монголын Үндэсний 4-р Жембори болно. Мөн л ийм маягийн хөтөлбөр багтана. Хэрэв та дүүгээ, хүүхдээ магадгүй өөрөө оролцохыг хүсвэл МСХ-ны www.scout.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл авахаас гадна. 324171 утсаар холбоо бариарай.

Сэтгэгдэлүүд:

1. oge (зочин) | 2010-01-27 16:56:38
Surguulid baihdaa scout geed bas nileen yavdag bj bilee. harin manai nuhur bol jinhene tuushtai scout bsn. 3-r angiasaa 8-r angi hurtelee scout-iin holboonoos zohion baiguulsan buh temtseend oroltson, bas buleg ene ter udirdan. harin 2000 ond biluu undesnii neg chuulga uulzalt bolson sanagdaj bn. Jemboriid yavna, nairamdald boldgiin geed ih l beldsen gesn harin aav eej ni demii geed yavuulaaguigees bolood scout-iin buh heregselee hayad, dahij scout gej neg ch ug dugarahaa bolison gesn. neg talaar huuhdiin husel sonirholiig hucheer zogsooh ni ireeduid yund ch hurch boloh avyas chadvariig ni nugachij bgaatai hereg yum shigee. ene talaaraa yarihaaraa unengeesee uurlaj yariad bdiin. bi tegeed tsaashluulaad Za chi Scout bsiin bol ter baitugai l setgeliin hattai bh yostoi bsiin bishuuu gedgiin, zaza neg iimerhuu
2. Segsger (зочин) | 2010-01-27 16:58:00
goyo oo goyo
3. oge (зочин) | 2010-01-27 16:58:42
neeree manai nuhur bid 2 arvan jildee neg angi bsiin, tegeed bas ene moorz usgeer yaridag bj bilee. bagiin yavdal sanagdav...
4. jirgee (зочин) | 2010-01-27 17:09:52
nevterchixsen bxad l....yo

Mash sonirxoltoi bailaa, bayarlalaa, tantai xamt tuuruud, nuxend unasan ch ailtgui yum bna
5. Mendee | 2010-01-27 17:10:55
goyo yumaa
ter budaa chanah arga nadaa ih taalagdlaa
6. Өөөлхөнөөө | 2010-01-27 17:11:28
za ashguidee urgeljlel ni orchihoj bayrlalaaa huls neeree ih mundag buh mod yum baina leee harin bi endehiiin oin shirengees ni uhtlee aidgiiin sarmagchid ni aimaar
7. anjigai | 2010-01-27 17:25:03
Та бүхэнд таалагдаж байгаад баяртай байна. Скаут ч гоё шүү дээ.
8. anjigai | 2010-01-27 18:35:55
Тэр Огэ-ийн нөхөрт тохиолдсон явдал маш олон хүүхдүүдэд тохиолдож байгаа. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хүслийг харгалзахгүй шийдвэрт нь нөлөөлөх нь элбэг байдаг.
Яг үнэндээ нэг хэсэг бол юун хүүхэд манатай талхаа яаая гэж байсан. Дараа нь нэг хэсэг хүүхдээ сурлагатай хүн болгох гэж амиа тавьсан. Тэгэхдээ багш нарт л даатгасан. ОДоо бол харин хүүхэд нь ухаантай болохоос гадна сайн хүн буюу "чанартай иргэн" болох ёстой гэдгийг эцэг эхчүүд ойлгосон шиг байгаа юм.
Өрөөний мухарт ганцаараа мянган сайн сурах бичиг уншаад, мянган сайхан тоглоомоор тоглоод ч иргэн болохгүй. Харин хамт олны дунд орж хүний нийгэмтэй танилаж сайн муугийн ялгааг ойлгосноор л жинхэнэ ХҮН болдог нь батлагдсан.
9. ЗОРИГТ8 | 2010-01-27 18:40:01
би бол шууд үххийн байна
10. anjigai | 2010-01-27 18:45:27
Үхэх ч цагаа тулахаар муухай хол шүү дээ. Хэ хэ.
11. Жиргээ | 2010-01-27 18:50:45
muu xun uxdeggui ee gej ene ezenten sonsoogui l yum bxdaa...

aluiee, anjgai sexshopoor shagaij gants shoklaad ch gesen olj avaa
12. anjigai | 2010-01-27 18:55:11
Шагайхаар барах уу? Гампыг байгаа эсэхийг харчаад гарлаа. Тэр хормогч их таалагдсан хэ хэ.
13. GUMP | 2010-01-27 19:10:31
өөрөө байхгүй байхын авхын аргагүй царайтай хүн дээ
14. anjigai | 2010-01-27 19:13:16
Энэ ой ширэнгэнд хүн айлгаад яахав л гэж бодох юм байна шүү дээ. Чи ч бас сексээс өөр юм бичсэн газраар харагддаг юм байжээ. Хэ хэ.
Зураг-алаач хийж байсан болоод гараагүй юм.
15. Жиргээ | 2010-01-27 19:14:03
za Gumpiig 3 daxia barij avlaa, odoo ch tavixguidee, alii neg unerlechii

anjgaid: za end orxiod garlaa shuu ene xuniig chini daraa ni nadaas suraad baivaa
16. Жиргээ | 2010-01-27 19:14:50
xush ene 14 dunduur shavar...kkk
17. anjigai (зочин) | 2010-01-27 20:09:11
Аан ингээд өөрийнхөө вэб дээр шавар болдог айн.
18. Жиргээ | 2010-01-27 20:15:06
kkk...anjgai ta bishee ene 14 dex seegii gej bgaa biddee
19. Snow white (зочин) | 2010-01-27 21:22:34
Baga bhdaa scout geed ih yavdag bailaa. Anhdugaar jembori-d orroltsoj bsn.Anjgai geel ner aimaar tanil sonsogdool bsn. Taniig odoo sanasaan. Alag nudtei aimaar hudulguuntei gambiran malgai hazgaiduuhan tavisan agaa bj bilee. Odoo ch gesen lag tsoglog heveeree bgaad chini bayartai bn. Amjilt!
20. nonna | 2010-01-27 22:03:37
ohhhhhh Anjgai guai ene chin buun gai bndooo Mongoliihoo oid yvbal goeshd ..gehdee boduushtai ym sho manai ergetei duu lagert naizuudtaigaa jimsend yvjaagaad gantsaaraa tuuruud tas haranhui oigoor shunujin tenesen tgd tiim tom boltson harhuu gantsaaraa changa duugaar engenetel uilsan gejaagaan tgd hench sonsohgui bolohoor uilaad nemerguin bainelee geed bgaamaa bas...tgd margaash oroi n neg ym irj bilee...bid hed n yahavde lageraar neg tugshuur zarlatsan emegtei duu bid 2 engenetel uilaal oin zahaar neriin duudaad yvaad baisan ...shunu oid tag haranhui aimaar ym bnleshd ...odoo bodohod ch dotor zaraidgiin muu duugee uruvddiin busad hund bol surgamjtai ym sho tsug yvj bgaa humuuseesee ogt holdoj bolkui ...duu maani gol n ger luugee yaraad bid nariig oroitloo gej zagnan gej bodood turuuleed alhtsiin bnle ....tegj bolohgui oid tuuruh amarhan ym bn le sho
21. duduka | 2010-01-27 22:40:01
saixan yavaad irjee
22. apabst | 2010-01-27 23:17:11
гоё юмаа. Бас их сонирхолтой байлаа.
23. altargana | 2010-01-28 13:08:20
Хавайн арал дээр хулсан ой байгааг харсан, сүртэй юм билээ. Ой гэснээс ойд төөрч үзсийш дээ, даанч ан хийж оромж барьж амжаагүй "баригдчихсан" хэхэ, дөрвөн цагийн дараа л ...

их сайхан зурагнууд байна, ийм хичээлд суугаад аялдаг бол ч :::
24. anjigai | 2010-01-28 13:13:24
Гялайлаа та бүхэнд. Өнөөдөр Батсүмбэрлүү Бялзуухтай явлаа. Бака.
25. Oyuna | 2010-01-28 15:08:12
сонирхолтой сайхан аялал байлаа
будаа агшаах арга сто таалагдсан таалагдсан таалагдсан
26. **АЯКО** | 2010-01-28 15:21:04
скаутингаа гэжжжжж......
27. showtimerr | 2010-01-28 16:51:55
Xulsan agshaasan budaa yamar amttai bna
28. showtimerr | 2010-01-28 20:50:45
http://showtimer.blog.banjig.net/post.php?post_id=360385
29. anjigai | 2010-01-28 22:30:43
Яг л агшаасан будаа
30. Мармелад | 2010-01-29 14:20:34
хулсан дотор будаа агшаадаг тухай зурагтаар үзэж байсан юм байна сонин хөндий ургадаг мод тээ
31. anjigai | 2010-01-29 14:42:29
Харин тиймээ. Энэ хулс чинь мод биш шидэт саваа л юм билээ.
32. SSunday | 2010-01-30 09:46:24
Хүүхдүүдийг яг л ингэж сайхан олны дунд оруулж нийгэмшүүлмээр байгаан шүү. Сайхан, хэрэгтэй, сонирхолтой сургалт аялал юм аа.
Үндэсний 4-р Жембориг сонирхох гэтэл линк нь болохгүй байна шүү, хөө. Хэдийд болох юм бэ? Хугацаа нь? Охиноо дагуулаад туучихдагийн билүү гэж бодоод л.
33. SSunday | 2010-01-30 09:50:15
scout.mn болж бна, болж бна. Чиний холбоос болохгүй бсн бна.
34. anjigai | 2010-01-30 14:16:04
OK. Үндэсний 4-р Жембори 7-р сарын 2-7-ны өдрүүдэд болно. Сонирхож байгаа хүмүүс 324171-ээр асууна буй за.
35. angelic_universe | 2010-01-31 15:03:22
ёстой сонирхолтой юм байна. Би скаут боллооооо.....
36. anjigai | 2010-02-01 09:36:16
Тэг тэг. Энэ зун Жемборид оролцохгүй юу?
37. boduka | 2010-02-07 06:45:31
bichlegiin
38. anjigai | 2010-02-07 15:14:13
Юу?
39. bb (зочин) | 2010-03-02 12:12:46
8-12 nasni 3 huug scout zunii surgaltand yaj oroltsuulah be? Nas ni boloh uu? Huvguudee niigemshuuleh heregtei b.naa
40. BoY ScOuT (зочин) | 2010-05-08 10:46:07
scout uneheer huniig hatuujiltai bolgodiimshuu ........ goyooo goy
41. anjigai | 2010-05-08 16:06:03
ББ: Болно. Монголын Скаутын холбооны 324171 утсаар холбогдоорой
Бой Скаут: Үнэхээр гоё шүү дээ.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.