БЯЛЗУУХ маань ХҮҮХДИЙН элч БОЛОВ. мундаг ШҮҮ

Элч гэхээр одоо Анжел энээ тэрээ санаанд ороод байдаг. Нэг бол энхийн цагаан тагтаа ч юм уу? Нэг бол Эрос дуучин Ариунаа л төсөөлөгдийшд. Гэтэл зүгээр нэг Бялзуухай бас элч болдог юм байна. 
Тиймээ манай Бялзуух хатагтай өчигдөр би болон Туяанаа бас Базарсадын Болдбаатар дуучин, Тэнгис гэдэг дуучин хүү биднээр бараа бологч хийгээд төрсөн нутаг Төв аймгийн Батсүмбэр сумруугаа гараад шиддэг юмаа. Гол зорилго бол манай хүн сумынхаа хүүхдийн элчээр нэр дэвшсэн болохоор "сонгуульд өрсөлдхөөр" хүчтэй баг бүрдүүлэн явж байгаа нь энэ.

Саяханыг хүртэл огт байгаагүй ЭЛЧ гэсэн тодотголтой хүмүүс олширч байна. Энэ хүн юу хийх ёстой юм ямар үүрэгтэй юм, яаж ямар хугацаагаар сонгогдож болдог талаар жаахан тайлбарыг мэргэжлийн хүний үүднээс хүргэе.

Хүүхдийн элч нь орон нутгийн хүүхдийн чуулганаас сонгогдох бөгөөд хүүхдүүд өөрсдөө нэр дэвшүүлнэ. Элчийг 3 жилийн хугацаатайгаар сонгох бөгөөд 3 хүртэл удаа дахин сонгогдож болдог.

Хүүхдийн элч нь орон нутгийн хүүхдүүдийн дунд тулгамдаад байгаа асуудлуудыг сонсож түүнийг шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудад хүргэн, тухайн асуудлыг шийдэх хүртэл хяналт тавих, хүүхдүүдийн дуу хоолойг насанд хүрэгчдэд хүргэх, хөгжил, хамгаалал, эрүүл аж төрөх, оролцох эрхийг нь хангахад чиглэсэн үйл ажиллагаануудыг тодорхой хөтөлбөрийн дагуу орон нутгийн засаг захиргаа болон хүүхдийн зөвлөлтэй хамтран хийж гүйцэтгэнэ.

Би бодохдоо Батсүмбэрийн хүүхдүүд үнэхээр сайн сонголт хийж чадсан гэж бодож байгаа юм. Ардчилсан нийгэмд хэн хүчтэй вэ? Сэтгүүлчид л хүчтэй. Бялзуухын өсөж төрсөн нутаг тул удирдлагуудтай амархан хэл амаа ололцох байх. Хэрэв тэд хүүхдүүдийн төлөө хөдөлж өгөхгүй бол мэдээллийн томоохон хэрэгсэл болох сонингоороо дамжуулан "уламжилаад л" шийдүүлэх боломжтой юм.

Ингээд сонгуульд бараг 100%-ийн санал аван Батсүмбэр сумын хүүхдийн элч болсон Бялзуухдаа баяр хүргээд цаашдых нь хүүхдийн төлөөх ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөгөөд аялалын явцад авсан хэдэн зургийг толилуулая.

Батсүмбэр суманд ирлээ

Сумын клуб дээр шууд л давхиад очлоо.

Хүүхдийн чуулганы уриа нь "Хүүхдийн төлөө хамтдаа"

Хоёр нэр дэвшигч. Энэ эрэгтэй нь хуучин ЭЛЧ нь юм билээ. Сумын Засаг дарга гэсэн байх шүү.

Манай нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. БАтсүмбэр сумаас Олимпийн аварга төрүүлнэ гэсэн үү? Төрөөсэй гэсэн үү? ийм юм ярьсан хүүхдүүд хачин их алга ташсан.

За ингээд бараг 100%-ийн саналаар манай дэвшигч элч боллоо.

Сумын ХЗ-ийн даргыг даган АНДГАЙ-гаа өрөглөө

Сургуулийн захирал шинэ ЭЛЧ-дээ батламжийг нь гардуулж байна. Тэр дээр нь байгаа гоё үзэгний савыг нь харин орой ирсэн хойно ТиЖи авчих шиг болсон шүү.

Ингээд л од болчихож байгаа юм шүү дээ. Хүүхдүүд гарын үсэг авах гээд шавчихсан байгаа байдал. Түүнд хүүхдүүд асар их итгэж байгаа.

Хүүхдийн чуулганд Аймгийн ХТХэлтсийн дарга Бадамцэцэг өөрийн биеэр оролцож байгаа нь бас л их ач холбогдол өгч зохион байгуулсаныг харуулж байлаа.

Үүний дараа надтай хамт Филиппин явсан охин Батсүмбэр сумын хүүхэд байсан тул бид хоёр хамтран Скаутын хөдөлгөөн, хүүхдийн элч, хүүхдийн оролцооны талаар богинохон лекц уншлаа.

Дараа нь өөрийн гар бие оролцон бичсэн Аймгийн хүүхдийн нэгдсэн Зөвлөлийн гарын авлагаа сумын ХЗ-ийн даргад гардуулав.

Дараагаар нь багийн гишүүн Тэнгис дууллаа.

Эцэст нь бидэн дундаасаа хамгийн том Од болох Болдбаатар маань өөрийн уран бүтээлээс бэлэг барьсанаар аялалын зорилго биелсэн юм.

Бид багаараа. Энэ Б.Болдбаатар их дажгүй залуу байлээ шүү.

Чуулганы дараагаар Бялзуухынхаа төрөлх сургуулиар зочилсон.

Ингээд бага насаа нэгэнтээ дурсаж аваад УБ-ынхаа зүг хөлгийн жолоо залсан юм.

Та бүхэн ч бас хүүхдийн сайхны төлөө сайн дураараа ажиллахаар сэтгэл шулуудсан Бялзуухад минь баяр хүргээрэй.


Сэтгэгдэлүүд:

1. TJ | 2010-01-29 13:36:03
Bayar hurgyaaaaa ........
2. Worstman | 2010-01-29 13:38:19
Сайхан зүйл хийжээ. Жагаадаа амжилт хүсье
3. anjigai | 2010-01-29 13:38:21
ОРой нь хүрч ирээд Жажа, Мармелавь, ТиЖи, Зоригт нартай жаахан юм ууж суусан. Бичлэгийн нэг хэсэг гээд ойлгочихоорой
4. Worstman | 2010-01-29 13:38:40
Бялзуух=Жагаа
5. Worstman | 2010-01-29 13:39:24
Анжигайдаа бас амжилт хүсий энэ чинь болоогийн эзнийг орхицон байна соорий
6. Гэгээн Саран | 2010-01-29 13:39:48
Хөөх баяр хүргий Ихийг хийж бүтээгээрэй
7. anjigai | 2010-01-29 13:40:16
ХА ха ха. Тэгмээр дээ. ккк
8. **АЯКО** | 2010-01-29 13:41:07
хөөөөөөөөөөөөөөөөх мундаг юмаа

найзаараа бахархаж нулимс хүртэл цийлэгнэж байна шүү
9. Silenttone | 2010-01-29 13:49:31
Анжигай ах урт үстэй байхдаа гоё харагддаг байжүлээ,
10. Silenttone | 2010-01-29 13:50:53
уучлаарай, би юу биччих нь энэ вэ? хахаха
Бялзуухдаа амжилт хүсья аа!! гэж гэжээсийн
11. kafka (зочин) | 2010-01-29 13:58:39
Byalzuuhdaaa bayr hurgey ...
12. Мармелад | 2010-01-29 13:58:42
анжи ахаа тэр үзэгний савыг би аваагүй шүү ТЖ авна гээд авсан ккккк засааарай та хэ хэ хэ
13. Баяраа | 2010-01-29 13:59:17
Бялзуухдаа амжилт хүснээ! дандаа сайн сайнхы төлөөлөл болж яваарай
14. apabst | 2010-01-29 14:01:11
хөөх ямар мундаг юм бэ. баяр хүргээд хүүхдийн төлөө ихийг хийгээрэй гэж хүсэх ч хаашаа юм ёрөөх ч бас хаашаа юм тээ... нээх сонин өгүүлбэр болчлоо гээлүү хэхэ гэхдээ үнэн сэтгэлээсээ хэлэх гэсэн юм шүү...
15. Мармелад | 2010-01-29 14:01:50
нааг та одоо дандаа зөөлний тэмдэгтэй бичжаахын
угаасаа зөөлөн чихэр чинь усан чихэр боллоош хи хи хи
16. Ууганаа | 2010-01-29 14:03:58
goy uil ajillagaa bnaa, amjilt
17. TJ | 2010-01-29 14:22:32
KKk mэр гоё шар үзэгний савыг би авсын шүү.
18. З.Зүрхэн | 2010-01-29 14:25:53
Good luck buddies
19. showtimerr | 2010-01-29 14:31:18
saixan yum boljee
20. angelic_universe | 2010-01-29 14:33:55
Goy yumaa. Byalzuudaa bayar hvrgey. Hvvhed hvvhed geed gvigeed bj dee. Teresa eh shig bolooroi minii naiz
21. Батаа123 | 2010-01-29 14:35:24
сайхан юм болжээ баяр хүргэе
гэснээс манай нутгийн залуучууд бүгд дажгүй шүү дээ хэхэхэ
22. Lunaz | 2010-01-29 14:38:12
Хүмүүс ээ гэж... янз бүрийн л амбицтай байх юм даа зайлуул
23. Сэгсгэр Сэрээ-Анааш | 2010-01-29 14:41:35
өө за баяр хүргий
24. anjigai | 2010-01-29 14:47:16
Аан тэр үзэгний савыг ТиЖи авсан шүү. Мармелад аваагүй. Хэ хэ
25. Өөөлхөнөөө | 2010-01-29 14:47:56
Egch maani hariutslagatai baina gedegt itgej bainaaa ner tudii bish hiih zuileeree busdiig bas urialan duudaaarai. oird ch Byalzuuh egch maani saihan saihan medeelel duuren bna. Tsagaan hel amnii nom unshuulaarai
26. anjigai | 2010-01-29 14:52:17
Би өчигдөр хэл амны ном уншчихсаан. ХА ха.
27. oge (зочин) | 2010-01-29 14:56:38
oo yasan huurhun yum bee. Sumuudad bas huuhdiin zovolol gej bdag yumu? stoo unenee helehed odoo l sonsch bn. teged bas dargaa songodog terend ni haa holiin niislelees ochij ner devshdeg. saihan sanagdaj bnaa.
itgel duuren nudeer shirteh ter huuhduudiin toloo uchnuuh ih zuiliig ene busgui hiine bhaa. tanid amjilt husye
28. lover_girl | 2010-01-29 15:09:13
Ёооё энэ Мармеладыг хүний юм авах хоббитойн байх даа гэж бодлоошд тэгсэн аваагүй гэнэ тийм байлгүй дээ хаха. Бялзуух тэгүүл удахгүй УИХ гишүүн болохын байна даа би тэгж бодлоо хэхэ хүүхдүүдтэй ажиллах гоё шүү. Бялзуухаа их зүйл хийгээрэй_ Амжилт шүү.
29. anjigai | 2010-01-29 15:21:33
Та ирж ээмгээ аваачээ. Цүнхэнд ачаа болоод байна.
30. hetsuusod (зочин) | 2010-01-29 15:24:23
ha ene 2 chini (anjigai+buljuh) zun ugii nuur, selengiin birvaz havitsaa zam zurchuhuud amaa bariad devhtseed baisan sh de, ingej ev mod boldog baisiimuu ai yayaya,,,, ali alind ni amjilt husmoi
saihan survaljlaga bolson bn
31. hetsuusod (зочин) | 2010-01-29 15:25:21
hotod ireed yaasan genee teriigee bas tailagnaarai dutuu bn sho,, hehehe
32. Усны хувилгаан (зочин) | 2010-01-29 15:25:51
Мань нь хөгшчүүлийн элч болох соон, Анжийкаа Чи нэг юм бодооч
33. anjigai | 2010-01-29 15:35:32
Хотод ирээд Занадүүд жаахан суусан.

Хувилгаан: Хүрээд ир элч болгоод өгөе.
34. lover_girl | 2010-01-29 15:37:15
Тэр ээмгийг авахаасаа өнгөрсөн байх өө
35. anjigai | 2010-01-29 15:42:28
Авахгүй бол зарлаа шүү өцдөр Жажа Мармелад хоёр сонирхоод байсан.
36. Rush | 2010-01-29 15:44:04
MANAI BYALZUUH DALAVCH ZUUGEED TOLGOI DEEREE TSAGIRAGA TOGTOOGOOD TSAGAAN ONGIIN HUVTSASTAI HUUHDUUDIIN ANGEL BOLOOD GARAAD OGCHEE BAYR HURGII
37. lover_girl | 2010-01-29 15:46:41
Тэг тэг хэхэ ингээд уулзаж барихдаа дуудуул очоол авчийшд аймар тусдаа хар Чингас хадаг яндар нэхээд байхаар чинь бэнчин хүрэхгүй хэцүүмоо одоо зар зар хаха
38. anjigai | 2010-01-29 15:51:12
Зараад ХАр Чингэс аваад уучнааа.

ЗАРЛАЛ:
Алдарт блогчин Ловер Гёолын зүүж байсан өрөөсөн ээмгийг ЗАРНА.
ха ха ха
39. tuyanaa | 2010-01-29 16:10:49
saihan baharhamaar naiztaidaa ih bayarlaj bn oo ajil uilsed n zunduu amjilt hvsie hongorhon bylzuuhdaa bas haaltai shuu unjii , manai anjigai ch bas lut mundag hvn baina lee shuu bas l baharhah setgel zunduu tursun shuu
40. бялзуух (зочин) | 2010-01-29 16:11:41
Хамт явж сонгуульд оролцоход дээлийн зах мушгилцсан Монголын скаутын холбооны Үндэсний нарийн бичгийн дарга Г.Ариунчулуун /Анжигай/, ангийн найз Болдоо /Дуучин Б.Болдбаатар/, найз Туяанаа /Гэгээлэг блогийн/, дуучин Тэнгис /Шанхай хотноо сурдаг/ бас тонмейстер Бааска нартаа маш их баярлалаа....

Ирэнгүүт Хүүхдийн элчийн Батламжийг "угаалцсан" ТЖ, Зоригт8, Жажа, Мармелад нартаа ч баярлалаа...

Яг үнэндээ Анжигай зам зууртаа надад нэр дэвшдэг, өрсөлддөг, тэгээд олонхийн санал авч байж сонгогддог гээд хэлцэн бол би сайн бэлдээд очих байсийн... ккк... Даанч юугаа мэдэхгүй оччихоод хүүхдүүд баахан асуулт асуугаад эхлэхээр ангайсаан... хэхэхэ

сэтгэгдэл үлдээж буй бүх блогчиддоо баярлалаа
41. anjigai | 2010-01-29 16:12:07
Хэ хэ. БАгийн гишүүн ороод гарсан байшд.
42. nanu (зочин) | 2010-01-29 16:27:32
wow goy yum aa manai soninii egch bna tal tald l ajil amjuulj yawdag mundag shuu. ajild n ulam bur amjilt husii. bi tan shig bolno gej dotroo bodoj yawdag minii baharhliin neg heseg shuu ta. ^-^
43. Жиргээ | 2010-01-29 16:32:26
Banjgiin-76-n terguulegch nuxdud bayar xurgeye!

Byalzuuxdaa amjilt xuyeye, sanasan zorison xereg ni butej, ireeduid saaral ordon uruu zugleerei
Эхлээд Бялзуухаас туршлага судлаад орхиё
45. anjigai | 2010-01-29 16:37:47
Нанугийн сэтгэгдэл их гоё байлаа.
46. becky_p | 2010-01-29 17:00:37
wow, byalzuuhdaa bayar hurgii. uneheer sain elch bolno gedegt itgeltei bna. Byalzuuhiin batlamjiig ugaaltssan yum bna shd. daanch bi ochij chadaagui.
47. nonna | 2010-01-29 17:04:23
iim humuus olon baigaasai bayr !!
48. anjigai | 2010-01-29 17:07:03
Чи байгаагүй байж яаж угаалцсийн хэ хэ.
49. bolor (зочин) | 2010-01-29 17:10:27
aja aja amjilt
50. amanjinka | 2010-01-29 17:14:47
ӨӨӨ ЛАЙТАЙ АМЖИЛТ ШҮҮҮ БЯЛЗУУХАА
51. Julia_976 | 2010-01-29 17:34:31
Бялзуух урагшаа.
52. gorzook | 2010-01-29 17:42:43
Ямар мундаг юм бэ. Баяр хүргэе!!!!!
53. Өөөлхөнөөө | 2010-01-29 17:47:44
anjgai: ah za ashguidee buur bolohgui bol bi ene haviin sumd ochij nom unshuuldagiin biluu gej bodoj bailaa kkkkkkk
54. ЗОРИГТ8 | 2010-01-29 18:24:36
жагаамаагаа таминь хайрлаж явааааааа
55. anjigai | 2010-01-29 18:28:24
Зоригтоо чих хайралчихөө. Би эхнэртэй хүн. ХА ха.
56. amanjinka | 2010-01-29 18:33:45
ХА ХА ЗОРИГТ ЗҮГЭЭЭЭР ШУУД Л ХЭЛЧЭЭЭЧ ДЭЭ ХУДЛААА ОЛУУЛАА НТР ДЭЭЭР НАЙРУУЛАААЛ....
57. anjigai | 2010-01-29 18:38:26
Харин төх
58. amanjinka | 2010-01-29 18:46:54
МАРТСАНАААС ЭНЭ БОЛДБААТАР ИХ ГОЁ ХҮНГЭНСЭН ХООЛОЙТОЙ НӨХӨР БНА ЛЭЭЭ ШҮҮ ТЭЭ
59. anjigai | 2010-01-29 18:48:53
гоё хоолоотой дажгүй залуу байлаа
60. anjigai | 2010-01-29 18:49:48
бас их алиа нөхөр байлээ шүү. Бялзуух инээсээр байгаад өмдөндөө шээх шахсан. ха ха ха
61. yume | 2010-01-29 18:51:25
Бялзуух эгчидээ баяр хүргье....хүүхдүүдийн итгэлийг алдахгүй сайн ажиллах байхаа

бүх суманд ийм элч байдымуу
62. amanjinka | 2010-01-29 18:54:04
ХА ХА ....БЯЛЗУУХААС АСУУНААА ЧИ ШЭЭЦИЙМ БИШ БИЗ ДЭЭЭ ГЭЖ

ХАРИН ТИЙМ БНА ЛЭЭ БИ ХААНАААС ХАРЛАА ДАА НЭГ НЭВТРҮҮЛЭГЭЭС ҮЗЛҮҮ ДЭЭ МАРЗАНДУУ БАЙРЫН НӨХӨР БАЙСАН
63. anjigai | 2010-01-29 18:55:46
Юмэ: Бүх суманд байдаг юм. Төв аймагт УИХ-ын гишүүд, шадар сайд хүртэл сумын хүүхдийн элч. Манай Бялзуух тэд натай л зиндаархана шүү дээ.
Аманжинка: Цаадах чинь нэг юм хэлнэ. Битгий элгээр үхчихээрэй. хА ха
64. бялзуух (зочин) | 2010-01-29 18:59:48
60. anjigai | 2010-01-29 18:49:48
бас их алиа нөхөр байлээ шүү. Бялзуух инээсээр байгаад өмдөндөө шээх шахсан. ха ха ха

Хэхэхэ... Анжигай ээ биш аа үсгээр хэлдгий шөөө..... хаха
65. yume | 2010-01-29 19:00:36
ӨӨө тиймүү би сая л ийм элч байдаг гэж мэдлээ........манай сумын элч гэж одоо ямар юм байдын болдоо бүү мэд хнннн
66. amanjinka | 2010-01-29 19:01:55
ЖАААХАН МУУ ХЭЛИЙ ГЭСЭН ЯМАР ХУРДАН ОРОООД ИРВЭЭЭЭЭЭЭ БЯЛЗУУХААА ХЭ ХЭ

НЭЭЭРЭЭЭ ТЭГСЫНМУУ ЧИ ӨӨӨ НЭЭРЭЭ БАЯР ХҮРГЬЕ БАС АМЖИЛТ ХҮСЬЕ ХӨ
67. becky_p | 2010-01-29 19:03:04
тэр өдөр жажа яриад дуудаад байсыэмаа. даанч би очиж чадаагүй. тэр хэд бялзуухын батламжийг угаалцаж байгаа гэдгийг мэдээгүй шд. тээл тэр хэдийг угаалцсын байна гэж хэлжугаа ухаантай.
68. Sune | 2010-01-29 19:14:12
баяр хүргэе
сумын хүүхдүүдийн итгэл найдварыг хүлээн авч хүндтэй үүрэг хүлээжээ
амжилт хүсье
69. anjigai | 2010-01-29 19:20:07
Беки: Ааан. Одоо л ойлоглоо
Бялзуух: Хүүхдүүд байхад балайраал
Аманжик: ГЯлалзуулахгүй дээ
70. Tlg_UB | 2010-01-29 19:37:04
Бялзуух мөрийн хөтөлбөрөө танилцуулнуу, олонд ил тод байя.

Хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй залуусдаа баярлалаа, мөрийн хөтөлбөрөө танилцуулсны дараа нь амжилт хүснээ.
71. m2 | 2010-01-29 19:46:27
Бялжуух чаднооо...ядах юм байхгүй.
Харин олимпийн аваргын тухайд ямар учиртай хэлэв? Спортын мундаг гентэй нэг нөхөртэй учир ургуулж дээ. Тэгээд ирээдүйд хэнийг төрүүлэхээ мэдэж байгаа байх нь...кккккккк
72. anjigai | 2010-01-29 19:48:23
ХА ха ха.
73. найзб | 2010-01-29 23:03:07
хүүхдүүд итгэж байна гэдэг бас их том зүйл шүү. амжилт.
74. anjigai | 2010-01-29 23:40:01
ТИймээ. Тэр нь л гол үзүүлэлт.
75. Чацарганы Бут | 2010-01-30 01:04:40
zasaj bui zam ni dardan baig, Byalzuuhiin.
76. SSunday | 2010-01-30 09:36:59
Бялзуухад ЭЛЧ болсонд баяр хүргэе. Чи чадна өөөө, элбэг чадна.
77. anjigai | 2010-01-30 14:18:02
Бут: ЯМар зам гэж бодож байна.
Сандэй: ТИймээ хампаан чадна шүү.
78. serenity ♂ | 2010-01-30 14:30:56
за элч маань хүүхдүүдийнхээ төлөө сайн юм хийгээрэй их том итгэл хүлээлгэсэн байна шүү
79. anjigai | 2010-01-30 14:41:21
Цаадах чинь сайн хийх байхаа. Дарханд манай нэг найз бас элч нь шүү дээ.
80. Chabu (зочин) | 2010-01-30 14:45:11
ireedui bolson huuhdiin elch, etsest ni nutag orniihoo elch boloh zam ni, oor yu l baiv gej.
81. tsets31 | 2010-01-31 00:42:44
unexeer ter tyrixan biyedee baimgui ix zuiliig bodoj setgej xiij yavdag myndag busgui yumaa amjilt xusie ygaasaa chadax ni oilgomjtoi
82. БээМэР | 2010-01-31 00:53:04
баяр хүргэе
83. amor | 2010-01-31 11:12:38
элч их үүрэг хариуцлага даа.
чадна доо, хүүхдийн төлөө бүхнийг гээл..
84. Simona | 2010-01-31 12:49:41
ooo mundag ym aa jagaa egchdee bayr hurgey eee^^
amjil amjilt
85. shulgashaazgai11 | 2010-01-31 13:07:44
za egeedee bayr hurgie yasan gaylzuur yum be baylzuuh egee ch mundag yumaa neeree sain songolt hiisen surhii huuhduud bnaa amjilt huuhduudiin sain saihanii tuluu zunduu ihiig hiigeerei
намайг дарга болгоод өгөөч дээ таминь эээ


гуйж байна чин сэтгэлээс эээ
87. altargana | 2010-02-01 05:57:52
мундаг аа мундаг, бялзуухдаа баяр хүргий
88. anjigai | 2010-02-01 09:39:35
Гэндээн холбоо бариарай. Дарга бол ёстой амархан шүү дээ. ХЭ хэ.
89. Mongolxatan | 2010-02-01 16:26:24
бялзуухай эгчдээ тунч их баяр хүргэнээ. мундаг шүү та. хүүхдийн төлөө ямар нэг юм хийнэ гэдэг тун буянтай үйл шүү. амжилт. үнжэе үнжэеэээ
90. anjigai | 2010-02-01 16:29:24
Чи бас сэтгүүлч биздээ. Амжилт гүсий
91. Oyuna | 2010-02-03 13:31:31
баяр хүргье хүүхдийн элч бүсгүйдээ

сумын ЗД баццан яасан хөөрхөнен хахахха
92. Oyuna | 2010-02-03 13:35:36
тэхдээ АНЖ ямар учраас хэн яаж яагаад ЭЛЧ болдгийн, ямар ажил хийхүү одоо тэгээд???? сто сонсоогүй албан тушаал байна төсвийн хөрөнгийг хүүхдэд зориулж зарцуулах уу яадын....
93. Хал3ааК FanCy | 2010-02-05 03:19:23
Юуны түрүүнд БЯЛЗУУХ эгчдээ баяр хүргье ээ. Анжигай ах гол менежер нь байсан байх тиймүү хүүхдүүдийн өмнөөс дөхин нэг халуун алга ташилт,,,,, кк
94. anjigai | 2010-02-05 12:31:02
Оюунаа: Тэр дээр нилээд тодорхой бичсэн байгаа шүү.
Халзаак: Үгүй үгүй зүгээр л бараа бологч нь байсан. Хэхэ
95. Oyuna | 2010-02-09 14:01:37
тэр дээр байгаа чинь хүүхдүүдийн буюу уулаасаа бичигдсэн элч ийм ажил хийж ийм байна гэсэн л улиг болсон юм байшд...

манайхан ч хулхидах юм дөөөөө нэг л их элч мэлч дарга цэрэг...ажил хийжаагаа нь ховор юм даа гэж...
96. anjigai | 2010-02-09 14:25:40
Ер нь тийм. Бялзуухыг арай өөр ажиллах байх гэж л найдаж байгаа.
97. hawks | 2010-02-09 14:33:36
bayr hurgii
sain ym hiideg humuus ba
98. anjigai | 2010-02-09 15:08:52
Би ч айхтар хийгээгүй ээ. Харин Бялзуух л их хийх байх. Хэ хэ.
99. Galavsai (зочин) | 2010-02-09 18:15:35
Bi chamaig duuchin Boldbaatariig sonirhodog gj yostoi medsengui

xaxa
100. Ерөнхийлөгч | 2010-02-09 18:36:10
Гоё ажил хийдэг хүмүүс байнаа амжилт амжилт та бүхний үйлс чинь үргэлж бүтэж байх болноо сайн үйлсийн буян ирдэг гэсэн.
101. Ерөнхийлөгч | 2010-02-09 18:37:20
Харин тэхх та Болдбаатарын талаар яг л сонирхоод байгаам шиг биччиж дажгүй залуу байналээ шүү гэнүү хэхэ гарцаагүү та 2ийн хооронд нэг юм болжээ болж мөнүү.
102. anjigai | 2010-02-09 18:54:31
Галавсай: Сонирхосон л болчихож байгаа юм байлгүй дээ. ккк.
Ерөнхийлөгч: Гоё ажилтай нь бол үнэн. Болдбаатарын хувьд зүгээр их зангүй нийтэч залуу байсан. Худлаа нэг яагаачгүй байж ярвагар гарууд бас байдаг даа.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.