
Дэлхий өөрөө агуу уужим юм даа. Энд тэнд явж байхад үзэж харах сайхан зүйлсээс гадна тэнд амьдарч байгаа энгийн хүмүүсийн амьдрал ахуй, соёл, амьдарлын хэв маяг гэр бүлийн бүтэц, амжиргааны түвшин, хүүхдүүдийх нь байдал зэрэг нь нийгмийн ажилтан хүний анхаарлыг зайлшгүй татаж байдаг билээ.
Үнэндээ миний хувьд айхтар хувийн аялал жуулчлалын шугамаар явах нь цөөн тул батлагдсан төлөвлөгөөний дагуу үзэж харах юмаа үзээд явдаг боловч яаж ийж байгаад тухайн орны энгийн айлтай танилцахыг хүсдэг билээ.
Сая Филиппинд аялах хугацаанд уг нь энгийн айлд 3 хоног амьдрах home hospitality (айлд зочилох) хөтөлбөрт хамрагдахыг хүссэн байсан боловч миний хүсэлт арай хожуу очсон тул энэ удаад боломжгүй гэсэн "эелдэг" хариу сонссон билээ.
Тэгэхдээ бас жемборийн бүсд байгаа ард түмний амьдралын хэв маягийг сонирхож байлаа. Тэр дундаас доор өгүүлэх айлынхантай салааныхаа хүүхдүүдийг бас нэг арга хэмжээнд оролцох хугацааг ашиглан хууч хөөрөх боломж олдсон юм. Ингээд таныг ч гэсэн надтай хамт нэгэн Филиппин айлаар зочлохыг хүсч байна.

Ерөнхийдөө байнгын халуун дулаан байдаг газар тул ихээ амар хялбар амьдарч болдог ажээ. Тэнд ажлын байр нь гэр орон нь байх явдал түгээмэл. Хошинхон шиг хэлчихэд тэнд томхон даавуу цоолж нөмрөөд л амьдарчихаж болно. Гутал мутал өөр элдэв зүйлийн хэрэг үнэндээ байхгүй. Гудамжиндаа ч унтчихаж болно. Бас гудамжиндаа байгаа модноосоо элдэв жимс түүгээд идчихэд өлсөж үхэхээргүй шүү дээ. Ер нь ч гудамжиндаа амьдардаг хүмүүс асар ихтэй. Манилад бол бүүр байрны хажууд байрлах худалдааны хэсгээ хаагаад л үүдэнд нь сүрлэн самбар дээрээ унтчихдаг. Нэг бол тэр саравчаа хагас юм уу бүтэн хаасан даавуун хана буулгаад тэнчээнээ унтаад өгнө. Дээрх зурганд байгаа ийм жижиг худалдааны саравч ажиллуулдаг хүмүүс ч гэсэн энэнийхээ нүүрийг нэг юмаар хаагаад л тэндээ унтаад амьдраад хооллоод бас юу яагаад явчихдаг юм шиг санагдсан.
Харин манайд бол ядаж л хоёр давхар бүрээстэй гэр хэрэгтэй. Нэг бол дулаан тараншей ч юм уу? Бас хоол гудамжинд бэлэн ургахгүй тул олох асуудалтай. Жилдээ ядаж 3 өөр зузаантай хувцас хэрэгтэй. Мэдээж аль алинд нь зовлон, жаргал ижил байдаг нь хорвоогийн жам юмдаа.

Энэ бол миний зочилсон айлынхан. Залуу аав, ээж хоёр 5 хүүхэд бас хөгшин эх, эцэгтэйгээ амьдардаг. Энд ээж нь байхгүй байгаа юм. Унтаж байсан. Тэр цагаан шуудайн хөшигний ард яг амьдардаг жижиг өрөө нь байгаа.
Тэд гэрээ лангуу болгон ашиглаад ундаа, чихэр гэх мэт зүйл зарж орлогоор нь амьдардаг. Манайхаар бол ТҮЦ л юм даа.

Эмээ, том охинтойгоо гол ажлыг хийнэ. Тэгэхдээ аав ч бас асар завгүй ажиллаж байгаа харагдсан.

Өвөө бол харин унтаж байсан. Магадгүй хөөрхий өөрийн хийх ажлаа хийчихээд л амарч байсан байх. Магадгүй өвөөгийн зангаргаараа ч унтах гэдэг үүргийг өөртөө хүлээсэн байж болох. Энэ халуунд гадаа бас наранд унтах үнэн хэцүү дээ. Эд нар сурчихсан байдаг байх л даа.

Энэ эмээгийн эрх хүүхэд бол хамгийн бага нь. Ер нь л жижиг хүмүүс дээ. Би гурван настай охинтойгоо харьцуулаад миний охин шиг л хүүхэд байна гэж бодож байсан чинь 7 настай сургуульд явдаг гэж байсан.

Ганц хүүтэй айл. Энэ хүү ч гэсэн 7 орчим настай болов уу гэж харагдах боловч 11 настай том эр байсан.

Жижигтэй би жаахан юм ярих гэсэн боловч одоогоор Англиар тийм сайн ярьж сураагүй байсан. Тэгээд би нэг эмблемь өгсөн чинь баярлаад л өнөөхөө хувцсан дээрээ барьж үзээд зургаа авахуулах гээд надруу дохиод панаалдаад байгаа.Даанч буруу харуулаад барьчихсан. ХЭ хэ

Дараа нь дохиж зангаж байгаад буруу харсаныг нь ойлгуулсан. Тэгээд зураг авах гэсэн эгч, ах нь хойно нь зурганд орох гээд тэмүүлээд байх. Хаа газарын хүүхдүүд адилхан шүү. Хэ хэ

Тэгэхээр нь хүүд ч бас нэг эмблемь өгөөд бөөнд нь зургийг нь авлаа. Том эгч бас зиндаархаад авахуулаагүй.

Бас нэг гөлөгтэй тэрүүгээрээ тоглоод ах бол намайг нээх тоохгүй байгаа юм. Харин жижиг л намайг хаашаа харна уу? дагаж хараад л ямар нэг юм ойлгуулах гээд л Филиппинээрээ яриад байсан. Бас ахиад зураг аваад өг гээд л дохиод байна.

Эр хүн болохоороо бас хүйтэн усанд сойсон ундаануудыг нааш нь зөөх ажлыг хариуцана шүү дээ. Эд нар өдөрт 10-20 авдар ундаа зардаг гэсэн.

Намайг лангууны зураг нэлээд хэд авахыг харсан жижиг бас л тэнд очоод зогсчихсон инээж байна. Халуун газар тул ундаа, ус л их борлодог бололтой. Түүнээс гадна жижиглээд боосон элдэв самар, жимсийг бас хүмүүс авч байгаа харагдсан.

Нөгөө хоёрт өгөх юм олдохгүй өмнөх өдөр нь Солонгосчуудын өгсөн шивээснээс нэг нэгийг нааж өглөө. Хажуугаар нь эмээтэй болон бас, аавтай нь хууч хөөрөөд л байгаа.

Ингээд эцэст намайг явахад хүүхдүүд гараараа даллаад үлдсэн юм. Харин тэр ногоон алчуураар толгойгоо боосон хүүхэн бол энэ хүүхдүүдийн ээж нь. Миний төсөөлж байснаас хамаагүй хөгшин санагдсаныг нуугаад яахав.

За энэ бол харин "амьдрал сайхан байна. Хэдэн хүүхдүүд бүгд сургуульд орчихсон. Лицензийн хүрээнд наймаа хийгээд амьдрал тогтвортой байгаа. Өвдвөл л жаахан хэцүү дээ. Ойрхон хот байдаг ч гэсэн тэр бүр гэр бүлээрээ юм үзэх, хот орох гэх мэт зүйлд зарцуулах мөнгөгүй тул энэ хавьдаа л хүүхдүүд тоглодог...." гэх мэтээр хүүрнэх гэр бүлийн амьдарч байгаа байшин. Энд тэндээс нь цаасан хайрцгаар бөглөн, хөшигний оронд шуудай унжуулж, бороо их орсон үед хаа сайгүй дусаал гоожих энэ л байшин бол тэдний үндсэн өмч нь.
Филиппин бол нэг намын ноёрхол хэт давамгайлсан. Хэдхэн том гэр бүл улс орны удирдлага болон эдийн засгийг барьдаг байнгын шахам дотоодын мөргөлдөөнтэй, ард түмний дийлэнхи олонхи нь нэн ядуу байдлаар амьдарч байгаа орон. Хөгжилтэй хороолол, хот нь бол манайхныг дагуулахааргүй л дээ. Мөн олон хүн амтай тул биднийг бодвол дэлхийн томоохон бизнесмээнүүдийн анхаарлын төвд байдаг улс.
"Аз жаргалтай" амьдарч байгаа энэ айлын хүүхдүүдийн хувьд ч ирээдүй нь үнэн бүрхэг байгаа нь хааяа санаа алдан шанхныхаа үсийг илбэнгээ надтай ярилцах эмээ, ямар нэг буруу юм хэлээд гадаадын хүний өмнө шараа болох вий хэмээн өөрийгөө цэнэн зогсох аав хоёрын ярианы өнгө, хэмнэлээс харагдаж байлаа.
Агуу уужим боловч, асар жижиг дэлхийн өнцөг бүрд ирээдүйн учрыг үл олон байгаадаа сэтгэл хангалуун жаргалтай амьдрах хүүхэд бүр аз жаргалтай, ирээдүй нь гэрэлтэй байгаасай.





Сэтгэгдэлүүд:
БАС БИ НЭГ АПРАТТ АВАХ САНАА БГААНМАА НАДАД ЗӨВЛӨӨРӨЙ ХӨ
Филлипин хэдэн найз байдгийн сэтгэл сайтай дажгүй шүү дайах гээд байдгийн хэ хэ хүүхнүүд нь ер нь л намхан шүү тэ хөөрхиймаа хүүхдүүд
Алхемист: Хар мянгуулаа шүү дээ. Монголд хүртэл олон хүн ажиллаж байгаа. Тэд нар нь л нутагтаа байгаа хэдийгээ тэжээдэг байх.
Дөлгөөн: Жаахан бизнес хийдэг л бол гайгүй боломжийн гэж үздэг маягтай. Тэгэхээр огт бизнесгүй гудамжинд суугаад хэн ч тохооргүй юм зардаг нөхөд олон.н .
Энгийн үг: Ёстой үнэн
Лео: Би бол тэнд их л том хүндээ орно. Ер нь ядуу газарынхан илүү цагаахан, муусанаагүй байдаг юм уу даа.
Амарсайхан: За ямар ч байсан хувцас хунар бол асар сайтай л харагдах байх. Хэ хэ. Тэгэхдээ арчаагүй байвал хаана ч л адилхан л даа. Магадгүй амьдрах чадвахр сайтайгаараа ялгарах байх.
царайлаг санагдаад байдийн. жаахан спэниш цус байгаа байх
sonirholtoi medeelel bna.
neeree mgl d bas huuhed haragchaar bas ochij bgaa gsn unen uu?.
Uls oron ni togtvorgui baidag ni jaaxan taaruu yum
Шоутаймер: Тэнд одоо ахиад хувьсгал болж магадгүй ээ. Тэгэхгүй бол тэр ГЭР БҮЛүүд ясаа тавихгүй байх.
Би Банжиг: Үнэн үнэн. Манайх шиг орныг гэр бүл барьдаг болчвол ёстой нусаа хацартаа наана. Наадуул чинь бас олуулаа болохоор болоод байх шиг байгаа юм.
Сайхан амьдарч байгаа айл тун олон гэдэг нь бол үнэн. Бас биднээс зарим талаараа хамаагүй илүү соёлжиж, хөгжсөн айл шүү.
Буруу ойлголт өгсөнд уучлаарай.
хаа газрын амьдрал бас хэцүүмаа...ккк гэхдээ зүүн өмнөд ази бол бас л хэцүү амьдардаг юм шүү дээ
Оюуна: Юу яаж л таарна шүү дээ. Хэ хэ.
Туул: Яг тийм
Наса: Тийм тийм. Ерөнхийдөө царайлагдуу гэж бол байж болно. Түүнээс аймаар царай муутай нь бас байлгүй яахав.
Зочин: Битгий БЛОГ дээр хэрүүл хийх гээд байгаарай. Зүгээр мээсэнжэртээ л ярь.
Ард түмэн нь үнэн ядуу, ихэс дээдэс нь баяжаад баларсан газар дөө.. манай улс эдний замаар л орох гээд байх шиг санагддаг юм шүү...
дулаан уур амьсгалтай газар нээрээ л өртөг арай бага байдым болуудаа...
сонин хүмүүс юм шиг байгаан, 30 орчим настай 5 хүүхэдтэй, тэгээд бас өөр хүүхэн эргүүлэх гээд байдаг, чи яаж байгаан гэсэн чинь энэ бол энгийн л зүйл гэжээнэ гэнэ шүү хэхэ
нээрээ шинэ жилийн зураг хүлээсний эцэст үзсэн шүү, даанч зүс таних хүн ховор байлээ.../янз бүрийн энд тэндхийн үйл явдлуудыг баримт нотолгоо зураг хөрөгтэй нь хүргэж байдагт баярлалаа/
Наадах чинь дундаж айл биш ер нь ядуувтар талруугаа айл биш юм уу?
гэхдээ маш сонирхолтой байлаа...
Эмбий: Харин тиймээ.
Цэц: Нээх л хөөрхөн нүд болсон хүүүхдүүд байгаа биз.
даанч ойр ойрхон ийшээ яваадайсымаа гэсссс
Аяко: Ха ха ха. Манай хүүхдүүдтэй адилхан том том нүднүүд
Нона: Тиймээ хүүхэд л бол хүүхэд юм даа.
Ямархуу юм байна нэг бичээч хө
Хүүхдүүд хаана ч аз жаргалтай байж чаддагаараа томчуудаас давуу талтай юм даа.
Сэтгэгдэл үлдээх: