ДАРХАН хотын БҮТЭЭН байгуулалт (ФОТО сурвалжлага.)

Зиа хө Найрамдалд 24 насанд хүрэгчид 143 хүүхэд оролцсон томхон сургалтаа хийчихээд ирлээ. Ажил их байгаагаас болоод бичлэг оруулж чадахгүй байгаадаа хүлцэл хүсч байна. Тэгэхдээ Монголын ирээдүйн эзэд болсон хүүхэд, залуучуудын хөгжил, хүмүүжилд чиглэсэн миний ажил бүүр ч чухал гэдгийг та бүхэн минь ойлгоно буй за.

Миний бас нэг байнга ярьдаг сэдэв маань хүн амын чөлөөтэй амарч зугаалах, хүүхдээ машинд дайруулчих вий гэж айхгүй, хөгшидөө тух алдчих вий гэж зовохгүйгээр гэр бүлээрээ амарч байх цэцэрлэг, амралтын бүстэй болох тухайдах сэдэв билээ.

Энэ талаар гадаадад байдаг сайн туршлагуудаас гөө мөн ч олныг та бүхэнд хүргэж байсан. Тэгвэл энэ удаад дотоодод маань энэ тал дээр тодорхой дэвшилттэй ажиллаж байгаа нэгэн аймгийн жишээг зураг, хөрөгтэй нь толилуулж байна. Байнга л бид муу байна гэж гоншигнолгүй бас сайн сайхан байгаагаа ярьж, хэлж байя энэ чинь нөхөд минь.

Саяхан Дархан-Уул аймагт хийсэн сургалтын үеэр хэрэг болгон очиж камераа царцаан, гараа хөлдөөх шахан байж авсан зурагнууд дээрээ тулгуурлан танилцуулах гэж байна.

Үнэнийг хэлэхэд одоо бол Улаанбаатар хотд Шангрилагийн өмнөх талбай, Гандан, Зайсан толгой, Бурханы цэцэрлэгээс өөр гэр бүлээрээ очоод амар тайван алхалчих газар байхгүй болсныг нуугаад яахав. Ядаж байхад Хүүхэд, залуучуудын "Найрамдал" парк маань нэг том цэнхэр хашааны цаана "нойрсож" байдаг боллоо.

Иймээс УБ хотын дарга даамлууд минь ядаж л Дархан хотын удирдлагаас жишээ аваад энэ мэт зүйлсийг хийгээчээ хэмээн хүсч байна. Яг үнэнийг хэлэхэд хөрөнгө мөнгөө шийдсэн арга нь ч тэр, хурдан хугацаанд босгосон байдал нь ч тэр санаа авдаг хүнд бол санаа авахаар л байгаа юм даа.

Ингээд үл нуршин Дарханы Морин хуурын хөшөөт цогцолбор, Бурхантай толгой, тэднийг холбосон дүүжин гүүр, 12 орд бүхий цэцэрлэгт хүрээлэнг танилцуулж байна.

Дархан хотын бэлэг тэмдэг болсон Монгол улсын анхны 16 давхар байшинг дурсахгүй өнгөрч болохгүй байхаа. Нэг хэсэг лифт энээ тэргүй хэцүү байсан гэсэн. Харин одоо бол лифттэй их сайхан болсон гэсэн.

Дархан хот зундаа бол үнэхээр сайхан ногоон хот. Замынхаа дагуу модоо маш сайхан эмх цэгцтэй заасанаас гадна хот төлөвлөлт тал  дээрээ ч УБ-тай харьцуулашгүй ухаантай хандаж байгаа.

Энэ бол Дарханы "Залуучууд" театр. Одоо нэр нь солигдсон байж магадгүй л юм. Би 1998 онд анх энэ театрт "Одод бидний дунд" гэдэг шоугаа хийж байлаа. Маш сонирхолтой байж мөөн ч олон хүүхдүүд тэр шоунаас маань урлагийн гараагаа эхэлсэн дээ.

Харин энэ бол магадгүй Монголын анхны дүүжин гүүр (Тэрэлжид УБ-2 амралтын ард байдаг гүүр бас дүүжин гүүр байх. Хэрэв тэр л биш бол энэ анхдагч болох байх). Шинэ, хуучин Дарханы голд байрлах тойргийн дээгүүр Бурхантай толгой, Морин хуурын цогцолборыг холбон байрлаж байна.

Энэ бол дүүжин гүүрний баруун үзүүрт байрлах бурхантай толгой харагдаж байна.

Харин энэ шатны доор машинаа зогсоолд тавиад шатаар өгсөн Морин хуурын цогцолборлуу гардаг. Шат болон давхар бүрт байрлах амралт, зугаалгын талбайг бүрэн гэрэлтүүлсэн бөгөөд зундаа шатны хоёр талаар горхи урсаж жижиг усан оргилууд ажилладаг нь улам сайхан болгодог билээ.

Хамгийн дээд хэсэгт ийм хөөрхөн 4 унага тоглож байгаа хөшөө байдаг.

Тэднээс арай онцгойдуухан бас нэг ийм хөөрхөн унага дээш харан ямар нэгэн зүйлийг мөрөөдөж байх шиг харагддаг. Тэр юуг харж байна вэ?

Тэр алдарт морин хуурын хөшөөний агуу сайхан баримлыг буюу "Хөхөө Намжилын домог" дээр үндэслэн гаргасан энэхүү хөшөөг харж байгаа юм.

Цогцолбор дээрээс баруун тийш бурхантай толгойг иймэрхүү байдлаар авч үзлээ. Их аятайхан харагдаж байсан. Тэр доор найрамдлын Дархан хотын бэлэг тэмдэг харагдаж байна.

Харин зүүн урагшаа харахад Шинэ Дархан ингэж харагдаж байна.

Гүүрний ерөнхий байдлыг та бүхэн харж байна. Дээгүүр нь явахад савлаад ч байх шиг. Тэгэхдээ гүйлтийн зам шиг зөөлөн хаймраар бүрсэн тул халтирахгүй байсан шүү харин. Доогуур машин давхилдаад гоё л юм билээ.

Гүүрэн дээрээс урагшаа харахад нэг иймэрхүү дүр төрх харагдана. Хамгийн баруун гар талын зам бол босоо тэнхлэгийн мянганы зам. Харин тэр замын зүүн талд байгаа хэсэг газар бол өнөөх 12 орд бүхий амралт зугаалгын бүс. Маш сайхан талбайтай бүс юм. Энэ гүүр болон, энэ цэцэрлэг баригдах гэж байгаа тухай би гуравхан жилийн өмнө ЭНЭ бичлэгтээ мэдээлж байсан даа. Гэтэл одоо нэг дээр нь зогсоод, нөгөөхийг нь харж байна.

Харин хойшоо харахад нэг иймэрхүү төрхтэй. Хуучин Дарханы үзүүр харагдаж байна. Бас бүтээн байгуулалт, барилгажилт хийгдээд л байгаа бололтой.

Үнэхээр их цастай бас хүйтэн байсан шүү. Гүүрийг манаад байнгын хүн ажилладаг юм билээ.

Энэ их сайхан хийсэн бурхан байна билээ. Тэгэхдээ бас манайхан энэ сайхан бурхандаа элдэв тос, ус түрхэж халтардуулдагаа л больчихмоор санагддаг. Харин хаа сайгүй байдаг хадаг яндар, хийморийн дарцаг тийм ч их биш байгаа нь авууштай санагдсан.

Бас ийм нэг асар том очир байсан. Их л олон бэлгэдлийг өөртөө агуулсан шиг санагдсан. Нэг хийснийх бас ч гэж дориухан урт настай зүйл урласан нь их таалагдсан. Хэн ч харсан урлагийн бүтээл болсон байна билээ.

Ингээд харуй бүрий болж эхлэсэн мөн камер царцаж, би бээрч эхлэсэн тул бид гүүрээрээ дамжаад буцсан юм. Харин сүүлд авсан энэхүү "МӨРГӨЛ" гэдэг нэр өгчихөөд байгаа зураг маань их аятайхан болсон шиг санагдаж өөрт минь их тоогдоод байгаа.

Буух замдаа ахин нэг зураг авсан маань орчин үе, уламжлал хослосон зураг болсон шиг санагдсан тул та бүхэндээ сонирхуулж байна.

Оройдоо гүүрний гэрлүүд асан ихээ өнгө нэмдэг юм байна билээ. Ийм орой бас ийм хүйтэнд л дээр нь хүмүүс явж байгаа юм чинь урин дулаан цагт бол залуу хосуудын, жаргалтай хөгшдийн, жавхаатай хүүхдүүдийн хөл хөдөлгөөн тасардаггүй сайхан газар болсон нь мэдрэгдэж байлаа.

Бурхантай толгой, Морин хуурын цогцолбор, 12 ордны цэцэрлэгт хүрээлэн аль аль нь машин тэрэгний хөдөлгөөнөөс бүрэн хамгаалагдсан бөгөөд тухлан сууж, тайван ярилцаж, хүүхэд багачуудаа тоглуулах, хөгшид настнаа салхилуулах бүрэн боломжоор хангагдсан байгааг хэлэхэд таатай байна.

Энэ мэт сайхан зүйлс улам олширох болтугай.

Сэтгэгдэлүүд:

1. Maka (зочин) | 2010-02-23 16:18:07
turulh hot maani saikhan shuu saikhan, darkhan zundaa uneheer tasarkhai gaihaltai baidag shuu, daanch jaahan haluuniig es tootsvol. Suulin uyed aylal juuchlaltin companiud darkhan uruu dotoodiin aylal ih hiij baigaa gesn,
Khairtai shuu hotdoo...
2. anjigai | 2010-02-23 16:30:16
Мака хүү эхний сэтгэгдлийг бичсэн байна. Танай хот сайхаан.
3. Сэгсгэр Сэрээ-Анааш | 2010-02-23 16:38:35
гоё юм байна лээ. Би зун өвөл 2 очиж үзсэн. Дүүжин гүүрэн дээр үсрэх бүр ч гоё хэхэ өөрөө жаахан юм байж том гүүр хөдөлгөөд л хэхэ. Бурхантай уул, морин хуурын цогцолбор гоё юм билээ.
4. Аза | 2010-02-23 16:41:44
Гоё байна өө.
5. anjigai | 2010-02-23 16:41:54
Аймаар л юм байлээ дээ. Хэ хэ. Хөдлөөд байхаар.
6. murun (зочин) | 2010-02-23 17:04:32
baganuur bas ih goe tseverhen shdee ochij uzsen uu zundaa bol yrih um bhgui ee
7. anjigai | 2010-02-23 17:07:40
Би Монгол улсыг нийт газар нутгаар нь ядаж л 2 тойрсон хүн шүү.
8. Сэгсгэр Сэрээ-Анааш | 2010-02-23 17:17:31
надад л лав аймар байгаагүй. Харин ч өөрөөрөө бахархаад хаха мангар жижкэн байж бүхэл бүтэн гүүр хөдөлгөнө гэдэг бас л гайхалтай ш дэ хэхэхэ
9. Жиргээ | 2010-02-23 17:18:15
xicheel oroldlogotoi xun shuu!
Darxan xotoor ayaluulsand bayarlalaa.
10. showtimerr | 2010-02-23 17:28:34
Ix saixan xot shuu eruusuu darxand ochij amidardiimuu
11. m2 | 2010-02-23 19:15:28
Бас л утаатай болсон байналээ. Хавар намартаа элс шороогоор нүдгүй шуурдаг нь жаахан тийм.Замын хөдөлгөөн хачин сийрэг, дуртай газраа шугамын микрог зогсоогоо л...бас л сайхан шүү. Замын уулзварын тоотой дохионууд нь их таалагддаг. Монголын хамгийн хямдхан хүнсний ногоо Дарханд л бий. Ингээд бичээд байвал их юм бий дээ.
Ирээдүйтэй л газар.
12. Хожуул | 2010-02-23 20:50:31
Еооо зун ямар байдаг гэж санана. Амралтыг бол жинхэнэ утгаар нь хийдэг газар даа.
13. blogtoihun | 2010-02-23 21:05:23
Гоё зурагнууд байнаа... Дарханд тээр жил очиж байлаа... дараа нэг очих юмсан.
14. Galavsai (зочин) | 2010-02-23 21:34:07
Mani darhand ochij uzeeguishd.
15. leo | 2010-02-23 22:06:52
нэг очихымсон гэснээс гүүр нь тэгж их хөдлөж байна уу хэ хэ
16. Dalain_suwd | 2010-02-23 23:26:50
Гүүр нь тэгж их хөдөлдөггүмаа. Яг дээр нь алхахаар зүгээрээ. Төрөлх нутаг минь сайхан шүү. Би Дарханаараа их бахархдаг. Агаа зун нэг очоод зуны байгалынх нь тухай гого зурагнууд аваад тавиарай за ккк. Дарханаа бүүр саначихлаа.
17. kyoko (зочин) | 2010-02-24 00:24:47
uneheer goy zurag awch sonirhuuland bayarllaa olon jiliin daraa nutagaa harj bgaa bhoor setgel bur hodloj baina shuu tsewerhen goy shuu darhanch zun bol denduu tasarhi odod bidnii dund geed l temtseen boldog baisaniig sanaj bainaa bas zondoo bujigiin temtseen boldog baij bilee namar nawch unahaara ch bas ih saihan shuu darhan
18. apabst | 2010-02-24 04:32:46
нээрээ Дархан гэдэг нэрийг сонсож байснаас л цаашгүй юм байна шүү...
19. Zaya (зочин) | 2010-02-24 06:36:06
Darhan hot chini iim goyo yum uu. Bi ochij uzeegui l de. Mongold ochihooroo ochij uzne ee. Manaihan harin uuniigee hairlah heregtei.
20. Oyuna | 2010-02-24 07:13:01
яахын аргагүй сайхан хот юм билээ...очиж амьдарна гэж бас боддыншд...

төрөөд нялх байхдаа амьдарч байсан гэсэн дараа нь ажлаар амин хувийн хэргээр хэд хэд очсон өөдлөх айл үүднээсээ гэгчээр хотын захаар ороол ирэхэд угтаад авдаг сайхан газар шүү

хүү минь тэнд бий...очнооооо
21. SSunday | 2010-02-24 08:11:08
Сайхан цогцолборууд байна даа. Очиж үзмээр санагдчихлаа. Заавал очиж үзнэ эээ.
22. serenity ♂ | 2010-02-24 14:32:16
хэ хэ түрүүн ирэхдээ овоо хэдэн зураг авчээ би тэгж байгаад өөрийнхөө блог дээр дарханы зуны найртай амьдралын фотог зугаас бэлдэж оруулнаа
23. anjigai | 2010-02-24 15:20:02
Зиа сайхан Дархан хоттой танилцсан та бүхэнд гялайлаа.
24. **АЯКО** | 2010-02-24 15:44:33
залуучууд театрын гадаа ЖДВ-ийнхантай танилцуулга хийгээл зогсжийлоо би ккк
25. anjigai | 2010-02-24 16:14:48
ЖиДиВи гэсэн чинь ёстой хуучны дурсамж сэргэж байна шүү. Энийг нэг бичлэг болговол сонин л юм байна.
26. Mongolxatan | 2010-02-24 16:34:10
би 2008 онд ажлаар 3-4 удаа явжийсан. налгар, тайван их сайхан хот санагдсан. бүр очиж амьдардаг юм билүү ч гэх шиг юм бодож байсан гээч. даанч өвөл нь машинтайгаа явжаагаад замдаа онхолдсон болохоор одоо Дархан гээд бодохоор л нуруу руу хүйт даагаад байдаг болцоон...
27. Юки | 2010-02-24 16:37:08
26-р сэтгэгдлийг дүү нь бичжээн. Дархан цэвэрхэн гоё хот бээлээшт. Эзэнт гүрэн гээд хоолны газрын хоолны гоёыгэээ
28. **АЯКО** | 2010-02-24 16:40:46
яагаав дээ ДОХ - БЗХӨ дээр хүмүүс ирээл бэлгэвч хэрэглэх талаар тайлбарлахад ичиж зугтаал байж билээ хэ хэ
29. anjigai | 2010-02-24 16:40:51
Монголхатан: Өө тийм юм болоо юу? Би аль болох вагоноор явахыг хүсдэг юм. Тэгсэн купений үнэ нь жижиг тэргээр явах үнэнээс их болчихсон байшд. Дарханы замд болгоомжтой явах хэрэгтэй.
Төрсөн дүү: 26-аасаа хоцорчээ. ха ха. Одоо Модерн Номадсын салбар нээгдсэн байньилээ.
30. **АЯКО** | 2010-02-24 16:42:51
ЖДВ-ийн сайхан дурсамжууд олон шдээ

нээрээ тэр тухай сайхан бичлэг оруулаарай
31. anjigai | 2010-02-24 16:45:16
Аяко би бүүр 1998 оны 13 аймгаар тойрсон аялалаас бичнээ.
32. Юки | 2010-02-24 16:54:37
тэгүүл гучин хоёрт. Ах 24 насанд хүрчийгаа 138 хүүхэд явсымуу? Жил оржаагаа 138 хүн явсан гэсүгүү?
33. **АЯКО** | 2010-02-24 17:00:42
тэгээрэй 98 оных л хамгийн гоё нь байсан гээл байдын бээлээ хүнүүс

харин тэр үеийн зураг хөрөг байгаа болуу
34. anjigai | 2010-02-24 17:01:46
Айдаа яг тийм
35. anjigai | 2010-02-24 17:06:42
Аяко: Байгаа байгаа. Хамгийн их зурагтай нь л бараг тэр байх.
36. макүн (зочин) | 2010-02-24 18:06:55
Дарханд анх 2008оны8сарын 15нд очиж үзэж байж билээ.Тэр шөнө,тэр өдөр,тэр мөчодоо бодход миний амьдралийн хамгийн аз жаргалтай мөч.Хайртай бүсгүй минь төрсөн өдөр,хадамлаж очсон ахны өдөр.Шөнө нь хүртэл бүтэн сартай байлаа.
Бурхантай толгой, Морин хуурын цогцолбор, 12 ордны цэцэрлэгт хүрээлэн,Дүүжин гүүр үнэхээр сайхан байсан.
Ахиад очсон юм шиг боллоо.Баярлалаа
37. anjigai | 2010-02-24 18:23:12
Ямар сайхан сэтгэгдэл вэ? Надад ч бас асар гоё санагдлаа.
38. MGL-AR25 | 2010-02-24 21:28:09
bayarlaa darahnaa harsan chin goy bn shvv goy blojee
39. anjigai | 2010-02-25 12:34:56
Улам л сайхан болж байгаа. Бид бас сайхнаа харж. магтаж байх нь зүйтэй санагддаг.
40. tuvshin (зочин) | 2010-02-25 14:05:39
scoutiin tuw ni haana boltsiin be oldoggui ug ni ih delguuriin hoino bsan bizde odoo haana boltsiin be heleed uguuch
41. anjigai | 2010-02-25 14:28:53
Аан за та ер нь бол www.scout.mn хаягаас илүү дэлгэрэнгүйг авч болно. Худалдаа аж үйлдвэрийн танхимын ард Бишрэлт зочид буудал байгаа. Түүний ард Дипломат-95 гээд ногоон 5 давхар байшин байгаа. Тэр байшингийн 43 тоотод л байгаа даа.
42. gorzook | 2010-02-26 19:30:22
Тэр мөргөл зураг бол бараг Дарханы Скайлайн болчмоор зураг байна аа. Их гоё болжээ.
43. anjigai | 2010-02-26 19:35:16
Гялайлаа. Би тэр зургаа хачин их тоогоод байгаа.
44. angelic_universe | 2010-02-26 21:16:45
Сайхан хот болжийно доо.
45. anjigai | 2010-02-27 09:42:27
тийм шүү
46. amor | 2010-02-27 10:13:12
гэр харагдаж бна, баярлалаа.
гүүрэн дээгүүр алхаж үзээгүй л яваа ш дэ.
47. anjigai | 2010-02-27 10:16:22
Гэрт тань хариулсандаа баяртай байна.
48. hetsuusod (зочин) | 2010-02-27 10:43:03
ingej tanin medhuin jurmaar ochij bgaagui, ajlaar l shudraad baidag hund ter goo saihan ni ingej anzaaragdadgui yum baina l daa
49. anjigai | 2010-03-01 11:04:42
Аан би хаа явсан газраа БЛОГ-тоо нэг юм хийчих гээд өлөн нүдлэж явдаг хөөн. Хэ хэ.
50. Mr.Orj (зочин) | 2010-03-03 13:46:37
Sain naiz, sain zaluu shuu. Suusan gazraasaa shoroo atgaj sursan adtai zolig shuu. Hotiin maani zuragnuud saihan garchee.
51. anjigai | 2010-03-04 13:03:21
Өө нээрээ чиний хэдэн зураг ч бас байгаа. Нэг ирэхээрэй аваарай. Бас л хүйтэн байсан шүү тээ. Хэ хэ
52. eworld (зочин) | 2010-03-24 22:48:35
saikhan hot shuu. hureed ochihod ger mini aab eej mini huleej baidag yuma.
Darkhanii min tuhai gadnii humuus ch medeh bolson baina lee. zub managementeer yabj bgaa hot geed l...
53. anjigai (зочин) | 2010-03-26 11:35:02
Дарханаас бас их олон хүн орж ирж үзсэн байна шүү. Сайхан хотоо сайхан хот.
54. tanil | 2010-07-24 15:12:03
darxan goy boltson bnleee dee kkkkk
bi xed ochson xernee ter gvvren deeguur yawj uzegvll bgaaaa kkk dandaa yarad deesheen garchal yawchdin kkk
nar jargajaga zurgd goy gardishvv
chi bishe ta zurgaa yanzaldgvmu
55. anjigai | 2010-07-26 08:53:16
Үгүй янзалдаггүй. Зөвхөн байгаагаар нь л тавьдаг. ЯНзлуул бас чадна л даа. Хэ хэ

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.