ЧИ өнөөдрийн ЗАЛУУ хүн МӨН үү? БИД ийм БАЙЖ чадах УУ?

Нэг хэсэг завгүй дээр нь хүчгүй байсан тул дандаа л зураг, замын тэмдэглэл оруулсан байна. Зарим хүмүүс Анжигай гэдэг хүний үзэл санаа ханхалсан бичлэгүүдийг үгүйлэн "шаардсан" сэтгэгдэл болон захиа ч илгээдэг болжээ.

Нээрээ л би гэдэг хүн ажил, амьдрал гэж гүйгээд тархины бор давхаргаа БЛОГ-тоо зориулан үрчилзүүлэлгүй их удсан байна. Энэ хооронд гадаа хүйтэн байсан тул улс төрийн жагсаал цуглаан ч бага болж, цагаан сар, шинэ жил, Валентин гэх мэт баяр ёслолууд харван одсон байна.

Тэгээд сүүлийн үед нэг найзтайгаа хачин их ярьж магадгүй ТВ нэвтрүүлэг болгох гэж төлөвлөж байгаа нэг санаагаа тойруулаад та бүхэнтэйгээ санал солилцонгоо өөрийн үзэл бодлоо өмнө чинь дэлгэж байна.

Тиймээ би өнөөдөр надтай л адил Монгол улсаар овоглон, надтай л адил амьдралаа авч явахын төлөө хаа нэгтэй, хэн нэгэнд биеэ үнэлэн, надтай л адил эх орноо хуруун чинээ ч болов хөгжүүлчих юмсан гэж бодож байгаа залуучууд та бүхэнд хандаж бичих гэсэн юм.

Та өнөөдөр мөнгө олохын төлөө амьдарч байна уу? амьдрахын төлөө мөнгө олж байна уу?

Гарч чадахгүй болохоороо Монголд амьдраад байна уу? Гараад явчихвал хэн үлдэж эх орныг минь хөгжүүлэх билээ хэмээсэн сэтгэлээр энд махийгаад байна уу?

Танд хэн нэгэн санаж сэдээгүй сайхан санаа байна уу? Хэрэв байгаа бол та түүнийгээ Монгол улсын хөгжилд хэрэгтэй гэж бодоод хэрэгжих магадлалыг нь тооцож байсан уу? Тооцож байсан бол түүнийхээ төлөө ямар нэг хүн амьтан, эрхтэн дархтанд цухуйлгаж байсан уу?

Та ер нь эцсийн эцэст энэ орчлонгоос явахдаа ямар ул мөр, өөрчлөлт шинэчлэлт үлдээх гэж байгаадаа анхаарал тавьж байсан уу?

Таны амьдралын цагаан нь их үү? хар нь их үү?

Гээд л асуугаад байвал мөн ч их асуух зүйлс байна. Магадгүй та энэ асуултуудаар өөрийгөө цэгнэх хэдхэн хормын цаг гаргаарай. Ер нь өөрийгөө цэгнэж байх үедээ хүн "ГЭГЭЭРДЭГ" юм гэнэ билээ шүү.

Тэгэхээр ийм байна. Дээр өгүүлсэн манай найз бид хоёрт л гэхэд асар олон сайхан санаа "булшлагдаад" байж байх жишээтэй. Гэтэл бид энэ сайхан санаануудаа яагаад ажил хэрэг болгох тал дээр анхааран "сарвалзахгүй" байна вэ?

Миний юмыг хүн булаачихна гэсэн "аминчирхал" уу? Надад ямар ч ашиггүй юм чинь гэсэн "хэнэггүйтэл" үү? Энийгээ зөв замаар явуулж байгаад нэг юманд хүрчих юмсан гэсэн "Амбиц" уу? Хаашдаа л энэ юм болохгүй дээ гэсэн "Үхээнц" үзэл үү? Аль нь таныг сайхан санаагаа сайн үйлс болгон нийтийн эрх ашгийн төлөө зарцуулахад тань саад болоод байна.

Манай залуучууд дотор нэг гэр бүлийг бус нэг албан байгууллагыг тэр ч байтугай бүхэл бүтэн хот, улсыг ч өөрчлөх хэмжээний сайхан санаанууд бараг бэлэн "төсөл" болчихсон хэвтэж байна. Энийг л ажил болгох хэрэгтэй байна даа.

Ингэхийн тулд мэдээж бас ч үгүй хугацаа, хөрөнгө мэдээж сайн АРГА хэрэгтэй болно. Хамгийн гол нь аль аль талаасаа "миний, чиний" гэсэн амбийцаа давж гараад улс орны минь хөгжлийн төлөө шүү гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээс хандах "ЖИНХЭНЭ ЭХ ОРОНЧ" үзэл л чухлаас чухал байна.

Та ийм байж чадах уу? Хэрэв чадна гэж бодож байвал тун удахгүй бидний хийх ажилд нэгдээрэй. Бид таны санааг "ЧУЛУУ" болтол нь түрж, чирж, хүлхэж, өнгөлж, өнхөрүүлж, өргөж гүйх болно.

Эцсийн эцэст энэ улс орон зөв замаар хөгжиж гэмээнэ та, би, бид, бидний үр хүүхэд л үе удмаараа жаргана шүү дээ.

Та өнөөдрийн залуу хүн мөн үү? Хэрэв мөн бол та ч гэсэн бидний харж байгаа өнцгөөс хараарай.

Бид хамтдаа хийж, бидний үед л ЭХ ОРОН минь зөв замаараа хөгжих ядаж хөгжиж эхлэх хэрэгтэй байна шүү найзуудаа.

Санал сэтгэгдлээ доор харамгүй бичицгээгээрэй.

Хүндэтгэсэн Анжигай ба түүний нөхөд

Бид л үр шимийг нь хүртэнэ. Үгүй юмаа гэхэд үр хүүхэд маань.

Сэтгэгдэлүүд:

1. Maka (зочин) | 2010-02-25 15:54:24
Anjigai ahaa,, goy business sanaa baival hamtraj saikhan bolno shd,, bi lav bosdog buhnee orgood l demjine shuuu,, hehe. Bi 1t oruulchihvuu daa..
2. Сэгсгэр Сэрээ-Анааш | 2010-02-25 15:57:48
Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй ээ
3. Bassein (зочин) | 2010-02-25 16:02:30
Ozone basseinii Aqua fitness ta bukhniig urij bna. Delgerengui medeelliig 331014 dugaariin utasnaas lavlaarai
4. **АЯКО** | 2010-02-25 16:04:56
сайхан ажил санаачлан олон хүнийг хамарсан үр өгөөжтэй сайхан ажил болно гэж найз нь итгэж байна аа.

Би ч мөн өөрийн чадлын хэрээр байнга туслах болно оо
5. showtimerr | 2010-02-25 17:00:47
bi ch xugjil devshliin esreg bair suuritai baidag t xun dee
6. Ook (зочин) | 2010-02-25 17:01:17
Demjij bnaa, bugdeeree hamtran ajillaya.
7. boogii (зочин) | 2010-02-25 17:25:41
hudlaa tseejee deldsen hen negen yum shig l sanagdahiim urgel ingej ugui dee hiisen yum yu bnaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa
8. Хожуул | 2010-02-25 17:40:50
Амжилт хүсье.
9. miiiiiiiiiiiiiss (зочин) | 2010-02-25 18:21:21
ymar sonin gachin uzej harah yumgui blog we aaaaaaaan
10. alkhemist | 2010-02-25 18:24:24
sartr neg helj baisan genee 'xervee chi bid hoyor neg neg alim soliltsvol tus burtee neg alimtai bolno harin neg neg sanaa soliltsvol tus burtee 2 2 sanaatai bolno' Hoyulaa sanaa soliltsoh yy anjigai
11. Hmm (зочин) | 2010-02-25 19:41:39
Ene noxor yur n saixan yaridag ch bas xiix buteex ene ter deer jooxon tiimxen sanagddag Gexdee yarixaasaa xiideg n l olon baigaasaa da
12. anjigai | 2010-02-25 19:43:42
Мака: Би бизнес хийх гээгүй шүү. Хийвэл гөө мөн ч их санаа байна.
Анааш: Тэр үнэн. Хэлэлцээд орхих биш. Хийгээд бүтээл болгох л чухал.
Бассейн: Гэрээгээ шинэчлэн тохиролцмоор байна.
Аяко: Санаагаа л бидэнтэй хуваалц. Тэрийг чинь бид ЧУЛУУ болгоно.
13. anjigai | 2010-02-25 19:48:00
Шоутаймер: Зөв хөгжил дэвшил нь хүмүүсийг чам шиг үзэлтэй болохоос сэргийлнэ л дээ.
ООК: Гялайлаа. Бид нарын үед Монгол улс өөрчлөгдөөсэй гэж хүсч байна.
Боогий: Миний хийсэн юмыг миний БЛОГ-ыг залхууралгүй уншаад үзэхээр ойлгох байх. Би ярьж бус хийж таашаал авдаг хүн.
Хожуул: Гялайлаа. Энэ зүгээр л эхлэл.
14. anjigai | 2010-02-25 19:50:26
Миййййййййййййс: Уучлаарай. Ийм БЛОГ хөтөлж байгаадаа уг нь их сэтгэл хангалуун л явдаг хүн.
Алхемист: Хоёулаа биш л дээ. Бүгдээрээ санаа солилцох. Зөвхөн санаа солилцох бус түүнийгээ ажил хэрэг болтол нь гүйх талаар яриад байна. Тэгэхдээ их сайхан үг байна.
15. anjigai | 2010-02-25 19:51:38
Хмммм: Чи миний юуг ярьчихаад хийгээгүйг мэдэж байна уу? Тийм жишээ байвал бичээрэй. Хүн хэлэхээс наашгүй гэдэг дээ.
16. showtimerr | 2010-02-26 00:57:08
Zuv xugjil devshil yamar ulsad bna jishee xeleech
17. ashita (зочин) | 2010-02-26 08:48:52
Nom., Medeelel hurdan olj avah bolomj.
Shuudangiin sitem.
18. Lily | 2010-02-26 09:46:43
Сайнуу, аливаа зүйлийг эерэг талаас нь хардаг. Эх орны төлөө гэсэн уриа гэхүү үзэл гэхүү ... энэ талаар боддог бас харж харьцуулдаг. Анхдагч буюу үндсэн хэрэгцээндээ санаа зовохгүй болсон тохиолдолд хүнд төрдөг юм болов уу гэж бодсон, миний бодлоор. Нөгөө талаар "Эх орны төлөө" гэдэг дор хувь хүн өөрөө байгаа гэж санадаг.

Би бас "Эх орныхоо төлөө сураад ихийг хийж бүтээнэ, хэрэгтэй хүн болно" гм яриаг ойлгодоггүй ээ, үнэндээ. Яс юман дээр өөрийн сонирхсон, хийж чадах, авьяастай байж болох ажил мэргэжлээрээ л яваа биз дээ. Эх оронч үзэл гэдэг "Эх орны төлөө ..." гэж хэлэхээс өөрөөр харагддаг юм шиг санагдсан нь олон, миний хувьд.
19. anjigai | 2010-02-26 10:10:36
Шоутаймер: Одоо байгаагаасаа илүү болох нь хөгжил дэвшил.
Ашита: Ойлгосонгүй
Лили: Миний гол санаа бол Залуучуудад байгаа сайхан санааг элдэв янзаар улс төржихгүйгээр хэн нэг мэдэлтнээр нь шийдүүлэх л юм. Энийг бид хийж чадна. ХАрин байгаа санаагаа амбицлахгүйгээр илэрхийлээчээ л гэж гуйж байгаа ухаантай.
20. ENGUUN (зочин) | 2010-02-26 10:52:10
Yunaas ch ailgui uzel bodloo ilerhiileg tiim talbartai bolmoor bna. Yadaj zaluus maani neg negendee byalduulchilj handdaggui mbaar bna. Ulsiinhaa toloo eh orniihoo toloo tiim l hairtai yum bol neg odor talbai deer uulzaad ulaanbaatariinhaa neg hesgiig tseverlemeer bna. busad ornii zaluuchuud yamar bgaag ene ulsad duulgah heregtei bna. zaluu nas yamar bogino gehdee yamar aguu huch chadaltai bolohiig oilguulmaar bna. Neg negendee dem bolj amidarmaar bna. Saht shatandaa medeellee soliltsdog talbartai bmaar bna. Bolovsroliin ach holbogdliig bagaas n suulgamaar bna. Bi ch gesen zaluu hun. Zarimdaa bodsonoosoo ooroor hiih tohioldol elbeg. Zalhuurah n ch bii. Gehdee l zaluusaa bugdeeree uzel bodloo ilerhiildeg yadaj 60 sekund shig nevtruulegtei bolmoor bna.
21. anjigai | 2010-02-26 11:05:30
Энгүүн: Яг зөв. Тэгэхдээ нэг удаагийн цэвэрлэгээ биш ер нь хот яаж хоггүй болох арга олмоор байна. Бид байнга цэвэрлээд байхгүй шүү дээ. Яг тийм байнга үргэлжилж чадах сайн санаа хэн нэгэнд нь байж л байгаа.
22. Юки | 2010-02-26 11:20:01
Ах Гоби блогчний нэг бичлэг байдымлээ.

Маш гоё санаа хэрэгжүүлэх аргагүй бол 0 төг
Маш гоё санаа тааруухаан хэрэгжүүлэх аргатайгаа 100 төг
Маш гоё санаа маш гоё хэрэгжүүлэх аргатайгаа 100000 төг
...
Байдаг л нэг санаа маш гоё хэрэгжүүлэх аргатайгаа 100000 төг

хэхэхэ, санаа нь нэг иймэрхүү
23. Мармелад | 2010-02-26 11:26:46
над хэн сэтгэгдэл бичсэн нь харагдахгүй байна эвгүй юм
24. nasa | 2010-02-26 11:31:41
Зөв хө. Эхэл. Дэмжий
25. anjigai | 2010-02-26 11:40:59
Төрцөн дүү: Наадах чинь ёстой үнэн. Тийм үнэтэй санааг чулуу болгохгүй дараад байх нь гэмт хэрэг шүү дээ.
Мармелад: ХАрин тиймээ. МИний энэ муу умгар хар яасныг бүү мэд нэг л нэлийсэн цагаан юм болцорсон байна.
Наса: Гялайлаа.
26. Т.Аззаяа | 2010-02-26 13:01:19
Та өнөөдөр мөнгө олохын төлөө амьдарч байна уу? Амьдрахын төлөө мөнгө олж байна уу?Энэ нь ялгаагүй зүйл л дээ. Боловсролын төлөө зүтгэж хүн нэрээ булингартуулалгүй амьдарч буй тул өнөөдрийн залуусын нэг. Санааг нь дэмжиж байга Ажил хэрэг болгохыг хүсье
27. anjigai | 2010-02-26 13:05:44
Гялайлаа. Уг нь тэр хоёр үг ялгаатай л даа.
28. Geniusmoon | 2010-02-26 14:31:36
Tiim shvv ho Anjigai mash olon sanaa salhind oddog shvv neeree. Za yamartaa ch Anjigai chinii urialgiig demjij bgaa shvv gedegee duulgachiya Bodoj bgaagaa ajil bolgohiin tuluu...
29. Т.Аззаяа | 2010-02-26 14:36:04
хэхэ өөрийн бодол өөртөө...
30. anjigai | 2010-02-26 14:47:49
Жениусмүүн: Гялайлаа. Бид хийж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа. Олон санааг бишү юм гэхэд хэд хэдэн санааг нь ажил болгочихоор залуучууд ингэж болох юм байна гэж зоригжих байх гэж бодож байгаа.
Аззаяа: Тийм дээ.
31. zochin (зочин) | 2010-02-26 16:14:45
deer bichsiniigg unshaad goy goy sanaanuudiig amidral deer hergjuulhed tuslaad ogoh hun l heregtei baigaad baisii.tegsen chini deer humuus yu wee!jishee ni miiiss showtimer ene ter boliosoi yamarch yos surthuuni soyolgui yumnuud baihiimaa bas.bid nariin sanaa onoog demjeed chuluu bolgood ogii negdeechee gesen hun anjigaigaas oor ooriin heden arwan jilde ch oldohgui shuu unen shuu.tiim zorigtoi eh oronch hun oldohgui.deerees ni nam darad baigaa hoino.naad hunee demjij oilgoj yawmaar yum.minii naiz uneheer zow yum baiguulah gej bgaa yum bna.bayar hurgeed eh orniihoo toloo gesen sanaanuudaa jagsaagaad ognoo.hehe
32. anjigai | 2010-02-26 16:21:15
ОК. ЁСтой их баярлалаа. Ер нь хүмүүс худал үнэн ярьж тусласан хүн дээрээ дөрөөлсөөр байгаад нөхдийн нуруууг нь аваад хаячихсан байх. Тун удахгүй аль нэг ТВ-ээр ярина шүү би. Хүрээд ир санаагаа хэлчих. Би тэрийг чинь биелтэл нь мөшигчихнөө гээд сууж байна.

Ахин талархсанаа илэрхийлэе.
33. Шинэков | 2010-02-26 16:29:10
Залхуу гэдэг өвчинд улс орны ихэнх хувь нь хамрагджээ. Энийг эдгээх вакцин юу бол..
34. zochin (зочин) | 2010-02-26 17:08:32
ireh ni bitgii hel listneesee ustgachihsan huntei yaaj sanaa onoogoo huwalatshaw dee.amjilt.
35. anjigai | 2010-02-26 17:14:11
Шинэков: Хувь хүн өөрөө л ухамсарлахгүй бол түүнийг дарж сахил хүртээгээд ч нэмэгргүй. Бас үлгэрлэн дуйрайж болох л байх.
Зочин: Гялайлаа. Чамд ч бас амжилт. Бүх зүйлээсээ устгасан. Одоо толгойноосоо устгахын төлөө өнөөдрийн бэлэгнүүдтэйгээ тулж ажиллаж байна.
36. Хал3ааК FanCy | 2010-02-26 19:49:09
Амжилт хүсье
37. anjigai | 2010-02-26 19:50:36
Гялайн пад. Сая найруулагч зохиол нэхээд л байна. Хийнэ дээ. Хийсэн дараагаар л харин сайн дэмжээд өгаөрэй.
38. Хал3ааК FanCy | 2010-02-26 19:59:17
Тэгнээ сайн дэмжинээ хэлээрэй
39. anjigai | 2010-02-26 20:04:48
Тун удахгүй хэлэлтгүй мэдрэгдэнэ гэж найдаж байгаа. Хэрэв чадахгүй бол энүүгээр сурталчилна.
40. angaxai | 2010-02-27 11:04:31
gargaj sedej baiga helj baigaa bolgon ni ih l saihan l yum.teged tamin ee hiisen yum yu bn aaaaaaaaaaaaaaaa?ain.tsetserhedl baihiin.bi hine bi helsiin bi sedsiin ged l baihiin
41. Т.Аззаяа | 2010-02-27 15:29:56
Өдрийн мэнд Таньд нэг зүйл хэлье гэж бодоод л байсан юм.
Монголын хамгийн том сайт болох БАНЖИГ НЭЭТ, ялангуяа БЛОГ ертөнцийг удирдан чиглүүлж байдагт тань талархал илэрхийлье. Таны ажил үйлс дэлгэрч байх болтугай...
42. Т.Аззаяа | 2010-02-27 16:38:25
Энэ БЛОГТ би магад хамгийн эрхэм хүн, хамгийн эрхэм найзаа олсон. Дахин дахин баярлалаа
43. aenkhmend | 2010-02-27 16:41:42
Энэ өдрийн мэнд. Аззаяаг дагаад ороод ирлээ хэхэ. Мөн л баярласанаа илэрхийлэх гээд л... Банжиг нэтэд элсээд удаагүй ч гэлээ олон зүйлийг уншиж мэдэж, сайн найзтай ч болоод амжсандаа би хувьдаа маш их баяртай байгаа. Ер нь банжиг нэт эмээгийн авдар шиг хүсээд зориод хайвал хэрэгтэй зүйл цөм байдаг үр өгөөжтэй, хамгийн гол нь блог ертөнц нь гишүүдийн жинхэн дүр төрхийг ил гаргадаг. Энд л бүх хүн баггүй байдаг жинхэн бодит ертөнц. Заза баахан зүйл нуршчихлаа, банжигийн хамт олонд баярлалаа. Үйлс бүхэн нь үр өгөөжтэй байх болтугай...
44. m2 | 2010-02-27 16:55:50
Би санаагаа нэээг их нуугаад байгаа юм байхгүй, хүн амьтанд яриад л яваа. Хийж чадвал энүүхэндээ ховор л үзэгдэл болно.
45. anjigai | 2010-03-01 11:11:22
АНгаахай: Миний өмнө хэлж байгаад хийсэн зүйлүүдийг залхуурахгүй бол өмнөх хуудаснуудаас хараарай. Энийг бас яаж хийхийг гэртээ байдаг ТВ-ээ хараад суувал харчих байх шүү.
Аззаяа: Гялайлаа. Тэгэхдээ би БАНЖИГ нэтийг ажиллуулдаггүй шүү. Зүгээр л энэ өчүүхэн БЛОГ-оо л додомдож байдаг хүн.
Энхмэнд: Гялайлаа. Өчүүхэн надаар БАНЖИГын их айлыг төлөөлүүлэн харж байгаад.
Эм2: Сайн л байна. Хийх гээд хичээж л байна. Чаднаа л гэцэн байгаашд.
46. Т.Аззаяа | 2010-03-03 16:57:40
Тийм ч гэсэн...
47. anjigai | 2010-03-04 13:05:49
Хэ хэ. Сайхан сэтгэлд чинь талархаж байна.
48. sonor_0123 | 2010-03-05 14:50:33
Сайн уу? таны блогоор зочлох надад тун таатай байлаа. ялангуяа дээрх нийтлэл тань надад төдийгүй бусад залууст ч ихийг бодогдуулсан гэдэгт итгэлтэй байна. Миний сэтгэлийг хамгийн их зовоодог зүйл бол Монгол зан, Монгол хүмүүжил, Монгол хэл, Монгол сэтгэлгээ юм. Хэдийгээр глобалчлагдаж байгаа нийгэмд аж төрж байгаа хэдий ч Монгол гэх тодотголтой бүхнээ бусдаас маш их харамладаг, тэдэнд гайхуулахыг л хүсдэг. Харамсалтай нь энэ зөвхөн миний мөчид бодолч байж мэдэх. гэхдээ энэ бүхний эцэст миний дэвшүүлэх санаа бол ялзарч байгаа залуу сэтгэлгээг боловсролоор л илааршуулах мэт санагдана. Надад тэнгис кино театрийн бүүк кафе зөндөө их таалагддаг. Тиймэрхүү залуусыг чөлөөт цагаа өнгөрүүлэнгээ өөрсдийгөө хөгжүлэх газрын тоог нэгээр нэмсэн ч маш их ач холбогдлтой санагдаж байнадаа. Зөндөө урт өгүүлэл бичих шахлаа. гол зүйлээсээ оршил нь их байсан бол хүлцэл өчьедөөө Танд маш их баярлалаа. Ажилд нь томоос том амжилт урагшаа хичээгээд байгаарай. (би ч бас хичээгээд л байгааа хэхэ)
49. anjigai | 2010-03-05 15:00:51
Сонор танд гялайлаа.
50. sonor_0123 | 2010-03-09 13:07:05
ахиад сайнуу :0
надаа ахиад нэг санаа төрчихлөө. Манай гудамжуудаар сандал аймар цөөхөн байдаг юм байнаа. одоо уулнь гоё хавар болж байгаам чинь гадаа салхилж байвал гоё ш дээ. Бас та төрийн ордны ард талын цэцэрлэгийг нураахгүй талаас нь мэддэг хүмүүстэй нь ярьж өгч болох боловуу. тэр цэцэрлэгийг нурааж төрийн ордон барина ч гэх шиг аймар харамсалтай. тийм гоё том моднууд ургах гж хэр уддаг билээ. тэглэч бараг манай хотод байгаа хамгийн гоё газар шдээ. маш олон хосуудын хайрын гэрч болсон бутнууд, хөгшид нарладаг бас сүүдэрлэдэг сандалнууд ингээл үнэхээр сэтгэлд дотно. Уул нь миний бодлоор төрийн ордонг хотоос жаахан зайдуу барихад том том төрийн яамд, агентлагууд дагаад нүүнэ түүнийгээ дагаад хотын хөгжил тийшээгээ л дагах юм шиг санагдахымдөөөөөө. (аймар санаа алдав хэхэ)
51. anjigai | 2010-03-09 13:19:29
Зөв зөв сайхан санаа байна. Би ТВ-ээр энийг чинь яринаа.
52. sonor_0123 | 2010-03-09 15:32:01
Тэгээрэй та заавал яриарай би одоогоор арай л жаахан байгаа бололтой. аймар их юм хийхийг хүсдэг. даанч өөрийнхөө хичээл ажил хоёрынхоо дороос гарч чадахгүй юмдаа хэхэ
53. anjigai | 2010-03-09 15:42:59
ОК асуудалгүй
54. Magic (зочин) | 2010-04-08 14:03:52
Зиа юуны өмнө энэ өдрийн мэнд. Нэг ийм санаа байнаа ах. Би бизнетворкийн гишүүн. Магадгүй та ч бас гишүүн байж мэднэ. Тэрэн дээр дурьдагдсан санаа л даа. Даан ч нэг л хүчээ авч өгөхгүй байна. Юу гэхээр, одоо Монгол улсын иргэн бүрт төрөөс мөнгө өгөөд байнаа даа. Тэр 50, 70, 120 мянган төгрөгийг /ер нь хэд ч байсан хамаагүй/ бид өнөөдөр аваад л маргааш "баас" болгоод л дуусгаж байна. Тэр их мөнгийг ингэж цацах нь буруу гэдгийг цаад 76 "МАЛ" чинь уул нь мэдэж байгаа л даа. Даан ч бантсан нэрэндээ... Тэгхээр, нэг бүр нь 50 мянган төгрөг байхаар хувьцаат компани байгуулаад ӨНӨӨДРИЙН МОНГОЛОО ГЭСЭН ЗАЛУУ ХҮН бүрт сурталчилан таниулж хувьцаагаа борлуулаад хөрөнгө босгоно. 20 мянган хүнд 50 мянгаар хувьцаагаа борлуулхад овоо их мөнгө болно доо. Уг мөнгөөр Монгол улсын эдийн засагт ихээхэн ач тустай ямар нэг үйлдвэр барьж болно доо. Ажлын байр нэмэгдэнэ, Гадагшаа чиглэсэн мөнгөний урсгал багасана, Эдийн засаг дээшлэнэ гээд л ..... Та юу гэж бодож байна. Энэ санааг улам сайн төгөлдөржүүлээд хийвэл ч ...
55. anjigai | 2010-04-08 14:45:05
САйхан санаа байна. Би бизнетвокийн гишүүн биш л дээ. Тэгэхдээ энэ бол боломжийн санаа шүү. Энэ мэт сайхан санаанууд гөө мөн ч олон байгаа даа.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.