Та БААТАР мөн ҮҮ? харьцуулаад ҮЗЭЭРЭЙ. та ч БОЛЖ чадна.

Дайн байлдаантай үедсэн бол суман мөндөрний өөдөөс цээж түрэн босч эх орноо амиараа хамгаалсан эрэлхэг хөвгүүдийг баатар хэмээн өргөмжилдөг билээ. Тэдний гавъяаг юутай зүйрлэх билээ.

Тэгвэл энх цаг дор бид хэн нэгний хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэн "Хөдөлмөрийн баатар" хэмээх цол олгодог болсон. Ардчиллын үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулан, тууштай зүтгэсэн нэгнийг ч бас баатраар өргөмжилдөг. Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөмжлүүлж хөлс, хүч, авхаалж самбаа, тэсвэр, хатуужлаа гайхуулсан тамирчдыг ч бас "баатар" хэмээдэг.

Түүнээс гадна гал сөнөөгч, эмч, цагдаа, онцгой байдлынхан, гадаадад цэргийн үүрэг гүйцэтгэгчид гэх мэт олон баатрууд байж болох юм шүү.

Тэгэхдээ би энд тэдний тухай өгүүлэх гээгүй юм шүү. Тэдний ихэнх нь л өөрийн сонгосон мэргэжлийнхээ дагуу цалин хөлс авч магадгүй ямар нэг нэр хүндийн төлөө буюу гэр бүл, амьдрал ахуйнхаа төлөө зүтгэж байгаа хэрэг юм. Би тэднийг муулаагүй шүү.

Харин миний өнөөдрийн өгүүлэх эрхмүүд бол ямар нэг шан харамж харалгүйгээр өөрийн гэр бүл, үр хүүхэддээ зориулах цагаасаа ирээдүйн иргэдийн сайн сайхны төлөө тэднийг зөв хүмүүжсэн иргэд болон төлөвшүүлэхийн төлөө сайн дураараа ажиллаж байдаг хүүхдийн байгууллагын анхан шатны нэгжтэй ажиллагч НАСАНД ХҮРЭГЧИД билээ. 

Тэдний ихэнхи нь багш нар байдаг ч ер нь бол төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс энэ эрхэм хүндтэй албанд хэний ч шахалтгүйгээр ажиллаж байдаг юм.

Баатрууд маань энэ ажлынхаа төлөө хэзээ ч хэнээс ч ямар нэг шан харамж, нэр хүнд горлиж байгаагүй бөгөөд тэдний хийж байгаа ажлын үр дүн нь өнөөдөр барин тавин харагдахгүй байгаа боловчиг "маргааш" маш тод томруунаар харагдах болно.

Тэд өнөөдөр хэн нэгэн шиг "Өнөөгийн хүүхдүүд нээрээ арай хэтэрч байнаа" гэж үглэлгүйгээр мөн "Өчнөөн жил ийм юмыг ингэж хийгээд байхад төр засаг харж үзсэнгүй" хэмээн үглэн дуулалгүйгээр "ИРЭЭДҮЙ"-г байгуулж байна.

"ИРЭЭДҮЙ" гэдэг нь бидний хүүхдүүдийн амьдрах, магадгүй бидний одоо байгаагаас илүү сайхан Монгол улсыг байгуулах тэр үе билээ.

Тэдний харж байгаа "ИРЭЭДҮЙГ" өнөөдөр байгаа дээрээ "бүх боломж"-ийг хаман идэхийг шунагчид, маргаашийн иргэд "ус"-тай байх эсэхэд санаа зовдоггүй эрэхмүүд, бусад хүнийг өөрөөсөө заавал "жижигхэн" болгож хардаг мяндагтангууд олж харахгүй нь харамсалтай.

Европын зарим орнуудад өндөр татвар төлдөг эрхмүүдийн философи нь "18 нас хүртэл нь өөрийн хүүхдээ сайн сайхан өсгөж байтал гэнэт бас нэг 18 настай хулигаан тэр хүүхдийг нь алчихгүйн төлөө хоёуланг нь хүмүүжүүлэх хэмжээний хөрөнгийг татвараараа дамжуулан босгож байна" гэх маягтай байдаг юм гэсэн.

Тэгвэл бид татвараараа биш юмаа гэхэд зүгээр л 7 хоногт 2-хон цагийг хүүхдийн сайн сайхны төлөө зарцуулан, тэдний анхан шатны нэгж (салаа, бүлэг г.м)-тэй ажиллах замаар ирээдүйдээ "хөрөнгө оруулалт" хийцгээе.

Хүүхдийн хамт олонтой ажиллан "бидний ирээдүйд" гайхалтай том хөрөнгө оруулалт хийж байгаа "ЭНЭ ЦАГИЙН БААТРУУД"-аараа бахархацгаая. Тэдний энэ сайхан үйлсийг ойлгон, дэмждэг ар гэрийнхэнийг нь ч бас орхилгүй магтая.

Хүүхэд бүхэн сайн иргэн болох болтугай.

Скаутын анхан шатны нэгжтэй ажиллах ч гоё шүү.

 

Өөө нээрээ өнөөдөр Булган явж байгаа тул өнөө маргаашдаа НЭТ-д харагдахгүй байх. Манай Скаутын Холбоо Германы "Номын гүүр" гэдэг байгууллагатай хамтран Булган, Зүүнхараа, Бага-Нуурд Англи номын сан байгуулж байгаа юм. Түүний ажлаар явж байна. ОДоогоор Өвөрхангайд нэг номын сан нээгдээд эрдмийн үрийг тарьж байгаа.

Сэтгэгдэлүүд:

санал нэг бна. нэг хүүхдийнхээ аргыг олохгүй сандарч суугаа аав ээж нар хэд бдаг билээ. гэтэл хаа хамаагүй хүний олон хүүхдийг хүний зэрэгт хүргэх гээд нойр хоолоо умартан хөдөлмөрлөж бгаа хүүхдийн төлөө ажилтнуудыг үнэхээр хүндэтгэж бна. би лав хүүхдийнхээ ангид лекц унших гэж ороод л толгой эргэсэн. гэтэл багш нар яаж тийм олон хүүхэдтэй ажилладаг бнаа гэж үнэхээр гайхаж билээ
2. anjigai | 2010-03-02 10:29:56
Хүүхэдтэй ажиллахад бас их арга, ухаан хэрэгтэй юм билээ.
3. bi_banjig | 2010-03-02 10:31:23
тийм шүү, эх орнчид, баатрууд гэж хэнийг хэлэх вэ? гэдэг бас л нарийн асуудал шүү... эх орон яриад л, цээжээ дэлдэж томроод л, энд тэнд янз бүрийн анонс самбарын өмнө зогсч зургаа авахуулахыг ав эх оронч гэхгүй ээ...
сэдэвтэй холбогдуулан саналаа нэмэрлэхэд ер нь хүн бүр өөр өөрийн өмнөх ажлаа хүн шиг хийчихээд ар гэрээ түвшин амгалан аваад явчихад л болчих гээд байх шиг санагддаг, гэтэл сүүлийн үед эргээд хуучин соц нийгэм шигээ бусдын гарыг харж царайчлах үзэгдэл нэмэгдэх гээд байгаа юм шиг ажиглагдаад бай юм, манай ЭХ ОРОНЧДЫН хүчээр ...
4. anjigai | 2010-03-02 10:39:22
Тэр ч үнэн шүү нөхөр Би Банжиг минь. Амиа аваад явна гэдэг л жинхэнэ ИРГЭН байгаагийн шинж.

Бэлэнчлэх сэтгэлгээг бий болгоод бүүр том манжин болгочихсон. Одоо яаж түүнийг татаж гаргана вэ? гэдэг л санаа зовоогоод байна даа. Хүн өөрт нь юм заах гэхээр "хоол өгөх үү?" гэдэг болгоод хаячихсан байшд.
5. hawks | 2010-03-02 10:43:20
bi ene tal deer jaahan oor bair suuritai baidag.
ajilaa l hiij baij Baatar boloh geed baidgiig ni yr oilgodoggui ym
hen baih ni yroosoo hamaagui shd. bagsh ba uu lam ba uu
hund gai boloohguigeer l ajilaa hiigeed amidralaa avaad yvah heregtei
ternees HERO boloh husleer ajil hiijiigaa bol ner toriin tolooh heneerhel l bolj huvirna

http://hawks.blog.banjig.net/post.php?post_id=191377
eniig bas harchihval zugeer baih aa
6. anjigai | 2010-03-02 11:08:17
Миний энэ дээр бичсэнийг ойлгнож уншсан уу? Энэ хүмүүс ажлынхаа хажуугаар сайн дураараа хүүхэдтэй ажилладаг юм шүү дээ.

Нэг бол чи яг адилхан зүйл яриад байна уу?
7. Worstman | 2010-03-02 13:48:47
Бичас залуу үеэ сурган хүмүүжүүлэх гэж үсээ цайтал зүтгэж сууна даа
8. leo | 2010-03-02 19:00:27
ХҮҮХЭДТЭЙ АЖИЛЛАХ ИХ ХЭЦҮҮ БАЙДАГ БАЙХАА. ЭЦЭГ ЭХЧҮҮД Ч БАС ХАМААРАХ ЮМ БАЙНА. ХҮҮХДИЙН СУУРЬ ХҮМҮҮЖИЛД САЙН АНХААРАХ ХЭРЭГТЭЙ ЮМ ШИГ БАЙНА ЛЭЭ. ЗҮТГЭНЭЭ Л ГЭЦЭН БАЙГАА ХЭ ХЭ
9. Шинэков (зочин) | 2010-03-03 10:40:45
Скаутад явж байхад үнэхээр гоё байсан шүү
10. Я.Одгэрэл | 2010-03-03 10:54:23
БИ УГ НЬ СКАУТ БАЙСАН Ш ДЭЭ. ЭГЧ НЭЭХ ТООХГҮЙ БАЙХААР НЬ ТЭГСГЭЭД ГАРЦООН.
- БАС БАГШ НАР ХИЧЭЭЛЭЭ АНХААРСАНГҮЙ АНГАЛЗААД ЯВААД БАЙХЫН ГЭЭД. ХЭХЭХЭ. ЖЕМБОРИД ОЧИЖ БАЙСАН
11. **АЯКО** | 2010-03-03 12:05:39
анхан шатны нэгжтэй ажиллах нээрээ л гоё байдаг шүү. АРИУН ҮЙЛСИЙН ЭЗЭДДЭЭ баярлалаа гэж хэлмээр байна аа.

Тэр номын сангийн тухай мэдээд л байгаа шүү. Оюуны хөрөнгө оруулалт гэдэг юутай ч зүйрлэшгүй том бэлэг билээ
12. anjigai | 2010-03-04 13:17:55
Муухүн: Чи цалингаа голдог уу?
Лео: Зүтгээрэй.
Шинэков: Надхаа ч бас гоё байсан. Тэгээд өнөөхтөө донтоод одоо болтол скаут гээд л яваад байгаа.
Тарчлааан: Бид хүүхдүүддээ бас цагийн менежмент болон ач холбогдлын дарааллын талаар заадаг болж байгаа.
Аяко: Чи одоо нээрээ нэг бүлэгтэй ажиллаач. Хагас сайн өдөр хоёрхон цаг гаргаад байж бол чадна даа. Ээлж энэ тэрээ нь таарахгүй гай болох уу бас.
13. Sete (зочин) | 2010-03-04 16:50:56
he he
14. anjigai | 2010-03-04 16:53:22
Үхсэндээ инээсэн лүд вэ? Баатар болох гээ юу% ХА ха
15. mep (зочин) | 2010-03-04 21:37:51
манай нутгаар дайрсан хүмүүс ч одо гуйваал явдийм да халамцуу үхэртэй тааруул битий гайхарай тэр чин өглөөний цайгаа уучаад явж байгаа нь тэр
16. hawks | 2010-03-05 10:49:23
ajliinhaa hajuugaar ajillaj bolno. buyntai uils hiij bolno.
komunist ued iim humuusiig baatar maatar bolgoj l bsan baih.
shariin shashind bolohoor buyn hiih ni hoid nasand ni sain gedeg.

bi gol ni ingej heleh geed bgaam l daa.
sain ym hiihdee teriigee hund haruulj ongiroh gej, baatar boloh gej bitii hiigeerei. ter chin buyn bish shuu l gej heleh geed bgaan.

hondlongoos sain uils hiij bgaag ni chi haraad bichij bgaa ni bol harin sain l ba shd medeej
17. Towarish | 2010-03-05 12:59:14
Сайн байна уу? Та бүхний ажил уул нь мундаг хэрэгтэй юм билээ. Хүүхэд залуусыг өөртөө итгэлтэй, тэсвэр тэвчээртэй, аливаа асуудлыг бие даан шийдвэрлэж чаддаг болгох чигийг нь гаргаж өгдөг санагддаг. Мань мэтэд ямар зав гарах биш, ажиллаад л та бүгдийн хүмүүжүүлж ирүүлсэн залуустай ажиллаад л чийрэг, зоригтой болоход нь нервээ зарцуулаал таарахымаа. өө бас өөртөө мөнгө олохын тулд ажиллаад л
18. anjigai | 2010-03-05 13:02:48
Мэф: Хэ хэ. Тэгдэг гэсэн. Би бараг 10 хоног танай нутагт ажиллана. Гуйвахгүйг л хичээнэ дээ. хА ха
19. anjigai | 2010-03-05 13:05:41
Хавкс: Айн чи бид хоёр яг нэг зүйл ярьсан байна.
Товариш: Аанхан. Анх Англид үүсэхдээ бүүр цэрэгт явах залуусыг бэлгэх зорилготой үүссэн байдаг шүү. Сүүлдээ л энэ хүүхдийн асар том хөгжлийн хөтөлбөр юм байна гэж дэлгэрсэн.
20. БИТГИЙ ТУЙЛШИР (зочин) | 2010-03-05 15:19:14
ЭД НАР ЧИНЬ Ч БАС ӨӨРИЙН ХҮСЭЛ СОНИРХЛООРОО СОНГОСОН АЖЛАА ХИЙГЭЭД ЯВЖ БАЙГАА НӨХДҮҮД БИЗ ДЭЭ... ЖИНХЭНЭ БААТРУУД БОЛ ДЭЛХИЙН ТАВЦАНД УЛС ОРНЫХОО НЭРИЙГ ГАРГАН АЛТАН СОЁМБОТ ДАЛБААГАА МАНДУУЛАН ТӨРИЙН ДУУЛЛАА ЭГШИГЛҮҮЛЖ БАЙДАГ ТАМИРЧИД ЮМ АА... ТҮҮНЭЭС ӨӨР УЛСЫНХАА ДАЛБААГ МАНДУУЛЖ, ДУУЛАЛ ЭГШИГЛҮҮЛЖ ЧАДДАГ ХҮМҮҮС БАЙНА УУ? ЭНЭ МАГТААД БАЙГАА СКАУТУУД ЧИНЬ ЧАДАХ ЮМ УУ???
21. anjigai | 2010-03-05 15:27:39
Тэд нарын чинь дотроос Асашерю төрсөн байдаг. БАгадаа ямар хүмүүжил олнов том болоод тийм болдог доо хүү минь. Сайн хүүхдийн байгууллагын удирдагчид л сайн хүнийг би болгоно.

Одоо ойлгов уу?
22. orgio (зочин) | 2010-03-05 16:10:53
anji tanii bichsen zuil saihan sanagdaj bna...BITGII TUILSHIR GEED BGAA TER NOHOR UNENIIG HELEHED UVAIGUI L NOHOR BNA..UNSHAAD OILGOOGUI BOLOOD INGEJ BICHSEN yum boluudaaa zugeer l neg ataarhagch nohor l bna l daa...zia ene ch yaahav tegeed odoo ued jinhene eh oronch hun gedeg my bodloor saiahn ger buliig bii bolgon amidarch saihan humuujleer huuhdee osgoj bgaa aav eej nariig l helmeer bna daa...ed nar chin l odoo tsagiin jinhene eh oronchid shuu dee nz naraa....
23. anjigai | 2010-03-05 16:19:29
Тэр ч бас үнэн шүү.
24. Амармэнд>> | 2010-03-10 20:11:46
найрамдал ч гоё шүү
25. anjigai | 2010-03-10 20:13:43
Энэ жилээс манай скаутын холбоо өөрийн гэсэн зуслантай болж байгаа.
26. olzii (зочин) | 2010-04-16 17:47:57
sain bn uu Anjigai saihan sedeb bn hvvhedtei ajillah saihniig bicheed bas yaaj ajillaj boloh zaabriig n heleed ogvvl BUMBASHVST hamruuluul boloh busuu bi ch MGL doo ochood ajilnaa l gesen baigaa amjilt hvsiie scout and uud min
27. anjigai | 2010-04-16 17:57:26
Өлзий минь ажлаа сайн хийгээд зорьсондоо хүрээд хурдан буцаж ирээрэй. Чи сайн скаут мастер шүү.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.