Сүүлийн хэдэн сарын хугацаанд томилолт, ажил гэсээр байтал гэр орондоо амралтаа өнгөрүүлэхгүйгээр асар их удсан байна. Сүүлийн амралтын өдрүүдийг ямар ч элдэв юм бодохгүйгээр гэрийн дулаан сайхан уур амьсгал дор өнгөрүүллээ.
Гадаа хүйтэн салхитай, хааяа хааяа цасаар шуурсан муухай жихүүн өдөр болж байгаа нь салхивчны завсараар сэр сэр үлээн улих чимээнээс мэдэгдэж байлаа. Гэвч гэртээ охин, хүү хоёроо эрхлүүлэн эхнэрийнхээ гарын хоолыг идээд унтах үедээ унтчихаад, ТВ үзсэх юмуу Лаптопоо балбасан шиг хэвтээ надад гаднах тэр хүйтэн уур амьсгал яахан нөлөөлөх билээ дээ. Үнэхээр сайхан амралт боллоо.
Нээрээ ойрд ингэж сайхан амарсангүй шүү. Тэгээд л бодоод байсан чинь миний хамгийн их аз жаргалтай байх орон зай минь энэ л 2 өрөө байр энэ л хайртай хүмүүс минь юм байна гэдгийг бүүр ч илүү мэдэрлээ.
Зүгээр ч нэг хэвтээд байсангүй гэр орноо цэвэрлэхэд тусаллаа. Сүүлийн үед дандаа эвдрээд амьтан хүн бухимдуулаад байсан 00-ийн асуудлыг эцэслэн засварлалаа. Хөдөөнөөс ирээд амьтан хүн гар хүрээгүй байсан томхон яснуудын учрыг олж эвдэж, салгалаа. Хураалттай байсан хувцаснуудыг угааж дуусгалаа. Хамгийн гол нь ойрын хугацаанд мартагдаад ховор, хуучин үгсийн жагсаалтанд ороод байсан “Би чамдаа хайртай шүү” гэдэг үгийг эхнэртээ харамгүй хэллээ.
Охин минь их л аз жаргалтайгаар намайг хаана л явна дагаад л үймүүлээд явах. Хэрэндээ л туслаад байх шиг байгаа юм. Даан ч бид хоёр тэр болгон "алхам" таарахгүй тул охин хааяа надад гомдоод хов мэдүүлээстэй. Бас хүү ч зүгээр байхгүй ямар нэг асуудлаар "донгодуулаастай". Хааяа тоглоно, хааяа үлгэр ярина, нэг бол манай хоёр надад үлгэр ярьж өгнө, тэгж байснаа л хэн нэг нь гомдох юмуу, уйлна, хов мэдүүлнэ. Хэ хэ. Эхнэрт энэ байдал нь маш их таалагддаг байхаа.
ТВ-ээр олон л сайхан кино үзлээ. Ойрд нээрээ ингэж стрэссээ тайлах арга хэмжээ аваагүй юм байна.
Эхнэрийн амралт эхлэчихсэн болохоор бид гуравт цаг зав гаргаад сайхан байна шүү. Нээрээ охин бид хоёр хагас сайнд эмээгийндээ очиж цагаан сарых нь буузнаас хийлцсэн юм байна. Манай дүүгийн охин гэж нэг муухай хүүхэд байдаг юм. Манай охин тэрийг миний дүү гээд л аймаар өөд нь татах санаатай байгаа юмаа. Гэтэл өнөөх жаахан нь тоохгүй бас ойлгохгүй инээгээд л байдаг. Охин жаахан учирлаж байснаа л Аав энэнд ингээд хэлээд өг гээд байдаг. Гэтэл би охиноос илүү тэр жааханд ойлгуулна ч гэж байхгүй л дээ.
Хараад байхад ээж минь бас л их жаргалтай байгаа харагдсан. Хүүхдүүд нь цуглаад бужигналдаж байх нь сайхан байдаг бололтой.
За хөө амралтын өдрүүдийн тайлан шиг л боллоо. Тэгэхдээ гол нь залуучуудыгаа хааяа нэг ингэж гэр бүлийн халуун дулаан уур амьсгалд толгойгоо амрааж, гэр оронд байх өөрийн ритингийг нэмж байгаарай, хаана ч чиний гэр орон, гэр бүл шиг чинь гайхалтай сайхан аз жаргалтай газар байхгүй шүү л гэж хэлэх гэсэн юм.
Би зөвхөн гэртээ эхнэр, хүүхдүүдтэйгээ байхдаа л өөрийнхөөрөө байж хааяа бас хүүхдүүдийн хүсэлтээр морь, нохой, шувуу, онгоцны жолооч, цагдаа магадгүй огт байхгүй ямар нэг амьтан болон эрх чөлөөгөө мэдэрч байдаг шүү дээ.
Тиймээ хайртай эхнэр, охин, хүү гуравтайгаа хар гэртээ хаан болж суух шиг жаргал хаана билээ дээ.
Над шиг тэнүүлчин хүн ховор л байх л даа. Хэ хэ.






Сэтгэгдэлүүд:
Харин одоо гэр орондоо би эзэн нь шүү дээ гээд суух бүүр ч сайхан юмаа.
би ч бас дажгүй л өнгөрүүлсэн юм бна
өчдөр бичкэн дайсандаа лимбэ аваад өгсөн биш харин ч нэг гай болсон до
Жаргалын даавар гэж Сайхнаа гоё үг хэлсэн байна шүү...
Флора: Би Шандых бишээ. Зүгээр энэ жил Дорноговьд нэг төсөлтэй байгаа тул тийшээ байнга явж байгаа. Тэгээд л тэнд авсан зурагнуудаа илүү тавьдаг юм. Өөр зураг авах зав гарахгүй байна шүү.
За манайхаан аз жаргалынхаа талаар бичээд байгаарай.
Одоо нэг нь толгой дээр, нөгөө нь хүзүүнээс зүүлттэй, нэг нь нуруун дээр, хоёр нь хормойноос зуураад, гурав нь хөлний хооронд зогсож байна. бусад нь намайг тойруулаад татсан тойрогтой дэс дараагаараа зоссоод л аж жаргалынхаа дааврыг ялгарууланхан сууж байна.
Инээдмийн баярын мэндийг хүргэе!!!
Манай хүн гадагшаа,хөдөгшөө их явдаг тавариш бий.Эзгүй үед нь галзуу санадаг юмаа,охин бид 2.Нойр ч хүрэхгүй шөнөжин ТВ үзэж өнгөрөөнө.Тэгээд гэртээ ороод ирэхэд нь хоймор дүүрнэ гэж ийм л байдаг байхдаа гэмээр,бас сэтгэл дүүрээд ирнэ.Охины минь ч нар гарна.
Бага байхад аав минь тэгэж гэрээсээ хол явж байгаагүй болохоор эр хүний гэрийн хоймор эзгүйрэх гээчийг үзээгүй өссөн би чинь харин ч нэг мэдэрч байна даа.
Заримдаа би хэт эрхлээд,хэт бардаад шог зан гаргадаг юмаа. Ер нь би боддог юм.Ажил хийдэг,өөрийн гэсэн карьер ч гэх юмуу тиймэрхүү эмэгтэйчүүд ер нь өөртөө хэт барддаг тал бий юм шиг санагддаг.Тийм бүсгүйчүүдийн амьд жишээ би нэг удаа нөхөртөө хатуу үг хэлээд гэрээсээ явуулчихав аа.Тэгсэн чинь 2 дох хоног дээрээсээ нөгөө юу билээ,алийгаа алдана гээч нь болж байгаа юм бишүү?Тэгээд бас шууд залгаад ярьчихгүй хүүхдээрээ залгууллаа смс бичлээ,80 юм болж байж гэрт нь авчирсан.Яаж ч муудаж байсан яв энэ тэр гэж дэмий үг хэлэх хэрэггүй юм шигээ.Яагаад гэвэл энэ бол бид 2ын л амьдрал,бид 2 ийн л гэр.Ханийн тэнгэр талаасаа бурхан намайг гомдоогоогүйд баярладаг юм.
Гэхдээ миний аз жаргалын нөгөө хэсэг нь миний ажил.Ажлын үр дүнгээсээ кайф авч,ажил бүтэхгүй үед стресс авдаг,онгон танхил наснаасаа одоог хүртэл ажиллаж байгаа энэ ажил минь ч миний аз жаргал.
Хулан: Өөртөө болон гэр бүлдээ заавал зарцуулдаг өдөртэй болчих. Магадгүй тэр өдрөө амжаагүй бол дараа нь нөхдөг болчих. 7 хоногт нэг магадгүй 14 хоногт нэг бүүр болохгүй бол сардаа 1 өдрийг сонгочих хэрэгтэй дээ.
Уншихад таатай нийтлэл байв шөө.
угаасаа чи ч тусгай хүн дээ хэ хэ хэ тийм үү Анжигар аа
Гэр орон минь халуун дулаан гэр орон минь... сайхан шүү дээ.
Баяраа: Хааяа ч мартчих гээд байдаг шүү.
Би бол угаалгын машинд хайртай, плитканд тийм ч хайртай биш. Хэ хэ
Манай нөхөр бид 2 тиймээс аль болох хамтдаа амралтаа авахыг боддог.
Толины өмнө эргэлддэг
Тонтгор зараа байжээ
өргөс Өргөс муухай гээд
Өөрийнхөө өргөсийг зулгаажээ гээл дуржигнуулдийшд нээх хөөрхөөн
Гэр бүлд нь аз жаргал хүсье.
Горзоок: Хол явах сайхан буцаж ирэх бүүр сайхан шүү дээ. Хэ хэ
ЭсСандэй: Тиймээ
чамдаа атаархав. Чи минь сайхан гэр бүлтэй шдээ. Хоёр бондгорыгоо нады өмнөөс нэг хазуул баярлахвайна
Аяко: Ганаа хөдөө шинэлэх гээд явсан. Бид гурав жаахан мяаралттай. Одоо л жинхэнэ аавын үүргийг 100% биелүүлж байна. Хэ хэ
Зүлгэн дээр гэрээ барьчихаад
Зүгээр л нэг амьдрах сан
гэж энэ дээ.
Аяко: Тэгж л таарах гэж байна. Нэг өндөр настай хүн Өмнөговьд байдаг юм. Манай хүн тэр хүнтэйгээ золгохоор явсан.
GER BUL GEHEES, BI GER BULEESEE HOL AMDARCH BAINA, BICHSEN ZUILIIG UNSHAHAAR YAMAR SAIHAN SANAGDAJ BAINA GEECH,ENE L HUNII NEG JARGAL UM DA
БББ: Баярлалаа. Миний блогийг байнга шалгаж бас санал сэтгэгдлээ хуваалцаж байгаарай.
Магадгүй хэдхэн жилийн дараа таны охин бас хүү чинь над шиг ингээд л аавынхаа тухай өгүүлж, гэр бүлээрээ бахархана дааа.
Нээрээ Анжигай ахаа айлын ээж аавын харилцаа, ялангуяа аавынх нь гэр бүлдээ гаргаж байгаа цаг, анхаарал халамжаас хүүхдүүдийнх нь хүмүүжил ихээхэн хамаардаг юм шиг санагдсааан.
Магадгүй хэдхэн жилийн дараа таны охин бас хүү чинь над шиг ингээд л аавынхаа тухай өгүүлж, гэр бүлээрээ бахархана дааа.
Нээрээ Анжигай ахаа айлын ээж аавын харилцаа, ялангуяа аавынх нь гэр бүлдээ гаргаж байгаа цаг, анхаарал халамжаас хүүхдүүдийнх нь хүмүүжил ихээхэн хамаардаг юм шиг санагдсааан.
Охид болгонд л хорвоогийн хамгийн сайхан бас сайн эр хүн нь аав нь байдаг байхаа.
Сэтгэгдэл үлдээх: