ХҮҮХДИЙН баярын ӨНГӨ нь СААРАЛДУУ...

Нийт банжигчид болон уншигчид та бүхэн минь сайхан баярласан биздээ. Нар ээсэн зуны улиралд болдог, хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг баяр маань эцэг, эхчүүд бид байтугай өнөөх хүсэн хүлээсэн хүүхдүүд маань ч халширхаар баяр болсныг харамсан бичих гэж байна. Тэгэхдээ бас сайн дэвшилттэй талууд байгааг дурсахгүй байж болохгүй ээ.

Жишээлбэл хувийн компаниуд баярт анхаарлаа хандуулан үнэн сэтгэлээсээ хямдрал, бэлэгтэй худалдаа, үнэ төлбөргүй шоу зохион байгуулдаг болж. Хаа очиж энэ шоунууд нь харьцангуй эмх цэгцтэй, зохион байгуулалт сайтай болж байгаа нь баярлан бахдууштай юм. Гэхдээ зарим нэг нь өөрийнхөө гадаа талбайн хүчин чадлыг тооцоогүйгээс хэт олон хүн нэг дор шахалдан хүүхэд, хөгшид дарагдах аюултай байдал үүсэгсэн байсныг өгүүлэх хэрэгтэй байхаа.

Би бас л эцэг хүний хувьд хоёр хүүхдээ бүлтийтэл нь гоёоод л баяр үзүүлэх санаатай гараад өглөө. Гэрээс гарахад л нар шараад их л сайхан өдөр болж байгаа нь тодорхой байлаа. Хоёр хүүхэд маань өнөөдөр бидний баяр гэдгийг амьхандаа мэдсэн тул надтай зөвшилцөх бус тулган шаардах стилээр харьцаж байгаа нь яах аргагүй эрхээ мэдсэн хүмүүс гэдгийг нь харуулж байлаа.

Гэтэл хотын төврүү орохоос эхлээд л бухимдал үүсч эхэллээ. Зам баруун 4 замаас эхлээд нам түгжирлээ. Уг нь бас жанжны талбай оруул их аятайхан юм үзүүлчихнэ гэсэн тэмүүлэлтэй яваа юм л даа. Тэгээд өнөө хоёртоо алхах гоё, одоо энүүхэнд ойрхон гэж ухуулаад бас ч үгүй ундаа энэ тэр авч өгч хахуульдаад алхаж гарлаа. Зиа тэр замд байгаа олон хүн, хог энэ тэр бол аймаар байсаан. Хүн болгон л нэгээс хоёр час улайсан хацартай хүүхдүүдээ хөтөлсөн, тэвэрсэн, чирсэн байдалтай явах бөгөөд хэрэндэ л хүүхэддээ бухимдлаа харуулахгүйн тулд юухнаас ч баяр хөөр олж харах гэж энийг хараа, тэрийг хараа хэмээн явна.

Явсаар байгаад Сүхбаатарынхаа талбайд ирлээ. Гэтэл яг л Нарантуул зах нүүгээд ирчихсэн юм шиг өнгө төрх угтаж байна. Шалдар булдар, хэрэгтэй хэрэггүй хүүхдийн нүд хуурах гэсэн новшнууд дүүрэн. Бас хөдөлдөг, хөдөлдөггүй машин дээр суулгаж мөнгө олох гэсэн, төрөл бүрийн мөрийтэй тоглоомуудаар шулах гэсэн, үнэ нь ахадсан мөхөөлдөс, ус мусхан зарах гэсэн нөхөд л талбайгаар дүүрэн. Энд тэнд нь хэдэн том тайз байгаа боловч хоорондоо дуу нь нийлчихээд чухам алин дээр нь юу болж байгаа нь тийм ч сайн ойлгомжтой биш байлаа. Зиа нэг иймэрхүү дүр төрх байдаг даа гээд охиндоо ганц шаар авч өгчихөөд л талбайг баруун урдаас нь зүүн хойш нэвт хөндлөн алахдаг баатар болоод л зүтгэж гарлаа.

Яг бас хоёр хүүхэдтэйгээ жонхуурсан хүнд манай талбай ч мэнэнгийн тал шиг том эд байна шүү. Аан тэгж явахад харсан бас нэг зүйл бүүр ч нэг баяр биш бараан зах шиг харагдуулаад байсан. Уг нь нэг шаар, туузаар хүүхдийн баярыг чимдэг дээ. Тэгсэн энэ жил зүгээр хэлхчихсэн подоолкоор /богино ханцуйтай цамц/ чимчихсэн байсан. Тэр одоо хэвлэлийн цехийн эрхлаамаа энд ингэж амьтны толгой дээгүүр татах хэрэг байсан л юм байхдаа. Зохион байгуулагчид нь ч гэсэн ийм зөвшөөрөл өгч л байдаг. Хайн гэчихээд л явж өглөө. Тэгсэн яг сайхан хөшөө өнгөрөөд явж байсан чинь цагдаа агаа нар зам хаагаад зогсчихсон байна. Цаашаа чинь гарах гэсийн гэсэн чинь "Төрийн арга хэмжээтэй тойроод яв" гэж байна. Тэгсэн Хятадын том дарга ирж байгаа түүнийг яг талбай дээр л хүлээж авахгүй бол болохгүй гээд цагдаа нараараа хамгаалуулчихаж. 

Зиа зиа энүүхэнд соёлын төв өргөөний халга байна тэр л хүрчүүл гээд зүтгэсэн чинь замыг нь бас цагдаа хаачихсан байна. Хүүхэд чирээд зовж явна. Агаа нь цаашаа чинь гүйгээд гарчихая гэсэн чинь урдуур тойр гэнэ. Тэгээд л хараалаа дотроо хашигчаад л буцаад урагшаа явсан. Тэгсэн бүүр дуурийн театрын урдуур ганц гарцтай болгочихсон байна. Мөн ч зөв менежмент өндөр зохион байгуулалттай төрийн арга хэмжээ шүү.

Ингээд талбай дээр бараг л бичмэл Ш үсэг бичих маршрутаар явж байх хугацаанд хөл доорхи хог гэж зүгээр бүтэн жил хороог нь цэвэрлээгүй малын хашаа шиг л байна. Олны дунд хүүхдээ шээлгээд зогсож байгаа хөөрхий аавтай ч таарлаа. Тэр хүнийг буруутгахгүй байна. Аргагүйшд нойл болон хоолны газар, лавлах төв ч үгүй зохион байгуулагдаж байгаа ийм баярт харин ч хүүхдийнхээ "Би шээе" гэснийг дуулсан нь их юм. 

Зүтэгсээр ХАС банкны өмнө байрлаж байгаа ДҮДҮ-ийнхэн болон СКАУТ-ынхан дээр очтол тэр хавьд харьцангуй эмх замбараатай. Ядаж л арга хэмжээ бүр нь өөрийн гэсэн сүүдрэвчин дор явагдаж байлаа. Тэнд хоёр хүүхдээ амраангаа бас өсвөрийн сумочдын тэмцээн, Хакухо аваргыг харчихлаа. Болоо болоо.

Идэх юм нэхсэн хоёр хүүхдээ ижийг нь иртэл яах билээ гэж байсан намайг нэг айхтар бүдүүн улаан авгай 500-ийн хуушуур зарж явж амь аварлаа. Өөр үед бол "ална" гэсэн ч ийм юм авч идэхгүй боловч ойр хавьд "цэвэр" газар байхгүй, байгаа нь дүүрэнг мэдэж байгаа тул "сайхан хуушуур" байна гээд л хусч орхисон. Гэрээсээ хүнсээ бэлдэж гаралгүй "баяр зохион байгуулагчдад" итгэсэн өөртөө л гомдохоос. 

Зиа тэгээд бас л баахан түгжирлийн дундуур хичээсээр амьтны хүрээлэн гээчрүү нь очлоо. Тэгсэн зүгээр нунтаг улаан шороо түшсэн бас л нэг хар зах угтах бөгөөд "Билет дууссан" байх юм. Суудлаар суудаг кино театр бишдээ. сонин юм гэж бодоод жаахан дөхсөн тэр хамгаалагч энэ тэр нь уг нь цагаан цамц, хар пиджазтай л эхэлсэн байх гэж танигдахаас царай, цамц, пиджак, үс, царай тэр ч бүү хэл хавь ойрых нь хашаа, саравч үзэж яваа бид хүртэл галт уул дэлбэрээд үнсэн бороо орцон юм шиг сав саарал нөхөд болчихож байна.  Энэ тухай МЭНДЭЭ эмчийн БЛОГ дээрээс ЭНД ДАРААД үзчихээрэй. Амьтны хүрээлэн ийм байдаг ч үгүй байхаа. ХАйн.

Зиа зиа ерөнхийдөө ингэс гээд би ч тэр эхнэр ч тэр хоёр хүүхэд ч тэр залхав. Залхах юу байхав шантрав.

Ингэж баярлахын оронд салхинд гардаг байж. Уг нь байгаль суйтгэж байгаа хүмүүст нэмэр болоод юүкэв л гэж бодсон юм л даа.

Үүнээс харахад бидэнд өнөөх л хогийн сав, нийтийн бие засах газар гол нь нийтийн амралтын бүс амин чухал хэрэгтэй болсныг харж болж байна даа.

Хүүхдүүдтэйгээ баярласан баяр минь

Хөлс, шороо, хог, наймаагаар дүүрэн байв

Хөгжилтэй инээдтэй, өнгө өнгийн хувцастай жаалууд

Хэдхэн минутын дотор бүгд саарал өнгөтэй болов

Ийм л байлаа даа. Нээх сайхан амралт, чөлөөт цагийн цэцэрлэгт хүрээлэнтэй болох юмсан.

 

Нэг иймэрхүү...

Бас иймэрхүү л байлаа даа...

Энэ хоёр зургийг бас л МЭндээ эмчийнхээс авчихлаа.

Сэтгэгдэлүүд:

1. lover sista | 2010-06-02 17:06:28
Ёстой нуль шороо нуль хүн нуль хог л байсан гэсэн дээ гэртээ сууж байдаг байж гэж халагласан хүмүүс л байлээ
2. ЗОРИГТ8 | 2010-06-02 17:07:22
наадам шиг л юм боллоо
3. Mendee | 2010-06-02 17:08:51
хаха хүн бүр амьтаны хүрээлэнрүү явсан байх шив дээ.
Туулын хөвөө машины парк болох дөхсөн байна лээ ш дээ бас.
4. anjigai | 2010-06-02 17:09:34
Хэлээд юүкүүү эээ чи минь. Гаширсан
5. marmelad (зочин) | 2010-06-02 17:11:15
pee burhan min amitnii hureelen orooguin bolj
6. muuzaluu | 2010-06-02 17:12:48
Хүүхдийн зовлон гэж нэрлэвэл яажийна, баяр биш.
7. **АЯКО** | 2010-06-02 17:14:04
аййййй бас л чанга байсан шүү
8. AddictMn | 2010-06-02 17:21:34
Хэлээд юу гэхэвээ ухамсаргүй юмнууд хогоороо булаад нээрээ хэцүүхэн л байсан Зоо Парк гэж юу бэ гадаадууд харсан бол ухаан алдахгүй юу нохой муур тэмээ хонь ч байх шиг :Нохойний үүрэн гэсэн цаасан хайрцаг нүхэлцэн дотор нь нохой айгүү нэл шороо мориорой хэдэн юмнууд давхиад шороо босгоод бөөн тоос шоороо!!!Дарханд хамаагүй дээр болсон байна лээ 6-1н нэг блог др байсан байхаа зурагаараа яджил хүүхэд тоглох Парктай байна лээ ,,,ямар азаар ажилсан юм бэ тэр Парк нь хог манайхаас болдов хамаагүй бага харагдасан,нэг л их Сүхээ ахын талбай ордог хүмүүс,оройдоо явган шороо шуурж муураад юу бэ!!!Ёстой л нэг баяр болсон до!!!
9. буяндэлгэр (зочин) | 2010-06-02 17:22:32
келеед юу гэхэв, юу гэхэв.
10. oge (зочин) | 2010-06-02 17:23:51
oo yostoi yag minii uchigdriin tuulj, nervee barsan zuilsiiig bugdiig duraital des daraatai bichsen bn shdee. uneheer buhimdal torohoos oor argaguid hursen. bayar bolj bnuu? yu bolood bn l gemeer bn lee. boon hog, boon humuus bas boon hyatad zusen zuiliin ereen miraaan TOGLOOM shahuu yumnuud.
ene baidald zohion baiguulagchid anhaarlaa handuulmaar yum. yadaj baihad ter hyatadiin toloologch nuhur davhtsaj ireed talbain ten hagasiig hyazgaarlachihsan.
11. leo | 2010-06-02 17:24:51
хмм.. ёстой нэг хэлэх ч үг алгадаа
12. anjigai | 2010-06-02 17:27:11
Айдаа бид ядаж нэг нойл болон хогийн саваа шийдчихээд баярлаж сурах юмсан даа.
13. Tlg_UB | 2010-06-02 17:38:33
Ийм байгаагүй шүүдээ УБ маань. Хүүхдийн баяраа эргээд бодхоор дандаа л гэрэл гэгээтэй сайхан юм бодогддог.
Сумын төвийн наадам байгаа бишдээ, УБ маань хэзээ хот шиг хот болох вэ? Улам л хөдөөжөөд байгаа юм шиг.
14. m2 | 2010-06-02 17:40:21
юу ч гэхэв дээ
15. anjigai | 2010-06-02 17:44:53
Парк байхад арай л гайгүй байдаг байсан. Паркгүй болсноос хойш л багтаж шингэхээ больчихов уу даа.
16. Я.ОДГЭРЭЛ (зочин) | 2010-06-02 17:48:04
БИ БҮҮР АРАЙХИЙЖ НЭГ УС ОЛЖ УСНЫ БАРАА ХАРСАНДАА
- ХУУШУУРТАЙ ТААРААД ТА АЗТАЙМАА!
17. anjigai | 2010-06-02 18:11:05
ХАрин ёстой аз таарсан юм байна тэгвэл. Би их голонгуй байсан юм шүү. ХЭ хэ.
18. Badman | 2010-06-02 19:45:07
Би нэг иймэрхүү юм болно оо гэж бодоод гэрээсээ ч цухуйгаагүй гээд бодчих. Ядаж мэдрэлд амар юм даа.
19. anjigai | 2010-06-03 08:51:12
Чухам чамд л атаархаж байна.
20. anjigai | 2010-06-03 10:33:24
Миний энд сэтгэгдэл бичиж болохгүй байна гэх юм. Юутай холбоотой юм болоо.
21. Namara | 2010-06-03 10:45:43
Za park ashiglaltand orvol huuhduud bagtaltsahgui alaan bolohiin baina daa,
ene Parkiin talbaigaas end tendees ni baishin sav barih gsn humuus humslaad ulam l bagasgaad baigaa. Park maani deer ued UB-iig 400 000 huntei baihaar bodoj tolovlogdoj hiigdsen, getel odoo hun am ali hediin 1 200 000 bolchihood baidag,
Daraa jil Park gej bas buun shahaldaan chiheldeen oocher daraalal boloh baih daa,
Gehdee Park deeree ochson geheer ayndaa saihan boloh baihaa huuhdiin setgel.
22. БээМэР | 2010-06-03 10:47:32
нойл бол байдаггүй шдээ.. Багшийн дээдийн тэнд байдаг нь онгойдог ч юмуу үгүй ч юм уу бүү мэд.. Байгаа хэд нь олигтой цэвэрлэгээгүй нойлын цаас ч байхгүй байж төлбөр нтр нэхэж тэнэгтэхийг нь яана .. хайн ..
23. сэтгэлийн жимээр (зочин) | 2010-06-03 10:58:03
сайн байна уу, http://urjinkhand.blog.banjig.net/index.php айлчлаарай
24. anjigai | 2010-06-03 11:56:06
НАмара: Ер нь бол асар их шамбааралдаан болно. ОДооноос хотын захиргааныхан толгойгоо сайн ажиллуулаад ойрхон аятайхан газар амралт, чөлөөт цагийн бүс ажиллуулах хүмүүст олон жилийн гэрээний хүрээнд хийгдсэн сайн төсөлтэй хамтран ажиллах хэрэгтэй гэж бодддог.

Бизнесийнхэн бол сонирхоно доо. Бага газар их хүн багтаах сайхан туршлага энэ урд айлаар дүүрэн байгаа. Очиж үзээд л жаахан өөрчлөөд хуулаад тавьчих хэрэгтэй.
25. anjigai | 2010-06-03 11:58:10
Бээмэр: Нойлийг ч гэсэн өөрөсдөө шийдэж чадахгүйгээс хойш тодорхой аж ахуйн нэгжүүдэд эрхийг нь өгөөд зөөврийн нойлууд оруулж ирүүлэх хэрэгтэй. 00-оос баяжсан хүмүүс зөндөө л байна.

Сэтгэлийн жимээр: Айлчилнаа.
26. hi! (зочин) | 2010-06-03 12:08:22
Mendee emchiin blognii ner yumu linkig ni tavij ogooch please
27. anjigai | 2010-06-03 12:18:30
Энэ дээрх ХАЙЯ гэсэн хүнээ. Энэ бичлэг дээр байгаа ЭНД ДАРААД гэдэг дээр дарангуут Мэндээрүү орчихдгийн.
28. negen_goe_az_jargal | 2010-06-03 12:25:53
хөөрхий хүүхдүүд
29. negen_goe_az_jargal | 2010-06-03 12:26:20
өө за одоо болж байна, түрүүн сэтгэгдэл орохгүй байсан
30. Bulu | 2010-06-03 13:47:26
ЭЭЭ новш гэж, ийм ч юм болохдоо яахавдээ.
31. apabst | 2010-06-03 14:17:44
хн........... гэхээс өөр авиа гарахгүй нь ээ...
32. sod (зочин) | 2010-06-03 14:21:40
agaagiin bihcleg sumyn zaany 21 inchiin tolind ungutuur haragdtal boldog yum da. uneheer nudeeree haraad huruugaaraa imersen yum shig l boloo. yana da huuhedtei boldog, teriig odo yaj tegj shambaraldaan dund nuuriig ni ulailgaj nudiig ni bultiilgej sh useg shig zam tatuulj daguulj yavna da
33. boko (зочин) | 2010-06-03 14:36:03
Zulgen deer geree bariad zugeer l neg amidrahsan...............
34. ............ (зочин) | 2010-06-03 14:59:50
huuhdiin bayr tsagdaaa nariiin bayr bolj huvirsan shuudeee oligtoich zam garchij bolohgui muuu t1 hytadiin said ireh bidend ymar hamaaa bnaaaaa buun haruul hamgaalalt buun bugluruu ntr uusgeel hytadiin said ireh ued mongoliiin tengert shuuurga degdsen ni yUtai holbootoi ym bol uneheer sonin ym bolsondoooo muu hun har shuurga daguulj irdeg unen ym shigeee
35. anjigai | 2010-06-03 15:04:40
нэгэн гоё аз жаргал Хүүхдүүдээсээ илүү бид хөөрхий болоод байх шиг
Булу Харин тиймээ
Арабст Хайн л гэчихсэн байгаа
Сод Бүүр бичмэл Ш үсэг шүү Махийсаан махийсан
Боко Одоо зүлэгтэй газар ч ховордох шиг Тэгэхдээ дэлгэр Монгол оронд минь дэнж олдоод бас гэрээ барих газар байж л таараа САнаагаар унахгүй шүү
36. anjigai | 2010-06-03 15:06:56
,,,,,,,,,,,,,, Хэ хэ Тэр шуурга ч хамаагүй байхаа Тэгэхдээ л тэр түгжрээ энэ тэрд бол нөлөөлсөөн
37. tsenka2000 (зочин) | 2010-06-03 21:00:07
за би ч бас талбай орсон хүүхдээ баяр үзүүлэх биш Улаан чулуутын хогын цэг үзүүлээд ирэвүү гэж бодсон шүү өглөө тогос шиг гоёж аваад гарсан хүүхдүүд маань орой мануухай шиг болоод орж ирсэн тэр амьтаны хүрээлэнгийн талаар яриад ч хэрэггүй биз
38. g (зочин) | 2010-06-03 21:28:42
ded naadam gj nerleye lol. hogiin sav jorlon 2oo yadaj hediig tavichihgui de
39. anjigai | 2010-06-04 10:20:33
Цэнка: ЯГ үнэн. Хогийн цэг л гэсэн үг. ЦАв цагаан байсан болов уу? гэмээр саарал хувцастай хүүхдүүд мөн ч олон харагдсан.
Г: Харин тиймээ.
40. Хүн санаа (зочин) | 2010-06-04 16:02:56
Азаар тиймэрхүү юм болох байх гэж эрт мэдэрсэн тулдаа харьж амжсан /мээдрэмж нааг хөтөлнөм/.
41. anjigai | 2010-06-05 09:35:38
Хайн надаа Мээдрэмж байкүү
42. Хал3ааК FanCy | 2010-06-05 10:18:34
Ийм юм болно гэдгийг мэдээд дүүтэйгээ тэнгис орсон нь болсын гэхдээ л бас алалцаж хэдэн цагийн дараа гарах шрекийн билет авсан шүү
43. showtimerr | 2010-06-05 19:27:22
delxii minii nudend xavtgai xaragdav
44. anjigai | 2010-06-06 12:46:10
ХАлзаак: ЧИ азтай байна шүү. Би Шрекийн билетийг авч чадаагүй.
Шоутаймер: Яагаад?
45. newtourism | 2010-06-06 22:11:16
oroi n ter salhilahad hognii hiisch bga8 bayraa temdeglej bga huuhduudiin hogon shuurganaas zugtaaj bga 2 iig haraad yum bodogdoj l bn lee
46. anjigai | 2010-06-07 11:37:20
Харин ядаж байхад тэр оройны шуурга юувдээ нээрээ.
47. НАЙЗ (зочин) | 2010-06-07 11:48:32
сайхан нийтлэл байна амжилт хүсий найзаа
48. anjigai | 2010-06-07 12:25:41
Гялайлаа. Аль найз миньв юм болдоо

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.